| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0046/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/42 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 1836000000033 дугаартай 178/2017/0046/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны 03 сарын 27-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -7, эх, дүү нарын хамт амьдардаг, аминдаа 100 толгой мал, суудлын автомашин нэг, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 280000 төгрөг, Ховд аймгийн Алтай сумын Бодонч, 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй гэх ПА:******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Төнхөн овогт *******гийн ******* нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2018 оны 02 сарын 12-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-рт/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх-ийн 03-04, 31-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн гэрч, хохирогчоор өгсөн...Би 2018 оны 02 сарын 12-ны орой 18 цаг 50 миунтын үед Захын урд талын “Гэрэл” төвийн биллярдан дээр тоглох санаатай орсон. Намайг ороход 3 залуу тоглож байсан. Тэр 3 залуу тоглож байхдаа архи ууж байсан. Надад нэг удаа архи хийж өгсөн. Тэгэхээр нь би жаахан балгасан. Би хажуудаа нэг хүнтэй хамт орсон. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэр 3 бид 2-ыг та 2 бол бид 3-ын 2 нь болоод талцаад тоглоё гээд тоглосон. Ширээний цагийн мөнгөө өгөөд 3 удаа тоглосон. Сүүлийн тоглолтон дээр тэд нар гарахаар нь би хөзрийг нь тоолсон. Нэг хөзөр дутсан. Би тэгэхээр нь та нар цэвэрхэн тоглоорой гэж хэлсэн. Тэрнээс болоод бид нар хоорондоо маргалдсан. Тэгээд би Б.Тулгаа гэдэг залуутай барилцаж авалцсан. Тэр хооронд подволк урагдсан. Тэр үед нэг залуу нь наад хүн чинь Ариукаагийн хадам аав байна гэж хэлж байсан. Би тэгээд энэ дотор маргаад хэрэггүй. Эндээс гаръя, одоо тарцгаа гээд гараад явж байхад араас ирээд намайг цохисон...Би гөлөөн дээр хальтраад унасан. Тэгээд учир зүггүй намайг зодсон. Хэн нь зодсоныг мэдэхгүй. Би тэрнээс цаашаа яваад хотын автобус явдаг хашааны тэнд зогсож байхад Б.Тулгаа гэдэг залуу араас ирээд миний нүүрлүү цохисон. Хажууд байсан залуучууд бариад салгасан. Тухайн үед би гэрлүүгээ залгах гээд утсаа хайгаад олохгүй, хажууд нь явсан залуугаас ахынхаа утас руу залгаад өгөөч гэсэн чинь залгаж өгсөн. Тэр үед Б.Тулгаа гэх залуу нь чиний утасны дугаарыг авч байсан, яасан санаатай хүн бэ? гээд намайг дахиад цохиод авсан. Тэгээд би салаад явсан. Тухайн үед Б.Тулгаагаас өөр намайг цохисон хүн байхгүй. Намайг Б.******* гэдэг залуу миний нүүрэн тус газар 2 удаа цохисон...Б.******* надад зохих эм тарианы мөнгө өгсөн. Надтай уулзаж ярилцсан. Одоо надад ямар нэгэн мөнгө төгрөг болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 8-10-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Батзаяагийн гэрчээр өгсөн...Би 2018 оны 02 сарын 12-ны орой 19 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай найз Б.Булгаа утсаар яриад биллярд тоглож байна. “Гэрэл” төв дээр хүрээд ир гэхээр нь би захын урд байдаг “Гэрэл” төвд очиход Б.Булгаа, А.Нэргүй, Б.Тулгаа нар танихгүй 2 ахтай биллярд тоглож байсан. Тэгж байхад танихгүй 2 ах хожсон. Тэгээд Б.Булгаа нь хөзрөөр ажил хийсэн. Танихгүй нэг ах нь хөзрөө тоолж үзээд нэг хөзөр дутаж байна гээд тэд нар хөзөр яахаараа дутдаг юм бэ? гээд маргалдсан. Тэгж байгаад Булгаа нь шинэ хөзөр авахаар гараад орж ирсэн. Араас биллярдны ширээ тоглуулж байсан эгч шинэ хөзөр авч орж ирсэн. Тэр хооронд тэд нар маргалдаж байгаад Б.******* гэдэг хүн нь эхлээд Тулгааг алгадсан. Тэгээд Б.Тулгаа нь Б.******* руугаа дайраад бид нар салгасан. Зодоон эхлээд биллярдан дотор болсон. Б.******* Б.Тулгаа 2 эхлээд хоорондоо зодолдсон. Бид нар салгаад *******ийг биллярдны өрөөнөөс гаргасан. Дараа нь Б.Тулгаа, Б.Булгаа 2 бид 2 одоо яах ч үгйү бид 2 одоо харилаа гэхээр нь биллярдны эгч тэр 2-ыг гарасан чинь Б.******* гэдэг хүн Б.Тулгааг тэвэрч аваад цаашаа эргээд явсан. Автобусны зогсоолны хажууд маргалдаж байгаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь Б.Булгаа бид 2 салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Булганхүүгийн гэрчээр өгсөн... Би 2018 оны 02 сарын 12-ны орой 18 цагийн үед найз Б.*******тай хамт захын урд байдаг “Гэрэл” төв дээр орж биллярд тоглож байхад Б.******* гэднаас хажуудаа танихгүй нэг ахтай хамт орж ирсэн. Тэгээд байж байгаад би утсаар Батзаяаг дуудсан удалгүй О.Батзаяа ирсэн. Тэгээд би Б.*******тай нэг тал болоод Б.******* гаднаас хамт орж ирсэн хүнтэй нэг тал болоод бид нар биллярд тоглосон. Гурав тоглоод Булгаа бид хоёр 2 удаа хожоод Б.******* тэр хүн хоёр, нэг удаа хожсон. Дараа нь Б.*******, Б.******* хоёр тоглосон. Тэгээд Б.******* хожсон чинь Б.******* хөзрөө тоолоод нэг хөзөр дутсан. Б.******* маргасан тэгж байтал Б.*******, Б.Баттулгыг цохисон. Тэрнээс болоод маргаан үүссэн. О.Батзаяа бид хоёр салгасан. Тэгтэл Б.******* түрүүлээд биллярднаас харинаа гээд гарсан. Б.*******, О.Батзаяа бид гурав 2 тоглочихоод гараад ирсэн. Б.******* ах үүдэн дээр байж байсан. Тэгтэл Б.Баттулгыг чи ямар овоо залуу вэ гээд дагуулаад хоёулаа ийшээ яваад уулзъя гээд дагуулаад явсан. О.Батзаяа бид хоёр араас нь очиход хотруу явдаг Автобусны зогсоолын хажууд тэр хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгэхээр нь Батзаяа бид хоёр салгасан. Зодоон эхлээд биллярдан дотор болсон. Б.*******, Б.******* хоёр хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгэхэд О.Батзаяа бид хоёр салгасан. Дараа нь автобусны зогсоолын хажууд тэр хоёр маргалдаж зодолдсон...Б.******* гараараа Б.*******ийг толгойн хэсэгт нь алгадсан, хөлөөрөө нэг удаа хөлрүү нь өшиглөсөн. Б.Баттулгыг Б.******* нь биллярдан дотор байхад гараараа толгойн хэсэгт нь цохисон. Яг хаашаа нь цохисныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй болсон байсан. Сайн анзаараагүй. Гадаа тэр хоёр барилцаж аваад ноцолдоод байсан...Б.*******той хамт орж ирсэн залуу архи уусан эсэхийг нь мэдээгүй. Батзаяа архи уугаагүй эрүүл байсан. Б.******* архи уусан халамцуу байсан Б.******* бид хоёр нэг шил архи хүмүүстэй хуваалцаж уусан халамцуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-рт/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 58 дугаартай...
Б.*******ийн биед гэмтэл учирсан байна.
Б.*******ийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун нүдний алиманд цус хуралт баруун нүдний дээд зовхинд 1x0.4 см. баруун нүдний доод зовхинд 0,8x0 2 см. хамар хэсэгт 1x0.6 см. зүүн нүдний доод зовхинд 1 3x0.7 см зулгаралтууд, баруун нүдний доод зовхинд 1.2x0.2 см шарх, баруун нүдний доод зовхинд 1.3x0.1 см 2 ширхэг оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо.
Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
Б.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны ‘Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна.
Б.*******ийн биөд үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-рт/
Ховд аймгйин шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 81 дугаартай...Б.Баттулгын биед гэмтэл тогтоогдоогүй...гэх дүгнэлт /хх-ийн 24-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн...Би 2018 оны 02 сарын 12-ны орой 18 цагийн үед найз Булганхүүтэй захын урд байдаг “Гэрэл” төв дээр орж биллярд тоглосон. Тэгж байхад Б.******* гаднаас хажуудаа танихгүй нэг ахтай хамт орж ирсэн. Тэгээд байж байгаад Б.Булгаа утсаар О.Батзаяаг дуудсан. Удалгүй О.Батзаяа ирсэн. Тэгээд би Б.Булгаатай нэг тал болоод Б.******* гаднаас хамт орж ирсэн хүнтэй нэг тал болоод бид нар биллярд тоглосон. Гурав тоглоод Б.Булгаа бид хоёр, хоёр удаа хожоод Б.******* тэр хүн хоёр. нэг удаа хожсон. Дараа нь Б.******* ганцаараа надтай тоглосон. Би хожсон. Тэгтэл нэг хөзөр дутаад Б.******* маргасан. Тэгж байтал Б.******* намайг цохисон. Тэрнээс болоод маргаан үүссэн. Тэгтэл Б.******* түрүүлээд биллярднаас харинаа гээд гарсан. Булгаа, Батзаяа бид гурав хоёр тоглочихоод гараад ирсэн. Б.******* үүдэн дээр байж байсан тэгтэл намайг чи ямар овоо залуу вэ гээд намайг дахиад гараараа миний толгой руу алгадсан. Тэгээд шууд зодоон болоод салсан...Би баруун гараааа Б.*******ийн толгойн хэсэгт нь цохьсон. Хөлөөрөө хөлрүү нь нэг удаа өшиглөсөн...Би Б.*******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...Би Ховд аймгийн Алтай суманд ээж Н Чулуунцэцэг болон дүу хамт амьдардаг 2017 онд манхайх ээжийн нэр дээр 4 адуу 100 гаруй бог тоолууг- тэр малын тодорхой хувь нь миний мал байгаа юм... гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-рт/
Мал үнэлсэн тухай тайлангаар 8 настай морь 700000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 28-рт/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******гийн ******* нь урьд ял шийтгэгдээгүй...гэх баримт /хх-ийн 47-рт/
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Прокурорын санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлнө ...гэх мэдүүлэг зэрэг болно
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 4500000 төгрөгний торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 4500000 төгрөгний торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж болон саналыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д эзэмшлийн 8 настай хээр зүсмийн морь битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Баттулгыг 450 нэгж буюу 4500000 төгрөгний торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ар 450000 торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлсүгэй.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Эрүүгийн 1836000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч ******* овогт *******гийн Баттулгын эзэмшлийн 8 настай хээр зүсмийн морь битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА