Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/32

 

*******, ******* нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид     Г.Давааренчин                                  

 Д.Буянжаргал

 Оролцогчид:

Прокурор                         Э.Дэлгэрсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 209 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн -т заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******, ******* овогтой ******* ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 50/209/003/Э индекстэй, хавтас хэргийг 209 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 975 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын галч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн сумын, -р баг, оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт ******* ******* /РД:УД75287 /

          Монгол улсын иргэн, 967 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 52 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Сэлэнгэ аймгийн сумын, -р баг, оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:/

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт “Тарнийн арцат уул” ХХК-ийн барьж байсан захирагчийн алба, соёлын төвийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 207 оны 07 дугаар сараас 207 оны 0 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 2 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин .85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 209 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

           - Эрүүгийн хуулийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

           - Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүгдэгч нар 207 оны 07 дугаар сараас 207 оны 0 дугаар сарын хооронд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Эрүүгийн хуулийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн , . -д ".энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;" мөн хуулийн .0 дугаар зүйлийн .2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй байхаар хуульчлагджээ. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялын хэмжээг 06 сараас 03 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаарх хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна. /зохицуулаагүй завсардсан/

          Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт 06 сараас 0 жил хүртэл хугацаагаар хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болох боломжтой ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байна.

          Дээрх зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж мөн хуулийн 34.9 дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно гэжээ.

          Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .0 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхэд эргэлзээтэй байдал байхгүй. Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байхад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн . дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээ жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

          Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн хуулийн заалт байгаа боловч анхан шатны шүүх мөн зүйлд заасан “...хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй” гэх заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж, хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

          Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 209 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэрэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндэслэлийн хувьд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасныг буюу шүүгдэгч нарт эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг барьсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялын хэмжээг 06 /зургаа/ сараас 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүссэн зэргийг эс зөвшөөрч байна. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн -д зааснаар “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил эсвэл түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг хэрэглэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийн хорих ялын хэмжээ нь зургаан сараас гурван жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан. Ийм учраас дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн .2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид ...ялын дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтын дагуу дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж прокурорын зүгээс үзэж байна.

Ийм учраас шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          *******, ******* нар нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт “Тарнийн арцат уул” ХХК-ийн барьж байсан захирагчийн алба, соёлын төвийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 207 оны 07 дугаар сараас 207 оны 0 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 2 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин .85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Газрын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэн эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тус тус зааж шийдвэрлэжээ.               

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 209 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийн дагуу *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагад татах, эрүүгийн хариуцлагыг хөөн хүлээлгэж болох үйлдсэн хэргийн ангиллаар нь ялгамжтай тогтоосон хугацааг ойлгохоор тодорхойлсон байна.

          205 онд батлагдаж 207 оны 07 дугаар сарын 0 ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн -д Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

            ..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн:

            .2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” гэж  гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хуульчилжээ.

            Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 06 /зургаа/ сараар  тогтоосон боловч тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 03 /гурав /  жилээр тогтоосон байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн .2-д зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 209 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 209 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн, .2,39.7 дугаар зүйлийн , .2, 39.9 дүгээр зүйлийн , .3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            .Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 209 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. дүгээр зүйлийн ,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

   ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН

                                                 Д.БУЯНЖАРГАЛ