| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/00342/И |
| Дугаар | 191/ШШ2025/02405 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02405
| 2025 03 24 | 191/ШШ2025/02405 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ула******* хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух М******* овогт Д*******гийн Б******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ула******* хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух Т******* овогт Г*******ын Б******* /рд:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын 5 ширхэг эд хөрөнгийг тус тусын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М******* овогт Д*******гийн Б******* /рд:*******/, Т******* овогт Г*******ын Б******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, их тойруу /15140/ гудамж ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 50.44 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13312 хүннүгийн гудамж ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 78.98 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч Г.Б*******гийн өмчлөлд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17023/, ...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 14.58 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ..... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэгдсэн, 220 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх ..... тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус нэхэмжлэгч Д.Б*******гийн өмчлөлд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД