Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316/шш2025/00250

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00250

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 -Нэхэмжлэгч П.Г******* нэхэмжлэлтэй, хариуцагч Л.А*******, М******* ******* ХХК, Сэлэнгэ аймгийн У******* ******* *******т тус тус холбогдох П.Г******* төрсөн эцэг Б.П******* эзэмшиж байсан М******* ******* ХХК-ны 50 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М******* ******* ХХК-ны 50 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г******* тогтоолгох, Компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М******* ******* ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А*******д нарт даалгах, Компанийн шинжилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг У******* ******* ******* даалгах тухай,

 

-Нэхэмжлэгч Л.А*******, Т.Х, Т.Т, А.Н төлөөлөгч Л.А******* нарын нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд П.Г оролцож буй Л.А Б.П******* М******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, Т.Х, Т.Т, А.Н нарыг Б.П******* М******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, Л.А*******, Т.Х, Т.Т, А.Н нарыг М******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох тухай,

Л.А*******, Т.Х, Т.Т, А.Н нарыг өвлүүлэгч, талийгаач аав, өвөөтэй хамт амьдарч, асрамжид нь байсныг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд П.Г******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б,

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд П.Г******* өмгөөлөгч: П.Б /****/

Хариуцагч: Л.А*******

Хариуцагч Л.А******* нарын өмгөөлөгч: Г.Х /****/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г нь П******* төрсөн хүүхэд, хувьцаа эзэмшигчээр тогтоолгох эрхтэй учраас У******* ******* *******т бүртгүүлэхийг даалгахыг хүсэж байна. Энэ шаардлагаа дэмжиж байгаа.

Л.А гаргасан 50 хувийн хувьцаа эзэмшигч хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох талийгаач өвөө болон М ******* ХХК-ийн 50 хувиас Л.А******* 5 хувь, Т.Х 20 хувь, Т.Т 20 хувь, А.Н 5 хувиар тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь ямар ч үндэслэл байхгүй Л.А******* нь миний дүүгийн эхнэр буюу манай бэр. Т.Т, Т.Х нар миний дүүгийн төрсөн хүүхэд. Н бол миний дүүг нас барснаас хойш сүүлд гарсан, манай аавд ямар ч хамаарал байхгүй учир 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.А*******, Т.Х, Т.Т, Н нар нь аавтай тодорхой хэмжээнд цуг байсан боловч яг хамт амьдарч байгаагүй. Бид нар Дархан-Уул аймагт тусдаа байранд байдаг байсан. Аав Сэлэнгэ аймаг ***** сум, *** дугаар баг, ******* гэсэн хаягтаа өөрсдөө байдаг байсан. Г бид 2 нэг хаяг дээр нэг хашаанд байсан. Эд нар тэнд үйл ажиллагаа явуулахдаа аавын байшинд байрлаад цуг амьдарч байсан. Аавыг нас барахад Т.Т, Т.Х нар нь насанд хүрсэн байсан учир аавын асрамжид байсан гэхгүй, өөрийнх нь ээж нь хамт амьдарч байсан учир энэ нь үндэслэлгүй юм гэв.

 

2. Хариуцагч Л.А******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хуульд зааснаар 50 хувийн хувьцаа эзэмшигч түүндээ үүрэг хүлээх учраас хариуцагч гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. М ******* компанийн гүйцэтгэх удирдлагад энэ хэрэгт гэрээ бол байхгүй. Удирдлагын хүлээх үүрэг Т.Х хариуцагчаар байх ёсгүй гэж үзэж байна. П.Г бол өвлүүлэгч хадам аав П******* эзэмшиж байсан компаниас үр хүүхдүүддээ бүгдэд нь өв хөрөнгө тасалж өгсөн байдаг. Нотлох баримтаар нотлогдож байгаа. Хадам аав хадам ээж Х 5 хүүхэдтэй байхад нь суусан. Өөрийнх нь хүүхдүүд 6 хүүхэд төрүүлсэн. 2 охин нь өнгөрсөн. Үүнээс Б********, Г*******, Т*******, Б***** гэсэн өөрийнх нь төрсөн 4 хүү. Бусад нь хадам ээжийг дагаж ирсэн хүүхдүүд байгаа юм. Хадам аав бол өөрийнхөө төрсөн хүүхдүүдэд илүү хөрөнгө өгсөн байдаг. Охид тасалж өгсөн хуваарилсан хөрөнгийг байхгүй болгосон учраас аав арга бараад гэр бүлд нь хөрөнгө өгнө гээд 3 хоршоо байгуулаад тэнд нь техник, мал, газар тасалж өгсөн. Охидуудын гэр бүлд нь өгч байсан. П.Г****** ************ компани нь ************ ХХК-аас хөрөнгө техник туслалцаа үзүүлж *********** компанийг босгосон байдаг. Б******* ахад мөн ************** компани байгуулаад хавтаст хэрэгт байгаа 203,805,000 төгрөгийн техник, мал гэх мэт тасалж өгсөн. Мөн манайх Зэлтэр суманд байж байгаад 2007 онд ****** сум руу нүүж ирээд барьсан хашаа байшингаа хүртэл ***************г ахад өгч байсан. Манай нөхөр 2011 онд өөд болсон, өөд болоод ******** ахад компани тасалж өгч байсан. *********** компанид 41,622,000 төгрөг мөн техник хэрэгсэл өгч байсан. ************ гэж ************ гэж хүүхэд нь байж байгаад өнгөрсөн. Тэр ахад 104,836,000 төгрөгийн хөрөнгө өгсөн. Г**********нд П.Ч*********** /хадам ээжийг дагаж ирсэн ах/, Г.Э********* /хадам эгч *************** нөхөр/ мөн Н******** нөхөр, М********** /************* эгчийн нөхөр/, Н *************/хамгийн том охин нь/ нөхөр нь 1998 онд өөд болсон. Гэрийн тэргүүн гэдгээрээ хүүхдэд нь мал мөнгө өгч байсан. М ******* компаниас бүх хүүхдүүддээ мөнгө хөрөнгө тасалж өгсөн. Аав захиас бичиг дээрээ одоо энэ үлдэгдэл нь миний бага хүүгийн компани шүү энэ 2 хүүхдэдээ өвлүүлж байгаа юм гэж захиас бичигдээ хүмүүсийн гэрчилж байгаа ярианд хүртэл энэ нь байгаа. Энэ хөрөнгө бол ач охин Т.Х, ач хүү Т.Т нарт үлдээж байгаа хөрөнгө шүү гэж хэлэх гэж байна. Г******* нь ийм нэхэмжлэл гаргах ёсгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

2 дугаар шаардлага дээрээ Хуульд зааснаар талийгаач аав П********* эзэмшиж байсан М************* ХХК-ийн 50 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох мөн 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох хэрэгт ач холбогдолтой гэдэг байдлаар зарим зүйлийг яръя гэж бодсон. Талийгаач хадам аав их өндөр боловсролтой, үр хүүхэд, ач зээ нараа сурган хүмүүжүүлдэг зөв сэтгэлгээтэй, өмөг түшигтэй, өгөөмөр хүн байсан. Заримдаа хатуу байдаг нь бол сургаал болж үлдсэн. Хадам аав маань амьд сэрүүн байхдаа үр хүүхдүүддээ эрдэм ном, ажил төрөлтэй, эзэмшиж байсан М ******* ХХК-аасаа хувь тасалж өгсөн. Аж ахуй нэгж байгуулж тусад нь бие даалгаж хүүхдүүдээ гаргаж байсан. Одоо хүүхдүүд нь аж ахуйгаа эрхлээд сайн явж байгаа. Хөрөнгө хуваарилж өгсний дараа за та нар илүү дутуу зүйл харахгүй шүү миний нэр дээр компанийн хөрөнгө, газар цаашдаа ач охин Т.Х, Т.Т нарт нарт очно гэж хүүхдүүддээ хэлж байсан. Тухайн үед талийгаач аав П********** миний ач хүүхдүүдэд үлдээж байгаа юмнуудыг миний хүүхдүүд булаацалдахгүй гэж ярьдаг байсан. Гэтэл санаанд оромгүй үйл явдал болсон. Би болон миний хүүхдүүдэд цочирдом үйл явдал болсон. Хадам аав нас бараад 7 хоноогүй байхад хадам ах Г*********, Б**********, хадам эгч Н*************, О********* нар ирж өрөөг нь ухаж төнхөж гэрээслэл үлдээсэн үү гэж асууж, охин Хг хэл амаар доромжилж эцгийгээ алсан алуурчин гэж архины шил барьж дайрч байсан. Хадам ах Га******* бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж авч компанийн эрх, нэр төрийн талаар маргаж эхэлсэн. Компанийн борлуулалтын 201,000,000 төгрөгийг хууль бусаар завшиж авсан. Ингэж компанийн хөрөнгөд шунаж эхэлсэн. Миний болон миний хүүхдүүдийн амьд явах эрхэд заналхийлж хэрээс хэтэрсэн. Намайг болон хүүхдүүдийг маань Г******* ах та нар энэ гэрт байх байхгүйг би шийднэ гэж дарамталж байсан. Үүнээс үзэхэд аавыг өнгөрсний дараа ямар дарамтад байсныг харуулж байна. Аавыг өнгөрсний дараа Б******** ах өнгөрсөн. Энэ хүний үхэлд хүртэл бид нарыг буруутгаж та нар алсан гэж эхнэр хүүхдүүд том эгч Н********** хүртэл хөөж тууж, ахын ажил явдалд хэрэглээрэй гэсэн мөнгө төгрөгийг нь хүртэл авахгүй буцааж шилжүүлж байсан. Хавар нь ажлын үеэр компанийн эд хөрөнгөд дураараа халдаж, цахилгаан тог ашиглаж байсан. Охин захирлын эрх үүргийн дагуу шаардлага тавихад чамд хамаагүй гэж бөөн хэрүүл зодоон болж охиныг хүртэл дарамталж цохиж байсан. Сүүлдээ бид арга бараад цагдаагийн байгууллагад хандаж байсан. Н*********** эгч бас утсаар дарамталж мэдрэл муутай хүүхдээрээ алуулна гэж байсан. Сүүлдээ цагдаагийн байгууллагыг бид нарыг хамгаалалт авна уу гэсэн хүсэлт өгч байсан. Г***** ах машинтайгаа зам руу шахаад ингэж бид нар айдастай сүүлийн хэдэн сар амьдраад арга бараад цагдаад хандаж байсан. Хэргийн материалд баримтууд байгаа. П******* аав нас бартал нь хамт байж М ******* компанийн үйл ажиллагааг авч яваад аавыг өнгөрсний дараа одоог хүртэл энэ компанийг авч явж байгаа юм. Талийгаач аав П******* оч охин Т.Х******** үлдээсэн өвөө нь хүүхдүүддээ захиж гэрээслэх зүйл байна гэсэн захиас бичигт миний нэрийг дурдсан байдаг. Хэрэгт авагдсан баримтад өгсөн. Иймээс Л.А******** намайг хуульд заасан П******** М************ ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр, 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тус тус тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан.

Дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг би 2 хүүхдээсээ асууж байж гаргасан. Авга ах Г********, Б******* ах нар шүүх дээр ингэж явах ёсгүй хүмүүс юм. Өвөө маань өөрийн тэмдэглэл дээр өвгөн би хүүгийнхээ охин хүү 2-г эрүүл өсөж аж амьдралын захад хүрэхэд ээжид нь тусалж аавынх нь үлдээсэн энэ компанийг гарт нь атгуулахын төлөө зүтгэж байна. Миний 2 ачид авга ах нар нь тусална, өвөөгийнх нь хийж тусалж амжаагүй ажлыг авга ах нар хийж энэ 2-г минь хүний дайтай болгож, амьдралын жолоог атгуулна гэж маш тодорхой бичсэн байгаа. Гэтэл авга ах нар маань дүү бид 2-т тусалж дэмжих нь байтугай өвөө, аав 2-н бидэнд үлдээсэн энэ компанийг булаах гэж байгаад гомдож байна. Хар багаасаа Б********* ахтай их ойр дотно өссөн. Б******** ахыг ингэж явж байгаад нь бүр итгэж өгөхгүй байна. Бид энэ компаниасаа хоолоо олж иддэг амь амьдралаа залгуулдаг, аавыг өнгөрснөөс хойш өвөө, ээж 2 зүтгэж байж энэ компанийг өнөөдрийн зэрэгтэй хүргэсэн. Харин бусдад аль эрт компани, техник мал зэргийг өгч тусад нь гаргаж байсан. Г******** ах өөрөө Е******* Б********** суманд хэдэн мянган га газартай, дандаа сүүлийн үеийн техниктэй, бидний энэ жижиг компанийг булаацалдаад байхааргүй хөрөнгөтэй хүн. Д******* хүртэл ********** гэх маш том худалдаа үйлчилгээний төвтэй. Г******* ахын зарим хүсэлт тайлбарууд дээр доромжлол гүтгэлэг нь хэрээс хэтэрч байна. Биднийг өвөө нас барахаас 6 сарын өмнө хувьцааны талаар маргалдаад хаяад явчихдаг байсан гэх сүүлийн хэдэн сар сэтгэл санааны дарамтад байлгадаг байсан гэх мэт. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Бид олон жил өвөөтэйгөө хамт эвтэй найртай сайхан амьдарч байсан. Тэглээ ч Г****** ах бол үнэндээ аавыгаа хүн амьтны дарамтал байлгаад амьдруулаад байх хүн биш. Ганц удаа ажил хөөцөлдөөд ирснийг минь хүртэл гэрчээрээ худал мэдүүлэг өгүүлсэн байсан. Гэрч М********** мэдүүлэг авахад манай талаас хүн байлцуулаагүй. Мэдүүлэг өгсөн хойно нь бид мэдсэн. Хэрэв биднийг хамт байлцуулаад гэрчийн мэдүүлэг авсан бол гэрч М****** ингэж худал мэдүүлэг өгч чадахгүй байсан байх. Тиймээс гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт өгч байсан. Тэгэхэд бид нар гэрчүүдээ заавал нөгөө талынхныг байлцуулж байгаад асуулгадаг байсан. Хуурамчаар үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн толгой эргүүлэх зорилготой буруу ойлгогдохоор ярьж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1419 тоот шинжээчийн дүгнэлтээр өвөөгийн гарын үсэг мөн тамгатай цаас дээр текст хэвлэгдсэн гэсэн дүгнэлт гарсан болохоос биш хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлт гаргаагүй. Би тухайн үед өвөөгийнхөө юу хий гэснийг л хийсэн. Өвөөгийнх нь гар салгалаад бичиж болохгүй байна, миний охин өвөөгийнхөө хэлснийг бич гээд надаар бичүүлсэн. Би өвөөгийнхөө хэлснийг бичсэн. Тэгээд өвөө миний охины гараар бичсэн болохоор үнэмшихгүй байх миний охин компьютер дээр бичээд гаргаад ир гэж хэлээд өөрөө тамга дарж гарын үсэг зурж өгсөн. тэгээд би өвөөгийн хэлснээр компьютер дээр шивж хэмлэж гаргаад өвөөд үзүүлсэн. Өвөө болсон байна гэж хэлээд надаар дугтуйнд хийлгээд хэрэгтэй үед нь гаргаж ирээрэй, ээж дүү хоёртоо ч үзүүлж болохгүй, сайн далд хийгээрэй гэж хэлсэн. Надад тэгж өгөхдөө өөрийн улаан дэвтэр, зургийн цомог, мөн өөрийнхөө болон эмээгийн одон медалиудын хамт өгсөн. Би өвөөгийн хэлснээр өөртөө байлгаж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Япон улс руу 1 жилийн хугацаатай суралцах гээд явсан үедээ хамт аваад явсан. Намайг явсан үед Г****** ах өвлөх эрхийн гэрчилгээ авчихсан шүүх дээр явж байна гэж ээжээс сонссон. Тухайн үед өвөөгийн надад өгсөн дэвтэр дугтуйлсан захиас байгаа хэрэгтэй бол өгч явуулна гэж ээжид хэлж байсан. Харин өмгөөлөгч өвөө чинь чамд захиж үлдээсэн учраас өөрөө албан ёсоор шүүхэд хүсэлт өгч нотлох баримтаар өгөх, өөрийн биеэр байж нээх нь зөв гэж үзсэн. Хавтаст хэрэгт миний ярьсан зүйлүүд нотлох баримт хангалттай авагдсан байгаа болно. Т.Х*****, Т.Т***** бид нар өвөөгийнхөө захиасыг биелүүлж аав, өвөө 2-н бүтээснийг үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй хүмүүс гэж бодож байна. Иймд Т.Х, Т.Т нарыг хууль зааснаар П*********** М*********** ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тус тус тогтоож өгнө үү гэж Х**** уншиж өгөөрэй гэж бичсэн. Мөн Т******* хэлээд өгөөрэй гэсэн зүйл байна. Аав, өвөөгийн байгуулсан компанийг авга ах Г******, Б****** нар булаан авах гээд байгаад гомдолтой байна. Зулай дээр нь гишгэж төрсөн ах нар нь дүүгийнхээ хүүхдүүдийг юу ч үгүй гудамжинд хөөж гаргах гэж улайран дайрч байна. Аавын минь амьд сэрүүн байсан бол ах нар ийм хүн чанаргүй загнахгүй байсан байх. Авга ах нар өөрсдөө бид шиг үр хүүхдүүдтэй хэр нь ингэж адгийн муухай үйлдэл гаргаж байгаад нь үнэхээр харамсаж байна гэж бичиж явуулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. ******** регистрийн дугаартай Б****** П******* нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан, Б.П******** нь М******** ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг байсан болох нь Б.П***** нас барсны гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 211-214 дэх тал/

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж заасан тул нас барсан Б.П******* эзэмшиж байсан М******** ХХК-ийн хувьцааны 50 хувийг өвлөх эрх бүхий этгээд өвлөх эрхтэй байна.

 

Талууд өвлүүлэгч Б.П******** хууль ёсны өвлөгч тул түүний эзэмшиж байсан М********** ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй гэж маргаж байна.

 

2. Шүүхээс өвлүүлэгч Б.П******** хууль ёсны өвлөгч хэн болохоор талаар дараах дүгнэлтийг хийв.

 

2.1. Өвлүүлэгч Б.П нь эхнэр Д.Х 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэр бүл болсноос хойш П.О*******, П.Б******, П.Б*****, П.Б********, П.Т******, П.А******, П.Г****** нар тэдний дундаас төрсөн, харин Х.Н******, Х.О******, Х.Н******, Х.Ч****** нарыг өвлүүлэгч Б.П********* гэр бүл болохоос өмнө Д.Х***** нь төрүүлсэн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, П.О*******, П.Б*******, П.Б**********, П.Б******, П.Т**********, П.А*********, П.Г*********, Х.Н********, Х.О*******, Х.Н********, Х.Ч******* нарын төрсний ******* лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /3-р хавтаст хэргийн 40-42, 4-р хавтас хэргийн 32-47 дахь тал/

 

Өвлүүлэгч Б.П******* нь Х.Н********, Х.О*******, Х.Н********, Х.Ч******* нарыг үрчилж авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Х.Н*******, Х.О*********, Х.Н******, Х.Ч******** нар иргэний бүртгэлд эцгийн нэр нь Б.П*********** бүртгэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч у******* бүртгэлд эцгийн нэр нь Б.Паар бүртгэгдсэн нь эдгээр хүүхдүүд Б.П********** төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Үүнээс үзвэл өвлүүлэгч Б.П нь төрүүлсэн П.О**********, П.Б*********, П.Б**********, П.Б******, П.Т*******, П.А********, П.Г********* гэсэн хүүхдүүдтэй бөгөөд үрчилж авсан хүүхэдгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй,

520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэжээ.

 

Иймд дээрх хуулийн зохицуулалтаар өвлүүлэгч Б.П******* төрүүлсэн хүүхдүүд болох П.О*******, П.Б*******, П.Б*******, П.Б*******, П.Т***********, П.А*********, П.Г******** нар болон түүний эхнэр Д.Х******* нь түүний хууль ёсны өвлөгч бөгөөд Х.Н*********, Х.О*********, Х.Н***********, Х.Чи******** нар нь түүний хууль ёсны өвлөгч болох үндэслэлгүй байна.

 

Дээрх хууль ёсны өвлөгчдөөс эхнэр Д.Х*******, хүүхэд П.Т********, П.А*******, П.Б*********** нар нь барсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд П.Б*********** нас барсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бол П.Б*********** нас барсан гэж шүүхээс үзлээ.

 

Хууль ёсны өвлөгчид Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу өвлүүлэгч нас барсан буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан болох нь өвлөгч П.Г* нотариа*******т А.М****** 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээг олгох ажиллагааны үеийн баримтуудаар тогтоогдож байх тул хууль ёсны өвлөгч П.О*, П.Б*******, П.Г********* нарыг өвийг хүлээн авсан буюу өвийг зүйлийг өвлөхөөс татгалзаагүй гэж дүгнэлээ. /4-р хавтас хэргийн 31-56 дахь тал/

 

Иймээс хууль ёсны өвлөгчдөөс үлдсэн өвлүүлэгч Б.П********** төрүүлсэн хүүхэд П.О*********, П.Б********, П.Г******* нар нь өвлүүлэгч Б.П********* эзэмшиж байсан М******** ХХК-ийн 50 хувийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид гэж шүүхээс дүгнэлээ.

 

2.2. Хариуцагч Л.А************ талаас Л.А**********, Т.Х***********, Т.Т**************, А.Н************ нар нь өвлүүлэгч Б.П********* хүү П.Т********** нас барсан 2011 оноос хойш өвлүүлэгч Б.П******** хамт амьдарч, асрамжид нь байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.3-т зааснаар түүний хууль ёсны өвлөгч гэсэн тайлбар, үндэслэлийг гаргав.

 

Т.Х******, Т.Т*********** нар нь өвлүүлэгч Б.П************* ач боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлүүлэгч Б.П******* хууль ёсны өвлөгч болох түүний төрүүлсэн хүүхэд П.О*********, П.Б*******, П.Г********** нар байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар хууль ёсны өвлөгч болох боломжгүй, Л.А******** нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.2-т заасан аль ч хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байх тул хариуцагч Л.А********* талын гаргасан Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч гэсэн тайлбар, үндэслэл үндэслэлгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгч болно гэсэн тайлбар, үндэслэлийн зарим хэсэг нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

-Хариуцагч Л.А*********** нь өвлүүлэгч Б.П*********** төрсөн хүү П.Т******** эхнэр, Т.Х****, Т.Т**** нар нь П.Т*******, Л.А************ нарын төрүүлсэн хүүхдүүд бөгөөд өвлүүлэгч Б.П*********** ач, А.Н************ нь өвлүүлэгч Б.П********* төрсөн хүү П.Т************ төрүүлсэн хүүхэд биш талаар талууд маргахгүй, зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул эдгээр үйл баримтыг шүүхээс тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Л.А************ нөхөр өвлүүлэгч Б.П********** П.Т********** нь 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нас барсан байх бөгөөд үүнээс хойш өвлүүлэгч Б.П*********** Л.А******, Т.Х******, Т.Т********, А.Н******** нар нь хамт амьдарч байсан болох нь Сэлэнгэ аймгийн ********** сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн *********** сумын ******** багийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16,17,18 дугаартай тодорхойлолт, гэрч А.А********, Ө.Э**********, Б.Д************ Л.******** нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 210, 215, 216, 227, 228, 2-р хавтас хэргийн 132-137, 4-р хавтас хэргийн 172-174/

 

- Т.Х********, Т.Т****** нар нь эцэг П.Тө*********** 2011 онд нас барах үед 11, 10 настай байсан бөгөөд А.Н********* нь П.Т********** нас барснаас хойш 5 жилийн дараа төрсөн тул эдгээр хүүхдүүдэд тухайн үед асрамж, дэмжлэг шаардлагатай байжээ.

 

Хамт амьдарч байсан дээрх хүмүүсийн өрхийн орлого нь өвлүүлэгч Б.П******** тэтгэвэр, эх Л.А******** компанийн нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэсэн бага хэмжээний цалин хөлс, өвлүүлэгч Б.П******** болон Л.А******** нарын хувьцаа эзэмшиж үйл ажиллагааг нь хамт явуулж М************ ХХК-ны үйл ажиллагааны орлогоос бүрдэж байжээ.

 

Үүнээс үзвэл хамт амьдарч байсан дээрх хүмүүсийн өрхийн орлогын дийлэнх хэсэг М************* ХХК-ны үйл ажиллагааны орлогоос бүрдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Т.Х************* сургуулийн төлбөрт 2016-2020 онд нийт 6,700,000 төгрөг, Т.Тө************** сургуулийн төлбөрт 2018 онд 2,140,000 төгрөг, 2019 онд 2,180,000 төгрөг, 2020 онд 2,160,000 төгрөг төлөгдсөн болох нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч Л.А************ нь дээрх төлбөрийг М******* ******* ХХК-ны үйл ажиллагааны орлогоос төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй тул М******* ******* ХХК-ны үйл ажиллагааны орлогоос дээрх төлбөрийг төлсөн гэж шүүх үзлээ /4-р хавтас хэргийн 77-78 дахь тал/

 

Иймд Т.Х, Т.Т, А.Н нар нь бага наснаасаа хойш Б.П, Л.А******* нартай хамт байсан, өрхийн амьдралын хэрэглээний зардал, сургалтын төлбөрийг Б.П болон Л.А******* нарын хувьцаа эзэмшиж үйл ажиллагааг нь хамт явуулж М********* ХХК-ны үйл ажиллагааны орлогоос төлж барагдуулж байсан байдал, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон өвлүүлэгч Б.П********** Т.Х**********, Т.Т******* нарт хандан бичсэн бичвэр, өвлүүлэгч Б.П*********** авхуулсан Т.Х*********, Т.Т********, А.Н*********, Л.А************** нарын гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар Т.Х, Т.Т, А.Н нар нь өвлүүлэгч Б.П********* болон эх Л.А************ нарын асрамжид байсан нь тогтоогдож байна. /2-р хавтас хэргийн 58-61, 87-88 дахь тал/

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өвлүүлэгч Б.П******** нь Л.А***********, Т.Х*********, Т.Т********, А.Н******** нараас өөр хаягийн бүртгэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч хаягийн бүртгэл нь хэрэгт тогтоогдсон өвлүүлэгч Б.П********** Л.А*******, Т.Х*****, Т.Т********, А.Н*********** нар нь хамт амьдарч байсан, Т.Х********, Т.Т******, А.Н******* нар нь өвлүүлэгч Б.П****** болон эх Л.А********** нарын асрамжид байсан үйл баримтыг хангалттай үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд асран хамгаалалт шаардлагатай хүүхдүүдийг нэрлэн заасан боловч хүүхдийн эцэг, эхээс өөр хүн тухайн хүүхдийг асарч тэтгэхийг хориглоогүй бөгөөд эх Л.А******* нь эрх зүйн чадамжтай, эх байх эрхээ хасуулаагүй зэрэг нь хэрэгт тогтоогдсон Т.Х******, Т.Т**********, А.Н*********** нар нь өвлүүлэгч Б.П********** асрамжид байсан үйл баримтыг үгүйсгэхгүй.

 

- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өвлүүлэгч Б.П********* нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн нь түүний хууль ёсны өвлөгчид тооцогдох боломжтой байна.

 

Өвлүүлэгч Б.П***** 2011 оноос хойш хамт амьдарч, түүний асрамжид байсан А.Н********** нь 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд өвлүүлэгч нас барах үед бага насны буюу 5 настай байсан тул хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж үзэх тул А.Н********* Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлүүлэгч Б.П********* хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлтэй байна. /1-р хавтас хэргийн 229 дэх тал/

 

Харин Т.Х********, Т.Т********** нар өвлүүлэгч Б.П******** 2011 оноос хойш хамт амьдарч, түүний асрамжид байсан тогтоогдож байгаа боловч өвлүүлэгч Б.П************* нас барах үед Т.Х******** нь 20 нас 11 сартай, Т.Т******* нь 19 нас 6 сартай буюу Хөдөлмөрийн тухайд хуульд заасан хөдөлмөр эрхлэх боломжтой насанд хүрсэн байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан хөдөлмөрийн чадваргүй иргэнд тооцогдохгүй тул хууль ёсны өвлөгчид тооцогдохгүй. /1-р хавтас хэргийн 205-206 дахь тал/

 

А.Н****** нь өвлүүлэгч Б.П********* хүү П.Т******** төрүүлсэн хүүхэд биш боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгчид тооцогдох иргэн нь өвлүүлэгчийн төрөл, садан байхыг шаардаагүй тул хуульд заасан шаардлагыг хангана.

 

Хууль ёсны өвлөгч А.Н********* нь өвлүүлэгч Б.П******** хамт амьдарч байсны хувьд А.Н******* хууль ёсны төлөөлөгч Л.А********** нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат эсвэл баг, сумын Засаг даргад мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар хууль ёсны өвлөгч А.Н********** нь өвийг хүлээн авсан буюу өвийг зүйлийг өвлөхөөс татгалзаагүй гэж дүгнэлээ.

 

Иймд А.Н********г өвлүүлэгч Б.П********* эзэмшиж байсан М******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлтэй байна.

 

3. Шүүхээс өвлүүлэгч Б.П************ эзэмшиж байсан М******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг хууль ёсны өвлөгч нарт хэрхэн хуваарилах талаар дараах дүгнэлтийг хийв.

 

- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй,

520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх,

520.3-т Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө,

532 дугаар зүйлийг 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан тул өвлүүлэгч Б.П********* хууль ёсны өвлөгч П.О**********, П.Б************, П.Г************** болон хууль ёсны өвлөгчөөр тооцогдсон А.Н********** нь тэнцүү хэмжээгээр буюу өвлүүлэгч Б.П********** эзэмшиж байсан М*********** ХХК-ийн 50 хувийн хувьцааны тус бүр 12,5 хувийн хувьцааны өвлөгч гэж дүгнэлээ.

 

Хууль ёсны өвлөгч П.О******, П.Б* нар өөри*********йн өвлөх хэсгээсээ татгалзаж, хууль ёсны өвлөгч П.Г******** өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг нотариатад гаргасан тул П.О********, П.Б************* нарын ногдох хэсэг П.Г****** шилжсэнээр хууль ёсны өвлөгч П.Г*********** өвлүүлэгч Б.П********** эзэмшиж байсан М******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны өвлөгч гэж шүүхээс үзлээ. /4-р хавтас хэргийн 50, 53 дахь тал/

 

- Хариуцагч Л.А******* талаас өвлүүлэгч Б.П******** нь нас барахаасаа өмнө өөрийн хүүхдүүдийн гэр бүлд мал, хөрөнгө тусгаарлан өгч байсан гэж тайлбарлаж, энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж байгаа боловч өвлүүлэгч Б.П*********** нь нас барахаасаа өмнө өөрийн хүүхдүүдийн гэр бүлд мал, хөрөнгө тусгаарлан өгч байсан нь нэхэмжлэлийн шаардлагад заасан М******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгчид өвлөхийг үгүйсгэхгүй, шүүхээс өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээг хуваарилахаас татгалзах үндэслэл болохгүй.

 

 

4. Хариуцагч Л.А********** талаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин т болно, 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин т бус гэж тооцно, 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин т хэвээр байна гэж зааснаар 2020.10.3 гэсэн огноотой, Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байн аа гэсэн баримтаар өвлүүлэгч Б.П********* нь Т.Х********, Т.Т************ нартай хэлцэл байгуулсан, тэрээр нас барсан боловч хэлцэл хүчин т гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтыг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд өвлөх эрхийн харилцаа Иргэний хуулийн тавдугаар хэсэгт тусгайлан зохицуулагдсан тул дээрх тайлбар, үндэслэл үндэслэлгүй байна. /2-р хавтас хэргийн 81-82 дахь тал/

 

Мөн нэхэмжлэгч Л.А******, Т.Х**********, Т.Т***********, А.Н********* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хууль ёсны өвлөгч гэж өөрийгөө үзэж буй П.Г******** эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул түүний өмгөөлөгчийн хүсэлтээр түүнийг бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байна. /2-р хавтас хэргийн 123, 131-132 дахь тал/

 

5. Нэхэмжлэгч П.Г********** М********** ХХК-ны хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон нэмэлт өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулахыг М*********** ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А*********** болон Компанийн шинжилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг У******* ******* *******т тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална, 17.9-д Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь у******* бүртгэлд бүртгэснээр хүчин т болно,

Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг у******* ******* байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд у******* ******* байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

 

М******* ******* ХХК-ны хувьцаа эзэмшигчээр хариуцагч Л.А********* үлдсэн бөгөөд П.Г************** хувьцаа эзэмшигч гэдгийг хариуцагч Л.А*********** болон компанийн гүйцэтгэх удирдлага Т.Х********* нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нэмэлт өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулахыг М********* ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А********** даалгах шаардлагагүй байна.

 

Иймд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д зааснаар компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт нь у******* бүртгэлд бүртгэснээр хүчин т болох тул хариуцагч Сэлэнгэ аймгийн У******* ******* *******т өвлүүлэгч Б.П*********** эзэмшиж байсан М********* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны эзэмшигчээр П.Г**************, 12,5 хувийн хувьцааны эзэмшигчээр А.Н************ тус тус тогтоосон компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгэхийг даалгах нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Н*********** хууль ёсны төлөөлөгч Л.А************ нь хувьцааны эзэмшигчээр А.Н************ тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгэхгүй тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол хангагдахгүй тул у******* бүртгэлд бүртгэхийг даалгах нь Иргэний хуулийн зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж Б.П******** эзэмшиж байсан М*********** ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны өвлөгчөөр П.Г*************, 12,5 хувийн хувьцааны өвлөгчөөр А.Н************ тус тус тогтоож,

Б.П****** эзэмшиж байсан М*************** ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны эзэмшигчээр П.Г***********, 12,5 хувийн хувьцааны эзэмшигчээр А.Н*********** тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн У******* ******* *******т даалгаж,

нэхэмжлэгч П.Г********* гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх П.Г*********** төрсөн эцэг Б.П*********** эзэмшиж байсан М****** ХХК-ны 12,5 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М************ ХХК-ны 12,5 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г************ тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М*********** ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А************ нарт даалгах,

нэхэмжлэгч Л.А*********, Т.Х******, Т.Т************, А.Н********** төлөөлөгч Л.А************* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л.А*********** Б.П************* М******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х*********, Т.Т********* нарыг Б.П********* М*********** ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр тогтоолгох, Т.Х*******, Т.Т********* нарыг Б.П********** эзэмшиж байсан М********** ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын у******* тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг у******* орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Л.А*********** Т.Х********, Т.Т**********, А.Н********* төлөөлөгч Л.А********* нарын гаргасан Л.А*, Т.**********, Т.Т**********, А.Н********** нарыг өвлүүлэгч, талийгаач аав, өвөөтэй хамт амьдарч, асрамжид нь байсныг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангах, татгалзах үндэслэл болсон тул шийдвэрийн тогтоох хэсэгт заах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б******** П********** /РД:****************/-ын эзэмшиж байсан М*********** ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны өвлөгчөөр П************ /РД:*/-ийг, 1**************2,5 хувийн хувьцааны өвлөгчөөр А*************** /РД:*************/-ыг тус тус тогтоож,

Б************* /РД:***********/-ын эзэмшиж байсан М********** ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны эзэмшигчээр П************* /РД:************/-ийг, 12,5 хувийн хувьцааны эзэмшигчээр Т******** /РД:*************/-ыг тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн ************* даалгаж,

нэхэмжлэгч П.Г************ гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх П.Г*********** төрсөн эцэг Б.П************* эзэмшиж байсан М*********** ХХК-ны 12,5 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М******* ХХК-ны 12,5 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г******** тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М************ ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А****** нарт даалгах,

нэхэмжлэгч Л.А*********, Т.Х**********, Т.Т*********, А.Н********* төлөөлөгч Л.А************ нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л.А************ Б.П********* М************** ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х********, Т.Т******** нарыг Б.П************* М********** ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр тогтоолгох, Т.Х********, Т.Т******** нарыг Б.П********** эзэмшиж байсан М********** ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын у******* тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг у******* орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтаас бусад заалтад зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БАЯРСАЙХАН