Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/33

 

*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид     Г.Давааренчин                                  

          Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            А.Золзаяа

Шүүгдэгч                            *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Д.Даваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 175/2019/0035/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хотхоны тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* РД: //

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******г мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******д мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******г оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож,

          -.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч *******гээс 48.000.000 /дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

          - Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай тоёота дриус маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийтгэл тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: ******* нь... бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай гэж заасан боловч тогтоолын 8 дахь заалтаар: Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ШШГ албанд шилжтэл хэрэглэсүгэй гэжээ. Ийнхүү шийтгэх тогтоолын 6, 8-р заалтууд хоорондоо зөрчилтэй байгаа нь ойлгомжгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: *******гийн гэмт V-/ Ч-У хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна гэж бичжээ. Гэтэл тогтоолын 7 дахь заалтаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******гээс 48,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж заасан нь эрүүгийн хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 1.4 дахь хэсэгт ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу эксковатр нь миний өмчлөлийнх биш, шүүгч тогтоолдоо *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон гэж дурдчихаад, эксковатрийн үнэ болох 48,000,000 төгрөгийг надаас гаргуулж улсын төсөвт оруулахаар заасан нь үндэслэлгүй байна.

Миний хувьд: 2018 оны 08 сарын 01-ний өдрийн №1/29 тоот Шинжээчийн дүгнэлтээр гарсан эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны үнэлгээ болох 2,831,832 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 989,7******* төгрөгийг бүрэн төлсөн. Ийм учраас шүүхийн тогтоолд бусдад төлөх төлбөргүй болохыг зааж өгсөн. Гэтэл надаас ямар ч үндэслэлгүйгээр 48,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн заалт нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд гомдол гаргаж байна.

Миний бие тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, гэм буруугаа ойлгож хохирлоо бүрэн төлсөн тул Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлгүй, өөрөөр хэлбэл ******* надаас хуульд заагаагүй үндэслэлээр хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хохирлын асуудлыг хуульд заасан үндэслэлээр үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* анхан шатны шүүхийн 39 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан.

1.Шийтгэл тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: ******* нь... бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай гэж заасан боловч тогтоолын 8 дахь заалтаар: Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай, “” маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжтэл хэрэглэсүгэй гэжээ. Ийнхүү шийтгэх тогтоолын 6,8-р заалтууд хоорондоо зөрчилтэй байгаа нь ойлгомжгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна гэж бичжээ. Гэтэл тогтоолын 7 дахь заалтаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******гээс 48.000.000/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж заасан нь эрүүгийн хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 1.4 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.  Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу эксковатр нь миний өмчлөлийнх биш, шүүгч тогтоолдоо *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон гэж дурдчихаад, эксковатрийн үнэ болох 48.000.000 төгрөгийг надаас гаргуулж улсын төсөвт оруулахаар заасан нь үндэслэлгүй байна. Миний хувьд: 2018 оны 08 сарын 01-ний өдрийн №1/29 тоот Шинжээчийн дүгнэлтээр гарсан эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны үнэлгээ болох 2.831.832/хоёр сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун гучин хоёр/ төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 989.7*******/есөн зуун наян есөн мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг бүрэн төлсөн. Ийм учраас шүүхийн тогтоолд бусдад төлөх төлбөргүй болохыг зааж өгсөн. Гэтэл надаас ямарч үндэслэлгүйгээр 48.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн заалт нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд гомдол гаргаж байна. Миний бие тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, гэм буруугаа ойлгож хохирлоо бүрэн төлсөн тул Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлгүй, өөрөөр хэлбэл ******* надаас хуульд заагаагүй үндэслэлээр хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хохирлын асуудлыг хуульд заасан үндэслэлээр үнэн зөвөөр шиидвэрлэж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар өөрчлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг эзэмшигчид нь буцаан олгоод, үнийн дүн болох 48.000.000 төгрөгийг *******гээс гаргуулсан нь буруу байна гэж өмгөөлөгч ярьлаа. Энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хуулийн зорилгын ойлголт маань гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, авто машин, машин механизмыг улсын орлого болгохоор заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 39 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* овогтой ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой ******* *******д мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Д.Бямбарсүрэнгээс 48.000.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай тоёота дриус маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-*******-р хуудас/, хохирогч /хх-ийн 25-28-р хуудас/, гэрч /хх-ийн 36-43-р хуудас/, гэрч /хх-ийн 51-52-р хуудас/,  гэрч /хх-ийн 53-54-р хуудас/, шинжээч /хх-ийн 91-93-р хуудас/, яллагдагч ******* /хх-ийн 212-214-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, байгаль орчны зөвлөх “” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/29 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/002 дугаартай, 01/001 дугаартай эд хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна. Мөн *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн улсын дугаартай экскаватор нь иргэн гийн өмчлөлийн хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан Автотээврийн Үндэсний төвийн лавлагаа, гэрч /хх-ийн 53-54-р хуудас/, гэрч /хх-ийн 49-50-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ороцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна..

   Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу эксковатор нь миний өмчлөлийнх биш, шүүгч тогтоолдоо *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон гэж дурдчихаад эксковаторын үнэ болох 48.000.000 төгрөгийг надаас гаргуулахаар зааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн гомдлын үндэслэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “…Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…”, 7.5 дугаар зүйлийн 2-д “…”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно…” гэж заасныг баримтлан *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн улсын дугаартай эксковаторын үнэ 48.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Харин анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт болон Тогтоох хэсгийн 8 дугаар заалтад “Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота приус маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр хэрэглэсүгэй” гэж заасан хэдий ч 6 дугаар заалтад “Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай” гэсэн заалт оруулж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид энэ талаар анхаарах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                   Д.БУЯНЖАРГАЛ