| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00266/И |
| Дугаар | 193/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/00261
2025 04 16 193/ШШ2025/00261
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхарт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух, хийн /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 348.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: Хариуцагч Батмөнх овогтой нь *******-ийн нэхэмжилсэн 348.187 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 348.187 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 348.187 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.100 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5.550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.550 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн58 дугаар зүйлийн58.1,5 дугаар зүйлийн5.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 348.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.100 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.550 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ