| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00310/И |
| Дугаар | 193/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 193/ШШ2025/00289
2025 04 22 193/ШШ2025/00289
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* гудамж, ******* дугаар байр, ******* байрлах, ******* /РД:*******/,
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21.061.441 тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.061.441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.-т хологдуулан 21.061.441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтээ илэрхийлсэн тул харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 21.061.441 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлд заасны дагуу харилцан тохиролцож эвлэрч байна.
График: 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг. Дээрх графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Уг хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахад хариуцагч талаас татгалзах зүйл байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.ээс зээлийн гэрээний үүрэгт 21.061.441 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н. 21.061.441 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 264.657 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 132.328,5 төгрөгийг улсын төсвөөс, 132.328,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.061.441 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н. нь 21.061.441 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.775.120 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 264.657 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 132.328,5 төгрөгийг улсын төсвөөс, 132.328,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ