Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй,нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., гэрч Д.Ганцэцэг, Д., шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Ц.Баасанжав  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт гийн д холбогдох эрүүгийн 201721000180 дугаартай  178/2018/00*******0/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,******* оны ******* сарын 17-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй,  яс үндэс өөлд, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл- 6, эцэг, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын *******,  ******* дүгээр багийн *******-******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа өөрт ногдох хөрөнгөгүй,  сарын өрхийн орлого 280000 төгрөг, Соёлын тэргүүний ажилтан, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ******* 83*******1710 дугаарын регистртэй, ******* овогт гийн  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д. нь 2017 оны 06 сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоот хашаанд өөрийн төрсөн эх И.ийн хөлөнд хутгалж, амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын  нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч  ******* овогт гийн нь 2017 оны 06 сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоот хашаанд өөрийн төрсөн эх И.ийн хөлөнд хутгалж, амь насыг  нь хохироосон гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Хэрэг учралын  газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд  аймгийн Жаргалант сумын ******* багийн 0*******-******* тоот  хашаанд байх байшинд болсон байлаа. Уг байшинд ороход үүдний өрөө буюу гал тогооны өрөөнөөс салбарласан 2 өрөө байх бөгөөд үзлэгийг цагийн зүүний дагуу явууллаа. Гал тогооны өрөөнөөс унтлагын өрөө рүү орж үзлэгийг явуулахад уг өрөөний зүүн гар талд хана дагаж модон орон дээр эмэгтэй хүний цогцос байх ба цогцосны толгой нь  зүүн хойд тал руу харсан дээшээ харсан байдалтай, 2 хөл нь ор дагаж, унжиж, шалан дээр тавьсан байдалтай, хоёр хөлөндөө “Zlala” гэсэн бичигтэй тавчиктай, цогцосны зүүн хөлний шагайн өвдөгний нугалам хэсэгт саарал өнгийн даавуугаар хөлийг нь боосон байдалтай, улаан цоохор өнгийн өмдтэй, хар цагаан хөндлөн судалтай майктай эмэгтэй хүний цогцос байв. Цогцосны орны доод хэсэгт шалан дээр 1,30х90 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг А үсгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Цогцосны зүүн шилбэнд байх саарал өнгийн даавуун боолтыг тайлж  үзлэгийг үргэлжлүүлэхэд шилбэний арын доод хэсэгт хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгасан байдалтай босоо байдалтай 2 см урттай зүсэгдсэн шархтай, шархнаас их хэмжээний цус гарсан байдалтай байлаа. Үзлэгийг унтлагын өрөөнөөс том өрөөнд орж үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад газраар 2х150 см- ийн хэмжээтэй матрас, хойморын хэсэгт модон ор, орны доод хэсэгт телевизор, телевизорын суурь байлаа. Газраар тавьсан матрасыг сөхөж үзэхэд матрасан доор буюу шалны хулдаасан дээр ажлын хэсэг нь 19 см, бариул хэсэг нь 12 см хэмжээтэй, улаан  өнгийн бариултай, ажлын хэсгийн өргөн нь 3см хэмжээтэй хутга байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Гал тогооны үүдний амбаарт үзлэгийг явуулахад цэнхэр өнгийн усны саван дээр **************х*******6  см- ийн хэмжээтэй элдсэн гурил байлаа. Уг гурилны дээд хэсэгт байсан 17х7.5 см орчим гурилыг хэрчиж зүсэж авсан байдалтай байв. Гурилны хэрчсэн ирмэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Гурилын хэрчсэн хэсгийг байшингаас эрж хайхад талийгаачийн байх өрөөний улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан зүйлийн орчимд 2 хэсэг болсон байсан гурилын тасархайг хураан авлаа.  Үүдний амбаарын урд талын ханыг дагаж, цоохор өнгийн авдар, түүн дээр цаасан хайрцагтай эд зүйл байрлуулсан байлаа. Авдарны доод талд төмөр хайрцаг, хайрцаг дээр цаасан хайрцагтай зүйл, төмөр хайрцагны хажууд 0.75 литрийн ерөөл архины шил, түүний хажууд цагаан хар таглаатай хуванцар сав, савны хажууд 0,5, 0,75 литрийн ерөөл архины шил, 2 летрийн “coco cola”-ны  хуванцар сав байсныг хураан авав. Түүнчлэн цогцос байх өрөөнөөс саарал өнгийн гурвалжин захтай урагдсан богино ханцуйтай подволкийг эд мөрийн баримтаар хураан авч, шалан дээр гоожсон цуснаас марельд шингээн хураан авлаа...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 3-16 дугаар хуудас /

Хүний биед үзлэг хийсэн...эмч Ч.Баттулга нь сэжигтэн Д.гийн баруун хөлний тавхайн дотор хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг арчдас хэлбэрээр винтэнд шингээн авч,  үзлэгийн тэмдэглэлд тусгав...гэх баримт / 1-р хх-ийн 18 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн...Шаргал өнгийн богино өмд, өмдний урд зүүн гуяны хэсэгт 17х13 см бүдэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд хэсэгтээ олон  тооны жижиг улаан хүрэн өнгийн зүйл цацарч бохирлогдсон байлаа...

Бор шаргал өнгийн 1 хос 2 ширхэг углаашны дээд талын гадаргууны нуман хэсэгт улаан хүрэн өнгийн зүйл цацарч бохирлогдсон байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зураг /  1-р хх- ийн 22-23 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоолоор сэжигтэн Д.гийн өмсөж явсан гэх шаргал өнгийн улавч нэг хос, цагаан саарал өнгийн богино өмд нэг ширхэг зэргийг хураан авсан... тогтоол, тэмдэглэл / 1-р хх- ийн  *******-36 дугаар хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх- ийн *******7 дугаар хуудас/

Хохирогч И.ийн өмсөж байсан ... хар цоохор, хар цагаан өнгийн судалтай майк, цагаан саарал өнгийн хөхний даруулга, шар эрээн өнгийн цэцгэн хээтэй богино өмд, саарал өнгийн дотоож, “Zlala” гэсэн бичигтэй, улаан хүрэн өнгийн оруулгатай, хар  ултай хоёр ширхэг  углааш, цэнхэр өнгийн бариултай хутга нэг ширхэг, бор шаргал өнгийн бариултай хутга нэг ширхэг, бор өнгийн бариултай заазуур нэг ширхэг, цагаан саарал өнгийн подволк нэг ширхэг зэргийг  үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх- ийн *******8- 50 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ы хохирогчоор өгсөн...2017 оны 06 сарын *******-ны  өглөө 09 цагт босоод ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад  аав, ээж, дүү Д., Д.Батсайхан нар үлдсэн. Д.Батсайхан миний араас ирсэн. Бид хоёр хамт нэг барилга дээр ажиллаж байсан. 15 цагийн үед дүү Д.Батсайхан над руу утсаар яриад “ээж өнгөрчихлөө” гэсэн. Ажлаасаа гүйгээд гэртээ иртэл цагдаа нар ирсэн байсан. Байшин руу орж харахад талийгаач жижиг өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Орны урд хэсгээр нэлэхүйдээ цус болсон байсныг харсан. Би ээжийнхээ байгаа байдлыг хараад нас барсан гэж мэдсэн. Манай ээж архи уухаараа муухай ааштай, эрүүлдээ ямар нэгэн ааш байхгүй. Архи байнга хэрэглэж байсан. Архи хэрэглэсэн үедээ их агсам хүн байсан. Намайг ажилдаа явах үед манай ээж зурагт үзээд сууж байсан. Урд өдөр нь аавтай архи уусан байсан. Д.гийн хувьд сүүлийн үед ажилгүй болоод архи хэрэглэж байгаа. Гэхдээ ямар нэгэн дуу чимээгүй ороод унтаад өгдөг. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нүдэн дээр Д. нь ээжийг зодож цохиж байгаагүй. Тэр Завхан аймгийн Хөгжмийн коллежид суралцаж хөгжмийн боловсрол эзэмшсэн. Ховд аймгийн Хөгжим драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 2-3 жилийн өмнө ажлаасаа гарсан. Эхнэр, хүүхэд байхгүй, бид нарын хамт амьдардаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 69, 77-78 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Энхтуулын өгсөн...2017 оны 06 сарын *******-ны өдөр 08 цаг 30 минутын үед Д. ахынд ирэхэд Д. ах боссон. Эгч босоогүй байсан. Би том өрөөнд нь ороод матрасан дээр хэвтэж амарсан. 13 цагийн үед намайг унтаж байхад манай эгч И. хоолоо ид гэхээр нь босоод хоолоо идчихээд бие засаад буцаж том өрөөнд ороод унтаж байсан. Нөгөө өрөөнд тэд нар юм яриад сууж  байсан.  Нойрон дунд дуу нь чангараад байхаар нь “ би болиочээ хүн амарч байхад “ гэж өрөөнөөсөө хэлэхэд манай эгч “ за за бид нар чимээгүй боллоо миний дүү унт ” гэсэн.  Тэгэхээр нь би унтаж байтал Д. ах  манай эгч И. рүү “ чи муу янхан банзал, Иваандоржийн шээс “ гэх зэргээр харааж байхаар нь би орон дээрээ хэвтэж байгаад  тэд нар луу хандаж “ та нар болиочээ яахаараа ингээд байдаг юм “ гэж хэлсэн чинь манай эгч энэ дандаа тэгж байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд унтаж байтал дахиж маргалдаад Д. миний хажууд орж ирснээ “ энэ муу дандаа ингэж байх “ юм гэхээр нь Д.д хандаж “ та ямар ядаргаатай юм “ гэж хэлсэн.  Тэр хооронд нөгөө өрөөнөөс манай эгч хэрүүл хийж байсан. Тэгтэл Д. эгч рүү хандаж  “энэ  муу яах гээд байна “ гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл И. эгч надад хандаж “ Энхтуулаа гараад ир энэ намайг алчихлаашдээ “ гэж хашгирсан.  Тэгэхээр нь би орноосоо бостол “ Д. нь миний өрөөнд хоёр гар шортны урд хэсэг нь цус болсон орж ирсэн. Би та юу хийчихвээ гээд И. эгчийн байсан жижиг өрөөнд яваад орсон чинь “Эгчийн хөлний ар булчин хэсэгт нэлээд цус гоожсон байдалтай орон дээр сууж байсан. Би “яана хүн алчихлаа ч дээ  дуудлага дуудаач” гэхэд “ чи өөрөө дуудахгүй юу “ гэж хэлсэн. Тэгэхээр нь И. эгчийн утаснаас 1*******-т дуудлага өгсөн. Д. ах Д.г “ яаж байгаа юм бэ “ гэж загнаад гадаа гарснаа Д. нь аавыгаа зодож байсан. Тэгээд би Д.г болиочээ гэж салгасан. Д. нь гэрт ороод  өөрийнхөө өмсөж явсан саарал өнгийн подволкоо тайлаад судалтай хар өнгийн подволк өмсөөд шоорттой тавчиктайгаа гараад явсан. Би хаачих гэж байгаа юм бэ гэхэд дуугарахгүй гараад явсан. Би Д. ахын хүүхэд болох Баажгаа гэдэг руу залгаад “ энэ хэд зодолдоод Эрка эгчийг Өнөрөө хулгалчихлаа“ гэж хэлсэн. Тэр хооронд И. эгчийг зүгээр үү гэхэд  “би жаахан унтаадахъяа “ гээд  орон дээрээ хойшоо хэвтсэн. Тэгээд дараа нь хурхираад амьсгаадаад байснаа сүүлдээ амьсгал нь багадаад гар хөл нь хөрөөд байхаар нь дахин Баажгаа руу залгаад “хурдлаач, Эрка эгч өнгөрөх гээд байгаа юм бишүү” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас дуудлагын эмч ирсэн. И. эгчийн нүдийг татаж үзчихээд “ өнгөрчихсөн байна “ гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмч 102-т дуудлага өгсөн. Удалгүй Баажгаа болон том эгч нар ирсэн. Мөн цагдаа нар ирсэн. Би ямар хэмжээний архи уусан талаар мэдэхгүй. Д. ах нэлээд согтоод бараг тасарсан байсан. И. эгч гайгүй байх шиг байсан. Намайг архи уусан уу гэж асуухад 2-3 рунк архи уусан гэж хэлсэн. Д. архи уусан байх хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй. Д. нь Иваандорж гээд хөгшин эцгийнхээ нэрийг хэлсэн. И. эгч “яахлаараа дандаа бурхан болсон хүний ясыг өндөлзүүлж байдаг юм бэ “ гэсэн. Д. ах И. эгчийг “банзал янхан” гэх мэтээр дайрч доромжлоод байсан.  Дунд зэргийн урттай, улаан хүрээтэй гэмээр гол хэсэгтээ цагаан өнгөтэй пивор иштэй, төмөр хутга байсан. Намайг орж ирэхэд хутгалсан хутга нь орон дээр байхаар нь дахиад хутгалж магадгүй гэж бодоод том өрөөнд оруулаад өөрийн унтаж байсан матрас доогуур хийсэн. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд “хутга нь хаана байна” гэхэд  байгаа газрыг нь зааж өгсөн.

Би хутгалж байхыг нүдээрээ хараагүй нөгөө өрөөнд байсан. 1*******-т дуудлага өгсөний дараа 30 минутын дараа дуудлага ирсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  И.Энхтуулын дахин гэрчээр өгсөн... Намайг ороход эгчийн зүүн хөлнөөс цус гарсан орон дээр сууж байсан. Дуудлага дуудах уу гэхэд яах вэ? гэж байсан. Би аймаар их цус гарч байна дуудлага дуудъя гэсэн  боловч дугаарыг нь мэдэхгүй байсан. Хүү Баажгаа руу нь залгаж дугаарыг нь авсан. Тэгтэл хашааны номерийг мэдэхгүй байсан. Гаднаас Д. ах орж ирээд *******ын *******-******* тоот гэхээр нь хашааны номерийг нь хэлсэн. Тэгтэл Д. ах “би өдий наслахдаа ээжийг чинь цустай нь хутгаж байгаагүй юм шүү” гэхэд Д.  “юу хуцаад байгаа юм “ гээд аавыгаа байшингаас гаргаад “бас алаад хаячихна шүү” гээд толгой руу нь гараараа цохиж байхаар нь  болиочээ гээд тэр хоёр руу орилоод буцаж гүйгээд И. эгчийг “ таксийнд суугаад эмнэлэг явах уу “  гэхэд би чадахгүй юм шиг байна гэсэн. Тэгтэл гаднаас Д.Батсайхан орж ирээд “ээж  ээж” гээд дуудсан боловч хариу өгөхгүй байсан. Тэр хөлийг нь боосон. Жижиг өрөөнд байсан элдсэн гурил болон хажууд нь байсан хутгыг аваад том өрөөний  матрас доор хийсэн. Өөр ямар нэгэн хутга байгаагүй. Би дуудлагыг эгч И. эгчийн 80262551 гэсэн дугаараас дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 7******* дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батсайханы өгсөн...2017 оны 06 сарын *******- ны өдөр 15 цагийн орчим ажил дээрээ байтал манай садангийн Туул гэх эмэгтэй  над руу залгаад “ Танай гэрт Д. ах танай ээж И.ийг зодоод байна.  Та хүрээд ир гэхэд  нь шууд ******* багийн 0*******-******* тоот хашаанд 10 минутын дараа очиход  ээж И. жижиг өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай ухаангүй, зүүн хөлний шилбэний ар хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь аав Д., Туул хоёр байсан. Д. гараад явсан байхаар нь юу болсон юм бэ гэтэл Туул  нь “ Д. ах хутгалчихлаа “ гэж хэлсэн. Туул нь манай ээжийн дүүгийн хүүхэд. Намайг ажилдаа явах үед  аав, ээж, ах Д., Д., дүү Аялгуу, Туул нар байсан. 06 сарын 02-ны  орой Д. ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Биеэ авч явах чадвартай байсан. Өглөө явахад архи хэрэглээгүй байсан. Д. нь яагаад ээжийг хутгалсныг ойлгохгүй байна...гэх мэдүүлэг  /1-р хх- ийн 75-76 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хадбаатарын өгсөн...Би өдөр найзынхаа хүүхдийн сэвлэг үргээх цай уучихаад найз Д.Батсайхан руу залгасан чинь “ манай ажил  дээр хүрээд ир “ гэхээр нь ажил дээр нь очсон. Д.Батсайхан нь манай ах Д. нь гэрт агсам тавиад байна гэхээр нь бид хоёр хамт ирсэн. Тэгтэл Д.Батсайхан гэр лүүгээ ороод удаад байхаар нь ахыгаа зодож байж магадгүй гээд араас нь орох гэж байтал урдаас гараад ирсэн. Нөгөө Д. нь ээжийг хутгалаад гараад зугтаасан байна гэж хэлсэн. Би гайгүй юу гэхэд гайгүй, хөл рүү нь 1 см орчим орсон байна гэсэн. Хоёулаа Д.г хайгаад эгчийг аваад ирье гээд эгчийнх нь гэрлүү очоод байхгүй болохоор нь гараад явтал эгч нь гудамжны дээд талаас хүүхдээ дагуулаад ирж байсан. Буцаад нөгөө газраа ирэхэд 1*******- ын машин ирчихсэн байсан. Би ороогүй. Д.Батсайхан орсон. Би жаахан байж байгаад хашаагаар яваад ороход гэрээс эмч гарч ирээд “ энэ хүн амьсгал хураасан байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Батсайханд хамаагүй хөдөлгөж болохгүй  цагдаа нар ирж үзнэ гэсэн. Би талийгаачийн байгаа өрөөнд ороогүй...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 79-80 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ганбарсын өгсөн...2017 оны 06 сарын *******-ны өдөр 08 цагаас 16 цагийн хооронд БОЭТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн 5 дугаар жижүүр эмчээр ажиллаж Жаргалант сумын Рашаант багийн 36 айлын 06 тоотод “ хүний амь тасалдаад байна” гэсэн дуудлагын дагуу очиж үзлэг хийж байхад манай жолооч Бишгарам “ хутгалуулсан хүний дуудлага ирж байна” гэсэн. Тухайн хүнээ үзэж дууссан тул шууд гараад ******* багийн 0*******-******* тоотод очиход орон дээр 50 орчим насны эмэгтэй, дээшээ харсан хэвтсэн байдалтай, зүүн хөлний шилбэний булчин хэсгээр цагаан өнгийн даавуугаар уясан, шалаар их хэмжээний цус алдсан байдалтай, үзэхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон тул ар гэрт нь  тайлбарлан хэлж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн хүний зүүн хөлний шилбэний булчин хэсэгт хутгалагдсан шархтай байсан. Намайг юу болсон талаар асуухад охин нь гэсэн нэг эмэгтэй “ Манай ах хутгалчихаад гараад зугтаачихсан “ гэж хэлсэн.  Түүнийг  үзэхэд хүүхэн хараа гэрлийн урвалд оролцохгүй, эвэрлэгийн рефлекс байхгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон тул анхны тусламж үзүүлэх шаардлагагүй  байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 81 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Хишигсүрэнгийн өгсөн...2016 оны 06 сарын *******- ны өдрийн 15 цаг 30 минутанд Энхтуул гэх эмэгтэй 70*******31******* дугаарын утсанд   Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0*******-******* тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлагыг яаралтайгаар эрэмбэлж 1*******-ын дуудлагын жолооч Бишгарамд  дуудлагын утга, хаягийг өгсөн.  15 цаг *******8 минутанд дуудлагад очсон талаараа жолооч Бишгарам эргэж мэдэгдсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 82 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн гэрчээр өгсөн... 2017 оны 06 сарын *******-ны өглөө босоод эхнэр И. цайгаа чанаад хүү Д. бид хоёр уусан. И. 0.75 литрийн архи авахаар яваад 11 цагийн үед архи авчирсан. Бид гурав тэр архийг хувааж уугаад сууж байснаа санаж байна. Би нэг мэдэхэд хаалгагүй граж дотор унтаж байхаар нь би яагаад энэ дотор унтаж байдаг билээ гээд бодоод босоод гэртээ ороход Д. нь гартаа улаан цэнхэр өнгийн хутга барьчихсан гарах гэхээр нь барьж аваад юу болж байна гэхэд амь хохирогч И.” Д. намайг алчихлаа “ гээд орилохоор нь би жижиг өрөө рүү шагайгаад харахад И. орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн хөлнөөс нь цус гарч байхаар нь Д.гийн араас гараад  “чи яагаад ээжийгээ алж байгаа юм бэ ? “  гэж асуухад  чамд ямар хамаатай юм бэ? гээд миний толгойн зүүн талын дух хэсэг рүү гараараа цохихоор нь би толгойгоо хамгаалаад Д.г тавихад хашааны хаалгаар гараад явсан. Би гэр лүү ороод И.ийн хажууд айгаад очиж чадахгүй Туулыг эмнэлэгт дуудлага өг гээд дуудлага дуудсан. Тэгээд удалгүй эмнэлэгийн албан хаагч ирээд И.ийг нас барсан байна гэсэн. Гаднаас манай том охин Д.Үнэнчимэг орж ирсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирсэн. Би архи уумаар санагдаад И.ээр архи авахуулсан. И. 0.75 литрийн архинаас 2-3 рунк л уусан. Намайг унтаад босоод ирэхэд хир зэрэг уусныг мэдэхгүй. Бид гурав урьд  нь архи хувааж ууж байгаагүй. И. нь Д.г архи ууж ирлээ гэж загнаж байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 83-8******* дүгээр хуудас/

Цогцосонд үзлэг хийсэн...Цогцосны урт 162 см, биеийн галбир төрх зөв,  булчингийн хөгжил дунд зэрэг, өөхөн эдийн хөгжил дунд, толгойн зулай хэсэгт 10 см урт хар үстэй, 55-60 орчим насны эмэгтэй  хүний цогцос байв. Зүүн хөлний ард гадаргууд 9х3 см талбайд 0,1х 0,2 олон жижиг ягаан өнгийн тав тогтсон өнгөц зулгаралтуудтай, зүүн хөлний шилбэний ар доод хэсэгт босоо байрлалтай 3.5 см урт зүсэгдсэн шарх байв. Уг шархны гүнийг шалгахад дээшээ булчин руу чиглэсэн 17.5 см гүн үргэлжилж байв. Уг шархнаас бүлхэрсэн улаан хүрэн өнгийн цус гарч байв. Биед нь өөр ил харагдах, шарх соривгүй байв...гэх тэмдэглэл /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 1*******-ний өдрийн 26 дугаартай...1.И.ийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. И.ийн шүүх эмнэлэгийн задлан шинилгээгээр зүүн хөлийн шилбэний булчинд хатгагдаж зүсэгдсэн 17.5 см гүн шарх, шарханаас цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 201******* оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар...зүүн хөлний шилбэний булчинд хатгагдаж зүсэгдсэн 17.5 см шарх,/ шархнаас цус алдалт,  гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. И.ийн цогцост учирсан дээрхи гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. И. нь зүүн хөлний шилбэний булчинд хатгагдаж , зүсэгдсэн 17.5 см гүн шарх, шархнаас цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан. И.ийн цогцосноос авсан цусанд 2 промиль этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. И.ийн цогцосноос авсан гэх цус нь А / II /  бүлэг, И.ийн цогцост илэрсэн өөрчлөлтүүдээс харахад нас бараад 10-1*******  орчим цагийн хугацаа  өнгөрсөн байх боломжтой ...гэх дүгнэлт, гэрэл зураг  / 1-р хх-ийн 1*******-108 дугаар хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 5805 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.гийн баруун хөлний тавхайн дотор хэсгээс авсан гэх бинтэд шингээн  ирүүлсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрч байна. Дээрхи цус нь  ДНХ- ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь И.ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д., И. нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Цусны хэмжээнээс шалтгаалан бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй тул ДНХ- ийн шинжилгээ хийв...гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 17- ны өдрийн 5806 дугаартай...Хэргийн газрын шалан дээрээс авсан гэх бинтэд шингээн ирүүлсэн толбо, орны дэргэдэх  шалан дээрээс хураан  авсан гэх улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон гурил мэт шаргал өнгийн зүйлд цусны толбо илэрсэн. Дээрхи цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь И.ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 123-12******* дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 5807 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн хуванцар бариултай, бариулын урд хэсэгт мөнгөлөг өнгийн оруулгатай хутган дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ- ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь И.ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цусны хэмжээнээс шалтгаалан бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийв... гэх дүгнэлт  /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 17- ны өдрийн 5808 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн 1 хос углааш, шаргал өнгийн шортон дээр цус илэрсэн байна. Дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь И.ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цусны хэмжээнээс шалтгаалан бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийв... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 130-131 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны  06 сарын 07- ны өдрийн 55 дугаартай...И.ийн цогцосноос авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. И.ийн цогцосноос авсан гэх цусанд 2.0 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын “дунд” зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 1*******9 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн *******0 дугаартай...И.ийн цогцосноос авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. И.ийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар А / II /  бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 150 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 52 дугаартай...Д.гийн биенээс  авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Д.гийн биенээс авсан гэх цусанд 2.******* промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / 1-р хх- ийн 160 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Цэндхүүгийн гэрчээр өгсөн... И.ийн зүүн хөлний шилбэний эрээн булчинд 17.5 см гүн хатгагдаж, зүссэн шархтай байсан. Уг шарханаас цус их хэмжээтэй гарсан байсан. Хүний тахим эрээн булчинд, олон тооны артер венийн судаснууд мэдрэлийн ширхэгнүүд байдаг эдгээр судаснууд зүсэгдэж хатгагдсаны улмаас их хэмжээний цус гарсан.  Уг шарх 17.5 см гүн, дотроо хөндий үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх байсан нь хүний идэвхтэй үйлдэл, үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 16*******-165 дугаар хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.гийн сэжигтэнээр өгсөн...2017 оны 06 сарын *******- ны өдрийн 09 цагийн үед гэртээ унтаж байгаад босоод 0.75 литрийн шилтэй архинаас 300 орчим грамм архи үлдсэн байсныг аав Д. бид хоёр аяганд  хийгээд өөрөө хундгалж тойруулж уусан. Архийг дуусахаар аавд би хэлж байгаад мөнгийг нь аав өгөөд ээж И. дэлгүүр явж, 0.75 литрийн ерөөл архи авчирсныг аав бид гурав хувааж уусан. Ээж И. гурил хавтгайлчихаад хэрчих гээд орсон. Өрөөнөөс орж гарахдаа намайг “ архичин ажилгүй шээс, хөгшин янхан, дандаа хөгшин авгай нартай явалддаг “ гээд хамаг муу үгнүүдийг хэлж байсан. Би  Тунгаа гэдэг эмэгтэйгээс 50000 төгрөг авдаг байсан. Түүнийгээ яагаад авахгүй байгаа юм, унтаж хэвтсэн юм уу гээд байсан. Ээж жижиг өрөөнд ороод гурил хэрчиж байхад гарнаас нь улаан иштэй хутга булааж авахад ээж намайг цохих гэж байна гэж бодоод зүүн хөлөө өргөхөд миний баруун гартаа барьж байсан  хутгаар ээжийнхээ хөлний шилбэ булчин хоёрын дунд хэсэгт хутгаар зүссэн. Тэгэхэд  хөлнөөс  нь нэлээн их цус гарч орны өмнөх шалаар бөөн цус асгарсан. Тэр үед гараараа дарахад цус тогтохгүй байсан болохоор өөрийн өмсөж байсан подволкоо тайлах гээд татах үед урагдсан. Ээж архиныхаа халуунд болсон уу “ордог газарт чинь оруулна, өгдөг газар нь өгнө” гээд ойртуулахгүй байсан. Ээжийн хашгирсан дуунаар том өрөөнд унтаж байсан Энхтуул  орж ирээд гаднаас аав орж ирсэн.  Ээжийн хөлнөөс гарсан цусыг хараад аав намайг “ Баажгаа чамайг харвал ална шүү хурдан яв” гээд байхаар нь дээгүүрээ саарал өнгийн босоо захтай, хар оруулгатай подволк сольж өмсөөд гараад явсан. Болсон үйл явдлыг мэдээд Энхтуул 1*******-т дуудлага өгсөн. Тэгээд гол дээр очоод унтсан. Утас унтарсан байсныг асаахад Тунгаа авгай над руу залгахад нь мөнгөө өгөх гэж байна гэж бодоод очсон чинь цагдаа барьж авсан. Би ээжийн гараас хутгыг нь булааж авахад ээж намайг цохих гэж байна гэж бодоод хөлөө өргөхөд миний гарт байсан хутганд шилбэ, булчин хоёрын дунд зүсэгдсэн. Тухайн үед ээж орон дээр сууж байсан. Хутгаа шалан дээр хаясан. Ээж хашгирч байх үед Энхтуул орж ирсэн.  Би архи даах чадвар муу, гаднаас харагдаж байгаа мөртлөө маргааш нь болсон үйл явдлаа санадаггүй. Их согтуу байсан боловч өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Ээж нилээн согтуу байсан. Би хөлийг нь зүссэн учраас айгаад зугтаасан. Манай ээж согтохоороо дандаа ажил төрөлгүй, авгай хүүхэн эргүүлдэг, эргүүлж байгаа хүн нь дандаа хөгшин авгай нар гэх мэтээр хэлдэг байсан... гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 175-176 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.гийн яллагдагчаар өгсөн...Ямар нэгэн санаа зорилго байхгүй, хайхрамжгүй, санамсаргүй үйлдлийн улмаас дээрхи асуудал болсон. 17.5 см  хутгалагдсаныг мэдэхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед архи уучихсан согтуу байсан. Ээжтэй хутга булаацалдаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд “чи намайг хутгалчихлаа” гэж ээж хэлсэн. Тэгээд харахад ээжийн   зүүн хөлний шилбэний ар талын хэсгээс цус гарч байсан. Хутга булаацалдаж байх хооронд хутгалагдсан. Ямар байдалтай  байхад нь хутгалсныг санахгүй байна. Яагаад гэвэл би жаахан архи уусан байсан учраас тэрүүхэн хооронд ухаан санаа орж гараад байсан. Тэгээд би зарим хийсэн үйлдлээ санахгүй байна. Ээж өөрөө бариад гурил хэрчих гэж байсан улаан алаг өнгийн  иштэй хутгаар хутгалсан. Тэр хутгыг хэрэг болсон өрөөний шалан дээр хаясан. Цус хараад шоконд ороод хамаг бие салганаад гараад явсан. Том өрөөнд Энхтуул унтаж байсан. Аав  архи ууж байгаад согтоод  граж руу гараад унтсан байсан. 1991-199******* онд Ховд аймгийн 3 дугаар 10 жилийн сургууль, 1995-1998 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байгаад 8 дугаар ангиас гарсан. 1998 онд Ховд аймгийн Хөгжим драмын театрт хөгжимчинөөр ороод 2000 он хүртэл тушаалгүй ажиллаж байгаад 2000 оноос хөгжимчин гэсэн тушаал гараад 2015 он хүртэл ажилласан. Цэргийн алба хаагүй... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 182-183 дугаар хуудас/

 Түргэн тусламжийн дуудлагын хуудас...Иваандоржийн 55 настай, ******* багийн *******-******* тоотод хутгалуулсан...гэх дуудлагыг 80262551 дугаарын утсаар  15 цаг 30 минутанд өгсөн, 15 цаг *******8 минутанд дуудлага очиход амьсгал зүрх судас бүрэн зогссон ... гэх тэмдэглэл  /1-р хх- ийн 2*******6 дугаар хуудас/  

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Хишигсүрэнгийн гэрчээр дахин өгсөн... Тухайн үед 80262551 дугаарын утсаар Энхтуул гэгч хүн залгаад 15 цаг 30 минутанд “хүн хутгалуулсан байна” гэх дуудлагыг өгсөн. Би  өрөөний ханан дахь цагийг хараад хугацааг бичсэн. Эхний удаа дуудлага өгөөд, дараагийн удаа дуудлага яасан бэ гэж залгасан. Би 36 айлын орон сууцанд амьсгал тасалдсан гэх дуудлаганд явж байгаа одоохон очно гэсэн. Сүүлд ярихдаа энэ хүн маш их цус алдсан байна гэж байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 01-02 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн ******* дугаартай...И.ийн зүүн хөлийн  шилбэний булчинд хатгагдаж, зүсэгдсэн 3.5 сам урт, 17.5 см гүн шарх, шархнаас цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барах бүрэн боломжтой. / шархны гүн болон урт нь их том хэмжээтэй, мөн хөлийн шилбэ, тахим нь олон тооны том, жижиг судас, мэдрэлээр баялаг учир том бага артер венийн судаснууд тасарч гэмтэнэ/ И.т  учирсан дээрх гэмтэлд эмнэлэгийн нэн яаралтай тусламжийг яг хажууд нь эмч, эмнэлэгийн ажилтан, цус тогтоох эм тариа байгаагүй тохиолдолд амь насыг аврах боломжгүй... гэх  дүгнэлт / 2-р хх-ийн 83 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.гийн өгсөн...2017 оны 06 сарын *******-ны өдөр гадаа гражинд унтаж байгаад гэртээ ороход аав, ээж хоёр архи уугаад сууж байсан. Аав Д. гадагш гарсан. Ээж И. хоол хийх гээд хутгаа бариад жижиг өрөө рүү орсон. Намайг зурагт үзээд сууж байхад ээж над руу хандаж ”чи ажил хий, байнга ажил хийхгүй байна” гэсэн. Манай ээж архи уухаараа агсам тавиад байдаг. Би тэгж байгаад зүгээр болох байх гэж бодоод байж байтал  хэрүүл хийгээд байсан. Би аргалах гэж үзсэн боловч дуу нь чангараад байсан. Манай ээж урьд нь хутгаар өөрийгөө гэмтээж байсан тул  хутгыг нь авах гэсэн боловч өгөхгүй байсан. Тэгээд хутгаа бариад занасан байдалтай надруу дайрах үед болиулах гээд хутгыг нь булаацалдаж байхад доогуур өшиглөөд байсан. Тэгж булаацалдаж байх үед хутга орсон юм шиг байна лээ. Нэг мэдэхэд “намайг хутгалчихлаа” гэсэн.  Тэгээд хутгыг хаяулж суулгаад подволкоо тайлаад боох гэсэн боловч боолгохгүй байсан. Тэгээд удалгүй Туул орж ирээд дуудлага дуудсан. Би хөлийнх нь цусыг тогтоох гээд гараараа барьж завгүй байсан тул “ өөрөө дууд” гэж хэлсэн. Тэгээд намайг хөөгөөд байлгахгүй болохоор нь  зөрөөд  гараад явсан. Тэр үедээ сандарчихсан байсан. Энхтуул бэлэн хоол идсэн. Бид нар хоол хийж идэх гэж байсан.  И.Энхтуул  маргалдаж байх үе би унтмаар байна гэж 2-3 удаа хэлсэн нь үнэн.  Энэ “ намайг алчихлаашдээ “ гэж хэлж байхыг сонссон. Шинжээч эмчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Ээж бид хоёрын хоорондын  харьцаа сайн... гэх мэдүүлэг

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн өгсөн...Би эхнэр И.т 11000 төгрөг өгөөд архи аваад ир гээд гаргасан. Талийгаач 0.75 литрийн архи авчираад  Д. бид гурав хувааж уусан. Манай эхнэр архи уухаараа догшин, өөрийнхөө өгзөг рүү хутгалж байсан. Яагаад ингээд байгаа талаар асуухад надад архи өгсөнгүй гэж хэлэхээр нь би гараад архи авчирж өгдөг байсан. Ер нь эхнэр маань тасралтгүй архи ууж байдаг байсан. Өглөө хүүхдээ цэцэрлэгт өгөөд эмнэлэгт  тариа хийлгээд ирэхдээ согтуу ирдэг байсан. Архинаас болж ийм асуудал боллоо. Би нэг хүүгээ 2006 онд хүнд зодуулаад алуулчихсан. Одоо Д.г шийтгүүлэхэд маш хүнд байна. Д.г ялаас хэлтрүүлж өгнө үү. Би өөрөө даралт ихтэй учраас тайван баймаар байна...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.ы өгсөн...Манай ээж сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьдаг болсон, гарт дайралдсан болон гэрт байгаа зүйлээр л бид нарыг зоддог байсан, бид нар төрсөн хүүхдүүд болохоор цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Тухайн өдөр ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй.  Дүүгээ санаатай хутгалсан гэж бодохгүй байна ...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ганчимэгийн өгсөн...Манай ээж сүүлийн хоёр жил архи уух нь ихэссэн. Манай ахын хувьд ээжийгээ санаатай алчихаар хүн биш. Ахын ялыг хөнгөлж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл  2017 оны 06 дугаар сарын *******-нд   Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0*******-******* тоот хашаанд  оршин суух Д. түүний хүү Д., эхнэр И.  нар нь өглөөний 09 цагаас өдрийн 15 цаг хүртэл 0.75 литрийн архийг дэлгүүрээс авч, мөн гэртээ байсан гэх нэг шил архийг уух явцдаа Д. нь ээж И.тэй  маргалдсан, маргалдах явцдаа шүүгдэгч Д. нь өөрийн ээж болох хохирогч И.ийг түүний гурил хэрчих гэж байсан хутгаар  зүүн хөлийн шилбэний булчинд 17.5 см гүн хутгалж,  шархнаас нь цус алдаж, цус алдалтын шоконд орж, шууд үхэлд хүрч,  нас барсан үйл баримт тогтоогдсон.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч нар нь  шүүгдэгч Д. нь өөрийн ээж болох хохирогч И.ийн амь насыг  болгоомжгүйгээр хохироосон гэж маргаж байна. 

  Мөн  шүүгдэгч Д. нь эхийнхээ амь насыг санаатай хохироох санаа, зорилго, сэдэлт байгаагүй гэж маргаж байгаа боловч энэ нь  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Энхтуулын өгсөн...13 цагийн үед намайг унтаж байхад манай эгч И. “хоолоо ид” гэхээр нь босоод хоолоо идээд, буцаад унтаж байтал нойрон дунд дуу нь  чангараад байхаар нь чимээгүй болиоч гэхэд манай эгч “за за” гэсэн. Тэгээд унтаж байтал Д. ах эгч И. рүү “ чи муу янхан банзал Иваандоржийн шээс “ гэх зэргээр харааж байсан. Би тэд нарт хандаж “яахаараа ингээд байдаг юм бэ” гэхэд манай эгч “энэ дандаа тэгж байдаг” юм  гэж хэлж байсан. Тэгээд унтаж байтал дахин маргалдаад Д. ах миний хажууд орж ирээд “ энэ муу дандаа ингэж байх юм”  гэж байсан Нөгөө өрөөнөөс эгч хэрүүл хийж байсан. Тэгтэл Д. нь эгч рүү хандаж “ Энэ муу яах гээд байна “ гээд өрөөнөөс гарсан. Тэгтэл И. эгч надад хандаж “ Энхтуулаа гараад ир энэ намайг алчихлаашдээ “ гэж хашгирсан. Тэгэхээр нь би орноосоо бостол  Д.гийн хоёр гар, шоортны урд хэсэг нь цус болсон орж ирсэн. Би “та юу хийчих вэ?” гээд И. эгчийн өрөөнд яваад орсон чинь “ эгчийн хөлний ар хэсгээс нэлээд цус гоожсон байдалтай орон дээрээ сууж байсан. Би яана хүн алчихлаашдээ дуудлага дуудаач гэхэд “өөрөө дуудахгүй юу” гэж байсан. Д. ах түүнийг яаж байгаа талаар загнаад  гадна гарахад аавыгаа зодож байсан. Тэгээд Д.г болиоч гэж салгасан. Д. нь гэрт ороод өөрийнхөө өмсөж байсан саарал өнгийн подволкоо тайлаад  судалтай хар өнгийн подволк өмсөөд гарсан. Намайг ороход хутгалсан хутга нь орон дээр байхаар нь өөрийн унтаж байсан өрөөний матрас дор хийсэн. Хүү Д.Батсайханыг дуудсан. Тэр ирээд “ээж ээж” гээд дуудсан боловч хариу өгөхгүй байсан. Хөлийг нь боосон...гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн...Босоод гэртээ ороход Д. нь улаан цэнхэр өнгийн хутга барьчихсан гарах гэхээр нь барьж аваад “ юу болж байна “ гэхэд И. . Д. намайг алчихлаа “ гээд орилхоор нь жижиг өрөөрүү шагайгаад харахад Д. орон дээрээ дээшээ хараад хэвтсэн хөлнөөс нь цус гарч байхаар нь Д.гийн араас гараад “ чи яагаад ээжийгээ алж байгаа юм бэ “ гээд асуухад  “чамд ямар хамаатай юм” гээд  миний толгойн зүүн талын дух хэсэг рүү гараараа цохисон...гэх мэдүүлэг, гэрч Д.Батсайханы өгсөн...намайг ирэхэд ээж И. жижиг өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай, ухаангүй, зүүн хөлний шилбэний ар хэсгээс  цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь аав, Энхтуул хоёр байсан. Туул нь “Д.  ах хутгалчихлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг, Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн...тухайн архи уучихсан согтуу байсан, ээжтэй хутга булаацалдаж байснаас санаж байна. Нэг мэдэхэд “ чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд харахад ээжийн зүүн хөлийн ар хэсгээс  цус гарч байсан. Ээжийн  гурил  хэрчих гээд барьж байсан улаан өнгийн иштэй хутгаар хутгалсан. Цус хараад  шоконд ороод хамаг бие салганаад гараад явсан ... гэх мэдүүлэг,  хэргийн газрын үзлэгээр гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн байж болзошгүй гэх хутгыг  гэрч И.Энхтуулаар заалган хураан авсан хүрэн өнгийн иштэй хутганаас шинжээчийн дүгнэлтээр  хохирогч И.ийн цусны ДНХ илэрсэн гэх дүгнэлтээр няцаагдаж байгаа ба хохирогч И.ийг гурил хэрчиж байсан гэж мэдүүлдэг боловч хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаас үзэхэд хохирогч гурил хэрчиж байсан нь тогтоогддоггүй, харин тухайн гурилнаас хэсэг газар зах ирмэгийг нь цус мэт хүрэнгийн өнгийн зүйлээр будагдаж хэрчиж авсан ул мөр  байдаг. Уг хэрчсэн гурилын хэсэг нь хохирогч И.ийн ойролцоо, цус мэт хүрэн өнгийн зүйлээр будагдсан байсныг хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан нь тогтоогдсон. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д., Д.Ганцэцэг нар нь “ манай дүү болон ах болох Д. нь “ эхийгээ санаатай алах хүн биш “ гэж  мэдүүлж байгаа боловч энэ нь дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдсан гэж үзнэ.

Хохирогч И. болон шүүгдэгч Д.  нар нь  архи ууж,  улмаар хоорондоо маргалдсан, шүүгдэгч  Д. нь ээж рүүгээ  хандаж “ энэ муу яах гээд байна “ гэж И.Энхтуулын өрөөнөөс гарч явсны дараа хохирогч И. нь И.Энхтуулд хандаж “Энхтуулаа гараад ир энэ намайг алчихлаашдээ” гэж хэлсэн, мөн Д. нь гэрч И.Энхтуулыг дуудлага дуудаач гэхэд “ чи өөрөө дуудахгүй юу “гэж хэлсэн,  мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.г “ би өдий наслахдаа ээжийг чинь цустай нь хутгаж байгаагүй юм шүү “ гэхэд Д. нь “ Юу хуцаад байгаа юм” гээд аавыгаа байшингаас гаргаад толгой руу нь гараараа цохиж  байсан...зэрэг үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д. нь хутга хэрэглэн хохирогчийн  зүүн хөлийн ар шилбэнд 17.5 см гүн хутгалж, улмаар хохирогч  цус алдын шоконд орж, шууд үхэлд хүрсэн нь шинжээчийн дүгнэлт, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул  шүүгдэгч Д.гийн гэмт буруутай үйлдлийн улмаас хохирогч И.ийн  амь нас хохирсон гэж үзэх үндэстэй.

         Шүүгдэгч Д. нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан нь  түүний яллагдагчаар өгсөн...Аав бид хоёр 0.75 литрийн шилэнд байсан 300 орчим грамм архийг хувааж уусан, ээж И.ийн дэлгүүрээс авчирсан 0.75 литрийн архийг уусан...гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн гэрчээр өгсөн...Би эхнэртээ  мөнгө өгч дэлгүүрээс 0.75 литрийн ерөөл архи авахуулж бид гурав ууж байгаад би согтоод грашид орж унтсан...гэх мэдүүлэг, 2017 оны 06 сарын *******-ны өдөр Д.гийн зүүн гарны арын гадаргуй хэсгийн судаснаас согтолтыг тодорхойлох зорилгоор 10 мл цус авсан тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 52 дугаартай...Д.гийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ, Д.гийн биенээс авсан гэх цусанд 2.******* промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д. нь хохирогч И.ийн эсрэг идэвхитэй, санаатай үйлдэл хийсэн нь тогтоогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Д.г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Шүүгдэгч Д. нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд  2017 оны 06 сарын *******-ны өдөр хүнийг  алах гэмт хэрэг үйлдсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “10-15 жилийн хорих ял  оногдуулахаар “ заасан  атал 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д  “8-12 жилийн хорих ял оногдуулахаар “ заасан тул  хорих ялын доод хэмжээ нь 2 жилээр хөнгөрсөн үндэслэлээр  Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас шүүгдэгч Д.гийн “хүнийг  алсан” гэмт үйлдэлд нь  2015 оны  Эрүүгийн хуулийн “Хууль буцаан хэрэглэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн... хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг удирдлага болгон   2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүхээс  шүүгдэгч Д.г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байх тул   Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******- заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан   хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлт,тайлбар гаргаж буйг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д. нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  шүүхээс түүнийг “хүнийг алсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хүртэл  хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэж маргаж байсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчид тусламж үзүүлэх гэж оролдсон, хөлийг нь боох гэж оролдсон...” гэх мэтээр мэдүүлж байгаа нь гэрч И.Энхтуулын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  заасан” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх“ гэсэн журмыг хэрэглэн түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д. нь хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р  хавтаст хэргийн 18******* дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар, 1-р хавтаст хэргийн 112-11******* дүгээр хуудас дахь Шүүх сэтгэцийн 2017 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 18 дугаартай...Д. нь сэтгэцийн хувьд эрүүл,  Д. нь тухайн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Д. нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай.. гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ******* овогт гийн г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “  Гомдол байхгүй, төлөх төлбөргүй, ялыг хөнгөлж өгнө үү?“ гэх хүсэлтийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.*******-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Д. нь 2017 оны 06 сарын *******-ны өдөр “Сэжигтэнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”- оор баривчлагдаж,  2017 оны 06 сарын 05-ны өдрийн 23 дугаартай “ Сэжигтэнийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 23/1 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2017 оны 08 сарын *******- ны өдрийн 65 дугаартай “ Цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай “ шүүгчийн захирамжаар цагдан  хорихоос татгалзаж, 2017 оны 08 сарын *******-ны өдөр “ хувийн баталгаа гаргах “ таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл цагдан хоригдсон 59 / тавин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн 201721000180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, гар утсыг шүүгдэгч Д.д олгож, шаргал өнгийн хос углааш, цагаан саарал өнгийн богино өмд, 0.75 литрийн  ерөөл архины  шил 2 ширхэг, “coco cola” ундааны хуванцар сав 1 ширхэг, цусанд бохирлогдсон гурилын хэсэг, марельд шингээсэн цусны арчдас 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-1.2.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чорс овогт гийн г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Чорс овогт гийн г 8/ найман / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 1.*******-т зааснаар Д.д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.гийн цагдан хоригдсон 59 / тавин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн 201721000180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, гар утсыг шүүгдэгч Д.д олгож, шаргал өнгийн хос углааш, цагаан саарал өнгийн богино өмд, 0.75 литрийн  ерөөл архины  шил 2 ширхэг, coco cola ундааны хуванцар сав 1 ширхэг, цусанд бохирлогдсон гурилын хэсэг, маралд шингээсэн цусны арчдас 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.д хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.