Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00369

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00369

Хөвсгөл аймаг

 

 Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****** сумын ***** дугаар багт байрлах, Т.Б ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын *** дүгээр багт оршин суух, С.Э

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын ****** дүгээр багт оршин суух, С.О

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн хүү 2,436,192.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,856.98 төгрөг, нийт 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00313/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн Хөвсгөл салбарын захирал ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Э болон хамтран зээлдэгч С.Э нар нь 2023 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар ****** гоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 30,000,000.00 (гучин сая төгрөг)-ийг жилийн 19,2 хувийн хүүтэй, сарын 1,6 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай малчны зээл авсан.

Зээлдэгч хагас жил тутамд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн төлөлт болох 6,500,000 төгрөгийг төлж , 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлөлт болох 7,300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн төлөлт болох 7,700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлөлт болох 8,500,000 төгрөгний төлөлтнөөс 2,535,978.09 төгрөгний төлөлт хийж нийт 443 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 23,500,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,436,192.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 140,856.98 төгрөг, нийт 26,077,049.35 төгрөгийг зээлдэгч С.Э , С.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э , С.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Э , С.Э бид С.Э  нэхэмжилж буй 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) энэ төгрөгийг малчны зээлээр зээлж авсан үнэн. Иймд С.Э  нэхэмжилж буй дээрхи төлбөрийг төлж барагдуулхаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн Хөвсгөл салбар нь С.Э , С.Э нарт холбогдуулан үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн хүү 2,436,192.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,856.98 төгрөг, нийт 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э , С.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,350 (хоёр зуун наян найман мянга гурван зуун тавь) төгрөгөөс 26,077,049.35 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 288,335 төгрөгийн тал хувь болох 144,167.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 15 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,167.50 төгрөг, нийт 144,182.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э , С.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,167.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч С.Э , С.Э нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э , С.Э нарт холбогдох, үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн хүү 2,436,192.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,856.98 төгрөг, нийт 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Э , С.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,077,049.35 (хорин зургаан сая далан долоон мянга дөчин есөн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,350 (хоёр зуун наян найман мянга гурван зуун тавь) төгрөгөөс 26,077,049.35 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 288,335 төгрөгийн тал хувь болох 144,167.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын орлогоос нийт 144,182.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг  буцаан гаргуулж, хариуцагч С.Э , С.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,167.50 (нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Э , С.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ