Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00371

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00371

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, ********давхарт байрлах, Т.Б  (******)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын ***** дугаар багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,856,800 төгрөг, зээлийн хүү 824,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,910 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, нийт 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00393/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М  нь Т.Б -тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2024.10.03-ны өдөр Т.Б -тай ********* тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж *********" маркийн гар утсыг нийт 5.388,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.10.03-2027.03.24 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 268,989 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2.2024.07.11-ний өдөр ******* үйлчилгээний гэрээ байгуулж 469,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024.10.24-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т.Б  нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дун гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж.шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.********* тоот гэрээн дээр **********" маркийн гар утас:

 

1

Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.10.03-2027.03.24 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу

5,388,000 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох)

728,540 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

145,710 төгрөг

4

Нэхэмжлэх нийт дүн

6,262,250 төгрөг

 

2.*************** тоот гэрээний төлбөр

1

Нийт ашигласан зээлийн дүн

468,800 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох)

96,400 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

4,200 төгрөг

4

Шимтгэл

2,100 төгрөг

5

Нэхэмжлэх нийт дүн

571,500 төгрөг

 

Нэхэмжлэх нийт дүн 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М  миний бие ********* нэхэмжилж буй 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) Б.М -н байгууллагат төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нь Б.М д холбогдуулан үндсэн зээл 5,856,800 төгрөг, зээлийн хүү 824,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,910 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, нийт 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн сангийн ******** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,290 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөгийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Б.М  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М д холбогдох, үндсэн зээл 5,856,800 төгрөг, зээлийн хүү 824,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,910 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, нийт 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,833,750 (зургаан сая найман зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,290 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөгийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,145 (жаран хоёр мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.М  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ