Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 120/ШШ2025/0003    

 

 

 

 

 

202 оны 02 сарын 11-ний өдөр                        Дугаар 120/ШШ202/0003                                       Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Цацралтуяа

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Газрын даамал

Хариуцагчийн өмгөөлөгч: И.Олонмөнх нарын хоорондын газрын кадастр, бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч М.*******, түүний өмгөөлөгч И.Олонмөнх, гэрч Н.*******, А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Газрын даамалд холбогдуулан “******* сумын Засаг даргын 2020 оны А/241 дүгээр захирамжийн дагуу А.*******т эзэмшүүлсэн газрын хил заагийг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.*******ийн ******* сум, ******* дугаар баг, ************** хашаанд байрлах улаан тоосгон байшинг оруулсан байдлаар кадастрын зургийг зөвтгөж, газрын мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгах” гэж шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа[1] тодруулан маргаж байна.

2. ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар ******* баг, ******* *******ны суурьшлын бүсэд А.*******т нэгж талбарын дугаар бүхий 771м2 газар (******* ******* тоот хашаа)-ыг, худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 1 жилийн хугацаатай, шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/219 дүгээр албан бичгээр “...зохих зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газар дээр хашаа барьж хууль зөрчсөн...” үндэслэлээр газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

4. Нэхэмжлэгчийн гаргасан “газар эзэмших эрх зөрчигдсөн, ******* сумын Засаг даргын болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээ, цэгийг тогтоолгох, кадастрын зурагт өөрчлөлт оруулан мэдээллийн санд бүртгэхийг зохих албан тушаалтанд даалгах” агуулга бүхий өргөдөл, гомдлын хариуг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 166 дугаар албан бичгээр “...холбогдох хуулийн дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй...”, аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 04/1412 дугаар албан бичгээр “...аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдье...” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн.

. Нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШЗ2024/0088 дугаар захирамжаар “шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй” үндэслэлээр уг нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан.

6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

“...Манай гэр бүлийн хамт худалдаа үйлчилгээний зориулалттай дэлгүүр болон амьдрах хувийн орон сууцыг 201 онд барьж ашиглалтанд оруулж амьдарч ирсэн ба 2020 оны зун сумын Засаг дарга, мэргэжилтэн болон Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтэн нар нь ******* *******анд ирж суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа нийт иргэдтэй уулзаж, мэргэжилтнүүд, иргэдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж тухай бүр үйл ажиллагаа явуулж ажиллаж, амьдарч байгаа иргэдэд яг байрлаж оршин сууж байгаа газрыг түүн дээр барьсан хашааны хэмжээгээр нь кадастрын зураг хийлгэж эзэмшүүлэхээр болсон.

Үүний дагуу өмнө нь ямар ч кадастрын зураггүй газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй бидний амьдарч байсан газар, хашааны кадастрын зургийг эрх бүхий компани мэргэжилтнүүд ирж гаргахдаа иргэн миний амьдарч байгаа өмнө нь барьсан байсан хашааны хэмжээ байрлалаар бус баруун хойд тал руу координатын цэгийг буруу тогтоож газрын мэдээллийн санд бүртгүүлсэн болохыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/219 дугаартай газар чөлөөлөх тухай сумын засаг даргын мэдэгдлийг хүлээн авснаар олж мэдсэн.

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн А241 тоот захирамжаар олгогдсон газрын нэгж талбайн урт өргөргийн масштабын хэмжээг эрх бүхий албан тушаалтнууд буюу кадастрын зураг гаргах эрх бүхий компани нь иргэдийн оршин сууж байсан газрын кадастрын зураг гаргахдаа газрын цэгийг буруу тогтоосноос үүдэлтэй, газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг надад газар эзэмших эрх олгохоос өмнө барьж амьдарч байгаа байшингийн маань тэг дундуур хийгдсэн байна. Буруу хийгдсэн кадастрын зургийг хэмжээг үндэслэн газрын нэгдмэл санд оруулснаас үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна.

2020 оны эхээр хүмүүс ирээд амьдарч байгаа байшинг маань оруулаад манай газрыг хэмжээд тэмдэглээд явсан болохоор тэр хэмжээгээр газар эзэмшиж байгаа гэж ойлгож өдий хүрсэн, Одоо ч тэр тэмдэглэсэн гадас хатгаатай байгаа. Сумын Засаг даргын захирамжаар олон айл, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гара******* манайтай хөрш залгаа 112 м.кв хэмжээтэй оёдол хийдэг байрны газраа бас эзэмшиж авсан, манай хоёр хоорондоо газрын асуудлаар өмнө нь огт маргаж байгаагүй, харинийнх цаад айлтайгаа Оюунгэрэлийнтэй маргаж бай******* газрын хүмүүс ирж хэмжилт хийхдээ танайх зөрчилтэй гэж манайд хэлж байгаагүй, өөрийн эзэмших эрхтэй газраас хэтрүүлэн бусдын эзэмшил газарт хашаа татаж ашиглаагүй, анх татсан хашаа, хэмжүүлж тэмдэглүүлж байсан газар яг хэвээрээ байгаа.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу сумын засаг даргад иргэн А.******* миний эзэмшиж буй газрын хэмжээ заагийг зөв тогтоож өгөхийг хүссэн гомдол гарга******* тэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийн хэмжээнд гомдлыг шийдвэрлэлгүй, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар руу гомдол шилжүүлсэн үйлдэл нь иргэн А.*******ийн эзэмшилд олгогдсон ******* сум ******* -р баг, ******* ******* тоотод байрлах 771мкв газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг өөрчлөн үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь ******* сумын газрын даамал болон ******* сумын засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус юм.

Иймд ******* сумын газрын даамлын иргэн А.*******ийн эзэмшилд олгогдсон газрыг тухайн үед эзэмшиж ашиглаж байсан газрын хэмжээ заагийг газар дээр нь зөвтгөн тэмдэгжүүлж, координатжуулан кадастрын зургийг зөвтгөн үйлдэж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ******* сумын газрын даамалд 2020 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн А/241 дугаар Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар олгогдсон ******* сумын ******* -р баг, ******* ******* тоотод байрлах 771 мкв газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан кадастрын зургийг зөвтгөн үйлдэж, газрын мэдээллийн нэгдсэн санд зөвтгөн бүртгэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

 

6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* сумын Засаг даргын мэдэгдэл нь эзэмших эрх олгосноос хойш нийтийн болон бусдын эзэмшил газар дээр дур мэдэн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан мэтээр мэдэгдэл өгсөн, зөвшөөрөлгүй барьсан учраас үүнийгээ чөлөөл гээд ямар хэмжээтэй юуг бариад, тэрийг хэрхэн яаж хэний газар луу оруулаад барьсан талаар тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалт, хот байгуулалтын газарт энэ болсон асуудлаар  холбогдох газар эзэмших эрх олгосон гэрчилгээ, захирамж, кадастрын зураг зэрэг холбогдох материалтайгаа очиж гомдол гаргасан. Гомдлыг шийдвэрлэхгүй байсаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэх хариутай хамгийн анх танилцаж, өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Аймгийн Засаг даргад энэ болсон процесстойгоо холбоотойгоор гомдол гарга*******, 2024 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 04/1412 дугаартай албан бичгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй, өөр бусдын эрх хэмжээний асуудал яригдах гээд байгаа учраас шүүхэд ханд гэсэн учраас шүүхэд хандсан.

Тухайн газар дээр зөвшөөрөлгүйгээр оршин сууж үйл ажиллагаа явуулж байх хугацаанд аймгийн Засаг даргын захирамж гаргаж, үүний дагуу ажлын хэсэг гарч ******* сум дугаар багийн ******* ******* гэх газарт дахин төлөвлөлт хийж нэгдсэн зохион байгуулалтад орсон. Ажлын хэсэг болоод ажлын хэсэгтэй хамт газрын хэмжилт хийх эрх бүхий компаниудын ажилтан инженерүүд очоод тухайн газар дронноор зургийг нь авч  солбицлын цэгүүдээ тодорхойлоод явахдаа үл хөдлөх хөрөнгүүд буюу үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, амьдарч байгаа байшин зэргийг тойруулаад хэмжээ хэмжээгээр нь газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг дарга, багийн Засаг дарга, захирамжаар томилогдсон ажлын хэсгийнхэн болон кадастрын хэмжилт хийсэн компанийн мэргэжилтнүүд нар хоорондоо ярилцаад шийдсэн.

Хэдийгээр тайлбар дээр улаан шугам гэж байгаа боловч бодит байдал дээр хэмжилтийн цэгээ *******аас зоогоод нүүрсээр татсан байдаг. Ингээд Засаг даргын мэдэгдлээр та нар эзэмших эрхгүй газар дээрээ юм барьсан байгаа учраас үүнийг чөлөөлөөч гэдэг агуулга нь хууль бусаар байшин барьсан мэтээр мэдэгдлийг өгөөд байна. Энэ байшин нь сумын Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас бүр өмнө нь баригдаад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа байшин бөгөөд тухайн үед энэ байшинг нь оруулан хэмжилт хийсэн байдаг. Энэ нь дроноор авсан ******* *******ны төв хэсгийн зурагт тодорхой харагддаг учир бусдын газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан зүйл байхгүй.

Анхны олгосон хэмжилтийн цэг буруу хийгдсэнээс газрын нэгдсэн мэдээллийн санд байгаа кадастрын зураглалаар зөвшөөрсөн газрын хэмжээнээс байшингийн тал нь илүү гараад тэрийг эзэмших эрхгүй газар дээр үл хөдлөх хөрөнгө нэмж барьсан мэтээр чөлөөл гэж байгаа нь буруу, тухайн газарт хэмжилт хийж цэг тэмдэг тавьсан “*******” ХХК-ийн хийсэн материалыг газрын даамал нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчаас энэ компанийн хийсэн зургаар мэдээллийн санд бүртгэгдсэн гэж байгаа боловч ******* *******ны газарт дахин төлөвлөлтийн дагуу хийсэн ажлын баримт кадастрын зургаа одоог хүртэл бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй байдаг. Сумын Засаг даргын 2020 оны А/241 дүгээр захирамжаар *******т 771м.кв,т 112м.кв газруудыг эзэмшүүлсэн байдаг.

Гэрэлцэцэгийн цаад хөрш Оюунгэрэлийн дэлгүүрийн өргөтгөлийн барилга баригдсанаас үүдэн тэдний дундах газрын маргаан шүүхээр шийдэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Засаг дарга дахин акт гаргахдааийн 112м.кв байсан газрын хэмжээг 29м.кв болгон нэмэгдүүлж, Оюунгэрэлийн газрын хэмжээг хассан, шинээр кадастрын зургийг хийхдээийн газрыг нэхэмжлэгчийн газартай давхал үүсгэн хийж газрын мэдээллийн санд бүртгэсэн. Нэхэмжлэгчийн газрын хэмжээ 771м.кв хэвээрээ боловч эргэлтийн цэгүүд нь буруу байгаа, бидний зүгээс анх газар олгоход хэмжиж тэмдэглэсэн солбицол, цэгийн дагуу кадастрын зургаа зөвтгүүлж бүртгүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан тул шүүхийн шийдвэр биелүүлэх зорилгоор гаргасан сумын Засаг даргын захирамжтай, мөн мэдэгдэлтэй маргахгүй.

Анхнаасаа  олгосон хэмжээгээр нь байшингийн үзүүрийг бүхэлд нь оруулж газрын мэдээллийн сан дахь кадастрын зургаа өөрчилж, координатжуулаад тэмдэглэгээ хийлгээд, Кадастр ба газрын зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт газрын кадастртай холбоотой асуудлыг сумын Газрын даамал бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөөд, дахин тэмдэгжүүлээд, газрын мэдээллийн санд оруулах бүрэн эрх байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа сумын Газрын даамалд холбогдож гаргаад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...******* сумын ******* -р багийн нутаг дэвсгэрт орших “******* *******” суурьшлын бүс нь 2020 оны 0 дугаар сарын байдлаар 27.3 га газрыг эзлэн өргөжсөн боловч суурьшсан бүх иргэн, аж ахуй нэгж нь зөвшөөрөлгүй барилга, байгууламж, зөөврийн сууц, гэр барьж газар эзэмшиж, ашиглаж байсан.

******* сумын Засаг даргын 2020 оны 0 дугаар сарын 29-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 420 иргэн, хуулийн этгээдүүдэд (авто сэлбэгийн дэлгүүр, хүнсний худалдаа, цайны газар, дугуй засвар гэх мэт) тарааж газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлэн ажилласан.

Аймгийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны А/60 дугаар захирамж гарч “******* сумын нутаг дэвсгэрт орших ******* ******* суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй газар ашигласан иргэд, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, “******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт орших ******* *******ны суурьшлын бүсэд зөвшөөрөлгүйгээр газар ашигласан иргэд, аж ахуй нэгжийн газрыг чөлөөлөх, дахин төлөвлөх” нэгдсэн удирдамжийг тус тус баталсан.

Дээрх дахин төлөвлөлтийн ажлыг аймгийн Засаг даргын 2020 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон газрын кадастрын мэргэжлийн компани болох “*******” ХХК улаан шугам тавих, иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газарт хэмжилт хийж 2020 оны 0 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилласан байдаг.

Ажиллах явцад иргэдээс газар эзэмших өргөдлийг хүлээн авч, эзэмшүүлэх газрын эргэлтийн цэгийг иргэдийг байлцуулан “*******” ХХК болон ажлын хэсгийн холбогдох гишүүд тэмдэгжүүлж өгсөн байдаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн А/241 дугаар бүхий сумын Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтийн ажлын үр дүнг бодит болгох, олон жил ажиллаж амьдарсан иргэн, аж ахуй нэгжид гаргасан өргөдлийн дагуу газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн. ******* ******* суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийн ажлын жижүүрийн зурагт төлөвлөгдсөн төлөвлөлтийн дагуу кадастрын хэмжилт хийгдэж улмаар тэр хэвээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэн баталгаажсан байна.

Иргэн А.******* нь өөрийн эзэмших эрх бүхий газраас хэтрүүлэн бусдын эзэмшил газарт хашаа татаж (иргэн Н.Гэрэлцэцэгийн эзэмших эрх бүхий газар) бараа материал хураасан, бохир усны цооног хийсэн байгаа зэрэг гомдлын дагуу сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Газар чөлөөлөх” тухай албан мэдэгдлийг өгч ажиллаж байсан ч өнөөдрийг хүртэл арилгах арга хэмжээ аваагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө кадастрын зургийг зөвтгөн бүртгүүлэх гэсэн шаардлага байгаа. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар мэдээллийн санд хүлээлгэн өгсөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын хийсэн кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулж бүртгэх үүрэгтэй. Тэгэхээр "*******" ХХК буюу тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн иргэн А.*******ийн кадастрын зураглалыг мэдээллийн санд яг тэр байгаагаар нь баталгаажуулсан. Үүнд ямар нэгэн буруу баталгаажуулсан асуудал байхгүй. "*******" ХХК-ийн хийсэн кадастрын зураг манай мэдээллийн санд байгаа кадастрын зураг хоёр таарч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь манай өгсөн мэдэгдэл гээд байгаа. Иргэнийн гомдлын дагуу А.*******ийн газар дээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын геодезийн мэргэжилтэнтэй хамтран хэмжилт хийж,ийн эзэмшил газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа асуудал дээр нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Иргэнийн гомдлын дагуу газар дээр нь очиж ажиллаад,ийн эзэмшил газарт барьсан бохир усны цооног болон хураасан бараа материал эд хөрөнгөө аваад газраа чөлөөлөөрэй гэсэн мэдэгдлийг А.*******ийн охинд нь өгөөд явсан.

А.*******ийн 201 онд барьсан барилга нь ямар ч газрын зөвшөөрөлгүй байгаа. Гэхдээ үүнд нь ямар нэгэн  мэдэгдэл өгөөгүй. Бусдын эзэмшил газрыг дур мэдэн ашиглаж байгаад нь гомдол шийдвэрлэх ажлын хүрээнд мэдэгдэл өгсөн. “*******” ХХК-ийн хийсэн кадастрын зургийг мэдээллийн санд яг байгаагаар нь үнэн зөв бүртгэсэн учраас Кадастрын зураглал баг газрын кадастрын тухай хууль болон Газрын тухай хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

7.1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******ны тоотод байрлах 771 мкв газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж координатжуулж тэдгээрийн кадастрын зургийг зөвтгөх гэх нэхэмжлэлийн шаардлагыг оруулаад ирсэн байна. Үл хөдлөх хөрөнгө баригдсан байгаа. Тэр үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэг нь 771 мкв талбай бүхий газарт ороогүй юм байна гэж ойлголоо. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын алинд нь хамаараад байгаа юм бэ гэдгийг анхаарах ёстой. Газрын даамлын үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл байна гэж яриад байна. Газрын даамал нь тухайн Засаг даргын гаргасан захирамж шийдвэрийг биелүүлдэг, хэрэгжүүлдэг.

Газрын тухай хуульд заасны дагуу иргэдээс болон аж ахуйн нэгжээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээж аваад, Засаг даргадаа уламжилж, Газрын тухай хуульд заасны дагуу бүх шаардлагатай бүх ажлуудыг хийнэ. Мөн тухайн газар давхцалтай байна уу, үгүй юу, газрын нэгдсэн санд бүртгэлтэй эсэх, давхцал байгаа эсэх гээд ажиллагаануудыг хийгээд эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулахаар буюу өөрөөр хэлбэл тухайн сумын Засаг даргаар шийдвэр гаргуулах ёстой. Үүнээс үзэхэд захиргааны акт дээрээ энэ хүмүүс маргахгүй байна гэдгээ хэлээд байна. Засаг даргын захирамж нь кадастрын зураглалаар тогтоогдсон хэмжээнээсээ бага хэмжээний газар олгосон мэтээр ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхойгүй байгаа. Иймд үүнийг шийдэх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл 771 мкв газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлээд координатжуулаад тэдгээрийг кадастрын зураглалыг зөвтгүүлэх гээд байгаа. Кадастрын зураглалыг зөвтгөх эрх Газрын даамалд байхгүй байна. Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар кадастрыг тусгай мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. "*******" ХХК-ийн гаргасан кадастрын зураглалыг Газрын даамал өөрчлөх эрх байхгүй.

Дараагийн дугаарт, газрын нэгдмэл санд өөрчлөлт оруулж өгөөч гэж байна. Газрын нэгдмэл санд өөрчлөлт оруулах эрх бүхий албан тушаалтан Газрын даамал биш. Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байна. Тиймээс Газрын даамалд энэ эрх байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

2023 оны 10 дугаар сард өгсөн мэдэгдлийг хүлээж аваад манай газрын кадастрын зураг буруу гарсан байна гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас "*******" ХХК гаргасан кадастрын зураглалыг буруу байна гэдэг байдлаар харьцуулсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа учраас "*******" ХХК-аас гаргасан кадастрын зураглалыг үндэслэлгүй буюу буруу үйлдэгдсэн, мэдээллийн санд энэ хэмжээгээрээ буруу орсон гэдэг байдлаар зөвтгөж өгөх боломж байхгүй байна гэж үзэж байна.  Мөн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт тайлбар, кадастр байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч шийдвэрлэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч талаас “...анх манай газрыг хэмжихдээ тухайн үед амьдарч байсан тоосгон байшинг оруулж, газрын хил заагийг төмөр торон хашааны буланд тэмдэг тавьж хэмжилт хийгээд явсан байж кадастрын зураг гаргахдаа тэр хэмжээ, байрлалаар бус тоосгон байшингийн дундуур координатын цэг буруу, алдаатай бай******* захиргааны байгууллага хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс мэдээллийн санд буруу бүртгэгдсэн нь иргэн миний буруутай үйл ажиллагаа биш, газрыг хэмжиж тэмдэглэж байсан олон хүмүүсийг компанийнх уу, газрын албаных уу, хаанахын улс гэдгийг нь мэдэхгүй, кадастрын зургаа анх тэмдэг тавьж зааж өгсөн хэмжээнээсээ өөр, буруу гарсан гэдгийг сумын Засаг даргын мэдэгдлийг аваад холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай уулзаж явж байж мэдсэн,

надад эзэмшүүлсэн шийдвэр гарснаас хойш “ийм хил зааг, хэмжээ, байрлалтай газар” гээд хүлээлгэж өгөөгүй, тухайн газар дээрээ нэмж объект бариагүй, манай дэлгүүрийн байшин байрлах хэсэгийн 112 м.кв газартай хил залгаа болохоос биш манай хашааны ар талын хэсэг хил залгаа байрладаггүй байсан, өмнө нь шүүх, Оюунгэрэл нарын хооронд хил залгаа газартай холбоотой маргааныг шийдвэрлэснээс биш манай газар эзэмших шийдвэртэй холбоотой маргааныг шийдээгүй тул манай кадастрын зургийг анх тэмдэглэж өгсөн хил заагийн байрлалаар нь зөвтгөж мэдээллийн санд оруулж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэх нь хууль бус, үүний улмаас миний газар эзэмших эрх зөрчигдсөн...” гэх,

2. Хариуцагч талаас “...дахин төлөвлөлтийн ажлыг аймгийн Засаг даргын 2020 оны А/60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж, газрын кадастрын мэргэжлийн “*******” ХХК улаан шугам тавих, иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газарт хэмжилт хийж, эзэмшүүлэх газрын эргэлтийн цэгийг иргэдийг байлцуулан “*******” ХХК болон ажлын хэсгийн холбогдох гишүүд тэмдэгжүүлж өгсөн байдаг, ******* ******* суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийн ажлын жижүүрийн зурагт төлөвлөгдсөн төлөвлөлтийн дагуу уг компанийн хийсэн зураг тэр хэвээрээ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэн баталгаажсан, энэ компани хийсэн зураг манай мэдээллийн санд байгаа кадастрын зураг хоёр таарч байгаа, ямар нэгэн буруу баталгаажуулсан асуудал байхгүй, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын хийсэн кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулж бүртгэх үүрэгтэй учраас үнэн зөв бүртгэсэн тул хууль зөрчөөгүй, кадастрын зураглалыг өөрчлөх, мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх газрын даамалд байхгүй, А.*******ийн 201 онд барьсан барилга нь ямар ч газрын зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан сумын Засаг даргын шийдвэрээр хэмжээг нь нэмэгдүүлсэнийн газартай давхцалгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан, бодит байдалд байрших газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн байрлал нь зураг, газрын мэдээллийн сангийн бүртгэлээс зөрүүтэй, алдаатай байгаа талаар маргаж байна.

3. Харин ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/219 дугаартай “Газар чөлөөлүүлэх тухай” мэдэгдэл, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/24 дүгээр “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж[2] /зэрэгцээ байрлалтай Н.Гэрэлцэцэгийн газрын хэмжээг нэмэгдүүлсэн/, нэхэмжлэгчид 771м2 газар эзэмшүүлсэн шийдвэр, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэгтэй холбогдуулан талууд маргаагүй.

4. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар сумын Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд “худалдаа үйлчилгээний зориулалтаар нийт 3 га газрыг эзэмшүүлэх”-ээр тусгагдсаны дагуу ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар ******* баг, ******* *******ны суурьшлын бүсэд нийт 40 иргэнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн, уг захирамжийн хавсралтын 324 дугаарт, А.*******т Нэгж талбарын дугаар бүхий 771м2 газар (******* баг, ******* ******* тоот хашаа)-ыг, 330 дугаарт, Н.Гэрэлцэцэгт Нэгж талбарын 4601010034 дугаар бүхий 112м2 газар (******* баг, ******* ******* 2-209 тоот хашаа)-ыг тус бүрт нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 1 жилийн хугацаатай, шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

. Дээрх захирамж гарахаас өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/60 дугаар захирамжаар “******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт орших ******* *******ны суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй газар ашигласан иргэд, аж ахуй нэгжийн газар чөлөөлөх ажлыг удирдан зохион байгуулах, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх” ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн зохион байгуулсан ажлын хүрээнд “*******” ХХК ******* *******ны суурьшлын бүсэд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газарт иргэдийг байлцуулан хэмжилт хийж, нэгж талбарын хил заагийг газарт бэхлэх, эргэлтийн цэгийг тогтоох, тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.[3]

6. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, …эрхэлнэ”, 10.2.9-д “газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих”, 16 дугаар зүйлийн 16.13-т “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, …тохирч байна” гэж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

7. Хэрэгт авагдсан[4] Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 202 оны 03/117 дугаар албан бичгээр ирүүлсэн газар дээр нь ажиллах үе /2020 онд дроноор авсан/-ийн зураг, “Google ert”-ийн санд бүртгэгдсэн зураг /******* *******ны төв хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар/ зэрэг баримтууд, шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэг, Шинжээчийн дүгнэлт, гэрч Н.*******, А.******* нарын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.******* нь 2011 оноос хойш ******* сумын хайрхан багийн ************** суурьшлын бүсэд суурьшиж, түүнд газар эзэмших эрх үүсэхээс өмнө барьсан “Баялаг говь” дэлгүүрийн болон улаан тоосгон байшинтай, төмөр тороор хашаалсан газарт дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрх бүхий этгээдээс хэмжилт хийж газрын хил заагийн эргэлтийн цэгийг тогтоон, тэмдэгжүүлсэн атлаа газрын координатын цэгийг буруу тодорхойлсон, мэдээллийн санд бүртгэгдсэн зураг нь газар дээрх бодит байдал /улаан тоосгон байшингийн тэг дундуур байдлаар үйлдэгдсэн/-тай тохирохгүй, ******* сумын Засаг даргын 2023 оны А/24 дүгээр захирамжаар нэмэгдүүлсэн Н.Гэрэлцэцэгийн газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайн үед ашиглаж байсан газар дээрх улаан тоосгон байшинг багтаан хэмжилт хийн тэмдэглэж, кадастрын зурагт буулгасан ерөнхий хил /А.*******ийн эзэмшил газрын хашааны баруун урд, баруун хойд үзүүрийн цэг/ нь газар олгохдоо тогтоосон хил болон мэдээллийн санд бүртгэсэн хилтэй тохирч байх ёстой, энэ хуулийн шаардлага хангагдаагүй, сумын газрын даамал “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй улмаас Нэгж талбарын дугаар бүхий газрын цэг координат нь бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн “…компани хийсэн зураг манай мэдээллийн санд байгаа кадастрын зураг хоёр таарч байгаа, ямар нэгэн буруу баталгаажуулсан асуудал байхгүй, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын хийсэн кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулж бүртгэх үүрэгтэй учраас үнэн зөв бүртгэсэн тул хууль зөрчөөгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн газрын 771м2 хэмжээ нь өөрчлөгдөөгүй байгаа хэдий ч иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн аливаа газрын мэдээлэл улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдэх зарчимтай, мэдээллийн сангийн бүртгэл болон бодит байдал дахь эзэмшил газрын байрлал хоорондоо тохирох үйл ажиллагааг захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, мөн нэхэмжлэгчийн улаан тоосгон байшингийн урд /ертөнцийн зүгээр/ сууриар буюу бодит хил заагийн цэг, байрлал болон мэдээллийн сангийн зөрүүг арилгах боломжтой байх тул нэхэмжлэгчийн “...анх манай газрыг хэмжихдээ тухайн үед амьдарч байсан тоосгон байшинг оруулж, газрын хил заагийг төмөр торон хашааны буланд тэмдэг тавьж хэмжилт хийгээд явсан байж тэр хэмжээ, байрлалаар бус тоосгон байшингийн дундуур координатын цэг буруу, алдаатай бай******* захиргааны байгууллага хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс мэдээллийн санд буруу бүртгэгдсэн, газрыг надад хүлээлгэж өгөөгүй, байшинтай тулгаж хэмжээг татах боломжтой...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

10. Хариуцагч талаас “А.*******ийн 201 онд барьсан барилга нь ямар ч газрын зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан сумын Засаг даргын шийдвэрээр хэмжээг нь нэмэгдүүлсэнийн газартай давхцалгүй...” гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгчийн байшин барьсан тухайн цаг хугацааны үед түүнд болон хөрш залгаа нарт газар эзэмших эрх үүсээгүй байсан, ******* сумын Засаг даргын 2020 оны А/241 дүгээр захирамжаар хэн алинд нь газар эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газар давхцалтай байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, тухайн үед сумын газрын даамлаар М.******* ажиллаж байгаагүй байна.

11. Тус шүүхийн 2022 оны 120/ШШ2022/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 221/МА2022/0639 дугаартай магадлал зэрэг баримтуудаас[] үзвэл Н.Гэрэлцэцэгийн “******* сумын Засаг даргын 2020 оны А/241 дүгээр захирамжийн Н.Гэрэлцэцэг, Х.Оюунгэрэл нарт холбогдох хэсгийн хүчингүй болгож, газрыг тэнцүү хэмжээгээр хувааж, шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан тус тус шийдвэрлэжээ.

12. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар өмнөх 2020 оны 241 дүгээр захирамжийн дээрх хоёр иргэнд холбогдох хэсэгт өөрчлөлт /Н.Гэрэлцэцэгт эзэмшүүлсэн газрын хэмжээг 29м2 хэмжээтэй болгон нэмэгдүүлсэн/ оруулан шийдвэрлэж, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 04631-2023/0023 дугаар гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байх бөгөөд үүний улмаас А.*******ийн газрын анх тэмдэглэсэн хил зааг өөрчлөгдөн давхал үүссэн болох нь “Шинжээчийн дүгнэлт”, тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцад үйлдсэн гар зураглал, дроноор авсан зураг, ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/219 дүгээр албан бичиг, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр[6] тогтоогддог, эдгээртэй нэхэмжлэгч талаас маргаагүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газрын кадастрын зургийг түүний улаан тоосгон байшингийн урд /ертөнцийн зүгээр/ талд тулгасан хэлбэрээр үйлдэж, мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн дагуу А.*******т эзэмшүүлсэн газрын хил заагийг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.*******ийн газар /******* сум, ******* дугаар баг, ************** хашаа/-ын кадастрын зургийг улаан тоосгон, нэг давхар байшингийн урд /ертөнцийн зүгээр/ талд тулгасан хэлбэрээр үйлдэж, газрын мэдээллийн санд оруулахыг ******* сумын Газрын даамалд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОТГОНЦЭЦЭГ

 

[1] Хавтаст хэрэг (I)-ийн 1- дугаар хуудас Хавтаст хэрэг (II)-ийн 11-21 дүгээр хуудас

[2] Хавтаст хэрэг (I)-ийн 34, 121-123 дугаар хуудас

[3] Хавтаст хэрэг (I)-ийн 3-46, 48-60, 96-97, Хавтаст хэрэг (II)-ийн 3-47, 0-, 60, 73-77 дугаар хуудас

[4] Хавтаст хэрэг (I)-ийн 149-11, 22-228, Хавтаст хэрэг (II)-ийн 6, 28, 0-1, 67-69, 9-97, 112 дугаар хуудас

[] Хавтаст хэрэг (I)-ийн 11-12, Хавтаст хэрэг (II)-ийн 100-111 дүгээр хуудас

[6] Хавтаст хэрэг (I)-ийн 12, 34, 227 дугаар хуудас