Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00380

 

 

 

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00380

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *****хороо, жигжиджав ******, *** давхарт байрлах, Д.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотын **** дүүрэг, ***-р хороо, *** байрны ** тоотод түр оршин суух, Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 998,951.73 төгрөг, зээлийн хүү 950,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,608.75 төгрөг, нотариатийн хөлс 12,000 төгрөг, нийт 2,081,534.27 (хоёр сая наян нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00341/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Ц.Д  нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр **** дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,199,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-02-13-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 847 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 373,300 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *** гээс

- Үндсэн зээл: 998,951.73 төгрөг

- Зээлийн хүү: 950,973.79 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү 119,608.75 төгрөг

- Нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 2,081,534.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад "... Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төпнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно... гэжзаасны дагуу тооцов.

Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.-гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Д  ***-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ц.Д  нь ***-иас нэхэмжилсэн үндсэн зээл 998,951.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,608.75 төгрөг, зээлийн хүү 950,973.79 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,081,534.27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөх хуваарь:

2025.04.01- 200,000

2025.04.08- 300,000

2025.04.15- 300,000

2025.04.22- 300,000

2025.04.29- 300,000

2025.05.07-300,000

2025.05.14- 300,000

2025.05.21- 81,534.27 нийт 2,081,534.27 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Ц.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: **** нь хариуцагч Ц.Д гийн хариу тайлбар болох 2,081,534.27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөх хуваарь:

2025.04.01- 200,000

2025.04.08- 300,000

2025.04.15- 300,000

2025.04.22- 300,000

2025.04.29- 300,000

2025.05.07-300,000

2025.05.14- 300,000

2025.05.21- 81,534.27 нийт 2,081,534.27 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг **** нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь Ц.Д д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 998,951.73 төгрөг, зээлийн хүү 950,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,608.75 төгрөг, нотариатийн хөлс 12,000 төгрөг, нийт 2,081,534.27 (хоёр сая наян нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,081,534.27 (хоёр сая наян нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 81,534.27 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ц.Д -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Ц.Д  нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д -ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн *** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,256 (дөчин найман мянга хоёр зуун тавин зургаа) төгрөгийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Д гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Д -д олгохоор тогтов.

Хариуцагч Ц.Д  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 998,951.73 төгрөг, зээлийн хүү 950,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,608.75 төгрөг, нотариатийн хөлс 12,000 төгрөг, нийт 2,081,534.27 (хоёр сая наян нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Д  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,081,534.27 (хоёр сая наян нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 81,534.27 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ц.Д -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,256 (дөчин найман мянга хоёр зуун тавин зургаа) төгрөгийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Д гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,128 (хорин дөрвөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Д -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Д  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ