Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00381

 

 

 

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00381

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 11,227,421.62 төгрөг, зээлийн хүү 896,824.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,641.79 төгрөг, нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00339/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.К нь харилцагч Г.Н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгапамж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 03 сарын 23-ны өдөр 2010098639 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,034,277 /арван дөрвөн сая гучин дөрвөн мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 4,239,905.61 төгрөгийг төлсөн.

Х.К зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 11 сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бегөөд эхэлсэн бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд

- Хугацаа хэтэрсэн хоног: 122

- Зээлийн үлдэгдэл: 11,227,421.62 төгрөг,

- Хүү: 896,824.31 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 14,641.79 төгрөг

- Төлбөрийн нийт үлдэгдэл: 12,138,887.72 төгрөг

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 12,138,887.72 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л овогтой Т нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н д холбогдох, үндсэн зээл 11,227,421.62 төгрөг, зээлийн хүү 896,824.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,641.79 төгрөг, нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт өөрийн төрсөн охин Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Г.Н  нь Х.К нэхэмжилж буй нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах графикийн дагуу Х.К -д төлж барагдуулах саналтай байна. Үүнд:

2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

Нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг дээрх 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.К -иас хариуцагч Г.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,138,887.72 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Т хариу тайлбар болох

2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь Г.Н д холбогдуулан үндсэн зээл 11,227,421.62 төгрөг, зээлийн хүү 896,824.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,641.79 төгрөг, нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 (хоёр сая хорин гурван мянга нэг зуун дөчин долоон төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар нь хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г.Н  нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ******бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Л.Т олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Л.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 27 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХН.К *******тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,200 (хоёр зуун есөн мянга хоёр зуу) төгрөгөөс 12,138,887.72 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 209,172 төгрөгийн тал хувь болох 104,586 (нэг зуун дөрвөн мянга таван зуун наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 104,586 төгрөг, нийт 104,614 (нэг зуун дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Н ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 104,586 (нэг зуун дөрвөн мянга таван зуун наян зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Н  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н д холбогдох, үндсэн зээл 11,227,421.62 төгрөг, зээлийн хүү 896,824.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,641.79 төгрөг, нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,138,887.72 (арван хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 95 (хоёр сая хорин гурван мянга нэг зуун дөчин долоон төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,023,147.95 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,200 (хоёр зуун есөн мянга хоёр зуу) төгрөгөөс 12,138,887.72 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 209,172 төгрөгийн тал хувь болох 104,586 (нэг зуун дөрвөн мянга таван зуун наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нийт 104,614 (нэг зуун дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Н ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 104,586 (нэг зуун дөрвөн мянга таван зуун наян зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Н  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ