2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03262

 

 

 

 

 

 

 

 

       2025           04              23                                            192/ШШ2025/03262

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч *******, ******* нар нь Хаан банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №317201742979139 тоот зээлийн гэрээ, №БГХ201742979139 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 19,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан.  Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 17,429,103.6 төгрөг дээр нэмж 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ201742979139-1 тоот зээлийн гэрээ, №БГХ201742979139- 1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 2,000,000  төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 16,551,512.93 төгрөг дээр нэмж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/201843666204 тоот зээлийн гэрээ, №БГХ/201843666204 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 7,000,000  төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан.  Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 21,159,718.41 төгрөг дээр нэмж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №317201844142359 тоот зээлийн гэрээ, №БГХ/201844142359 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр №ЗГ/201844142359 тоот зээлийн гэрээнд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/201844142359-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, “... Зээлийн гэрээний хугацаа 60 cap” гэснийг “Зээлийн гэрээний хугацаа 45 cap” гэж, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ/201844142359-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, “...Зээлийн гэрээний төлбөрийг хавсралт 3-оор тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө” гэж тус тус өөрчилж сунгасан. Зээлдэгч *******, *******, ******* нар нь №317201844142359 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 28,253,668.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19,121,515.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 116,922.92 төгрөг, нийт 47,632,650.55 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. ******* ургийн овогтой ын , ургийн овогтой ийн , ургийн овогтой ийн нарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу *******, *******, ******* нарын Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2а байрны 36 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн. Дээрх тодорхойлолтыг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ургийн овогтой ын , ургийн овогтой ийн , ургийн овогтой ийн нарын нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ургийн овогтой ын /РД:/, ургийн овогтой ийн /РД:, ургийн овогтой ийн /РД:/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан банк” цамхагт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 4 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт ын /РД:/, овогт ийн /РД:, овогтой /РД:/ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №317201742979139 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд/ХХ 8-16 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /ХХ 17-18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт ын /РД:/, овогт ийн /РД:, овогтой /РД:/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/, овогт ийн /РД:, овогтой /РД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/, овогт ийн /РД:, овогтой /РД:/ нарын  оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                *****