Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 74

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.У нарыг оролцуулан  шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох 1721002590180 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсэгт цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд даацын машины жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 9-р хороо *******...тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,*******.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,*******.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 6-р хороо *******. оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******.   

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа 40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч******* нь *******-ыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ...... УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн машинаар тээвэрлэн аймгийн төв рүү хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж явахдаа 2 шуудай ургамлын үндсийг завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлан дэмжлэг үзүүлэн, 2 шуудай ургамлын үндсийг өөрийн жолоодож явсан ...... УНҮ дугаартай “Норд бенз” маркийн машинд ачиж, тээвэрлэн аймгийн төвд хүргэсэн, мөн ургамлын үндсийг зарж борлуулсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч******* нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 шуудай буюу 40 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөхөөр итгэмжлэн хариуцаж, “*******.” ХХК-ийн өмчлөлийн  *******УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцдаа  40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хүн баривчлуулах гээд аймаг руу явах гээд унаа олдохгүй явж байтал 11-ний өдөр аймаг руу үндэс ачсан машин явахаар болсон талаар дарга надад хэлээд би уг машинд баривчлуулах хүний хамт суусан. Сумын төв дээр үндэс авах талаар Ө-тай яриад 21 дүгээр талбай дээр очоод Ө-ын найзын машинд үндсийг ачихаар болж Бага хүрээгийн завтав дээр Г-ын машинд 2 шуудай үндсийг авч шилжүүлсэн. Үүрээр 5 цагийн үед аймагт ирээд энэ талаар Х ахтай уулзаж, Х ах өөрийнхөө машинаар Г-ын машиныг тосч үндсийг авсан. Ингээд үндсийг Х ахаар заруулсан. Уг мөнгөнөөс Ө-д 600.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өөрөө авсан. Би уг үндэсний аюулгүй байдлыг хариуцаж явсан... ” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21-ийн талбай дээр хоол идээд байж байтал Ө намайг хүлээж байгаач гэж утсаар хэлсэн. Ингээд Ө ирээд бүгд хоол унд идээд хөдлөх гэж байхад Ө надад чиний машин дээр 2 шуудай юм ачъя гэж байсан. Бага хүрээгийн застав өнгөрөөд Ө-ын машины коонсны хийг авахаар зогсохдоо түүний машинаас 2 шуудайтай зүйлийг авч машиндаа ачсан. 20-ын овооны тэнд явж байхад машинтай хүмүүс ирээд 2 шуудай үндсийг аваад явсан. Надад 150.000 төгрөг өгсөн. Би буруугаа хүлээж байна...” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед Г өглөө манайд орж ирээд урдаас машин тосч юм авах гэсэн юм, яваад өгөөч гэхээр нь машинтайгаа явсан. Ингээд Сүмбэрээс ирж байсан том машинаас 2 шуудай үндэс авчирсан. Г намайг зараад өгөөч гэхээр нь хүнээс сураглаж байгаад 1120.000 төгрөгөөр зарж өгсөн. Би зарсан мөнгөнөөс нь аваагүй. Ховор ургамлын үндсийг зарсан нь үнэн. Би буруутай...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би амралтын газраас үндэс ачаад Сүмбэр суманд очоод байхад Г надад үндэс авах талаар хэлсэн. Түүнийг нь зөвшөөрөөгүй явж байтал “......” ХХК-ийн кэмпэд хоол идэх зуур үндснээс авах талаар дахин ярилцсан. Ингээд зөвшөөрөхгүй явж байгаад 21-ийн талбай дээр энэ талаар Г-д ярихад цагдаа өөрөө араа даах юм бол хамаагүй гэсэн. Ингээд Бага хүрээ өнгөрөөд миний машинаас коонсны хий авахаар зогсох үед 2 шуудай үндсийг авахаар яриад ярилцсаны дагуу Бага хүрээ өнгөрөөд Г-ын машинд 2 шуудай үндсийг буулгасан. Би машинаас буулгүйгээр шууд цаашаа хөдлөөд явсан.  Аймагт ирээд үндсээ буулгачихаад Х-ийн хамт Г-ын машиныг тосч очоод үндсийг авсан. Үндсийг яаж зарсныг би мэдэхгүй. Дараа нь надад Г 600.000 төгрөг өгөхөөр нь 150.000 төгрөгийг нь Г-д өгөөд үлдснийг өөрөө авсан ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Халхгол сумын Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу 2017 оны 09 сард байгаль хамгаалах чиглэлээр эргүүлийн хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар манай сумын 2-р баг буюу Буйр нуурын зүүн урд захад үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-ийн амралтын баазын агуулахад байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 84 шуудай буюу 2279.85 кг хадгалагдаж байхад нь******* Хово маркийн ...... УНХ дугаартай машинаар дээрх ургамлын үндсийг тээвэрлэн аймгийн төв рүү авч яваад 09 сарын 12-ны өглөө Мэргэжлийн хяналтын газрын агуулахад акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Тэгээд материалыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсний дагуу 84 шуудай ургамлын үндсийг цагдаагийн албан хаагч нар хүлээн авахад 2 шуудай буюу 50 кг үндэс дутсан байсан...” гэжээ.  /хх-ийн 30 тал/

 

- Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хураан авсан 84 шуудай буюу 2279.85 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг “*******” ХХК-ийн Норд маркийн машинд ачаад Г, Т, жолооч залуу бид нар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Халхгол сумаас аймгийн төв рүү гарч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 05 цагийн үед Мэргэжлийн хяналтын газрын гадаа буулгаад манаач Цэрэндоржид хүлээлгэн өгч гараажид хийлгэсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гараажаас үндсийг хүлээж авахад 82 шуудай буюу 2239.82 кг болж 2 шуудай буюу 40 кг үндэс алдагдсан байсан. Үндэс тээвэрлэн авч явдаг өдөр Халхгол сумын цагдаагийн хэсгийн дарга, хошууч луу аюулгүй байдлаа хангуулах үүднээс хамгаалалт хэрэгтэй байна гэж ярихад Г-ийг аваад яв гэсэн. “*******.” ХХК-ийн захирлаас тээвэр хийх машин гуйхад Ө-ыг машинтай нь ирүүлсэн. Жолооч Ө-ын хувьд тээвэрлэлт хариуцаж байсан бөгөөд цагдаа Г аюулгүй байдал, ургамлын үндэс алдагдах, дутагдах асуудлыг хариуцаж явсан...” гэжээ .  /хх-ийн 35-37 тал/

 

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Г нь миний хариуцсан цагдаагийн хэсэгт томилогдон ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу шууд удирдах дарга нь би байсан. Цагдаагийн албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтнаас амаар болон бичгээр өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй...” гэжээ. /хх-ийн 136 тал/

 

- Халхгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******антуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 12-04-323/02 тоот акт /хх-ийн 76 тал/

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 78-80 тал/

- Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг жинлэсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77 тал/

-*******антуяагаас цагдаагийн ахмад Б.Пүрэвдорж үндэс хүлээн авсан тухай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 84 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 85 тал/

- Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 142 тал/

- Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот дүгнэлт /хх-ийн 87 тал/

- *******-ийг ажилд шилжүүлэн томилох тухай Цагдаагийн газрын даргын тушаал /хх-ийн 114 тал/

- *******-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 116-119 тал/

- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 103, 108, 113 тал/

- *******,*******,*******, ******* нараас ургамлын нөхөн төлбөрт 2 сая төгрөг төлбөр баримт

-******* жолооч ажилтай болохыг тодорхойлсон “*******” ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа 40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэргийг,

шүүгдэгч******* нь *******-ыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ..... УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн машинаар тээвэрлэн аймгийн төв рүү хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж явахдаа 2 шуудай ургамлын үндсийг завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлан дэмжлэг үзүүлэн, 2 шуудай ургамлын үндсийг өөрийн жолоодож явсан ..... УНҮ дугаартай “Норд бенз” маркийн машинд ачиж, тээвэрлэн аймгийн төвд хүргэсэн, мөн ургамлын үндсийг зарж борлуулсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг,

шүүгдэгч******* нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 шуудай буюу 40 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч  ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөхөөр итгэмжлэн хариуцаж, “.....” ХХК-ийн өмчлөлийн  ...... УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцдаа  40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******лтанцэцэг, гэрч*******антуяа, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Халхгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******антуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 12-04-323/02 тоот акт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг жинлэсэн тухай тэмдэглэл,*******антуяагаас цагдаагийн ахмад Б.Пүрэвдорж ургамлын үндэс хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******,*******,*******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-ийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэж явахдаа битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч*******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихад хамжигчаар оролцсон, шүүгдэгч*******-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдсан, шүүгдэгч *******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэж явахдаа битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч*******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихад хамжигчаар оролцсон, шүүгдэгч*******-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдсан, шүүгдэгч *******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан

шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,

шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,

шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,

шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч *******,*******,*******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч *******,*******, ******* нарын завшсан, шүүгдэгч*******-ийн зарж борлуулсан 2 шуудай буюу 40 кг үндэс нь Т.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн эд мөрийн баримт буюу өөрөөр хэлбэл Т.Энхтөрийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******,*******,*******, ******* нараас байгалийн ургамлын нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч нарын ургамлын нөхөн төлбөрт төлсөн 2000.000 төгрөгнөөс 1120.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул улсын орлого болгож, үлдсэн 880.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******,*******,*******, ******* нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч  Э.Х-ийн эзэмшлийн 2000.000  төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн ...... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******-ийн эзэмшлээс 2000.000  төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн ..... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, “....” ХК-ийн өмчлөлийн, “*******” ХХК-ийн эзэмшлийн 48.000.000 төгрөгийн үнэлгээтэй, “Норд бенз” маркийн ..... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэж явахдаа битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч*******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихад хамжигчаар оролцсон, шүүгдэгч*******-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдсан, шүүгдэгч *******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 жилийн хугацаагаар тус тус  тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******,*******,*******, ******* нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******, ******* нарын ургамлын нөхөн төлбөрт төлсөн 2000.000 төгрөгнөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1120.000 /нэг сая нэг зуун хорин мянган/  төгрөгийг улсын орлого болгож, 880.000 /найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******,*******,*******, ******* нарт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч*******-ийн эзэмшлийн 2000.000 төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн ..... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийн эзэмшлээс 2000.000  төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, “*******” ХХК-ийн эзэмшлээс 48.000.000 төгрөгийн үнэлгээтэй, “Норд бенз” маркийн .... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “*******.” ХХК-д буцаан олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******.. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч*******-ын тоот регистрийн дугаартай, шүүгдэгч*******-ийн  тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******-ын  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ