Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00400

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00400

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, *** дүгээр хороо, *** ** төв байранд байрлах, Г.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дүгээр багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 5,395,752.90 (таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00340/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Н нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдор Г.Отай **** тоот зээлийн гэрээг байгуулж 7,900,000.00 ( Долоон сая есөн зуун мянган) төгрөгийг жилийн 14.4% ( Арван дөрөв аравны дөрөв ) хувийн хүүтэйгээр 18 (Арван найман) сарын хугацаатай, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ4905115878-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 10,500,000.00 ( Арван сая таван зуун мянга) төгрөгийг жилийн 14.4% (Арван дөрөв аравны дөрөв) хувийн хүүтэйгээр 18 (Арван найман) сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Зээлдэгч *** нь **** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 734 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийи гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,395,752.90 / Таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нас барсан зээлдэгчийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэл:

Зээлдэгч *** нь ****ны өдөр нас барж, *****-рт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Ийнхүү ***** нь **** өдөр нас барж Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэг нас барагчийн эхнэр, 520.1.2 дах хэсэг энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөгчөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн овог эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ" гэж заасны дагуу ****-г хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. , 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэг Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийи гүйцэггэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу **** тоот Зээлийн гэрээний төлбөр болох 5,395,752.90 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэг Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. ", 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг "Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. ", 520.1.1 дэх хэсэг "нас барагчийи нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх", 520.1.2 дах хэсэг "энэ хуулийн 520.1.1 -д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуулъд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө. ", 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг "Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. , 535 дугаар зүйлийи 535.1 дэх хэсэг "Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. 451 дүгээр зүйлийн 451.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг ,515 дугаар зүйлийп 515.2, дэх хэсэг болон ЗГ4905115878 дугаар Зээлийн гэрээг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч ****-с 5,395,752.90 ( Таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г.Оинд олгуулж өгнө үү.

 

 

Олгосон / Бодогдсон

Толсон

Үлдэгдэл

Үндсэн ор

18,400,000.00

13.004,247.10

5,395,752.90

Үндсэн хуү

1,992,836.74

1.992,836.74

0.00

Нэмэгдүүлсэн хүү

3,264.25

3,264.25

0.00

Нийтдүн

20 396 100.99

15 000 348.09

5 395 752.90

гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** тус шүүхэд гаргасан тайлбартаа: *** Г.М  5,395,752.90 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.А  нь тухайн өр төлбөрөө 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онь Э.А д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 5,395,752.90 (таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,395,752.90 (таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 28 дугаар тал)

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М -ийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,283 (нэг зуун нэгэн мянга хоёр зуун наян гурав) төгрөгийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.М -д олгохоор тогтов.

Хариуцагч Э.А  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.М -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 5,395,752.90 (таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,395,752.90 (таван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөгийг Г.М -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,283 (нэг зуун нэгэн мянга хоёр зуун наян гурав) төгрөгийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,641.50 (тавин мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.М -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.А  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЖАРГАЛ