Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00401

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00401

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: *** хот, ****** дүүргийн **** хороо, **** байрлах, с.Х

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ** дугаар багийн **** гудамжны *** тоотод оршин суух, Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00361/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э -ийн гүйцэтгэх захирал Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "С.Э  нь Гадаад мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулдаг. Манай "С.Э  аппликэйшнд харилцагч бүртгүүлж, үнэн зөв мэдээллүүдээ оруулснаар бүртгэл нь баталгаажиж түр данс буюу цахим хэтэвч үүсэж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авах боломжтой болно. Харилцагч Qpay болон банкны аппликэйшн ашиглан хэтэвчээ цэнэглэх боломжтой бөгөөд цэнэглэх дүн, банкаа сонгосноор харилцагчийн сонгосон банк дээр нэхэмжлэх үүсэж, нэхэмжлэлийн дагуу төлбөр төлснөөр харилцагчийн хэтэвч цэнэглэгддэг. Хэтэвч цэнэглэлт хийгдсэний дараа гадаад мөнгөн гуйвуулгын гүйлгээ хийх боломжтой болно.

Хариуцагч С.Э ээж Х.А нь манай аппликэйшнд *** дугаартай хэтэвчтэй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тогтмол *** Улс руу, хариуцагч О.Э  руу мөнгөн гуйвуулга хийдэг байсан. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутад хариуцагч С.Э ээж Х.А аппликэйшнд бүртгэлтэй *** дугаартай хэтэвчийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас 3.418.900 (гурван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуу) төгрөгийн дүнтэйгээр хэтэвч цэнэглэлт хийсэн. Цэнэглэлт хийгдсэний дараа хэтэвчнээсээ 3.416.085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийг тус өдрийн 15 цаг 27 минутад хариуцагч С.Э ****** данс руу ******* гүйлгээний кодтой мөнгөн гуйвуулгыг амжилттай шилжүүлсэн. Гэвч тухайн гүйлгээ системийн алдаанаас үүдэн ***** гүйлгээний кодтой, өмнөх гүйлгээтэй ижил дүнтэйгээр хэдхэн секундийн зайтай хариуцагч С.Э ****** данс руу давхар шилжсэн.

2024 оны 06 дугаар сард манай компанид апплэйкишны сайжруулалтын ажил хийгдэхтэй холбоотойгоор 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 3.418.900 (гурван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуу) төгрөгийн дүнтэй 2 дараалсан *********** гүйлгээний кодтой гүйлгээ давхар гарсан байхыг илрүүлсэн.

Манай компани нь Олон улсын мөнгөн гуйвуулгын оператор байгууллага болох "****.-аар дамжуулан ********** Улс руу мөнгөн гуйвуулгын гүйлгээ хийдэг бөгөөд тус компаниас хариуцагч С.Э ээж ******* шилжүүлсэн дээрх гүйлгээний мэдээллийг шалгуулах хүсэлт гаргасан. "******** гүйлгээний кодтойгоор 2 удаа 3.416.085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийн гүйлгээ хариуцагч С.Э ****** данс руу амжилттай шилжин орсон тухай мэдэгдэж, гүйлгээний баримтыг явуулсан.

Хариуцагч О.Э  нь манай аппликэйшнд *********дугаартай хэтэвчтэй бөгөөд бүртгэлийн дагуу залгасан боловч утсаа аваагүй. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч О.Э тай холбогдохын тулд ээж **** манайд бүртгэлтэй хэтэвчний мэдээллийн дагуу холбогдсон. Манай аппликэйшнд бүртгэлтэй *** дугаартай хэтэвчээр хийсэн **** (гурван сая дөрвөп зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийн ********* гүйлгээний кодтой гүйлгээ нь системийн алдаанаас үүсэж *** гүйлгээний кодтойгоор хариуцагч С.Э *** данс руу 2 удаа орсон байгаа тухай мэдэгдэж. хариуцагч О.Э тай холбогдон 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр давхар шилжсэн гүйлгээний талаар дамжуулж хэлж. буцаан шилжүүлж өгөхийг хүссэн бөгөөд манай "С.Э " фейсбүүк хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл авах болон биечлэн ирж уулзах боломжтой талаар хэлсэн. Хариуцагчийн ээж *** нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай албан ёсны фейсбүүк хуудас руу өөрийн Хаан банкны ****** тоот дансны 2022 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн хуулгаа илгээж, утсаар давхар мөнгө авсан байх боломжгүй, би өөрөө мөнгө шилжүүлсэн, хүүтэйгээ холбоо барих боломжгүй өөрөө залгадаг гэж хэлсэн. Манай санхүүгийн албаны нягтлан тус хуулгыг шалган хариуцагчийн ээж *** Хаан банкны **** тоот данснаас ****-ний өдрийн 15 цаг 20 минутад 3,418,900 (гурван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуу) төгрөгийн дүнтэйгээр нэг удаа (Qрау ашиглан *** дугаартай хэтэвч цэнэглэлт хийгдсэн болохыг баталгаажуулсан.

Хариуцагчтай холбоо барих оролдлого хэд хэдэн удаа хийгдсэн боловч хариу өгөөгүй. Зөвхөн хариуцагчийн ээж *** мэдээлэл авч түүнд шаардлагатай мэдээллүүдийг өгч байсан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэсэн хоёр тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 494.1 дэх хэсэгт Үндэслэлгүйгээр хоронго олжавсан этгээд тухайн хоронгийг гуравдагч этгээдэд үнэ толборгүй ишлжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч О.Э  нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл нь нэгдүгээрт маргааны зүйл болох эд хөрөнгө (мөнгө) нэхэмжлэгчийн хөрөнгөөс дутсан буюу хариуцагчийн эзэмшилд тэр хэмжээгээр шилжсэн байх нь дээр дурдсан гүйлгээний баримт, хоёрдугаарт тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгчийн данснаас шилжсэн үйл баримтыг нотлох баримтаар хавсаргасан.

Иймд хариуцагч С.Э үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,416.085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Э -ийн ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний ** данс нь зөвхөн тэтгэлэгээ авах зориулалттай данс байсан. Сургуулиас тарааж өгсөн карт байсан бөгөөд тэрхүү дансанд интернет банк байдаггүй үлдэгдэлээ харах боломжгүй байсан энэ дансны хуулгыг ***руу буцаж банкан дээр очиж шалгах боломжтой боловч нэхэмжлэгч байгууллагаас ирсэн баримт байгаа тул миний бие энэхүү мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.

Иймд миний бие С.Э -ийн нэхэмжилж буй 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

С.Э -ийн гүйцэтгэх захирал *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч "*** нь хариуцагч С.Э 2024 оны 04 сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.416.085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга тэг наян тав) төгрөгийг 2026 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл төлж дуусгах нөхцөлтэйгөөр хариуцагчтай харилцан зөвшилцөж, хариу тайлбарыг зөвшөөрч эвлэрсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э  нь О.Э т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.Э -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч *** хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э -ийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,607.36 (жаран есөн мянга зургаан зуун долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Э -д олгохоор тогтов.

Хариуцагч О.Э  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Э -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Э т холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Э т нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,416,085 (гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга наян тав) төгрөгийг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.Э -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,803.68 (гучин дөрвөн мянга найман зуун гурван төгрөг жаран найм мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Э -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Э  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ