Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00403

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00403

Хөвсгөл аймаг

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн **** хороо, ***, Г.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын **** дүгээр багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,135,327.70 төгрөг, зээлийн хүү 562,883.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,733.72 төгрөг, нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00423/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь Голомт банктай ********* тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээ -г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 27-ны өдөр **** тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.Б нь ***** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар 88 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,705,945.07 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна.

Иймд зээлдэгч Б.Б Голомт Ганктай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Зээл олголт, төлөлтийн тооцоолол

 

Олгосон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн өр

10,000,000.00

864,672.30

9,135,327.70

Үндсэн хүү

1,061,853.53

498,969.88

562,883.65

Нэмэгдүүлсэн хүү

8,290.54

556.82

7,733.72

Нийт дүн

11,070,144.07

1,364,199.00

9,705,945.07

Хариуцагч Б.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Бминий бие Голомт банкны нэхэмжилж буй 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг

1.    2025.05.25-ны дотор 1,620,000

2.    2025.06.25-ны дотор 1,620,000

3.    2025.07.25-ны дотор 1,620,000

4.    2025.08.25-ны дотор 1,620,000

5.    2025.09.25-ны дотор 1,620,000

6.    2025.10.25-ны дотор 1,605,945.07 төгрөгийг тус тус голомт банкинд төлж

барагдуулах саналтай байна гэжээ.

Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Б -аас хариуцагч Б.Батхүүд холбогдуулан 9,705,945.07 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа доорх хуваарийн дагуу төлж барагдуулна гэсэн тул тайлбарыг зөвшөөрч байна. Хариуцагч тайлбартаа:

1.2025.05.25-нд багтаан 1,620,000 төгрөг

2.2025.06.25-нд багтаан 1,620,000 төгрөг

3.2025.07.25-нд багтаан 1,620,000 төгрөг

4.2025.08.25-нд багтаан 1,620,000 төгрөг

5.2025.09.25-нд багтаан 1,620,000 төгрөг

6.2025.10.25-нд багтаан 1,605,945.07 төгрөгийг төлж барагдуулна гэсэн

байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нь Б.Батхүүд холбогдуулан үндсэн зээл 9,135,327.70 төгрөг, зээлийн хүү 562,883.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,733.72 төгрөг, нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор өдөр 1,620,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор өдөр 1,605,945.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өхариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,246 (нэг зуун далан мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Бнь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох, үндсэн зээл 9,135,327.70 төгрөг, зээлийн хүү 562,883.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,733.72 төгрөг, нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,705,945.07 (есөн сая долоон зуун таван мянга есөн зуун дөчин таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор өдөр 1,620,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,620,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор өдөр 1,605,945.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,246 (нэг зуун далан мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,123 (наян таван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ