| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/03989/И |
| Дугаар | 191/ШШ2025/02549 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02549
| 25 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 9/ШШ25/549 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байранд байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
4,735,760,074 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* ******* ******* ******* ХХК нь 997 оноос хойш тасралтгүй д тогтвортой үйл ажиллагаа эрхлэн өнөөдрийг хүрсэн юм. Энэ утгаараа ******* *******" ХХК-иас манай компанитай хамтран ажиллах саналыг тавьсан. ******* *******" ХХК-ийн ирүүлсэн гэрээний нөхцөлтэй танилцахад "******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал хариуцна" гэж тусгайлан зааж өгсөн байсан. Мөн манай компаниас зээлийн эрсдэл нь д ямар хэмжээний хор, хохирол учруулдаг болохыг олон жилийн туршлагаар мэддэг учраас ******* ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахын тулд хэрэв зээлийн эрсдэл үүсэхээр бол гарах хохирлын талаар тусгайлан тохиролцсон. Ингэхдээ ******* ******* ХХК нь манай д зээлийн эрсдэлийг бууруулах, хянаж ажилладаг туршлагатай тусгай мэргэжлийн баг байгаа гэж бидэнд итгүүлж чадсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид хамт утсаар сануулах мөн төлүүлэх үүргийг бүрэн хариуцна, түүнтэй холбоотой бүх эрсдэл, хор, хохирлыг хариуцна гэж тусгайлан тохиролцсон учраас бид 20 оны 09 сарын 04-ний өдөр тоот Хамтран ажиллах" гэрээг бичгээр байгуулсан. Бид гэрээний дагуу 20 оны 09 сараас Сүхбаатар , , төвийн байранд байрлаж, иргэдэд зээл олгож эхэлсэн. Ингэхдээ ******* ******* ХХК-ийн ажилчид, зээлийн эдийн засагчид иргэдэд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулан зээлийн үйлчилгээний нөхцөл хангасан тохиолдолд манай тай уулзуулж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулахыг зөвшөөрч дагуулж эдийн засагчид материалын хамт авчирч өгч байсан. Манай компани "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдэж, зээлийг олгож гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлсэн.
Зээлийг хамтран ажиллах гэрээний дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгох зээлийг ******* ******* ХХК-ийн ХААН ны 520048889 тоот дансанд бэлэн аар шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу талуудын гэрээ 22 оны 2 дугаар сарын 3-ний өдөр хүртэл үргэлжилж, манайхаас иргэдэд хэрэглээний зээлийг олгосон.
******* ******* ******* ******* ХХК нь Хамтран ажиллах гэрээний дагуу нийт 7,845 зээлдэгчид нийт 29,656,668,903 төгрөгийн зээлийг олгож, ******* ******* ХХК нь нийт 29,656,668,903 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулсан.
Гэтэл 20 оны 09 сарын 04-ний өдрийн тоот Хамтран ажиллах" гэрээний дагуу олгосон хэрэглээний зээл нь 22 оны хагас жилийн байдлаар нийт 6,838 зээлдэгчид олгосон нийт 27,768,652,355 төгрөгийн зээлээс 3,285 зээлдэгчийн чанаргүй ,477,830,97 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, энэ нь манай ас ******* ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд олгосон зээлийн үлдэгдлийн 9.8 хувийг эзлэж байсан. Зээл нь эргэн төлөлт хийгдээгүй, зээлдэгч нар нас барсан, хоригдсон, сураггүй алга болсон, ажилгүй, архичин зэрэг шалтгаанаар манай байгууллагын хувьд зээлийн муу, маш муу ангилалд хамаарч байсан. Энэ манай байгууллагын нийт 2,769,4397,706.57 төгрөгийн эрсдэлтэй зээлийн 87,8 хувийг эзлэж, үйл ажиллагаа эрхлэхэд маш хүнд нөхцөл байдалд хүргэсэн.
Бидний хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.20-т "Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх үүрэгтэй" гэж, мөн зүйлийн 2.2-т "Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч эрсдсэн тохиолдолд шүүх болон холбогдох хуулийн д зээлийг төлж дуустал *******-г төлөөлнө" гэж, 4 зүйлийн 4.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүйн улмаас учирсан хохиролыг буруутай тал хариуцна" гэж тус тус заасан. Гэтэл ******* ******* ХХК нь зээл олгосон зээлдэгч нарын зээл төлүүлэх ажиллагааг цаг алдуулж, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг анхаарахгүй орхигдуулсан. ******* ******* ХХК нь өөрсдийн буруутай үйлдэл, шийдвэрээс шалтгаалан зээлийн эрсдлийг бууруулах тусгай мэргэжилтэнүүдээ алдаж, зээлийн эргэн төлөлтийг хийлгэх ажиллагаа удааширч эхэлсэн. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч ******* ******* ХХК нь өөрсдийн бэлтгэн нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нь худалдан борлуулж, хангалттай хэмжээний ашиг олж, хариуцагч ******* ******* ХХК-д ямар ч алдагдал, хохирол учраагүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206..-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.9.-д Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй" гэж тус тус заасан.
Үүний дагуу манай нь ******* ******* ХХК-д 22 оны 09 сараас эхлэн албан шаардлага хүргүүлсний дагуу 20 оны 09 сарын 04-ний өдрийн тоот Хамтран ажиллах" гэрээнд нэмэлт гэрээг 2 удаа байгуулсан. Энэ нэмэлт гэрээний зорилго нь ******* ******* ******* ******* ХХК байгууллагын эргэлзээтэй болон муу ангилалд хамаарах 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч нараас зээлийг төлүүлэх ажиллаагааг ******* ******* ******* ******* ХХК-ийн ажилчид гүйцэтгэж, холбогдох зардлыг ******* ******* ХХК нь сар бүр төлөх байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээний хугацааг дахин ярилцаж, цаашид сунгах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл ******* ******* ХХК нь өнөөдрийн байдлаар эрсдэлтэй зээл төлүүлэх, эрсдэлтэй зээлээс учирч болох бүх зардал, хохирлыг дахин хуваалцах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.
Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь иргэний хуульд нийцсэн, хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, хариуцагч компани үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учир хариуцагч компани хохирлыг арилгах, нөхөн төлөх ёстой. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227., 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх үүргээ биелүүлээгүй нь үүргийн зөрчил, мөн хариуцагчийн буруутай үйлдлээс манай компанид их хэмжээний хохирол учирсанд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар ******* ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн эрсдэлтэй зээлийн үлдэгдэл нь 2,550 зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,82,304,84 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас 20 оны 09 сарын 04-ний өдрийн тоот "Хамтран ажиллах" гэрээ болон Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 476 дугаар зүйлд тус тус заасны дагуу 24 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2,544 зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,87,488,062 төгрөг, зээлийн үлдэгдэл ,703,03,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,258,565 төгрөг, нийт 4,735,760,074 төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгаж өгнө үү.
Энэ нь дээрх 2 заалтыг гүйцэтгүүлэхийн тулд өр авлагын ажилтнууд дээр нэмж ажиллуулж, 8000 найдваргүй зээлдэгчээс 23 оны 2 сарыг дуустал ажиллаж байж, 2544 зээлдэгч үлдсэн. 2 компанийн өр авлагыг авахаар ажиллуулах гэтэл 24 оны 03 сард хамтран ажиллах гэрээнээс татгалзаад гарсан. Иргэний хуулийн 479 зүйлд заасан үр дагаврыг үүсгэж байгаа. 479.-т зааснаар гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж байгаа. Гэтэл гэрээний дээрх заалтуудыг зөрчиж гэрээнээс гарсан. Гэрээнээс гарсан талын үүрэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй. Хамтран ажиллах гэрээнд зааснаар заавал төлүүлнэ, төлүүлэх үйл ажиллагааг явуулна гэсэн заалт байгаа. Хамгийн сүүлийн тоот хэлцэлд 90-с дээш хоног хугацаа хэтрэлттэй зээлдэгч нараас зээлийг төлүүлэхэд ******* ******* ******* ******* ХХК-аас нэмж ажилтан ажиллуулах талаар тусгасан. Тэрнээс биш цаашид зээлийг төлүүлэх ажиллагааг нэхэмжлэгч тал авна гэсэн заалт байхгүй. 8-р заалтад үндсэн гэрээний заалт хэвээр үлдэнэ гэж заасан. Ингээд 24 оны 03 сард дуусгавар болсон тул энэ хүртэл хамтран ажиллах гэрээ үргэлжилсэн. Ингээд хариуцагч тал гэрээнээс гарсантай холбоотой нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 227.3-т зааснаар хохирол, олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа. Зээлээ төлүүлэх талаар баримтуудаа аваач, зээлээ төлүүлээч гэж албан бичиг өгөөд байхад үүргээ гүйцэтгээгүй. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой нэрсийн жагсаалтын татгалзал, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Программд үзлэг хийх боломжгүй учраас депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
. Хамтран ажиллах гэрээний талаар:
Манай "******* *******" ХХК нь цахилгаан бараа импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.
Уг гэрээгээр нэхэмжлэгч "******* *******" ******* ХХК нь цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээл хүсч буй зээлдэгчийн материалыг судлан, зээлийн шалгуур нөхцөл хангасан тохиолдолд холбогдох хуулийн дагуу зээлийн гэрээгээ байгуулж зээл олгох, хариуцагч "******* *******" ХХК нь тухайн зээлдэгчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан барааг худалдан борлуулах зэрэг үүргийг тус тус хүлээсэн.
нь харилцагч олох буюу үйлчлүүлэгч татахын тулд маркетингийн өндөр зардал гаргах шаардлагатай болдог бол "******* *******" ******* ХХК нь манай компанитай хамтран ажилласнаар ямар ч маркетингийн зардал гаргалгүйгээр манай ас цахилгаан бараа худалдан авч буй харилцагч нарт зээл олгож, хүүгийн ашиг хүртэж байсан. Зээлдэгчийн тоогоо төдий хэмжээгээр тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээг талууд аль аль нь харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан байдаг.
Талууд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу ******* ******* ******* ХХК нь 7,845 харилцагч нарт нийт 29,656,666,903.00 төгрөгийн зээлийг сарын 2,9 3.2 хувийн хүүтэй олгосон байдаг.
Хэрэв ******* ******* ******* ХХК-иас зээл авсан зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу төлүүлэх ёстой гэж үзэж байна.
"******* ******* ХХК нь Хамтран ажиллах гэрээгээр ******* ******* ******* ХХК-ийн өр авлагыг худалдан авах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. "******* *******" ХХК нь Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн талаар
"******* *******" ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу иргэдэд цахилгаан бараа худалдах, мөн "******* *******" ******* ХХК-иас зээл авсан зээлдэгч нар зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт гаргасан тохиолдолд утсаар болон мессежээр сануулах үүрэг хүлээж байсан. "******* *******" ХХК нь компаниас масс месежний үйлчилгээ авч, олон тооны хэрэглэгч рүү мессеж явуулах эрх авсан. Энэ үйлчилгээний дагуу "******* *******" ******* ХХК-ийн зээлдэгч нар луу сануулах мессежийг өөрийн зардлаар явуулж байсан бөгөөд энэхүү үүргээ манай бүрэн биелүүлсэн.
Мөн манай нь харилцагч ас зээл авсан зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг сануулах ажлыг хийж гүйцэтгэдэг чиг үүрэг бүхий бүтэн алба байгуулан 85-95 хувь нь төлөгдсөн. ажиллуулсан. "******* *******" ******* ХХК-иас олгосон зээлийн
Мөн 23 оны 3, 5-р сард манай нь хамтран ажиллагч байгууллагын хүндрэлтэй үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 399.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий муу ангилалд хамаарах зээлдэгч нарын зээлийг "******* *******" ******* ХХК-иас худалдан авсан.
Түүнчлэн "******* *******" ******* ХХК нь хугацаа хэтэрсэн зээлдэгчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг "******* *******" ХХК-иар гүйцэтгүүлэхгүй, өөрсдийн ажилтнуудаар гүйцэтгүүлнэ гэж зардал нэхэмжилсэн ба "******* *******" *******-иас удаа дараа хүсэлт тавьсныг харгалзан, хэдийгээр манай нь Хамтран ажиллах гэрээгээр үүрэг хүлээгээгүй боловч бизнесийн ёс зүй, цаашдын хамтын ажиллагааг эрхэмлэж, "******* *******" ******* ХХК-ийн зээл төлүүлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж, зарим төлбөр нэмж олгосон.
Ингээд 23 оны 7 сарын 3-ны өдөр ******* *******" ******* ХХК болон ******* ******* ХХК нь Хамтран ажиллах тухай хэлцэл байгуулж, ******* *******" ******* ХХК-ийн зээл төлүүлэх ажиллагаанд оролцдог гэх 4 ажилтны цалин, бичиг хэрэг, түрээсийн зардал гэж 60,0,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтөд 4 хүнийг 6 сарын хугацаанд ажиллуулах нэрийдлээр манай ас 60 сая төгрөг авсан атлаа үүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй.
Эндээс үзвэл манай нь зөвхөн 23 оны 0 сараас хойшх зардлаа тооцвол ******* ******* *******-ийн зээл төлүүлэх ажиллагаанд ажиллагаанд 607.000.000 төгрөгийн зардлыг гаргасан байна.
Мөн "******* *******" ******* -ийн эдийн засагчийн ажиллах нөхцөл өрөө тасалгаа, ажлын хэрэгцээнд шаардлагатай зүйлсээр хангасаар ирсэн, зээлийн хяналттай холбоотой ажиллах хүчний, түрээсийн, интернэт, унаа тээвэр, шатахуун, цалин хөлсний зардлыг манай тал дангаар хариуцан гаргаж өндөр ачаалал
Иймд "******* *******" ХХК нь "******* *******" ******* ХХК-тай байгуулсан үүрч ажилласан. гэрээний үүргээ бүрэн дүүрэн, хангалттай хэмжээнд биелүүлсэн гэж үзэж байна.
3. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд:
Аливаа бизнес ёс зүйд суурилсан хэн алиндаа харилцан ашигтай байх учиртай ба зөвхөн өөрийн нөхцөлөө тулгаж, шахалт үзүүлэх замаар өөрөө ямар ч хариуцлага үүрэлцэхгүй байж болохгүй.
, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомжийн 9, 20 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгчид зээл олгох шийдвэр гаргах, зээлийн гэрээ байгуулах эрх нь гагцхүү зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий *******-д хадгалагддаг эрх ба Нэхэмжлэлд дурдсан " ажилгүй, архичин гэх хүмүүст биднийг зээл олгосон мэтээр бичсэн ойлгомжгүй байна.
"******* *******" ******* ХХК нь харилцагчид хүүтэй зээл олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн ашиг хүртдэг бизнесийн байгууллагын хувьд эрсдэл гарсан тохиолдолд мөн адил үүрэх ёстой юм. ******* *******" ******* ХХК нь манай тай хамтран ажиллах хугацаанд олон тэрбум төгрөгийн зээл олгож, түүний хэрээр хүY, нэмэгдүүлсэн хүүгийн ашиг хүртэж, харилцагчийн тоо хэмжээгээ төдий чинээ тэлж, ажилласан. Ашиг олохын хажуугаар мөн эрсдэлээ үүрэх нь аль ч бизнесийн үндсэн зарчим.
Ямар ч эрсдэл үүрдэггүй, зөвхөн ашиг хүртдэг бизнес гэж байхгүй бөгөөд манай нь ******* ******* ******* ХХК-ийн олгосон зээлийг худалдан авах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ гэж тайлбарлаж байна. Хамтран ажиллах гэрээ юу, эсвэл ямар гэрээ вэ гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Нэрлэгдээгүй гэрээ юу, хамтран ажиллах гэрээ юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээг зааснаар талууд удирдлагын бүтцээ тогтоох, хураамж гаргах ёстой. Төлсөн хураамжаар дундын хөрөнгө бий болно. Тэгээд тодорхой ашиг олоод, тэнцүү хувааж байж хамтран ажиллах гэрээ гэж үзнэ. Гэтэл талуудын хооронд хамтын үйл ажиллагаа явуулж, дундын хөрөнгө бий болгосон, ашиг орлогоо хуваах талаар гэрээнд тусгагдаагүй. Хэрэв хамтран ажиллах гэрээ гэж үзвэл хариуцагч 7000 зээлдэгчид зээл олгоод, 5000 зээлдэгч зээлээ төлөөд, 2544 зээлдэгчийнх нь төлөгдөөгүй үлдсэн гэж байна. Тэгвэл 5000 зээлдэгчийн төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн ашгийг харилцан хуваах асуудал яригдана. Гэрээний агуулга нь хамтран ажиллах гэрээ биш. Нэг талаас бэлтгэн нийлүүлэгч бараагаа зараад, нөгөө талаас ******* зээлийн судалгааг хийгээд холбогдох зохицуулалтын дагуу зээлээ олгоно. Иймээс нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даалт гаргах, зээлдэгчийн үүргийг хүлээж авах талаар тусгаагүй. Хуульд заасан үүргийг дураар шилжүүлэх үүрэг байхгүй. Хоёрт зээл яагаад эрсэдсэн бэ гэхээр зээлийн судалгааг хийгээгүйтэй холбоотой учирсан хохирол гэж үзэж байна. Мөн хохирол мөн үү, биш үү гэдэг асуудал байгаа. Хууль зүйн агуулгаар алдагдал буюу эд хөрөнгийн хохирол байх ёстой. ******* ******* ХХК нь тусалж, дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцох болохоос биш байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргаад, зээлийг төлүүлээд явах агуулга гэрээнд ч, хуульд ч байхгүй. Тэгээд зээлийг төлүүлэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гараад, төлбөр авахаар болсон байгаа учраас энэ нь хохирол биш. Түүнчлэн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Иргэний хуулийн 9.3-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ гэж байгаа. Нэгт эрхийг хүлээн зөвшөөрөх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах гэж заасан байгаа. Тэгэхээр зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс шаардах эрхийг шилжүүлэхийг даалгаснаар хууль зүйн хүрээнд хангагдах боломжгүй. Хуулиар нэг бол хүлээсэн үүргийг гүйцэтгүүлнэ, эсвэл учруулсан хохирлыг арилгуулна. Гэтэл зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэхийг даалгаад, хохирол төлбөр гаргуулна гэж хууль зүйн хувьд хангагдах боломжгүй, иргэний эрх зүйн хамгаалалтаар хангагдах боломжгүй шаардлага байна. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ******* ХХК-ийн 009670 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20 оны 09 сарын 04-ний өдрийн дугаартай хамтран ажиллах гэрээ, 23 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № дугаартай Хамтран ажиллах тухай хэлцэл, ******* ******* ХХК-тай хамтарсан Салбар-0-ын цахилгаан барааны лизингийн зээлийн 23 оны 06 сарын 5-ны байдлаар үлдэгдэл 90+ хоногоос дээш хугацаа хэтэрсэн эргэлзээтэй болон муу ангилалын зээлийг төлүүлэхтэй холбоотой гарах зардлын жагсаалт, ******* ******* ХХК-тай хамтарсан салбар 0-н цахилгаан барааны лизингийн зээлийн 23 оны 06 сарын 5-ны байдлаарх зээлийн багцын товчоо, Зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь/ хх 24-37/, ******* ******* ******* ******* ХХК-ийн албан бичиг/-р хавтас, хх-38-4, 44-46, 50-60/, ******* ******* ХХК-ийн албан бичиг/-р хавтас, хх-6-62/, ******* ******* ХХК-тай хамтарсан цахилгаан барааны лизингийн зээлийн 90-ээс дээш хоног хугацаа хэтэрсэн эргэлзээтэй муу ангилалын зээлийг төлүүлэхтэй холбоотой гарах зардлын жагсаалт /-р хавтас, хх 42-43/, Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан, 23 оны 0 сарын 30-ны өдрийн албан бичиг, Зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан/-р хавтас, хх-64-84/, Хэрэглээ сайн зээлийн үлдэгдлийн мэдээ, Зээлийн дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй/-р хавтас, хх-58-69/, ******* ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ны 544725288 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/-р хавтас, хх-70-82/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай шийдвэрүүдийн хуулбар/-р хавтас, хх-90-207, 20-250, 2-р хавтас, хх--235, 237-242, 244-250, 3-р хавтас, хх--250, 4-р хавтас, хх--, 3-23, 26-7, 73-9, 2-225/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар/-р хавтас, хх 208-209, 2-р хавтас, хх-236, 243, 4-р хавтас, хх-2, 24-25, 72, 20/,
Хариуцагч талаас баримтаар гаргасан, нэхэмжлэх, ХК-ийн Шилжүүлгийн мэдээлийн хуулбар/-р хавтас, хх-25-42/, ******* ******* ХХК ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/-р хавтас, хх-43-47/-ыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,87,488,062/хоёр тэрбум найман зуун арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга жаран хоёр/ төгрөг, зээлийн хүү ,703,03,447/нэг тэрбум долоон зуун гурван сая арван гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,258,565/хоёр зуун арван таван сая хоёр зуун тавин найман мянга таван зуун жаран тав/ төгрөг, нийт 4,735,760,074/дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-ийн олгосон зээлийг худалдан авах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 20 оны 9 сарын 04-ний өдөр дугаар Хамтран ажиллах гэрээ гэх гэрээ байгуулсан болох нь 20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ-р тогтоогдож байна.
Тус 20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ-ий удиртгал хэсэг, -ийн ., .2, .3, .4-т зааснаар ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээл хүссэн иргэнд бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах, ******* ******* ******* ******* ХХК нь зээл хүсэгчийн зээлийг түргэн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээний нөхцөлийн дагуу шийдвэрлэн олгох үүргийг тус тус хүлээсэн болох нь 20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ-г Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476. дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ гэж маргаж байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон ад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:, 476.3.4-т удирдлагын бүтэц, эрх, үүрэг;, 476.3.5-т ашиг, алдагдлыг хуваарилах журам;, 476.3.8-т гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам., 477 дугаар зүйлийн 477.-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. гэж заасан.
Зохигчид 20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ-г ашиг олох зорилгоор, бичгээр байгуулсан байх боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 476.3.4, 476.3.5, 476.3.8, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477. дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ-д заавал тусгах зүйлүүдийг тусгаагүй байх тул тус гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476. дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй ба Хамтран ажиллах гэрээ-ий шинжгүй байна.
Иргэний хуулийн 89 зүйлийн 89.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.
20 оны 9 сарын 04-ний өдрийн дугаар Хамтран ажиллах гэрээ нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх тул тус гэрээг Иргэний хуулийн 89 зүйлийн 89.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 89 зүйлийн 89.5 дахь хэсэгт зааснаар тус гэрээнд үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
Тус Гэрээний 6-ийн 6.4-т зааснаар гэрээг 2/хоёр/ жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа 22 оны 9 сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна.
Гэрээний 6-ийн 6.5-д зааснаар гэрээний хугацаа дуусан тохиолдолд талууд үргэлжлүүлэн сунгах санал тавиагүй бол гэрээ дахин нэг жилээр сунгагдах ба Гэрээний хугацааг 23 оны 9 сарын 04-ний өдөр /нэг/ жилээр сунгагдсан гэж үзэх ба зохигчид 23 оны 7 дугаар сарын 03-ны өдөр № Хамтран ажиллах хэлцэл хийж, тус хэлцлийн 2-т зааснаар Гэрээний хугацааг 24 оны 0 сарын 03-ны өдөр хүртэл сунгасан болох нь № Хамтран ажиллах тухай хэлцлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нь Хамтран ажиллах гэрээ-ий 2-ын 2.20-д заасан Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх үүрэгтэй, 2.2-д заасан шүүх болон холбогдох хуулийн д зээлийг төлж дуустал *******-ын төлөөлнө. гэсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс зээл авч хариуцагчаас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан гэх нийт 2,544/хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл гэх 2,87,488,062/хоёр тэрбум найман зуун арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга жаран хоёр/ төгрөг, зээлийн хүү гэх ,703,03,447/нэг тэрбум долоон зуун гурван сая арван гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэх 25,258,565/хоёр зуун арван таван сая хоёр зуун тавин найман мянга таван зуун жаран тав/ төгрөг, нийт 4,735,760,074/дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасан.
Гэрээний 2-ын 2.20, 2.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. гэж заасан.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 23 оны 0 сарын 8-ны өдрийн № 7 Албан бичгээр нэхэмжлэгч нь 23 оны 0 сарын 05-ны өдрөөс хариуцагчид зээлийг төлүүлэх талаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээний 2-ын 2.20-д заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах, төлүүлэх үүргээ гүйцэтгэж байсан болох нь ХХК-д зээлийн талаар зурвас/мессэж/ явуулах төлбөр шилжүүлсэн ХК-ийн 23 оны дугаар сарын 27-ны өдрийн Шилжүүлгийн баримтын хуулбар, ХК-ийн 23 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.
Түүнчлэн, зохигчид 23 оны 7 дугаар сарын 03-ны өдөр № Хамтран ажиллах тухай хэлцэл хийж, хариуцагч нь 90/ер/-с дээш хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийг төлүүлэх зардлыг төлсөн болох нь ХК дахь ******* ******* ХХК-ийн 23 оны дугаар сарын 03-ны өдрийн, 23 оны 9 сарын 05-ны өдрийн, 23 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн, 23 оны сарын 06-ны өдрийн, 23 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 24 оны дугаар сарын -ны өдрийн № 362 Албан бичгээр зохигчийн байгуулсан Гэрээний дагуу зээл авсан гэх нийт 8,366/найман мянга гурван зуун жаран зургаа/ зээлдэгчийн 6,639,520,03/зургаан тэрбум зургаан зуун гучин есөн сая таван зуун хорин мянга гучин нэг/ төгрөгийн зээлээс 4000/дөрвөн мянга/ гаруй зээлдэгчийн 2.9/хоёр аравны ес/ орчим тэрбум төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь Гэрээний 2-ын 2.20-д заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг утсаар сануулах, төлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний 2-ын 2.2-т зааснаар шүүх болон холбогдох хуулийн д зээлийг төлж дуустал нэхэмжлэгчийг төлөөлөхийг шаардаж байсан болохоо баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний 2-ын 2.2-т заасан үүргээ гүйцэтгэхийг шаардаж, хариуцагч нь тус үүргээ гүйцэтгээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 29 зүйлийн 29.-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь Гэрээнд заасны дагуу зээл олгосон гэх зээлдэгч нартай Иргэний хуулийн 45 зүйлийн 45. дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нараас шаардах эрхтэй.
Хариуцагч нь Гэрээний хэсэг болох 23 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн № Хамтран ажиллах тухай хэлцэлд зааснаар зээлдэгч нараас зээл төлүүлэх зардлаас нийт 33,350,000/нэг зуун гучин гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөг төлжээ.
Иргэний хуулийн 29 зүйлийн 29. дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид нийт 4,735,760,074 /дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 29 зүйлийн 29. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохиролд 4,735,760,074/дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 89 зүйлийн 89.-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан.
Иргэний хуулийн 89 зүйлийн 89., 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул шүүх талууд гэрээ байгуулах, шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 89 зүйлийн 89. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 89 зүйлийн 89., 208 дугаар зүйлийн 208.2, 29 зүйлийн 29. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 4,735,760,074/дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,906,95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.3, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
. Иргэний хуулийн 89 зүйлийн 89., 208 дугаар зүйлийн 208.2, 29 зүйлийн 29. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 4,735,760,074/дөрвөн тэрбум долоон зуун гучин таван сая долоон зуун жаран мянга далан дөрөв/ төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,906,95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ