Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00191

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.У*******т холб*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,038,692.59 /хоёр сая гучин найман мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00188/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А.У******* нь "Т******* Б******* Ф******* ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр МА-233779 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-94638 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 1,660,000 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч А.У******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 0 төгрөг, хүүний төлбөрт 287,616.14 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,383.86 төгрөгийг, нийт 300,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,660,000 төгрөг, зээлийн хүү 354,844.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,848.56 төгрөг, нийт 2,019,692.59 төгрөг байна. Т******* Б******* Ф******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч А.У******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холб*******ож байсан. Зээлдэгч А.У******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3.2 болон Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-233779 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-94638 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,660,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 354,844.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,848.56 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, нийт 2,038,692.59 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч А.У*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч А.У*******т холб*******уулан 2,038,692.59 /хоёр сая гучин найман мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.У******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 2,038,692.59 /хоёр сая гучин найман мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч А.У******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 23,784.5 /хорин гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг т******* мөнгө/ төгрөг, хариуцагч А.У*******ээс 23,784.5 /хорин гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг т******* мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА