| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00195/И |
| Дугаар | 304/ШШ2025/00192 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00192
Хариуцагчийн зөвшөөрлийг б*******алж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Б.Ц*******,
Нэхэмжлэгч: Ш.Б******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00188/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*******, Ш.Б******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Д******* суманд оршин суух иргэн А******* овогтой Б*******ад Баянтээгийн уурхайгаас 24,5тн нүүрс тээвэрлэн хүргэж өгсөн. Тээврийн хөлс болох 3,500,000 төгрөгийг 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкин дахь миний ........... тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аав Ш.Б*******тай хамт 2 машинаар 49,15 тн нүүрс тээвэрлэж буулгасан. Тээврийн хөлсөө авахаар тухайн иргэнтэй ........ дугаартай утсаар удаа дараа ярьж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд 2,000,000 төгрөг хийгээд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Сүүлдээ утсаа авахаа больж миний дугаарыг блоклосон. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгч туслана уу гэжээ.
Хариуцагч А.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*******, Ш.Б******* нар нь хариуцагч А.Б*******ад холбогдуулан 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц*******, Ш.Б******* нарын нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч А.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч А.Б*******аас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА