Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00193

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: О******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О.М*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 267,672 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00237/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь О.М*******тай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 58107 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 215,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000423766 тоот зээлийг Хаан банк дахь 5270406131 тоот дансанд зээлдэгч О.М******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч О.М******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар z000423766 тоот зээл 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 21,825 төгрөгийг хасаж үлдэгдэл 193,175 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 237 хоногийн хүү 93,417 төгрөг байгаагаас хүүнд төлсөн 18,920 төгрөгийг хасаж нийт хүү 74,497 төгрөг, нийт 267,6672 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдир нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О******* к******* ББСБ ХХК нь хариуцагч О.М*******аас 267,672 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь хариуцагч О.М*******д холбогдуулан 267,672 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.М*******д холбогдох, 267,672 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 4,340.5 /дөчин гурван мянга дөчин төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 4,340.5 /дөчин гурван мянга дөчин төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА