| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00328/И |
| Дугаар | 320/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00387
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С.. дүүрэг, ...-р хороо, П... гудамж, К.. ..-р давхарт үйл ажиллагаа явуулах, Т... ...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг, ...оршин суух, Б.Н
Хариуцагч: Б.. аймгийн Б сумын ...дугаар баг, Д...т гэх газар оршин суух, Ш.Б нарт холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, зээлийн хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 (хорин есөн сая зургаан зуун мянга хоёр зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 320/2025/00328/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ... хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Б.Н, Ш.Б нар нь Т...тай .....дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ -г тус тус байгуулж, 18,000,000 (арван найман сая) төгрөгийг сарын 2,85 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.... Ланд К..... маркийн ..... У.... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 3,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, барьцаалж хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу 1 удаагийн зээлийн эргэн төлөлтийг дутуу төлж, дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг нийт 29,600,231 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Б.Н, Ш.Б нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 584 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 1 удаагийн төлөлтийг хийсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болно. Зээлдүүлэгч талаас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг цуцалж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-д Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг Транскапиталд өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх, 3.2.4-д Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг Транскапиталын анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Б.Н, Ш.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэх боломж үлдээд байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч нар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна.
Иймд хариуцагч Б.Н, Ш.Б нараас 2023 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн 11.....6 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг нийт 29,600,231 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа Т......ас Б.Н , Ш.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Н нь Т.....Б.... ХХК-иас нэхэмжилсэн үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.........-ын Б.Н , Ш.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ш.Б нь Т.....-иас нэхэмжилсэн үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Т....-ын нэхэмжлэлтэй Б.Н , Ш.Б нарт холбогдох 29,600,231 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн ажиллагааны явцад хариуцагч нараас гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т..... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Н , Ш.Б нарт холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, зээлийн хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 (хорин есөн сая зургаан зуун мянга хоёр зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н , Ш.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, зээлийн хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 (хорин есөн сая зургаан зуун мянга хоёр зуун гучин нэг) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т....-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,960 (гурван зуун таван мянга есөн зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н , Ш.Б нараас 152,980 (нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг, улсын орлогоос 152,980 (нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т......хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т..... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Ш.Б нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, зээлийн хүү 9,652,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,930,455 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 29,600,231 (хорин есөн сая зургаан зуун мянга хоёр зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 29,600,231 (хорин есөн сая зургаан зуун мянга хоёр зуун гучин нэг) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,960 (гурван зуун таван мянга есөн зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Ш.Б нараас 152,980 (нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг, улсын орлогоос 152,980 (нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т..... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН