| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00351/И |
| Дугаар | 320/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дугаар баг, .. дугаар байрны ... тоотод оршин суух, Б Ё.Н
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны хүлээн авч, 320/2025/00351/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.Н нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд 19.. онд Ё-н 8 дахь охин болон мэндэлсэн бөгөөд 10 жилийн дунд сургуулийг Мөрөн сумын..дугаар 10 жилд суралцаж 1...онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Н .. э-н Т... тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Т..тасгийн суудлын үйлчлэгчээр, 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Н... э-н Х-н тасгийн суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байгаад гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд багшаар ажиллах болсон тул тус сумын сургуульд шилжин ажиллахаар болж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдреөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантоор тус тус ажиллаж байсан. Түүнээс хойш төр улсдаа тасралтгүй ажилласаар өнөөдрийг хүрч тэтгэвэрт гарах болсон. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн сургуульд 1990-1994 онуудад ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр аймгийн архиваас гарч ирэхгүй, цалингийн цэс (гал түймрийн улмаас устсан) олдохгүй, мөн Хөвсгөл аймгийн Н э-т ажиллахад хөдөлмөрийн дэвтрийг 1988 онд нээж олгосон бөгөөд үүнд 1987 онд ажилд орсон тушаалыг нөхөж бичсэн байдаг.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Н... э-н Т....тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Н.... э-н Ха-н тасагт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Н..э-н даргын 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №67 дугаартай Ажилд түр томилон, чөлөөлөх тухай 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №41 дугаартай Ажилд томилох тухай 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №126 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх түр ажилчдыг сунгах тухай тушаалд тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №71 дугаартай Лаборант Ё.Н-т ээлжийн амралт олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №57 дугаартай Багш Б.Б , лаборант Ё.Н нарт тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Б овогт Ё-н Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Н...э...н захиргаанаас 1988 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ё.Н-т нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11/206 дугаартай албан тоот, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-13 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б, Д.М. Ө.И нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 41-42, 44-45, 47-48 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ё.Н-н ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасаг, Хөвсгөл аймгийн Н... э...., Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиас Ё.Н-н ажиллаж байсан байдалтай холбоотой тушаал, шийдвэр бий эсэх талаарх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20-32, 50 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Н нь шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Н...мнэлгийн Т.... тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Н.. э-н Х-н тасагт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тайлбарласан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ё.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ё.Н нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Н.. Э--н Х-н тасагт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001002076 дугаартай Б овогт Ё.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)
Ё овогтой Н-т Хөвсгөл аймгийн Н..э-н захиргаанаас 1988 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон 1987 7 24 Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт суудлын үйлчлэгчээр түр томилов. Хөвсгөл аймгийн Н.. э-н даргын 1987 оны 08р сарын 10-ны өдрийн 67 тушаал. 1988 05 3 Халдвартын тасгийн хоол зөөгчийн орон тоон дээр шилжүүлэн томилов. Хөвсгөл аймгийн Н..э-н даргын 1988 оны 5р сарын 21-ний 4-р тушаал
1990 10 15 Н.. э--н х-..н тасгийн хоол зөөгч асрагчийн ажлаас чөлөөлж Төмөрбулаг сумын АДХ-ийн гүйцэтгэх захиргааны мэдэлд. Н.....э-н даргын 1990 оны 10-р сарын 3-ны өдрийн 126 тоот тушаалаар. 1990 10 20 Төмөрбулаг сумын 10 жилийн сургуульд лаборантаар авч ажиллуулав. Сургуулийн захирлын 1990 оны 10р сарын 20-ны 88р тоот тушаалаар. 1994 12 25 Мөрөн шилжих болсон тул лаборантаас чөлөөлөв. Сургуулийн захирлын 1994 оны 12р сарын 25-ны өдрийн 98р тушаалаар гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Н... э-н даргын 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ...Төрөх тасгийн суудлын үйлчлэгч өөр ажилд шилжих болсон учир Ё.Н-г суудлын үйлчлэгчээр 24/YII-өөс, төрөх тасгийн асрагч Ж.Б-н ээлжийн амралт дууссан учир түр ажиллаж байсан Г.Х-г асрагчийн ажлаас нь 15/YII-аас чөлөөлж.....тус тус түр томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №67 дугаартай Ажилд түр томилон, чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 3, 29 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Н.. э-н даргын 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Нэг. Лабораторийн асрагч Ё.Н-г өөр тасагт шилжсэн учир Д.Т-г асрагчаар.тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №41 дугаартай Ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 4,30 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Н....н э...н д...н 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ....х...н тасгийн асрагч Н нь Төмөрбулаг суманд гэр бүлтэй болж шилжих болсон тул хоол зөөгчийн ажлаас 15/X-наас тус тус чөлөөлсүгэй... гэх бичилт бүхий №126 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх түр ажилчдыг сунгах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 5, 31 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Н... э....н Архивын цалин хөлсний баримтаас түүвэрлэсэн Ё.Н-н 1989 оны 1-10 дугаар сар, 1990 онуудад тус тус Х-н тасагт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Н.. э-н хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ....Лаборант Ё.Н-т 06 сарын ..-нээс эхлэн ажлын 22 хоногийн амралт олгосугай... гэх бичилт бүхий №71 дугаартай Лаборант Ё.Н-т ээлжийн амралт олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 6, 32 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ....лаборант Ё.Н-т 1993.10.03-наас 1995.10.03-ны өдрийг хүртэл тус тус тэтгэмжтэй чөлөө олгосугай... гэх бичилт бүхий №57 дугаартай Багш Б.Б, лаборант Ё.Н нарт тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Н.. э...г, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт асрагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)
Гэрч Л.Б-н ...Ё.Н нь Хөвсгөл аймгийн Н...э..н Х-н тасагт намайг 1989 онд ажилд ороход асрагчаар ажилладаг байсан. Түүнээс хойш 1990 оны 10 дугаар сар хүртэл тус газраа хоол зөөгч, асрагчаар ажиллаж байсан. Би 1989 онд сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Н... э-н Х-н тасагт асрагчаар 1989-1990 оны хооронд ажиллаж байсан.....гэх мэдүүлэг,
Гэрч Д.М-н ...Ё.Н-г би 1990 оноос хойш танина. Намайг 1990 онд 10 дугаар ангийн сурагч байхад физикийн багш Б багшийн гэр бүлийн хүн гээд сургуульд лаборантаар ажиллаж байсан. Би сургуулиа 1991 онд төгсөөд 10 дугаар сард тус сургуульдаа ажилд орсон. Н нь 1994 оныг дуустал ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан. Би 1991-1993 оны хооронд Төмөрбулаг сумын сургуульд бичиг хэрэг, номын санчаар ажиллаж байсан . ...гэх мэдүүлэг,
Гэрч Ө.И-н ...Ё.Наранцэцэг өмнө нь Хөвсгөл аймгийн .Н... э-н Төрөх тасагт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 онд хавар Хөвсгөл аймгийн Н... э-н Х-н тасагт үйлчлэгч, хоол зөөгчөөр орж ажлаад 1990 оны намар хүртэл ажиллаж байгаад Төмөрбулаг сум руу гэр бүлийн хүний хамт шилжсэн. Би Х-н тасагт 1983-2000 оны хооронд асрагчаар тасралтгүй ажиллаж байгаад 2000-2017 он хүртэл Т.. тасагт асрагчаар ажиллаад тэтгэвэртээ гарсан.....гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 41-42, 44-45, 47-48 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ё.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Н... эмнэлгийн Т.. тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Н... э-н Х-ын тасагт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ё.Н-н Хөвсгөл аймгийн Н... э-н Т.... тасагт 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Н.. э..н Х-н тасагт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд суудлын үйлчлэгч, хоол зөөгчөөр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН