Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

   2018         03           22                                                    81

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч А.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасаг хамниган овогт А.С-д холбогдох эрүүгийн 1821000370038 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын .... дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хасаг хамниган овогт А.С.  

 

Шүүгдэгч Хасаг хамниган овогт А.С нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багт байх гэртээ  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Г-ийг зодож, “зүүн нүд нүүрэнд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэрээ зодсон нь үнэн. Энэ бол миний буруу.” гэв.

 

- Хохирогч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Орой ажил тарахаар цэцэрлэгээр орж бага хүүхдээ аваад гэртээ очиход нөхөр С намайг Эрдэнэ ахтай юу хийсэн, тэндээ хоно гээд гэрийнхээ хаалгыг тайлахгүй байсан. Тэгж байгаад хаалгаа тайлахаар нь гэртээ ортол шууд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод хаагуур юу хийгээд байгаа юм, ийм орой болтол гээд намайг загнасан. Миний хамраас их цус гарсан ба би айгаад зүүн талын айлд ороод хүүхдийнх нь утсаар цагдаа дуудах гэтэл С яриулахгүй байсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/

 

- Гэрч Г.Долгоржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэртээ нөхөр хүүхдийн хамт амарч байхад төрсөн дүү Г.Г- 09 цагийн үед нүд нь хөхөрч хавдсан, нүдний ухархайд цус хурсан, уйлсан байдалтай орж ирсэн. Ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр нь согтуу хаалгаа тавихгүй байсан, хаалгаа нүдэж байгаад гэртээ оронгуут өөдөөс нь цохиж зодсон гэж хэлсэн  ...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

- Гэрч Д.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай зүүн айлын эхнэр Г уйлчихсан утсаар яриулаач, цагдаа дуудах гэсэн юм. Манай нөхөр согтуу намайг зодоод хүүхдүүдээ айлгаад байна гэж орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 57 тоот актын дүгнэлтэд

            1. Г.Г-ийн биед зүүн нүд, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 35 тал/

 

  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 43-46 тал/
  • Гэрч Г.Мөнх-Алдарын мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/
  • Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/108 тоот тогтоол /хх-ийн 66-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хасаг хамниган овогт А.С нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багт байх гэртээ  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Г-ийг зодож, “зүүн нүд нүүрэнд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 57 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч А.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч А.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч А.Сийн үйлдлийн улмаас хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Сийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хасаг хамниган овогт А.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ