Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/39

 

 

 

Д.Арилдийдорж, ******* нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид      Г.Давааренчин                                  

      Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           Г.Цолмонгэрэл

Яллагдагчийн өмгөлөөгч М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт ******* овогт ******* Арилдийдорж, Боржигон овогт ******* Гантулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт “Зэрлэгийн ам” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 27.9 метр куб нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 18.073.200 төгрөгийн хохирол учруулсан,

          Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт “Зэрлэгийн ам” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 27.9 метр куб нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 18.073.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Арилдийдорж, Боржигон овогт ******* Гантулга нарт холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

          - Яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэлэлцээд:

          Яллагдагч ******* нарт холбогдох эрүүгийн 1831000890102 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгуй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

          Учир нь: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаартай захирамжаар ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл олгосон иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад “Хүдэр хаан” ХХК буюу ******* нарт зөвшөөрөл олгогдоогүй, уг захирамжаар зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгжийн холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад ******* нараар мод зүсүүлээгүй талаараа мэдүүлдэг.

          Яллагдагч ******* нар нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Зэрлэгийн ам” гэх газраас Б.Гантулгатай хамт ******* гэх хүний эзэмшлийн ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн. Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/37 тоот хяналт шалгалтын удирдамж болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18-04-003/01 хамтарсан удирдамжийг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан тухайн илтгэх хуудсыг үндэслэн яллагдагч ******* нарын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан болно. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхгүй хэт нэг талыг барьж шийдвэр гарган

          Иймд ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/137 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна...” гэжээ.

          Шүүгдэгч Д.Арилдийдоржийн өмгөөлөгч М.Гансүх прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн Д.Арилдийдоржийн өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг хоёр удаа мөрдөн байцаалтад буцаж байна. Хэргийн үйл баримтыг буруу тогтоож, шүүгдэгч нарын эрх ашгийг нь зөрчиж байна. Шүүгдэгч ******* бичиг үсэг мэддэггүй. Тухайн үед цагаан сар болж байсан, байхгүй хойгуур нь мэргэжлийн хяналтынхан ирээд зураг дараад явсан байдаг. Тэгээд сарын дараа цагдаа нар ирсэн. Арилдийдорж шүүх хуралдаан дээр модыг 20/хорь/ метр куб байна гэхээр нь хамт явсан гэж хэлсэн, түүнээс биш ******* яваагүй. Шинжээчийг яаж 20 метр куб гэж тогтоосон талаар асуухад тухайн үед цаасан дээр бичээд тэмдэглэсэн байсан, түүнийгээ алга болгосон гэдэг, эх сурвалжаа зааж чаддаггүй. Яг хэдэн метр куб мод, хэдэн метр куб зах банз байсныг тогтоогоогүй. “Зэрлэгийн ам” гэх газраас бэлдсэн гэдгийг ч тогтоогоогүй.  н.Тайванбаатарын бичсэн илтгэх хуудсыг шинжээч эх сурвалжаа болгосон. Гэтэл тэр илтгэх хуудас байхгүй, алга болсон. Энэ үнэхээр гэмт хэрэг мөн үү гэдэг асуудалтай. Цагаан сар болж байхад хүмүүс модоо зүсүүлэх гээд авчирсан, төлбөртөө зах банзаа үлдээсэн, ийм л зүйл болсон. Бичиг үсэг мэддэггүй хүнийг байцаагаад, тэр хүний мэдүүлгийг эх сурвалж болгоод явж байна. Шүүгдэгч нарын хамтын оролцоог зайлшгүй тогтоох шаардлагатай мөрдөн байцаалтад буцаах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сэлэнгэ аймгийн Прокурорын Газраас яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт “Зэрлэгийн ам” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 27.9 метр куб нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 18.073.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д зааснаар, яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутагт “Зэрлэгийн ам” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 27.9 метр куб нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 18.073.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатаар хянан хэлэлцээд яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу *******, Э.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

          Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан дээрхи ажиллагаануудаас гадна “Хүдэр хаан” ХХК-ий хөрөө раманд мод зүсүүлсэн гэх аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нарийвчлан шалгаж, мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хэрэгт хавсаргах /2-р хх-ийн 199-р ху-д авагдсан мод бэлтгэх эрхийн бичиг шаардлага хангахгүй/,  тухайн үед “Хүдэр хаан” ХХК-ий хашаанд хэдий хэмжээний нойтон нарсан гуалин, хэдий хэмжээний нарсан зүсмэл материал байсныг хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд үнэн зөв тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.​​​​​​

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

    ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ