Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00347

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31,977,295.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.******* нь ******* банктай 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******R000503954 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3205138793 тоот зээлийн данстай 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авч, мөн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 6,910,000 төгрөгийг тус тус нэмэлтээр авсан. Зээлдэгч У.******* нь тус зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 40 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд У.*******аас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 31,977,295.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас *******, *******/, хариуцагч У.******* /утас *******, / нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“Нэг талаас: Нэхэмжлэгч ******* банк (РД: ), түүнийг төлөөлж нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Нөгөө талаас: Хариуцагч ******* овогтой ******* (РД: )-тай харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.

1. Нийтлэг үндэслэл:

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд R000503954 дугаартай гэрээний зээлийн төлбөрт нийт 31,977,295.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой талуудын хооронд үүссэн марааныг ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

2. Төлбөр төлөх хугацаа, хэлбэр

Талууд харилцан тохиролцож R000503954 тоот гэрээний зээлийн төлбөрт нийт 31,977,295.55 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2.1.1. Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгчийн ******* банк дахь 9145100010 тоот дансанд төлнө.

2.1.2. Мөн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 31,977,295.55 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* банк дахь 9145100010 тоот дансанд дараах байдлаар төлнө.

Д/д

Огноо

Төлөх дүн

31,977,295.55

1

4.25.2025

600,000.00

31,377,295.55

2

5.25.2025

600,000.00

30,777,295.55

3

6.25.2025

600,000.00

30,177,295.55

4

7.25.2025

600,000.00

29,577,295.55

5

8.25.2025

600,000.00

28,977,295.55

6

9.25.2025

600,000.00

28,377,295.55

7

10.25.2025

600,000.00

27,777,295.55

8

11.25.2025

600,000.00

27,177,295.55

9

12.25.2025

27,177,295.55

-

3. Хүлээх хариуцлага

3.1.1. Зээлдэгч нар нь энэхүү гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр талууд харилцан тохиролцов.

4. Бусад

4.1. Энэхүү гэрээг байгуулсан нь Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, уг үүрэгт өөрчлөлт орох, үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй.

4.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө.

4.3. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.4. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.

4.5. Энэхүү гэрээг талууд шүүхийн өмнө байгуулсан ба 3 хувь үйлдэж, талуудад тус бүр 1 хувь, шүүхэд 1 хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно” гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь тус шүүхэд хариуцагч У.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,977,295.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч У.******* нар ...хариуцагч У.******* нь зээлийн гэрээний үүрэгт 31,977,295.55 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 600,000 төгрөгөөр нийт 4,800,000 төгрөгийг төлж, үлдэх 27,177,295.55 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч У.******* нь зээлийн гэрээний үүрэгт 31,977,295.55 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 600,000 төгрөгөөр нийт 4,800,000 төгрөгийг төлж, үлдэх 27,177,295.55 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,838 төгрөгийн 50 хувь болох 158,919 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 158,919 төгрөгийг, хариуцагч У.*******аас 158,919 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: /-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ