Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/00353

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* *******ын хүсэлттэй,

*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь тус шүүхэд “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн *******ын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

Иргэн *******ын хүү “миний аав ******* нь маш олон жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа ба сүүлийн үед эрчимтэй, ихээр хэрэглэх болсон. Иймээс өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна” гэдэг агуулга бүхий хүсэлт бичсэн. Уг хүсэлтийн дагуу *******ыг шинжилгээнд хамруулахад түүнд албадан эмчилгээнд явахад нөлөөлөх эрүүл мэндийн шалтгаан буюу өвчин байхгүй, албадан эмчилгээнд хамрагдах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсны үндсэн дээр шүүхэд хүсэлт гаргасан. Иймд *******ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбартаа: Миний бие албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна. Миний бие өвдөөд эм тариа хэрэглэж байгаа тул энэ хүсэлтийг гаргаж байна. Элэг, цөс, зүрх, даралт, толгой өвддөг. Эм ууж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн оношлогооны баримтууд, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2018 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, *******ын ар гэрийн болон Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлт, Дорнод аймгийн ******* *******ын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч *******ийн “...*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай санал, Дорнод аймгийн ******* *******ын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаярын 202 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39/93 тоот Төлөөлөгч томилох тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух, ЖИ909118 регистрийн дугаартай, овогт гийн *******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн *******ын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, ар гэрийнхэн нь эмчилгээнд хамруулах санал хүсэлтийг гаргасан гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн оношлогооны баримтууд, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2018 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, *******ын ар гэрийн болон Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлт, Дорнод аймгийн ******* *******ын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч *******ийн “...*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай санал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 - Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон байна.  

- Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******ыг согтуурах, мансуурах донтой болохыг тогтоосон байхаас гадна түүнийг архины хүнд зэргийн хараат байдалтай, захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж болно гэж дүгнэсэн байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр *******ыг согтуурах, мансуурах донтой, архины хараат байдал хүнд зэрэг гэж дүгнэсэн байхаас гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******ыг Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ЖИ909118 регистрийн дугаартай, овогт гийн *******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******ын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа *******ын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* *******т даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д зааснаар *******ыг албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн ******* *******т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ