| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00385/И |
| Дугаар | 309/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 309/ШШ2025/00356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1983 оны 06 сарын 13-нд цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 сарын 05-нд халагдсан. Ингээд 1986 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын Мал эмнэлэгт жолоочоор орж ажиллаж байгаад 1990 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн бөгөөд Дорнод аймгийн Архивын тасгаас ажилд томилсон, ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Харин бусад тушаал болон цалингийн тодорхойлолт маань гарч ирсэн. Иймд намайг 1986 оны 11 дүгээр сараас 1994 оны 06 дугаар сар дуустал ******* сумын Мал эмнэлэг, гүйцэтгэх захиргаанд болон тус сумын Засаг даргын жолоочоор ажиллаж байсан болохыг минь тогтож өгнө үү.
Би 1986 оны 11 дүгээр сарын 01-ээс 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ******* сумын мал эмнэлгийн жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 12-оос 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ******* сумын Ардын дипломатын хурлын захиргааны жолоочоор, 1993 оны 10 сарын 25-аас 1994 оны 06 дугаар 28-ны өдрийг дуустал сумын Засаг даргын жолоочоор тус тус ажиллаж байсан. Би 1986 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар “Ажлаас чөлөөлөх ажилд томилох ажил хүлээлцэх тухай”, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаар “Ажилд томилох, ажлаас халах тухай”, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчийн гаргаж өгсөн Д.*******ын цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Д.*******ын хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа зэрэг бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байх үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар “Ажлаас чөлөөлөх ажилд томилох ажил хүлээлцэх тухай”, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаар “Ажилд томилох, ажлаас халах тухай”, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчийн гаргаж өгсөн Д.*******ын цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Д.*******ын хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******гийн ******* /*******/ нь 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-нийг дуустал Дорнод аймгийн ******* сумын Мал эмнэлгийн жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал мөн сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны жолоочоор, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ыг 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Дорнод аймгийн ******* сумын Мал эмнэлгийн жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ******* сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны жолоочоор, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ******* сумын Засаг даргын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ