Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/00358

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.*******тэй Сүхбаатар аймгийн тойргийн нотариатч дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 33,000,000 төгрөгөөр Daewoо ачааны машин худалдсан. Энэ үнийн дүнгийн 27,000,000 төгрөгт Б.*******гээс мөн машин авсан. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг надад 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч худалдан авагч тал болох Б.******* нь одоог хүртэл надад төлж барагдуулаагүй, утсаа авахгүй байгаа. Мөн надад мэдэгдэлгүй зарсан машиныг маань өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Иймд Б.*******гээс гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 6,000,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* /утас *******, *******/, хариуцагч Б.******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.******* би нэхэмжилсэн 9,900,000 төгрөгөөс 900,000 төгрөгийн алдангийг хариуцагч Б.*******гээс нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 9,000,000 төгрөгөөс үндсэн үүрэг болох 6,000,000 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулсан тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон болно.

2. Хариуцагч Б.******* би нэхэмжилж буй 9,000,000 төгрөгөөс үндсэн үүрэг болох 6,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор нэхэмжлэгч Д.*******д бүрэн төлснөөр алданги 3,000,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, үндсэн үүргийг заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нар “...нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжилсэн 9,900,000 төгрөгөөс 900,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 9,000,000 төгрөгөөс үндсэн үүрэг болох 6,000,000 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулсан тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, ...үндсэн үүргийг заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 9,000,000 төгрөгөөс үндсэн үүрэг болох 6,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор нэхэмжлэгч Д.*******д бүрэн төлж барагдуулсан тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, үндсэн үүргийг заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд алданги 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийн 50 хувь болох 86,675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 86,675 төгрөгийг, хариуцагч Б.*******гээс 79,475 төгрөг /9,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ