| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00320/И |
| Дугаар | 309/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00380
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Жаргалын Эрдэнэ-Очир,
Хариуцагч: *******ы ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,234,882.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, Х.******* нар нь ******* банктай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******4705130100 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 19,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй цалингийн зээл тус тус авсан. Зээлдэгч *******, Х.******* нар нь тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 70 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд *******, Х.******* нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 10,234,882.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* /утас *******/, Х.******* /утас *******/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* банкнаас нийт 19,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. ******* нь хувиараа барилга дээр ажиллах болоод 2023 оны 11 сард “Шинь шинь” ХХК-ийн ажлаасаа гарсан. Хотод барилга дээр ажиллаж байгаад тус газрын материал ирээгүйгээс 2024 оны 10 сараас ажилгүй болсон. Зээл авсан нь үнэн учир дулаан орж ажил эхлэхээр зээлээ төлж эхэлнэ. Нийт 10,234,882.07 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******, Х.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,234,882.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******, Х.******* нар нь “******* банк” ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******4705130100 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, мөн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж 19,000,000 төгрөгийн зээлийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 10,234,882.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, Х.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******, Х.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 10,234,882.07 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,709 төгрөгийн 50 хувь болох 89,354 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 89,354 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 89,354 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: /-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ