| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00455/И |
| Дугаар | 317/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/00407
2024 03 27 317/ШШ2025/00407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч: Э ,
Хүсэлтийн шаардлага: С.Э ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганцэцэг,
Эмчлүүлэгч С.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч С.Э ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнаы шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/01743 тоот шийдвэрээр Сангидансрангийн Э ийг тус эмнэлэгт 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлүүлэх журмын дагуу эмчилсэн. Иймд С.Э ийн биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/0163 дугаар дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
2. Эмчлүүлэгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнаы шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/01743 тоот шийдвэрээр тус эмнэлэгт 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Архины хордлого тайлах, шинж тэмдгийн болон дуршил бууруулах, харшил өгөх сэтгэл заслын эмчилгээнүүдийг хийлгэсэн. Сэтгэл зүйчийн 9 дэвшил 12 алхам сургалтад хуваарийн дагуу тогтмол хамрагдаж архины хор уршиг муу үр дагаврыг сайтар ойлгож ухаарсан. Мөн төрийн бус байгууллагын зохиосон уулзалт ярилцлагад тогтмол оролцож байсан. Байгууллагаас зохиосон олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, байгууллагын дотоод дүрэм журмыг даган биелүүлж албан хаагч болон эмч, сувилагчдын тавьсан шаардлагыг хуулийн дагуу биелүүлж байсан болно. Миний бие анх удаагаа энэ эмчилгээнд хамрагдаж байна. Энд ирээд эмчилгээ хийлгэхээс гадна тогоочийн сургалтад суусан. Одоо эмчилгээний хугацаа дуусаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч, чөлөөлж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас Б.Ууганцэцэгт олгосон итгэмжлэл (хх-ийн 2), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаалын хуулбар (хх-4), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/333 дугаартай албан бичиг (хх-5), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/00163 дугаар эмч нарын зөвлөгөөний дүгнэлт, хурлын тэмдэглэл (хх-6-7), Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 1743 дугаартай шийдвэр (хх-8), С.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-9), Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар (хх-ийн 10), өвчний түүхийн хуулбар (хх-11-15), сэтгэл зүйн тодорхойлолт (хх-16), С.Э ийн шүүхэд гаргасан өргөдөл (хх-17) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь С.Э ийн эмчилгээний хугацааг дуусгавар болгохыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа ... С.Э нь 90 хоног архины албадан эмчилгээ хийлгээд одоо түүний биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/0163 дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэж тодорхойлжээ.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/454 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг тус газрын нийгмийн ахлах ажилтан, хошууч Б.Ууганцэцэгийг томилсон байна.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч С.Э т холбогдох Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шатны шүүхийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн анхан 142/ШШ2024/01743 дугаартай шийдвэрийг үндэслэн захиргааны журмаар албадан эмчлэхээр 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам"-ын дагуу 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 90 хоногийн хугацаанд 71,420 төгрөгийн өртөг бүхий эмийн эмчилгээ хийжээ.
5. Тус газар нь эмчлүүлэгчийн бие махбодыг хоргүйжүүлэх, хордлого тайлах эмчилгээ, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээ, витамин эмчилгээ, тархины эд эсийн солилцоо, цусан хангамж сайжруулах эмчилгээ, сэтгэл гутралын эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээ, архинд дуршил бууруулах эмчилгээ, архи зохихгүй болгох эмчилгээг холбогдох журам, стандартын дагуу хийж, ганцаарчилсан болон бүлгийн сургалтад бүрэн хамруулснаар эмчлүүлэгчийн архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний хуульд заасан хугацааг баримталсан болох нь нотлогдож байна.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эмч нарын зөвлөгөөнөөр, эмчлүүлэгч С.Э ийн архинд донтох өвчний талаар зохих мэдлэг олгосон, цаашид өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийн эмнэлгийн хяналтад байх, албадан эмчилгээний үр дүнг бататгах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болохыг, мөн хориглосон, харшлах заалт бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж, үр дагаврыг эмчлүүлэгчид тайлбарлаж танилцуулсан байна.
7. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зааснаар эмчлүүлэгч С.Э ийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2-т зааснаар Э ийн албадан эмчлэх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА