Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00026

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Ж.М нарт холбогдох 1732001160017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Тосонцэнгэл суманд 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, * дүгээр точикт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувираа мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хурниад овогт Лхагважавын Б. /РД: */

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, * дүгээр точикт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувираа мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шош овогт Жанлавын М. /РД: */

 

            Шүүгдэгч Л.Б, Ж.М нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Мангирт гэх газарт хохирогч Д.Мөыг хувийн таарамжгүй харьцаанаас болж цохиж зодон  нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн…. ...  2017 оны 12 дугаар сарын 03-ны орой шөнийн 23 цаг өнгөрч байхад хохирогч Д.Мө нь хашсан адууг гаргана гэж малчин Баатарыг цохиж зодоод байсан. Мөн хадам эгч Ж.На салга гэж очиход На эгчийг бас цохиж зодохоор нь би салгасан чинь намайг хэл амаар доромжлоод өшиглөөд цохихоор нь би зөрүүлээд ганц нэг цохичихоод машинд ороод суусан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мийн өгсөн ...... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 23 цаг өнгөрч байхад Мө хашсан адуун дээр хүрч ирээд хэрүүл маргаан хийгээд төрсөн эгч Наийг цохиод байхаар нь боль гээд салгах гэхэд салахгүй байхаар нь араас нь толгой хүзүү орчимд нь 2-3 удаа гараараа цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Мөын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.........2017 оны 12 сарын 01-ний өдөр байхаа манай эгч Ж.Мөн эгч нь адуугаа ялгаж авна гэхээр нь би Хөтөл, Дарханаар ажилтай явж байна би очихоороо танд хураагаад өгье гэж хэлсэн би Мангирт гэх газар 300 гаруй тоонь адуу малладаг юм үүнээс миний өөрийнх 160-170 тооны адуу байгаа үлдсэн нь манай 2 дүү болон эгч Ж.Мөнынх юм. Тэгсэн 2017 оны 12 сарын 01-ний өдөр Ж.Мөн эгчийн нөхөр Бу, эгч На, охин Халиунаа нар гэрт очоод манай адуучныг адуу хураасангүй гэж загнаад адуу хураах гээд морь аваад явсан байсан тэгээд 5 азарга адуу аваад гэрлүүгээ явсан тэгснээ маргааш нь буюу 2017 оны 12 сарын 02-ны өдөр дахиж машинтай очоод 3-4 азарга адуу туугаад явсан байсан тэгээд Хөтөлд манай гэрт ирээд эхнэр хүүхэд доромжлоод явсан байхаар нь би Мангиртад очсон чинь Ж.Мөн, На эгч нар адуу хашчихаад 1 хоносон байхаар нь би эгчээ адуугаа бэлчээрт гаргачих би өглөө нь хураагаад танд ялгаад өгье өвлийн хүйтэнд адуу хээл хаячих байх гэсэн чинь би наадахыг чинь 2 өдөр арай гэж хураасан юм гаргахгүй гэсэн тэгэхээр нь би гаргачих гээд хашааны уяа тайлах гэтэл На ирээд болиулах гэсэн тэгэхээр нь би боль гэтэл цаанаас Ж.Мөнын дүү Төрөө нь ирээд миний ар дагз руу цохиод араас заамдаад боосон тэгсэн урдаас Мөнын нөхөр Б нь миний хамар луу 2-3 удаа цохисон ингэж миний хамар хугарсан. Тэгсэн тэд нар цагдаа дуудаад намайг аваад явсан цагдаад мэдэгдэхдээ намайг согтуу машин тэрэгтэй хөөлөө гэж худал мэдээлэл өгсөн байна лээ цагдаад очиж намайг саатуулаад шалгаад явуулсан. Эгч адуугаа ялгаж авна гэхээр нь би танд очиж байгаад ялгаад өгье гээд очсон чинь адуу хашсан байхаар нь та өвлийн хүйтнээр адуу хашаад яахав ээ бэлчээрт нь гаргачих би маргааш өглөө танд хураагаад ялгаад өгье гээд хашааны уяа тайлах гэтэл намайг болиулахыг оролдсон тэгэхээр нь би уяа тайлах гээд байтал Ж.Мөн эгчийн дүү Төрөө гэх залуу миний ар дагз руу 2-3 удуу цохиод ардаас боосон тэр хооронд урдаас Бу нь хамарлуу 2-3 удаа цохиж гэмтээсэн.....  Намайг эхлээд М ах малын хашаа онгойлгож байхад араас ирээд толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд араас цамцаар хоолойг минь боосон. Тэр үед урдаас манай ээжийн төрсөн дүү Мөн эгчийн нөхөр Б ирээд мөн урдаас цамцнаас зуурсан. Тэгээд цохих гээд байхаар нь би баруун гараараа Быг түлхэж хориглосон. Энэ үед М араас татаж намайг гуйвуулах үед Быг хориглож байсан гараа алдаад энэ үед Б нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Миний хамарнаас цус гарсан. Манай хадам аав Соль автомашин дотор сууж байгаад гарч ирээд намайг тэр хэдээс салгаж авсан. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 18-20 дугаар хуудас/

Гэрч А.Солийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....:2017 оны 12 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Мэргэн шувуут гэх газар хөдөө хүргэн Д.Мөын гэрт байж байсан юм тэгсэн Мөн, На, Б нар машинтай ирээд адуунууд бөөгнүүлээд өг гэхээр нь бид нар хашаа янзлаад завгүй байна маргааш бөөгнүүлээд өгье гэж хэлсэн чинь өөрсдөө бөөгнүүлнэ гээд цуг авчирсан 2 хүүхдэд морь унуулаад адуу бөөгнүүлэхээр явуулсан би адуучин Төмөрөөд Мөд хэлээрэй мэдэж байгаа юм болов уу гэж бодсон тэгээд тус өдөр хагас адууг нь бөөгнүүлээд 2017 оны 12 сарын 03-ны өдөр үлдсэн адууг бөөгнүүлээд явсан тэгэхээр нь би Д.Мөтай ярьсан чинь Хөтөлд байна гэхээр нь би Хөтөлд очоод буцаад Д.Мөтай адуу бөөгнүүлсэн газар буюу Мөнын хаваржаа дээр Д.Мө, Төмөрөө бид 3 очсон. Тэгээд хашсан адууг гаргахаар болоод адуугаа гаргах гэтэл Мөн, На, Б нар гарч ирээд бөөн маргаан болсон тэгээд цагдаад мэдэгдсэн. Мөн, На нар Д.Мө руу дайраад байсан тэгсэн тэр Төрөө гэх хүүхэд Д.Мө руу дайраад байсан тэр хооронд нь Б Д.Мөын хамар луу шууд цохиод унагаасан удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Д.Төын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Би 2016 оноос хойш Д.Мөын адууг маллаж байна 2017 оны 12 сарын 02-ны өдөр Д.Мөын хамаатан Мөн, На, Б нар адуугаа ялгана гэж ирээд Мөнын хаваржаанд адуу бөөгнүүлсэн тэгсэн 2017 оны 12 сарын 03-ны өдөр Д.Мө ирээд түүний хадам Соль, бид 3 Мөнын хаваржаа буюу адуу хашсан газар очоод морь барьж аваад адуугаа гаргах гэсэн чинь гаргахгүй байсан тэгсэн На эгч Д.Мөтай маргалдсан чинь Төрөө гэх залуу цаанаас ирээд Д.Мөын дагз руу хэд хэд цохиод араас нь боосон тэгсэн урдаас нь Мөнын нөхөр Булганбэатар гэх залуу Д.Мөын хамар луу цохисон тэгээд л Д.Мөын хамарнаас цус гарсан тэгэхээр нь Соль ах очоод салгасан би машин дотроо хараад сууж байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Ж.Наийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цаг өнгөрөөгөөд Б, Мөн, Халиун бид 4 Сэлэнгэ аймгийн Сайхан сум орж Мөыг гэрээс нь очиж авсан. Учир нь Мөын адуунаас миний төрсөн дүү Мөн адуугаа салгаж авах гээд Мөыг Сайхан сумаас олж ирсэн юм. Би Мөныгтөрөх дөхчихсөн болохоор санаа зовоод цуг явсан юм. Мө бид нарын араас өөрийхөө автомашинтай явсан. Мө замдаа бид хэдийн урд автомашинтайгаа орсон. Тэгээд замдаа зогсоод шилтэй архи амаар нь уугаад явсан. Бид хэд араас нь гэрэл тусгаад явж байсан болохоор автомашиных нь арын цонхоор хараад явсан. Тэгээд замдаа Мөн, Мөтай бууж уулзаад Мөыг нэлээд архи уучихсан байна их архи үнэртэж байна гэж хэлсэн. Мө манай хотруу явахгүй өөрийхөө хөдөө гэрлүү явсан. Бид хэд хотондоо ирээд манай гэрт орцгоосон. Тэгээд хоол цай болоод байж байтал гэрийн гадаа их хаазтай автомашин ирсэн. Баатар түрүүлээд адууны хашаа уяна гээд гарсан. Бид хэд ар араасаа гараад харахад нөгөө хаазтай ирсэн автомашин Мөын автомашин байсан. Мө адууны хашааны өмнөхөн талд ирээд гэрлээ асаалттай нь адууны хашааруу харуулж зогсоод та муусайн гуйлгачингууд адуугаа гарга гээд адууны хашаа уяад зогсож байсан манай малчин Баатарын нүүрлүү цохиод авсан. Би очоод салгахад амнаас нь их хэмжээний архи үнэртэж байсан. Тэгээд салгасан намайг нуруу руу цохиод хөлрүү өшиглөсөн. Энэ үед манай бага эрэгтэй дүү М ирж салгасан. Б бид хэдийг хэрүүл хийж байхад гэрийн хажууд байсан автомашинаа асаагаад ирээд гэрэлтүүлээд зогсож байсан. Тэр үед Мөн автомашин руугаа яваад өгсөн. Харин зөрөөд Б автомашинаасаа буугаад ирсэн. Быг ирэхэд М Мөын араас боль гээд татаад байж байсан. Мө Блуу чам шиг муу гуйлгачин чам шиг муу юманд энд нэг ширхэг ч үс байхгүй. Чи эндээс юм авна гэж байхгүй. Май чи муу гээд салаавч гаргаад байсан. Тэгэхэд Б Мөын хамарлуу цохичих шиг болсон. Мөын хамарнаас цус гараад ирсэн. Б Мөыг цохих үед М Мөын араас татаад байж байсан. Тэгээд М Мөыг тавиад гэрлүүгээ буюу манай гэрлүү яваад өгсөн. Мөн намайг Нараа эгчээ наашаа хүрээд ир гээд намайг дуудаж автомашиндаа суулгасан. Тэгээд Мө цустай шүлсээ Бын автомашины шилрүү нулимаад байсан. Б бас автомашин дотроо ороод ирсэн. Мөнхзуул гадаа хашгираад согтуурхаад байсан. Б бид хоёр Баянголын цагдаа нарыг тосохоор явсан. Мөн, Халиунаа, Баатар гурав адууны хашаан дээр адуу гаргуулахгүй гээд үлдсэн. Бид хэд цагдаа авчрахад үүр цайж байсан. Тэгээд цагдаа нар Мөыг аваад явсан. Ийм л юм болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Ж.Мөнын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Манай аав Жанлав гэх хүн 2017 оны 09 сард нас барсан юм уг нь манай аавын адууг манай эгч Атархүүгийн хүүхэд Д.Мө хариулдаг байсан юм тэгээд би өөрийн малаа зүсэлж авахаар болоод Д.Мөыг дуудсан чинь ирэхгүй байсан тэгэхээр нь би Д.Мөыг Хөтөлөөс олоод Мангирт гэх газар манай өвөлжөөнд ирсэн тэгж замд явж байхдаа Д.Мө хэсэг хэсэг газар зогсоод архи уугаад яваад байсан юм би тухайн үед жирэмсэн байсан болохоор Д.Мөыг чи гэртээ харьж амраад өглөө 2-лаа малаа ялгая би хашсан байгаа гэж хэлсэн тэгсэн Д.Мө гэртээ хариад буцаж машинтайгаа хадам аав Соль, малчин Төмөрөө нартай цуг манай гэрийн гадаа ирсэн би машин ирэх чимээгээр нь би малчин Д.Баатарыг за гараарай наадах чинь мал хашаанаас гаргачихна хашааны амыг уяарай гэж хэлсэн чинь Д.Баатар эхлээд гарсан араас нь На бид нар гарахад Д.Баатарыг чи муу юу юм гэж барьж аваад нүүрлүү нь хэд хэд цохисон тэгэхээр нь На эгч боль гээд яваад очсон На эгчийг бас цохисон тэгтэл М На эгчийг өмөөрөөд Д.Мөыг салгасан тэр үед бас Б яваад очтол Быг чи муу юу юм чам шиг гуйлгачинд нэг ширхэг ч адуу өгөхгүй гээд шанааруу нь нэг удаа цохиж байгаа харагдсан тэгээд би Баянголын цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 7 ...... Дүгнэлт:

1.Д.Мөын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт, хүзүү хоолой, зүүн чихний дэлбэн, доод эрүүний баруун өмнө хэсгийн зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Д.Мөд учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 36 дугаар хуудас/

Л.Б, Ж.М нар нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 63, 68 дугаар хуудас/

Хохирогч Д.Мөын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт /Хх-н 73 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Л.Б, Ж.М нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Мангирт гэх газарт хохирогч Д.Мөыг хувийн таарамжгүй харьцаанаас болж цохиж зодон  нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Л.Б, Ж.М нарын хохирогч Д:Мөыг цохиж зодсон үйлдэл нь адуу хашлаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн бүлэглэн цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б, Ж.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Мө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Хурниад овогт Лхагважавын Б, Шош овогт Жанлавын М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Л.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр, Ж.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу  450000 төгрөгөөр тус тус торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б, Ж.М нар нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.Б, Ж.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Л.Б, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б, Ж.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН