Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/41

 

******* холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид      Г.Давааренчин                                  

     Д.Буянжаргал

Оролцогчид:

Хохирогч                            Б.Төмөрчөдөр

Шүүгдэгч                            *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг                 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 0*******9 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн *******-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, *******49/0*******9/003/Э индекстэй, хавтас хэргийг 0*******9 оны 04 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *******963 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дүгээр баг *******-р хэсгийн 3-******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан төрийн дээд одон медаль, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* Баттулга /РД: МБ630*******08**************/.

          Холбогдсон хэргийн талаар: ******* нь 0*******8 оны 05 дугаар сарын 3-ны өдөр цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “ ийн “*******8-3” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.*******-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоодож явсан “ ” ийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 0*******9 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Шүүгдэгч овогт ******* Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

          - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар шүүгдэгч *******ас 5*******9000 /таван сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын -р багийн №************** тоотод оршин суух, /МБ:900*******0**************6, утас:9960*******338/ овогт олгуулахаар шийдвэрлэжээ.

           Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* сумын иргэн ******* миний бие 0*******8 оны 5 сарын 3-ны орой цагийн үед тухайн орон нутгийн сайжруулсан замаар төв зам руу орж эгнээ байраа эзэлсэн үед миний машины баруун талаас маш хүчтэй жижиг тэрэг орж ирж мөргөсөн. Тухайн үед уг машины жолооч Төмөрчөдөр нь өдөржингөө согтуу машин жолоодож, улмаар замын цагдаа түүнийг барих гэж хөөж явсан нөхцөл яригддаг. Төмөрчөдөр нь маш хурдтай гэнэт хаанаас гарч ирсэн тодорхойгүй гэнэт миний жолоодож явсан автобусны баруун талаас ирж мөргөсөн тийм байтал замын хөдөлгөөний дүрэм, хуулийн .7 дахь заалт буюу зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа машинд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Яагаад гэвэл би уг дүрэм зааснаар тухайн машиныг ирж явааг хараад зам тавьж өгөлгүй түүний машиныг мөргөсөн асуудал гаргаагүй. Харин би жолоочийн хувьд эргэн тойрноо харж явах урсгал руу орж явах ёстой чиглэлийнхээ зорчих хэсэг рүү орж эгнээ байраа эзлэх үед гэнэт хажуунаас жижиг оврын машин ирж мөргөсөн билээ. Үүнээс үзвэл би биш Төмөрчөдөр согтуугаар машин барьж явсан, маш хурдтай цагдаагаас зугтаж явсан учраас зогсох арга хэмжээ авалгүй миний машиныг мөргөсөн нь түүний буруутайг харуулж байгаа юм. Хэрэв би зам тавьж өгөөгүй жижиг тэргийг мөргөсөн бол тухайн машины бөөрөн талаас мөргөх онолтой. Гэтэл тэр машин урьд хэсгээрээ буюу хоншоор хэсгээрээ миний машины бөөрөн тал руу ирж мөргөсөн байдлаас харагдана. Энэ хэргийг шалгасан байцаагч нь уг осол гаргасан жолооч эй төрөл садангийн холбоотой гэдэг нь хэрэг шалгагдах үед тогтоогдсон. Тиймээс байцаагч анхнаас нь хэргийн газрын схем зургийг буруу зурсан. Яагаад Сэлэнгээс Улаанбаатар орох засмал зам мэт зурж, гараар бичсэн хэргийн газрын үзлэг хийхдээ намайг оролцуулаагүй. Схем зураг дээр миний гарын үсэг байхгүй байгаа. хамаатан болох байцаагч нь согтуу жолоочоо өмөөрч чи зам тавьж өгөөгүй нь буруу гэж намайг олон удаа дарамталж байсан. Би хүчгүүдсэн. Хэрэг болсон газраа очиж дахин үзлэг хийлгэе гэхээр очддоггүй. Анхны зургийг өгөөд л дүгнэлт гаргуулдаг. Тиймээс дүгнэлт үнэн зөв гарахгүй байгаа юм. Осол гарсан газрын дүрс бичлэг байж болзошгүй камертай газар байна гэж мөрдөгчид хэлж шалгуулахад тэр зам руу харсан газрын машин явж байгаа хэсэг цэцэрлэгийн камерт бичигдсэн байсан. Тэр үед замын байцаагч нарт жолооч Төмөрчөдөрийг энэ хол газар ******* секунтын дотор туулсан байна асар хурдтай явсан байна гэж ярьж байсан хүмүүс нь одоо болохоор тэр бичлэг дээр байгаа машины дугаар нь харагдахгүй нотлох баримтанд үнэлэгдэхгүй гэдэг дүгнэлтийг гаргаж ам таглаж байгаа. Үүнийг би зориуд нөгөө талд үйлчилж байна гэж бодож байна. Цэцэрлэгийн камерийн бичлэгийг дахин шалгуулъя, үзье гэхэд огт камер ажиллагаагүй болсон гэж цэцэрлэгийн эрхлэгч хэлж байна гэж байцаагч Отгонбаяр хэлсэн. Гэтэл тэр цэцэрлэгт жолооч эхнэр нь Туул нь багшаар ажилладаг байдал илэрсэн нь зориуд бичлэг хийсэн камер ажиллагаагүй болгож, нотлох баримтыг зориуд устгасан гэж үзэж байгаа. Тиймээс би хэзээ камер эвдэрсэн, эвдэрсэн шалтгаан нь юу болохыг тогтоож өгөөч гэхэд хэрэгт холбогдолгүй гээд хийж өгөөгүй. Дараа нь согтуу жолооч машин бариад осол гаргаад явж болно гэсэн хуулийн заалт хаана байгаа юм гэхэд тэр танд хамаагүй  гэдэг. Гэтэл эхний гарсан ослын *******3 гэсэн дүгнэлтэнд Төмөрчөдөрийг заалт зөрчсөн гэж үзэж байснаа дахин 77 тоот дүгнэлтээр нэг заалтыг нь хассан байсан. Ер нь танил талгүй хүн хүчин мөхөсдөж байдаг цаг ирсэн байна гэж надад бодогдсон. Миний хувьд би осол дээр дүгнэлт гарахдаа дахин осол болсон газар нь очиж аль аль талыг нь байлцуулан зураглалыг үнэн зөв талаас нь хэлж заалгаж машины байрлалыг заалгаж байж зөв зураглал гарна гэж энэ удаан хугацаанд хүлээж итгэсэн боловч миний бодол хүсэл хөсөр хаягдсанд гомдолтой байна. Тэгээд хамаатан садан хүмүүс нэг нэгнийхээ хэргийг шалгаж болохгүй гэж үзэж байгаа олон хүнээс зөвлөгөө авахад хэлсэн боловч түүнийг тоохгүй байгаа тэдний хамаатан садангийн лавлагаа иргэний гэр бүлийн бүртгэлийн газраас авч өгөөч гэхэд аваагүй хэрэг шийдсэн. Сумын иргэний бүртгэлийн ажилтнаас тодорхойлолт авсан боловч энэ чинь хэрэггүй гээд аваагүй. Хэрэг дотор миний эхнэрийн нэр дээр байдаг байшинг битүүмжилсэн. Үүнийг би зөвшөөрөхгүй гэсэн боловч битүүмжилсэн. Намайг хууль бусаар хохироож цаашилбал орох оронгүй болгохыг зорьж байна. Маш их гомдолтой байна. Хэрэг гарах үед цагдаагийн Мөнх-Од цагдаа жолооч араас хайж явсан байдаг. Түүний эхнэр утсаар хамаатныхаа цагдаа болох Мөнх-Одод Төмөрчөдөрийг согтуу машин бариад үгэнд орохгүй явж байна гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ талаар шалгалт хийгээгүй, бас л түүний хамаатан нь учир гол зүйлийг хийхгүй орхигдуулсан. Түүнийг өдөржингөө архи согтууруулах ундаа хэрэглэж зүй зохисгүй байдал гаргаж явсан талаар олон гэрч байдаг. Тэр гэрчүүдээс нэгийг ч асуугаагүй. Тухайлбал , нарыг гэрчилнэ надад 0*******9 оны 0 дугаар сарын 7-нд бичиж өгсөн тодорхойлолтыг байцаагчид өгсөн боловч энэ бичиг хамаагүй гэж хэлээд шүүх дээрээ үзүүл гээд аваагүй. Үүнийг авах ёстой байсан. Жолооч Төмөрчөдөр нь осолд орсон гэх машиныг бусдаас худалдан авч машин авсан гэж түүнийгээ угааж *******0 хоног согтуу сумаар хэсүүчлэн онгирч явсныг олон хүн гэрчилж байгаа билээ. Үүнийг ч шалгаж өгөөгүй нь байцаагч нар түүнтэй хамааралтай учир шалгахаас зориуд бултаж үнэн байдлыг нууж байгаа юм. Тиймээс дээрх асуудлыг шалгаснаар үнэн байдал тогтоогдоно гэж бодож байна.

 

Миний хувьд маш гомдолтой байна. 0*******8 оны 05 дугаар сарын 3-ны орой :00 цагт замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан. Хохирогч өөрөө шал согтуу харанхуй газраас гэнэт гарч ирээд мөргөсөн. Схем зургаас болоод намайг буруутгасан. Би шүүх хурал болохоос өмнө энэ зургийг мэдсэн. Шинжээчийн дүгнэлт яагаад буруу гараад байна вэ? гэхээр энэ схем зураг буруу зурагдсан учраас болсон. Схем зургийг зурсан н. бол Б.Төмөрчөдөр буюу хохирогчийн хамаатан юм. Тухайн өдөр хохирогчийг согтуу явуулаад байсан гэх цагдаа хүртэл энэ хүний хамаатан гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэргийн *******34 талд гаргасан хүсэлтийг хэсэгчилэн хангасан тогтоол байдаг. Тэгэхдээ энэ хүсэлт өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Өнөөдөр энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэв дуусаагүй байсан бол би хүсэлтийг нь хангасан атлаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа зэрэг олон зүйл ярих байлаа.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 490, 5*******0 дугаар зүйлийг баримтлан *******ас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирогчийн өөрт учирсан хохирол төлбөр гээд гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Яг үндсэн хохирол нь “Ашид билгүүн” ХХК-аас гаргуулсан машинд учирсан бодит хохирол .00.800/хоёр сая хорин мянга найман зуу/ төгрөг, гэтэл *******ас хоол энэ тэр гээд нийтдээ 3.058.000/гурван сая тавин найман мянга/ төгрөг гаргуулахаар шийдсэн. Хохирогч нэхэмжилсэн хохирлоос 86.90/найман зуун хорин зургаан мянга хоёр зуун ерэн мянга/ төгрөг нь эм тарианы мөнгө, машины хохирол дээр үүнийг нэмэхээр .900.000 /хоёр сая есөн зуун мянга/ орчим төгрөг байна.

Хохирогч өөрөө тухайн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, энэ зам тээврийн осол гарахад түүний ч буруутай үйлдэл байгаа учраас Иргэний хуулийн 497, 5*******0-д заасан хохирлыг гаргуулахдаа хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Тэр битүүмжлэгдсэн хашаа байшин бол гэх хүний өмч юм. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгийг хэнийх гэдгийг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байж шууд битүүмжлээд, түүнээс хохирол төлбөрийг барагдуулах нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ялаас чөлөөлж өгнө үү гэв

          Хохирогч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Төмөрчөдөр миний бие нь 0*******8 оны 05 дугаар сарын 3-ны орой цагийн үед ******* сумын төвд зам тээврийн осолд орсноос өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны их хохирол амсаж бүтэн ************** сарыг өнгөрөөлөө. Энэ хугацаанд ******* нь намайг байнга худал гүтгэж миний эсрэг худал мэдүүлэг өгдөг, нэр төрд халдаж доромжилдгоос гадна манай гэр бүлийнхний нэр төрд удаа дараа халдсаар ирсэн. Мөн хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа хуульчдыг элдвээр гүтгэж, доромжилж байгаа нь хавтаст хэргээс тодорхой харагдана. санаатай худал мэдүүлэг, цаг хожих гэсэн башир арга нь энэ хэргийг шийдвэрлэх явцыг удаашруулж өнөөдрийг хүргэсэн гэж би ойлгодог.  Энэ нь Баттулгын гаргаж байсан удаа дараагийн хүсэлтүүдийг цагдаа, прокурор, шүүх хүлээн авч хангаж байсан боловч нотлогдоогүй. Цагдаа, шүүхээс хэд хэдэн удаа буцааж шалгуулсан, хамгийн сүүлд гэхэд замын байцаагч ийн эхнэрийг миний эхнэртэй садан төрлийн холбоотой гэснийг шалгуулахаар шүүхээс буцаасан боловч энэ нь нотлогдоогүй, зөвхөн хэргийн шийдвэрийг л удаашруулсан. Хохирогч миний тухайд маш их чирэгдэж байгаадаа гомдолтой байна Шүүгдэгч гаргаж буй зан авир нь хэрхэн хохироож гомдоож ирсэн нь хэргийн материалд байгаа тул хэргийг үнэн зөв, хөөн хэлэлцэх хугацааны дотор яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас би бие болон сэтгэл санаагаар хохирсон. Хэрэг гарснаас хойш бүтэн *******/нэг/ жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад энэ хүн нэг ч удаа хохирол төлбөрөө барагдуулаагүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         ******* нь 0*******8 оны 05 дугаар сарын 3-ны өдөр цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “ ийн “*******8-3” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.*******-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоодож явсан “ ” ийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар шүүгдэгч *******ас 5*******9000 /таван сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын -р багийн №************** тоотод оршин суух, /МБ:900*******0**************6, утас:9960*******338/ овогт олгуулахаар... тус тус зааж  шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /*******-р хх-ийн 5-56,-р хх-ийн *******-*******9-р ху/, гэрч У.Ихбаярын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд / *******-р хх-ийн 63-64, -р хх-ийн *******-*******9-р ху/, гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /*******-р хх-ийн 65-66-р ху/, Шинжээчийн 0*******8 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №*******3 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн 69-р ху/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын 03 ны өдрийн №67 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******07-р ху/, Техникийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын *******9 ний өдрийн №77 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******69-*******70-р ху/, Техникийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын *******8 ны өдрийн №77 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******69-*******70-р ху/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /*******-р хх-ийн *******4-4-р ху/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураглалууд /*******-р хх-ийн 5-9-р ху/, ******* сумын цэцэрлэгийн хяналтын  камерт бичигдсэн дүрс бичлэг бүхий СD /*******-р хх-ийн 43-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн  байна.

          ******* нь 0*******8 оны 05 дугаар сарын 3-ны өдөр цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “ ийн “*******8-3” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.*******-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дээрх гэмт хэрэг гарсан болох нь Шинжээчийн 0*******8 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №*******3 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн 69-р ху/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн №67 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******07-р ху/, Техникийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийн №77 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******69-*******70-р ху/, Техникийн шинжээчийн 0*******8 оны *******0 дугаар сарын *******8-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******69-*******70-р ху/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /*******-р хх-ийн *******4-4-р ху/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураглалууд /*******-р хх-ийн 5-9-р ху/, ******* сумын цэцэрлэгийн хяналтын  камерт бичигдсэн дүрс бичлэг бүхий СD /*******-р хх-ийн 43-р ху/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд түүний хүсэлтээр удаа дараа шинжээч томилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, ******* нь өөрийн сонгосон өмгөөлөгчийг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудтай тухай бүрд нь танилцаж,   шаардлагатай ажиллагаануудыг хийлгэж байсан тул түүний гаргасан… Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн схем зураг буруу зурагдсаныг дөнгөж сая мэдлээ…, схем зураг буруу зурагдсан учраас шинжээчийн дүгнэлт миний эсрэг гарч байсан байна…, тухайн гэмт хэрэг гарахад би буруугүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Төмөрчөдөрийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Mark II ийн автомашинд эвдрэл, гэмтлийн улмаас шууд зардалд .08.000 төгрөгийн, шууд бус зардалд 850.000 төгрөгийн нийт 3.058.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 0*******8 оны 06 дугаар сарын 8 ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар /*******-р хх-ийн 9-р ху/ тогтоогдож байх тул анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн *******-д …Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…,

-д….Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан   хохирол, хор уршигт тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д заасныг баримтлан шүүгдэгч *******ас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Төмөрчөдөр нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7 дугаар зүйлийн “а”-д Жолоочид  ...согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ ихсэхэд нөлөөлсөн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч Иргэний хуулийн 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-д “....Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” гэж заасны дагуу шүүгдэгч хариуцах гэм хорын хэмжээг 0 хувь буюу *******.05.800 төгрөгөөр багасгаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******, 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-д зааснаар *******ас гэм хорын хохиролд 4.03.000 төгрөг гаргуулан хохирогч Д. олгож, *******.05.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны лавлагаагүйгээр, ямар нэгэн тамга тэмдэггүй, зөвхөн шалгасан мөрдөгчийн гарын үсэг бүхий интернетээс авсан баримтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 0*******9 оны 0******* дүгээр сарын *******9 ний өдрийн 0******* дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дүгээр баг №3-******* тоот хашаа байшинг битүүмжилж, улмаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтаар уг хашаа байшингийн үнийн дүнгээс хохирогчид төлөх төлбөрийг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтэст битүүмжилсэн хөрөнгийг шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 Харин үйлдсэн   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн -д заасан  хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа ба түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэхээс өмнө буюу 0*******9 оны 05 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байна.

Эрүүгийн хуулийн *******.*******0 дугаар зүйлийн *******.*******-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил байхаар хуульчлагдсан хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн *******., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн *******.*******-д зааснаар шүүгдэгч үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн *******-д заасан “ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Шүүхийн 0*******9 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн ,4,5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39,9 дүгээр зүйлийн *******, *******., *******.5, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Шүүхийн 0*******9 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

дугаар заалтыг:

“.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн *******, *******.*******, -д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Прокурорын Газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

4 дүгээр заалтыг:,

“4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******,505 дугаар зүйлийн 505.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******, 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-д заасныг баримтлан шүүгдэгч *******ас гэм хорын хохиролд 4.03.000 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын -р багийн №************** тоотод оршин суух, /МБ:900*******0**************6, утас:9960*******338/ овогт олгож, нэхэмжлэлээс *******.05.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

5 дугаар заалтыг:

“5.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Прокурорын газрын прокурорын 0*******9 оны 0******* дүгээр сарын *******9 ний өдрийн 0******* дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.”  гэж тус тус өөрчлөн найруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                      Г.ДАВААРЕНЧИН

                                            Д.БУЯНЖАРГАЛ