Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/42

 

 

******* холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

 Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид          Г.Давааренчин                                  

                    Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            Г.Дэлгэрсайхан

Хохирогч                             Д.Гантөмөр

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт Рэгзэдмаагийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, *******7 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, ажилгүй, ам бүл *******, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дүгээр хороо дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай, овгийн Рэгзэдмаагийн ******* РД:

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Р.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 109-110 дугаартай тэмдэгт бүхий газарт 93-1******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3. Жолоочийн үүрэг 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж жолоодож явсан улсын дугаартай -20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд баруун шилбэ ясны далд хугарал, баруун, зүүн умдаг ясны далд, хугарал, баруун, зүүн умдаг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, иргэн эрүүл мэндэд баруун дунд чөмгөний ясны далд, сэлтэрхийт, хоёрлосон хугарал, баруун хөл, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд баруун талын 2-6 дугаар хавирганы суганы урд шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн шууны ясны далд хугарал, цээжинд баруун талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар:

            - Яллагдагч ******* холбогдох ******* тоот хэргийг прокурорт буцааж,

            - Хэргийг прокурорт очтол ******* авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            - Хэрэгт дагалдаж ирсэн З.Болормаагийн 93-1******* улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийн 0107569******* дугаартай гэрчилгээ, Р.*******гийн 08653******* дугаартай жолоочийн В ангиллын үнэмлэх, улсын дугаартай -20 маркийн тээврийн хэрэгслийн 022*******9208 дугаартай гэрчилгээ, 108*******627 дугаартай жолоочийн В ангиллын үнэмлэхийг хэргийн хамт прокурорт шилжүүлж,

            - Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “ хохирогчоор тогтоох ажиллагааг хийлгүүлэх" тухай хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

             Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

            1. эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна. Учир нь Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гавал тархины компьютер томографикийн шинжилгээний хариу зэрэг болон хохирогчийн өөрийн бодит үзлэгийг хийж шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Шинжээч нь дүгнэлтийнхээ үзлэг ба шинжилгээ хэсэгт "2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гавал тархины компьютерт томографикийн шинжилгээгээр хүзүүний С2 дугаар нугалмайн баруун талын үений дээд хэсэгт зөрөөгүй хугаралтай, хамрын таславч муруйлттай, хамрын яс хуучин хугаралтай гэсэн атлаа эдгээр гэмтлүүдийг дүгнэлтийнхээ дүгнэлт хэсэгт дурдагдаагүй үндэслэлийг үзлэг ба шинжилгээ хэсэгт /Эмчлэгч эмч хүзүүний нугалмын гэмтэл оношлоогүй, дунд чөмөгний ясны хугарал оношоор эмчлээд эмнэлгээс гаргасан/ гэж тайлбарласан байна.

            Мөн хохирогчийн биед үзлэг хийхэд гарсан эмнэл зүйл шинжүүдийг /хүүхэн харааны хэлбэр 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичирхийлэлт илрэхгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй. Өнгөц ба гүний мэдрэхүйн дээд, доод мөчдөд хэвийн, шөрмөсний рефлекс дээд, доод мөчдөд хэвийн/ үндэслэн дүгнэлт хэсгийн 1-т мөрдөгчийн тавьсан хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл, шарх үүссэн эсэх гэсэн асуултанд хариулт өгсөн байна. Шүүх хуралдааны явцад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч урьд нь мөн зам тээврийн осолд орж нүүр, хамар тус газарт гэмтэж байсан талаар тайлбар хэлсэн болно.

            Шүүхээс шинжээч нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заасан асуултад бүрэн хариулаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултанд бүрэн хариулсан байна. 2 дахь асуултын тухайн шарх нь хэдий хугацаанд үүссэн болох гэсэн хэсгийг орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан тодруулах бүрэн боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэг “Шинжилгээ хийлгэх” 27.1 дүгээр зүйлд “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, мөн хүулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэх заалтын дагуу шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн бол шинжээч томилж шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

            2. Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хохирогч шүүхэд гаргасан "ослын улмаас сэтгэцийн байдалд өөрчлөлт орсон тул сэтгэцийн дүгнэлт гаргуулах" хүсэлтийн дагуу нь ослын улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон эсэхийг дүгнэлт гаргуулан тогтоолгохоор шийдвэрлэсэн. Хохирогч нь зам тээврийн ослын улмаас нойргүйдсэн талаараа хүсэлт ирүүлсэн байх бөгөөд эмчийн магадалгаа болон бусад бичиг баримтаар түүний мэдрэлийн хувьд өөрчлөлттэй болсон талаар баримтгүй байхад шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол.хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй байна гэж үзсэн нь нь үндэслэлгүй байна.

            3. Гэмт хэргийн улмаас эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ, хэмжээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ашид билгүүн” ХХК-ныг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шинЖдэчзвр томилсон ба шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсныг хавтаст хэргийн 83-8******* хуудсанд авагдсан байна. Шинжээчийн дүгнэлтээр улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5******* төрлийн эд анги эвдэрч гэмтсэн болох нь тогтоогдсон бөгөөд ************** эд ангийг солихоор буюу үндсэн үнээр, 10 эд ангийг засварлах боломжтой гэж дүгнэжээ. “Ашид билгүүн” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны 233/10 тоот тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны гаргасан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

            Хохирогчийн өмгөөлөгч О.Энхсаруул машиныг цаашид хэвийн хэмжээнд ашиглах боломжтой эсэх, ашиглах боломжгүй гэвэл зах зээлийн үнэлгээг гаргуулах асуудлаар маргаж байгаа ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооход ач холбогдолтой гэж шүүх үзсэн. Шинжээч нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлтийг гаргах боломжгүй юм. Энэ нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд баримтлах зарчимд нийцэхгүй бөгөөд харин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргах боломжтой байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1610 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.500.000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд үнэлгээг хийсэн арга, үнэлгээ хийхэд ашигласан материал, тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн онцлог байдал зэргийг бүгдийг тодорхой дурьдсан байна. Иймд тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй бөгөөд хэрэв иргэний нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэж үзвэл зах зээлийн үнэлгээ болох 9.500.000 төгрөгийг яллагдагчаас нэхэмжлэх боломж нь нээлттэй байна.

            Мөн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай бүр нь оролцогч нарт танилцуулж байсан бөгөөд оролцогч нараас санал хүсэлт гаргаагүй болно. Иймд Д.Адьяасүрэнд холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

            Хохирогч, түүний өмгөөлөгчид прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Прокурор дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ч хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх ёстой. Хохирогчид болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, мөн ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл авсан жолооч тус хэрэгт ж хохирогчоор тогтоохгүйгээр зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй учир хохирогчоор тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

            1. Хохирогч тучирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч гийн дүгнэлт хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан. Уг дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх заалтаар биед баруун дунд чөмөгний ясны далд сэлтэрхийн хоёрлосон хугарал, баруун хөл нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэжээ.

            Хавтаст хэрэгт МЕЭ1РА8 эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг шинжилгээгээр ...хүзүүний нугалмуудын С2-дугаар нугалмайн баруун талын ... хэсэгт зөрөөгүй хугарлын шугам тодорхойлогдоно ... хамрын таславч дунд хэсгээрээ баруун тал руу ялимгүй муруйлттай ... салстын зузааралтай ... хамар яс баруун талдаа зөрөө багатай хуучин хугаралтай талаар дүгнэсэн.

            Гэтэл хохирогчийн хүзуүний хугарал, хамрын муруйлтын гэмтлийг шинжээч дүгнэлтийнхээ дүгнэлт хэсэгт огт дурдахгүй, үзлэг ба шинжилгээ хэсэгтээ хүзүүний С2-дугаар нугалмайн баруун талын үений дээд хэсэгт зөрөөгүй хугаралтай, хамрын таславч муруйлттай, хамрын яс хуучин хугаралтай” гэж гэмтэл үүссэн байдлыг үзлэгээр тогтоосон мэт харагдаж байна. Шинжээч гэмтэл учирсан гэдгийг үзлэг, шинжилгээгээр тогтоосон бол уг гэмтэл тухайн ослын улмаас үүссэн гэмтэл мөн эсэх, эсхүл хуучин гэмтэл эсэх, хэрэв ослын улмаас үүссэн гэмтэл мөн бол уг гэмтэл гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэхийг тогтоох ёстой.

            Хохирогч ослын улмаас учирсан хохирол, гэмтлээ эмчилсэн зардлаа энэ хэргийг шийдвэрлэсний дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг зардал нь зөвхөн ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулагдсан байх ёстой. Гэтэл прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоохгүйгээр хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж, ослын улмаас учирсан зарим гэмтлийг шинжээч дүгнэлтдээ тусгаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлт болон МЕ01РАЗ эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн баримтаар хохирогч хамрын яс баруун талдаа зөрөө багатай хуучин хугаралтай талаар дүгнэсэн бөгөөд хүзүүний ясны хугарал, хамрын таславч муруйсан гэмтэл нь шинээр үүссэн эсэх, уг гэмтэл нь гэмтлийн зэргийн аль зэрэгт хамаарах гэдгийг тогтоогоогүй гэдгийг дурдаагүй. Мөрдөгч шинжээчид хэчнээн тооны ямар гэмтэл учирсан, гэмтлүүд хэзээ үүссэн талаар тодорхой асуулт тавьсан байхад шинжээч хохирогчийн зарим гэмтлийг дүгнэлтдээ тусгахгүй, мөрдөгчийн асуултанд дутуу хариулсан байхад прокурор үүнийг анхаарч үзэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй юм.

            2. Хохирогч нь өөрийн биеэр шүүхэд ирж, шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлэг гаргаж чадахгүй учраас шүүхэд уг ослын улмаас нойргүйдсэн, цочиж сэрдэг болсон, энэ байдал уг ослоос болсон талаарх тайлбараа бичгээр ирүүлсэн. Шүүх хэрэгт авагдсан ослын талаарх шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримт, хохирогчийн өөрийн тайлбар зэргийг үндэслэн сэтгэцэд өөрчлөлт орсон эсэхийг магадлуулах тухай хүсэлтийг хангасан. Ослын улмаас хүний сэтгэцийн байдалд өөрчлөлт орсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан хохирол хор уршигг хамаарах учраас шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

            3. Хавтаст хэрэгт осолд орж, эвдэрч гэмтсэн хохирогч нарын сууж явсан улсын дугаартай авто машины фото зураг, мөн машины эвдрэл гэмтлийн талаарх үнэлгээний баримтууд авагдсан. Мөрдөгч шинжээч томилохдоо шинжээчид тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргаж ирүүлэхийг даалгаж, уг тээврийн хэрэгслийг цаашид хэвийн ашиглах боломжтой эсэх, хэрэв ашиглах боломжгүй бол зах зээлийн дундаж үнэлгээг гаргуулах талаар асуулт асуухгүй хэргийн бодит хохирол, хор уршгийг бүрэн тогтоохгүй дүгнэлт гаргуулсан.

            Хэрэв тээврийн хэрэгслийг цаашид хэвийн ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай бол мөрдөгч, прокурорын зүгээс уг шинжилгээг хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтныг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах боломжтой. Гэтэл прокурорын зүгээс эд хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч нь машиныг цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Осол гарснаас хойш хохирогч нар тээврийн хэрэгслээ засуулахаар олон засварын газар, *******тай уулзахад “наад машин чинь машин болохгүй, задалж сэлбэг болгоод зар” гэдэг.хариу өгсөн талаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан фото зураг болон шинжээчийн дүгнэлтээр 5******* эд анги солих, засах, цаашид засаад унаад замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдал хангахгүй гэдэг тодорхой харагдаж байхад мөрдөгч, прокурор тээврийн хэрэгслийн ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Прокурор шинжээчийн дүгнэлтийн ерөнхий мэдээлэл хэсэгт бичигдсэн зах зээлийн үнэ 9,500,000 гэдэг үнийг шинжээч уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөгчийн зүгээс шинжээчид уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргах талаар асуулт тавиагүй, шинжээч зөвхөн машины ерөнхий мэдээлэл хэсэгт үнийн талаар дурдсан гэдгийг анхаарах шаардлагатай. Ерөнхий мэдээлэлд бичигдсэн үнийг мөрдөгч асуусан, албан ёсны шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй юм.

            Шинжээч тээврийн хэрэгслийг цаашид хэвийн ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт гаргаагүй байхад иргэний нэхэмжлэгч өөрөө машиныг цаашид ашиглах боломжгүй байна гэж иргэний хэргийн шүүхээр машины үнэ нэхэмжлэх эрхгүй юм.

            *******. Ослын улмаас биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тус хэрэгт зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон учраас хохирогчоор тогтоолгохоор хүсэлт гаргасан.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан.

            Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан.

            хувьд машины өмчлөгч хуулийн этгээдийн ирүүлсэн итгэмжлэлийн дагуу тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох боловч мөн осолд орж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирогч юм. Гэтэл прокурор мөрдөгч хохирогчоор тогтоохгүй, түүний эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарлаж, биед Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмтэл учраагүй учраас хэрэгт хохирогчоор тогтоох шаардлагагүй гэдэг байдлаар тайлбарлаж, шүүхээс уг тайлбарыг хүлээн авч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангах орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд уг ослын улмаас хөнгөн болон хүндэвтэр, хүнд гэмтлийн зэргийн аль ч зэрэгт заасан гэмтэл учирсан хохирогчоор тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг эдлүүлэх ёстой.

            Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч хохирогчоор тогтоолгох тухай хүсэлтийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Хэрэгт оролцож байгаа хүмүүс байр сууриас харахад хохирогчийн хууль ёсны эрх ашгийг сэргээх тал дээр прокурорын байр суурь байх ёстой. Гэтэл энэ хэрэгт прокурор өөр байр суурь дээр байгаад байна. Хохирогчийн гаргаад байгаа хохирол төлбөр, үүссэн гэмтлүүд зэргийг прокурор мөрдөн шалгах ажиллагаа дээр тогтоож, хяналтаа тавих ёстой. Үүнийг шүүх хуралдаан дээр явуулах ёсгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хэлэлцэх ёстой гэтэл хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хууль ёсны байх шаардлага хангаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би хэд хэдэн хүсэлт гаргасан гэтэл талыг нь хүлээж аваад, талыг хэрэгсэхгүй болгосон. Ингэж үнэлээд байгаа нь шүүх урьдчилаад энэ хэргийг дүгнэсэн гэдэг талаас харагдаад байна. Мөн шүүх хэргийг буцаахдаа прокурорын алдааг хараад зааж, алдааг засах үүрэг даалгавар өгч буцаагаад байгаа нь яллах талаас нь хандаад байна гэж би өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хохирогч маань өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хохирлоо нэхэмжлэх эрхгүй болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч гэж хэнийг хэлэх, хохирол гэж юуг хэлээд байгааг тодорхой заасан. Г.Өнөболд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, машинд учирсан хохирлоо нэхсэн. Гэтэл хохирогчоор тогтоогоогүй болохоор өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо авах боломжгүй болчихоод байна. Прокурор дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх ёстой. Хохирогчид болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогоод хохирлыг нь гаргуулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Яллагдагч Р.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 109-110 дугаартай тэмдэгт бүхий газарт 93-1******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3. Жолоочийн үүрэг 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж жолоодож явсан улсын дугаартай -20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд баруун шилбэ ясны далд хугарал, баруун, зүүн умдаг ясны далд, хугарал, баруун, зүүн умдаг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, иргэн эрүүл мэндэд баруун дунд чөмгөний ясны далд, сэлтэрхийт, хоёрлосон хугарал, баруун хөл, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд баруун талын 2-6 дугаар хавирганы суганы урд шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн шууны ясны далд хугарал, цээжинд баруун талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч ******* холбогдох ******* тоот хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын  2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/0******* дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу Р.Адьяасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй буюу нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 27.1 дүгээр зүйлийн 1, 35.21 дүгээр зүйлд тус тус зааснаар анхан шатны шүүх хохирогч тогтоох, шинжээч томилох, шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж хэргийн талаар мэдүүлэг авах эрхтэй боловч эдгээр баримтуудад үндэслэн хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохтой холбоотойгоор заавал хийх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан боловч яллагдагч гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тодорхой хэмжээний хор уршиг үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1-д ...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...гэж,

2-д ...хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ...”гэж зааснаас үзэхэд түүнийг зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь яллагдагч гэмт  үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэх боломжгүй болгож байх тул тул анхан шатны шүүх энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсныг дурьдах нь зүйтэй.

            Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын  2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/0******* дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн1,1.1, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/0******* дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ