| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00428/И |
| Дугаар | 307/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2025/00425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00428/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *****дугаар баг,********** ТӨХКомпанийн хүсэлттэй,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Дархан ******* ******* ТӨХК нь Дархан сум*****дугаар баг,*****дугаар хороолол,******байр,******регистрийн дугаартай ******* овогтой ******* ******* (халаалт, хэрэглээний халуун ус)-аар тасралтгүй ханган ажиллаж байна. Хэрэглэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хүч хэрэглэсний төлбөрөө төлөлгүй 1,335,700.76 төгрөгийн төлбөрийн хуримтлал үүсгээд байгаа ба хариуцсан ажилтан хаягаар очих үед үүдээ нээхгүй, ******* дугаараар холбогдож төлбөрөө төлөлгүй төрийн өмчит компанийн хохроож байгаа болно. 2024 оны 11 дүгээр сард *******гээс дулааны эрчим хүчний хуримтлагдсан төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж багаас тодорхойлсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдийн 307/Ш32025/00586 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* овогтой ******* ******* оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.******* иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 307/ШЗ2025/00586 дугаартай захирамж, ******* эрчим хүчээр хангах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхийн баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Дархан дулааны сүлжээ ТӨХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Хэрэглэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөлгүй 1,335,700.76 төгрөгийн төлбөрийн хуримтлал үүсгээд байгаа ба хариуцсан ажилтан хаягаар очих үед үүдээ нээхгүй, ******* дугаараар холбогдож төлбөрөө төлөлгүй төрийн өмчит компанийн хохироож байгаа болно... гэжээ.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч Дархан дулааны сүлжээ ТӨХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 307/ШЗ2025/00586 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид ...нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хариуцагчийн хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай... гэснээс үзвэл дээрх нотлох баримтуудаар хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ТЯ83021410 регистрийн дугаартай ******* овогтой ******* Цагаанхүүг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.*******г оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, *****дугаар баг,********** ТӨХКомпани (утас:99005766)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС