| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00092/И |
| Дугаар | 304/ШШ2025/00169 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын ******* дугаар баг, З******* х*******ын ******* дүгээр гудамжны *******04 тоотод оршин суух Х******* овогт Л*******гийн Н******* /иргэний бүртгэлийн дугаар:*******30147*******5048*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.Н*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Н******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1*******88 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************3 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд метрийн барааны худалдагчаар ажиллаж байсан. Булган аймгийн Архивын тасгаас лавлагаа авахад Л******* гэх миний овгийг Л гэж бичсэн зөрчилтэй гарч ирсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байсан. Иймээс тэтгэвэрт гарах зорилгоор шүүхэд хандсан. 1*******88 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 0******* дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Урьд шүүхэд хандаж байгаагүй. Манай аавыг Лгийн Л******* гэдэг. Би эхээс хоёулаа нэг эрэгтэй дүүтэй. Иймд Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1*******88 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд метрийн барааны худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Иргэний улсын бүртгэлийн лавлагаа,
-Төрсний бүртгэлийн лавлагаа,
-Л*******гийн Н*******т 1*******87 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1*******88 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн “Ажилд авах тухай” 54 тоот тушаал,
-Төрөл садангийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Л.Н*******ийн хүсэлтээр Н.М, С. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, ******* дугаар зүйлийн *******.*******-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Л.Н*******ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа, түүнд холбогдох хавсралт баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1, Маягт-1, ХААТР-21 лавлагаа,
-Үндэсний төв архиваас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/205 тоот албан бичиг зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Н*******ийн Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1*******88 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************2 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Л.Н******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1*******88 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************2 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Л*******гийн Н*******т 1*******87 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн ажлын тухай мэдээ хэсэгт:
”Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1*******88 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн “Төв дэлгүүрийн метрийн барааны тасагт худалдагчаар авч ажиллуулав” гэх 54 тоот тушаал,
Булган хотын Баянбулаг компанийн захирлын 1**************3 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эрдэнэт хотод шилжин ажиллах болсон тул худалдагчийн ажлаас чөлөөлөв гэх 5******* тоот тушаал” гэх агуулга бүхий бичилттэй,
-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1*******88 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн “Ажилд авах тухай” 54 тоот тушаал /Тушаалд: Нэг...Лгийн Н******* ... нарыг 03 дугаар сарын 01-нээс төв дэлгүүрийн метрийн барааны тасагт хамтын тооцоотой бригадын худалдагчаар түр авч ажиллуулсугай./ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 01/70 тоот албан бичгээр ирүүлсэн Л.Н*******ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа, түүнд хавсаргасан баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарган ирүүлсэн “аймаг-Булган, сум-Булган, РД:ГЮ**************030802, Л******* Н*******, Иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, №**************834*******, төрсөн аймаг-Булган, сум- Булган, он, сар, өдөр:1*********************-03-08, эмэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-албан хаагч, байнга оршин суудаг бригад-VIб, сууж эхэлсэн он-1*******83, гэр бүлийн байдал-гэрлээгүй, мэргэжил-худалдагч, зэрэг-III, он-1*******88, ажилладаг байгууллага-Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он-1*******88, цех, тасаг, бригад-Бараа 1-р дэлгүүр, эрхэлдэг ажил-худалдагч, эрхэлж эхэлсэн он-1*******88, оршдог сум, район-Булган, эцэг-Лхавгасүрэнгийн Л*******, эх-Цийн -” гэсэн ХААТР-1 маягт,
“Л******* Н*******, төрсөн он сар өдөр-1********************* оны 03 сарын 08, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Булган хот, төрсөн газрын нэр-төрөх тасаг, эмэгтэй, яс үндэс-халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Булган хот, 4 дүгээр хороо, 25 айлын орон сууц 1-р орц 18 хаалга, хаана ямар ажилтай-Булган хот 10 жилийн дунд сургууль ******* дүгээр ангийн сурагч, 1*******85 он 03 сарын 5 өдөр Булган ЦС анги, Сери-БУ, №**************834*******” гэсэн Хаягийн хуудас №7 маягт,
“Иргэний үнэмлэх авах өргөдөл бүртгэсэн аймаг-Булган, сум-Булган, он,сар,өдөр-2001-10-18, Сери-Бу, №**************834*******, РД:ГЮ**************030802, овог-Х*******, эцэг /эх/-ийн нэр-Л*******, нэр-Н*******, төрсөн он, сар, өдөр-1*********************.03.08, аймаг-Булган, сум-Булган, газар-төрөх, яс үндэс-халх, хүйс-эмэгтэй, байнга оршин суудаг баг-2 дугаар баг, гудамж-Б-11, хаалга-3, сууж эхэлсэн он-2001, боловсрол-бүрэн дунд, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, гэрлэсэн он-1**************8, олгосон үнэмлэхийн сери-Бу, дугаар-, хүчинтэй хугацаа-2014-03-08, үнэмлэх олгосон шалтгаан-сольсон, олгосон байгууллага-Булган ҮБМА, нөхөр-буугийн , охин-ийн , охин-ийн ” гэсэн ХААТР-21 маягт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Н.Мын: “Би 1*******71 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд бэлтгэлийн мэргэжилтнээр ажилд ороод тасралтгүй 1********************* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаад байгууллага хувьчлалд орж татан буугдсанаар ажлаасаа гарсан. Л.Н******* нь 1*******88 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрт метрийн барааны худалдагчаар анх ажилд ороод тасралтгүй 1**************3 оны 08 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад 1**************3 онд дэлгүүр хувьчлалд ороод ажлаасаа гарсан” гэх,
Гэрч С.ийн: “Би 1*******85 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрт боогчоор ажилд ороод тасралтгүй 1**************5 оныг хүртэл ажиллаад байгууллага хувьчлалд орж татан буугдсанаар ажлаасаа гарсан. Л.Н******* нь 1*******88 онд Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрийн бүс бараа, соёлын тасагт хамтын тооцоотой худалдагчаар анх ажилд орж байсан. Л.Н******* нь 1*******88 оноос 1**************3 оныг хүртэл Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрийн бүс бараа, соёлын тасагт хамтын тооцоотой худалдагчаар ажиллаж байгаад 1**************3 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трест бүхэлдээ татан буугдсанаар ажлаасаа гарч байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан Х******* овогт Л*******гийн Н*******ийн Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1*******88 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************2 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА