Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00462

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00452/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 3,050,764.53 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дижитал зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч төлөөгүй. Иймд  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 3,050,764.53 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* болон хариуцагч Н.******* бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 3,050,764.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Дээрх зээлийн төлбөрийг төлөхдөө хэсэгчлэн дараах хугацаан төлнө.

-2025 оны 04-р сарын 15-ны өдөр 508,000 төгрөг,

-2025 оны 05-р сарын 15-ны өдөр 508,000 төгрөг,

-2025 оны 06-р сарын 15-ны өдөр 508,000 төгрөг,

-2025 оны 07-р сарын 15-ны өдөр 508,000 төгрөг,

-2025 оны 08-р сарын 15-ны өдөр 508,000 төгрөг,

-2025 оны 09-р сарын 15-ны өдөр 510,764.53 төгрөгийг тус тус Голомт банкны 4315106488 тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан “3,050,764.53 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 66,985 төгрөг, төрийн сангийн орлогоос 66,985 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох 3,050,764.53 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 66,985 төгрөг, төрийн сангийн орлогоос 66,985 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН