| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00091/И |
| Дугаар | 304/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл 4 дүгээр багт оршин суух Б******* овогт Х*******ийн У******* /иргэний бүртгэлийн дугаар:/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.У*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1980 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Булган аймгийн Х*******-Ө******* сумын М******* сангийн аж ахуйд мал маллаж байсан. Улмаар 1985 онд цэрэгт татагдаж, 1988 онд цэргээс халагдаж ирсэн. 1988 оны 09 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл М******* Сангийн аж ахуйд мал маллаж байсан. М******* Сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдаж, үүнээс хойш тасралтгүй малаа маллаж байна. 13 настайгаасаа аавтайгаа хамт хөдөлмөр эрхэлж байсан. Би 18 настайдаа цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд бордооны туслах ажилтан болон мал маллаж байсан. М******* Сангийн аж ахуйн контор шатахад хөдөлмөрийн дэвтэр хамт шатсан. Иймд аавтайгаа Булган аймгийн Х*******-Ө******* сумын М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл адуучин, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг хүртэл Тээл багийн мал бордох талбайд нормчин малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн М******* Сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 281 тоот тушаал,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн С*******ийн Х*******и нэрээр түүвэрлэсэн 48 тоот цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын галын дүгнэлт,
-Иргэн Ц.ээс гаргасан тодорхойлолт,
-Иргэн Б.Ж*******аас гаргасан тодорхойлолт,
-Иргэн Г.аас гаргасан тодорхойлолт,
-Батлан хамгаалахын яамны Төв архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний 04/02 тоот “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-Хөхбаньдын У*******т 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон “Цэргийн батлах”-ын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Х.У*******ын хүсэлтээр Б.Ж*******, А.Б******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/68 тоотоор ирүүлсэн Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай архивын лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14/111 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1, Маягт-1 лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.У*******ын шүүхэд гаргасан Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл малчин, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сар хүртэл мал бордох талбайд нормчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Х.У*******ын ө******* насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан хүсэлтээс Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал бордох талбайд нормчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
-Булган аймгийн М******* Сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 281 дүгээр тушаал /Тушаалд: 1. ...цэргээс халагдаж ирсэн Х*******ийн У******* ...нарыг бордоонд туслах ажилчнаар 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Булган аймгийн Х*******-Ө******* сумын 4 дүгээр багийн харъяат Хөх-банди овогтой У******* нь Х*******-Ө******* сумын М******* САА-д 1983, 1984, 1989 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов.” гэсэн 49 тоот лавлагаа,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын “Булган аймгийн Х*******-Ө******* сумын 4 дүгээр багийн төвд байршилтай “М*******” компанийн конторт 1998 оны 12 дугаар сарын 31-нд цахилгаан угсралт, ашиглалтын галын аюулгүйн шаардлага хангаагүйгээс шалтгаалан гал түймэр гарч, эд зүйлс, бичиг баримт, барилга байгууламж шатсан нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн галын дүгнэлт,
-Батлан хамгаалахын яамны Төв архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Х*******ийн У******* БХЯ-ны сайдын 1985 оны 06 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас 1985 оны 06 сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (132) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 06 сарын 18-ны өдөр 595509 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 04/02 тоот “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-Х*******ийн У*******т 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон №595509 дугаар “Цэргийн батлах”-ын хуулбар,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/68 тоот албан бичгээр ирүүлсэн “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн тооцуулсан” гэсэн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүн, ам регистрийн дугаар авахад 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон “аймаг-Булган, сум-Х*******, РД:, Овог-Х, Нэр-У*******, иргэний баримтын нэр-Паспорт, сери-, №, Төрсөн аймаг-Булган, сум-Х*******, он, сар, өдөр:1966-11-12, эрэгтэй, яс үндэс-Халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-Сумын төвд, сууж эхэлсэн он: 1966, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн бус дунд, он-1985, мэргэжил-тракторын жолооч, ажилладаг байгууллага-М******* Сангийн аж ахуй, ажилд орсон он-1988, эрхэлдэг ажил-Худгийн моторчин, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Х*******, цэргийн алба-хаасан, Эцэг-С*******ийн Х, Эх-С*******доржийн Хандаа” гэсэн ХААТР-1 маягт,
1983 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон “овог, нэр-Б У*******, төрсөн он сар өдөр-1966 оны 11 сарын 12, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Х*******, төрсөн газрын нэр-төрөх газар, эрэгтэй, яс үндэс-халх, хаана ямар ажилтай-Булган аймаг Х******* сум 10 жилд сурагч, оршин суугаа хаяг-Булган аймаг, Х******* сум, малчны хороонд” гэсэн Маягт №1 лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Б.Ж*******ын: “Би 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 09 дүгээр сард Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт нормчноор ажилд ороод тасралтгүй 1992 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. Х.У******* бид 2 цэргийн албанаас хамт халагдаж ирээд Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт нэг тушаалаар хамт ажилд орж байсан. Х.У******* нь 1988 оны 09 дүгээр сард Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт малчин, цагаар мотор асаагч буюу моторчноор ажилд орж байсан. Х.У******* нь Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт 1988 оны 09 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолбор нь 1992 оны 06 дугаар сард татан буугдсанаар бид ажилгүй болж байсан” гэх,
Гэрч А.Б*******ийн: “Би 1985 онд цэрэгт яваад 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 08 дугаар сард Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт үхэр тэжээгчээр ажилд ороод тасралтгүй 1992 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. Х.У******* бид 2 нэг онд цэргийн албанаас халагдаж ирж байсан. Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт Х.У******* нь моторчноор 1988 оны 09 дүгээр сард ажилд орж байсан. Х.У******* нь Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолборт 1988 оны 09 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал моторчноор ажиллаж байсан. Булган аймгийн Х*******-Ө******* сумын Тээл багийн мал бордох цогцолбор нь 1992 оны 06 дугаар сард татан буугдсанаар бид ажилгүй болж байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Хүсэлт гаргагч Х.У******* аавтайгаа хамт Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хүсэлт гаргагч Х.У*******ын аавтайгаа хамт 1980 оноос буюу 14 настайгаасаа эхлэн Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан гэх үед мөрдөгдөж байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 163 дугаар зүйлд “залуучуудыг нийгмийн тустай хөдөлмөрт өргөнөөр оролцуулах зорилгоор арван зургаан нас хүрсэн хүүхдийг улс ардын аж ахуй, соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд арван таван нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр ажилд авч болно” гэж заасан ба Х.У******* нь дээрх хуульд заасан нөхцөлөөр 14 настайдаа хөдөлмөр эрхлэх боломжгүй байх тул Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Иймд Х.У*******ын Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал бордох талбайд нормчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Х*******-Ө******* сумын М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
6.Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 48 тоот С******* овогтой Х*******ийн Х*******-Ө******* сумын М******* САА-д 1980-1985 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс нь Х*******ийн У*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Х*******ийн У*******ын Булган аймгийн М******* Сангийн аж ахуйд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл мал бордох талбайд нормчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Х*******-Ө******* сумын М******* Сангийн аж ахуйд 1980 оноос 1985 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА