| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0011/э |
| Дугаар | 0280 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 0280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг
Улсын яллагч: Б.Хэрлэнчимэг
шүүгдэгч Г.Б өмгөөлөгч: Г.Цагаан
шүүгдэгч Б.М өмгөөлөгч: О.Баяраа
шүүгдэгч Д.О, Б.Ц нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэболор
шүүгдэгч Э.Л өмгөөлөгч: Ц.Мандал
Хохирогч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ
иргэдийн төлөөлөгч : Д.Цэрэнчимэд
шүүгдэгч : Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Г Б, Т овогт Б М, Б овогт Д О, И овогт Б Ц, С овогт Э Л нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010760 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Г Б, ,19 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхэд нарын хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:У
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б М,19 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан , РД:Ж
3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д О, 19 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Х аймгийн Г суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн дүгээр хороо дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:С
4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .И овогт Б Ц, ,19 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Х аймгийн Г төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн дүгээр хороо айлын орон сууцны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:С,
5.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Э Л, 19 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, эцэг,эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн дүгээр хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй РД:УЗ99031018,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн хажууд иргэн Д.Г, Л.Л нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож IPone 5s маркийн цагаан өнгийн утас, Скай маркийн цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, түрийвч, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мэдүүлэг өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ адилхан мэдүүлэг байгаа. 2016 оны 03 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө болсон явдал байгаа. Бид нар анх 100 айлд байж байгаад 11 дүгээр хороололын интернет тоглоомын газар хаалттай байхаар нь үлдсэн мөнгөндөө пиво авч ууя гээд явсан. Тэгээд бөөнөөрөө хөгжим бүжгийн хажуугаар дээшээ эргээд сансарлуу онгорхой дэлгүүр хайгаад явсан. М, О, Ц, Л нар бид тавуулаа явж байсан. Л бид хоёрт мөнгө байсан. Ц, М, О нар тухайн үед мөнгө байхгүй байсан. Тэр үед Л бид хоёр урд түрүүлээд нилээн зайтай алхаад явж байсан. Тэгээд явж байхад хойно хүмүүс орилолдоод байхаар нь эргээд харахад манай найзууд байсан. Тэгээд очиход зодоон болсон байсан. Гүйж очоод юу болоод байгаа юм больцгоо гээд болиулсан. Тэгэхэд газарт скай маркийн цагаан өнгийн гар утас байсан. Тэрийг миний утас уначихлаа газраасаа аваадах Б гээд манайхны нэг нь хэлэх шиг болсон. Тэгэхээр нь тэр утсыг газраас аваад цааш явсан. Тэгэхэд М, Л бид гурав явж байхад хойно О, Ц хоёр хоцроод явж байсан. Яасан бэ та хоёр яачив гэхэд за за одоохон очлоо гэсэн. Тухайн үед М надаас түрүүний цагаан гар утас хаана байна гээд надаас авсан. Би гаргаж өгсөн. Тэгээд Л, О нар 100 айл дээр хүрээд ир гээд 100 айлд очиход цагдаа нар ирээд авч явсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиход хохирогч нар iphone5 маркийн гар утас, түрүүвчээ нэхэж байсан. Тухайн үед бид нар хохирогчийн эд зүйлсийг мэдэхгүй байсан. Гэтэл Ц iphone5 маркийн гар утсыг би хаана байгааг мэднэ гээд тухайн цагдаа нартай хамт явж iphone5 маркийн гар утсыг гаргаж өгч байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очиходоо тэр цагаан утас, алга болсон эд зүйлсийг хохирогчийнх гэж огт мэдээгүй байсан. Очсон хойноо мэдсэн. Тухайн өдрөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд гавтай хоносон. Өглөө 10 цагт Төгсбаясгалан байцаагч дуудаж өрөөндөө оруулж ирсэн. Тэгээд болсон хэргийн талаар ярь гээд болсон зүйлийн талаар ярихад битгий худлаа яриад бай бусад чинь үнэнээ хүлээсэн гэсэн. Тэгэхээр нь үгүй болсон зүйл гэхэд өөр нэг ягаан сорочиктой том биетэй залуу орж ирсэн. Тэрийгээ тухайн үед хэн гэдэг ямар цолтойг нь мэдэхгүй байсан. Тэгээд дагаад яв гээд дээшээ гаргаад өөр тэнд байсан нэг цагаан сорочикон дээр хар ноосон цамц өмссөн залуу эрүүгийн төлөөлөгчтэй нийлээд баахан зодсон. Тэгж зодож зодож хийсэн хэргээ үнэнээ хүлээ гээд сүүлдээ би өвдөөд хамаг бие хорсоод байсан. Намайг баахан өшиглөж, цахилгаан бороохойгоор гуя, нуруу, ар тал руу бороохойдсон. Тэгээд би сүүлдээ за болье таны хэлж байгаагаар хэлье гэсэн чинь одоо буугаад ингэж ярь гэж үг зааж өгсөн. Тэгээд би доошоо буугаад зааж өгсөн үгээр нь мэдүүлэг өгсөн. Би өмнөх мэдүүлэг дээр ойлгосон, хохирогчийн карманаас утас авсан гэж хэлээрэй гэсэн би за гээд тэрүүгээр нь өгсөн. Надад өмгөөлөгч авах уу гэж өөр юм асуугаагүй. Тэгээд дараа нь шивж аваад гарын үсэг зуруулсан. Тэр үед өдөр хоёр өнгөрч байсан. Тэгээд тэндээсээ орой нь бөөнөөрөө явсан. Л насанд хүрээгүй байсан учраас тухайн үед батлан даалтанд гарсан. Тухайн үед миний бие дээр шарх сорив, таварсан байсан. Тухайн үед 461 дүгээр хорих ангид очоод биеийг бүгдийг нь шалгаж авдаг юм байна лээ. Бүгдийг нь харж шалгаад юунаас болсон, яасан ийсэн, ийм гээд шалгаж бүртгэж авдаг юм байна лээ. Тухайн үед тэр зодоонд оролцоогүй. Хохирогчийн эд зүйлийг авч байгаа гэж бодоогүй. Найзынхаа утсыг авч байна гэж бодсон. Өөр ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон хэргийг одоо үнэн зөвөөр нь хүлээмээр байна. Эхнээс нь ярья РС-д очиход РС хаалттай байхаар нь сансарын кллонк руу архи авах гэж явсан. Явах замд Б, Л нар мөнгөтэй байсан. О, Ц бид гурав мөнгөггүй гэдэг асуудлаас болон архи, юм авах мөнгөн дээрээсээ муудалцаад би ууралцан байсан. Тэгээд би ганцаараа урд нь явж байсан. Тэгэхэд урдаас Г, Л хоёр гарч ирсэн. би согтуу байсан. Хажуугаар нь зөрөхдөө санамсаргүй Л мөргөлдсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнээс болж маргалдаад байж байхад хойноос Б, Л хоёр ирж байсан. Тэрний араас Ц, О хоёр ирж байсан. Тэгээд Б нь түрүүлж ирэнгүүтээ яагаад миний найзтай хэрэлдээд байгаа юм гээд Г нүүрлүү цохиж авсан. Тэгээд Л нь ирж унгаагаад зодсон. Л Б, Л хоёр зодсон. Г Ц, О хоёр зодсон. Тэгэхэд би хараад зогсож байсан. Яагаад байгаа юм болиоч гэхэд сонсоогүй. Тэгэхээр нь би иргэн хүний үүргээ биелүүлээд дундуур нь орж одоо болио явья гээд Б, Л хоёрыг салгасан. Тэгээд цаашаа эргэж Ц, О хоёрыг салгасан. Тэгээд бид хэд зугтсан. Зугтсан чинь цагдаа гарч ирсэн. Тэгэхээр нь цагдаагаас зугтая гээд зугтаагаад такси бариад 100-н айлын буудал дээр ирсэн. Таксинд явж байхдаа Б гартаа нэг цагаан скай маркийн утас атгасан байсан. Найзынхаа утсыг кармалчих миний карма цоорхой гэхээр нь би Б утас гэж бодоод кармандаа авч хийсэн. Тэгээд таксинаас буугаад зугтая гэхээр нь зугтсан. Юу болсныг би ойлгоогүй. Цагдаа хараад зугтая гэхээр нь зугтсан. Тэгээд Ц утас нь дугарсан. Тэгэхэд О залгаж байсан. Ц утсаа авчихаад О залгаж байна. Түрүүн зугтааж байгаад баригдчих шиг болсон зугтах уу яах уу гэхээр нь юу яриад байгаа юм утсаа өг гээд утсыг нь авч ярьсан. Тэгсэн О найз нь цагдаа нараас зугтаачихлаа та нар хаана байна гэхээр нь би 100 айлын буудал дээр байна хүрээд ир гэсэн. Тэгээд энгийн хувцастай цагдаа нар ирж барьж авч явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Тэгэхэд эрүүгийн төлөөлөгч нар нь зодож нүдэж цахилгаан бороохойдож та нар хэргээ хүлээ гэсэн. Би энэ хэргийг болсон гэж мэдээгүй. Би энэ хэргийг хийгээгүй гэхэд цохиж нүдээд байсан. Тэгээд ингэж хэл, тэгж хэл гээд үг зааж өгсөн. Тэр зааж өгсөн үгнээс нь хэлсэн. Тэгээд дараа дараагийн шатанд чи энэ үгнээс буцах юм бол надад олдохгүй байгаа хэрэг байгаа тэд нарыгаа чамд тохно шүү гэж намайг айлгасан. Тэгэхэд би өмнө 2013 онд 145.2-оор хулгайн гэмт хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Тийм учраас чи энэ хэргийг хийгээгүй гэсэн ч ямар ч хүн итгэхгүй гэж хэлж байсан. Би тэр үгнээс нь маш их айж байсан. Мөн Б, Л хоёр нь энэ хэргээс бид хоёрыг жийж өгөөч мөнгө төгрөг өгье солих хувцас хунар өгье эргэж тойрч байя гэж хэлсэн. Надад нотлох баримт байгаа. Цагдан хорих 461 дүгээр ангийн миний нэр дээр дансанд Б эгч болох Э нь 50.000 төгрөг хийсэн. Мөн Ц, О хоёрын дансанд мөнгө хийнэ гэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 13-нд гэм буруугийн шүүх хурал болох байсан ч Л өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтэж байсан гэх шалтгаанаар хойшлуулсан. Тэгэхэд Б нь доод цагдаа нарын өрөөнд өөрийн өмд, шар гутал, улаан куртикээ өгсөн. Энийг авч бай дараа нь тэгээд мөнгө төгрөг гээд болно. Найзыгаа жийгээд өгчих энэ мэтчилсэн хийсэн хэргээсээ мултрах санаа гаргасан. Би бол хэргээ одоо үнэн зөвөөр нь хүлээж байна. Тухайн үед би айж сандарсан, хуулийн мэдлэггүйгээсээ болж тэд нарын хэлсэн үгэнд итгэж заасан үгээр нь явсан. Би энэ хэргийг өмгөөлөгчдөө хүртэл хэлээгүй. Өнөөдөр л миний үнэн зөвөөр ярьж байгааг өмгөөлөгч сонсож байсан. Ингээд уулзаж ярихгүйгээр ярьчихлаа. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт миний оролцоо байхгүй. Иймд үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажлын хамт олонтойгоо цасны баяр тэмдэглэхээр яваад орой Улаанбаатар хотод орж ирээд Л руу залгасан. Л, Б хоёртой уулзаад дараа нь М, Ц хоёртой тавуулаа нийлээд хамт пиво уухаар явсан. Тэгээд сансарын түнээл өөдөө өгсөж явж байгаад урд М, Б, Л нар явж байсан. Ц намайг согтуу байсан тул хажууд түшээд явж байсан. Тэгээд урд маргаан болоход нь Ц бид хоёр арас нь очсон. Очингуут хохирогч Г өө бүүр тавуулаа юм байна ш дээ гээд надтай маргалдахаар нь би зөрүүлээд заамдалцаад авсан. Заамдалцаад зогсож байхад хажуугаас Б орж ирээд цохих шиг болсон. Яг хэн цохсоныг бол би сайн мэдэхгүй. Сая М хэллээ Б цохисон гэж хэлж байна. Тэгээд нэг нь цохисноос болж зодоон эхэлсэн. Г намайг хэд хэдэн удаа цохиж би Г хэд хэдэн удаа зөрүүлж цохисон. Би Г зодолдсондоо, мөн өөрөө Г гар хүрсэндээ гэмшиж байна. Г газар унаад ноцолдож байх хооронд Ц, М хоёр намайг газраас салгаж авсан. Тэгээд босч ирээд би газраас нэг ширхэг цаг, цаастай зүйлийн хамт авсан. Тэгээд аваад кармалтал зугтаараа гээд орилсон. Тэгээд зугтаж явж байтал цагдаагийн эргүүлийн машин гараад ирсэн. эргүүлийн машинаас цагдаа бууж ирээд хөөе зогс гэнгүүт нь Ц бид хоёр зугтаад би түрүүлж баригдаад цагдаагийн постон дээр ирээд нэгжлэг хийхэд миний карманаас хохирогч Г цаг бас нэг цаастай хамт гарч ирсэн. Мөн миний өөрийн карманд 6.000 төгрөг байсан. Тэгээд цагдаа нар өөр харанхуй өрөөнд оруулж байгаад хэд хэдэн удаа бороохойгоор цохисон. Бусад чинь хаана байна яг одоо хэл эсхүл чамайг саатуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд би Л дугаарыг хэлж өөрөө яриад цагдаатай хамт явж энэ хэдийг барьж аваад цагдаагийн пост дээр ирээд бүгдэд нь нэгжлэг хийсэн. Баянзүрх дүүргийг цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр өглөө 10 цагт ирээд байцаагч нь хүлээж байгаад дээшээ хоёр давхарлуу эрүүгийн төлөөлөгч буюу энгийн хувцастай хүмүүсрүү тус тусад нь нэг нэг өрөөрүү оруулсан. Тэгээд надаас байцаалт авахдаа за юу хийсэн ямар хэрэг хийсэн гэж асуухаар нь би согтуу байсан, хоорондоо маргалдаж зодолдсон гэж хэлсэн тэгэхэд хэргээ худлаа хэл хэргээ хүлээ танай найзууд чинь эхнээсээ хэргээ хүлээж эхэлсэн гэхээр нь үгүй бид нар хоорондоо согтуу байсан хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Тэгэхэд бас хэд хэдэн удаа цохиж нүдсэн. Тэгээд дараа нь босоод ир чи гэхээр нь ширээнийх нь хажууд очиход компьютер дээр байсан 2-3 бичлэг үзүүлсэн. Энэ та хэд мөн байгаа биз дээ хувцас чинь мөн байгаа биз дээ өндөр намаараа харьцахгүй яг мөн байна гээд хэрэг тулгасан. Тэгээд хэнийх нь бичсэн зүйл нь мэдэгдэхгүй цаастай урдаас бариад энийг унш харж байгаа биз дээ танай Б, Ц, М хэргээ хүлээж бичсэн. Энэ хэргээ гэж гүтгэсэн. Тэгээд доошоо ороод байцаалтаа өг гэж үг зааж өгсөн. Тэгээд эрүүгийн төлөөлөгчийн хэлснээр байцаалт өгсөн. Өмгөөлөгч авах эрх байхгүй гэж хэлсэн. Батлан даалтанд гарах уу гэж асуусан. Тэр үед ямар зүйл байдагийг нь мэдэхгүй учраас би үгүй гэж хэлсэн. Тэр үед Л батлан даалтанд гарсан байсан. Тэгээд 461 дүгээр хорих ангид ирээд 2 сар суугаад даалтанд гарсан. Батлан даалтанд гарахдаа жил 3 сар даалтанд байх хуагцаандаа би өөрийн эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Г маргалдаж зодолдсон гэм буруугаа хүлээж байна. Газраас авсан эд зүйлээ дээр хохиросондоо гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ер нь болсон процесс бол Мөнхтулгын ярьж байсан зүйл бүгд үнэн. М бол тэр хооронд салгах гэж гүйж байсан. Би бол Г хэрэлдэж О хамт байсан. Г бол өөдөөс хэдэрлэж О зодолдсон. Тэгээд Г О хоёр зодолдож байгаад унасан. Тэгээд унахаар нь би О татаж босгосон. Тэгээд босгоход газар утас унасан байсан. Тэр утсыг би аваад кармалсан. iphone5 маркийн гар утас байсан. Тэгээд бид нар явья гээд бөөнөөрөө цуг явсан. Гэтэл өөдөөс хөдөлгөөнд эргүүл гарч ирсэн. Тэгээд бид зугтсан. Зугтаад явж байхад би эргээд харахад О баригдаж байсан. Тэгээд би Б, М, Л таарч О баригдчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар зугтах уу яахуу гэж байхад М зугтаах хэрэггүй яах юм гэж хэлж байсан. Тэгж байтал миний утас дугараад О залгасан. Тэгэхэд О би та нар дээр яваад очих уу гээд энгийн хувцастай цагдаа нар ирж барьсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Очиход эрүүгийн төлөөлөгч нарт баахан зодуулсан. Мөн хэрэг тулгах гэж үзсэн. Тэгээд доошоо буугаад хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хүн цохиогүй. Газраас утас авсан. О газраас салгасан гэв.
Шүүгдэгч Э.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М ахын хэлсэн үнэн. Гэхдээ намайг мөнгө төгрөг өгөөд гэдэг нь худлаа нотлох баримт байгаа гэсэн тэрийг нь харж байж болья. Би мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй уулзаачгүй. Намайг жийгээд өгөөч гэж хэлээгүй. Би оролцоогүй хүнд гар хүрээгүй. Би анхны мэдүүгээсээ үнэн зөв хэлсэн. Би болиоч гэж орилсон. Би Б татаад явсан. Б хэнтэй зодолдож байсныг анзаараагүй. Бид хоёр зайтай байсан. Тэгээд гүйж очсон. Тэгээд бид хэд таксинд суугаад явсан. Тэгсэн нөгөө хоёр хаачив гээд байж байхад О ах надруу залгасан. Та нар хаана байна гэхээр нь бид нар 100 айлд байна гэхэд та нар наана байж байгаарай би очлоо гэсэн. Тэгээд бид нар хүлээж байхад энгийн хувцастай хүн хажуугаар өнгөрөх гэж байсан болж байснаа бид нарыг барьж авсан. Тэгээд цагдаагийн тасагт очоод хоноод эрүүгийн төлөөлөгч нар авч ороод бороохойдсон. Бороохойны сорив нь надад үлдсэн байсан. Тэр өдөр би насанд хүрээгүй байсан тул батлан даалтанд үлдсэн гэв.
Хохирогч Б.Г өмнөх шүүх хурлын хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Л бид хоёр явж байсан. Бид хоёр Сансарын Хайт гэдэг бааранд ороод шөнийн 01 цагт гарсан. Сансарын Тунелийн дээрх Орос байрнуудын дэргэд Хотел гэж улаанаар бичсэн байрнуудын дунд хэрэг болсон. Тухайн үед харанхуй байгаагүй, замын гэрэлтүүлэгтэй байсан. Эд нарын нэг нь Л хойноос ирж мөрлөсөн. Хэн нь эхэлж мөрлөсөн гэдгийг санахгүй байна. Тэгэхэд Л уучлаарай гэхэд нь эд нар “юу гэнээ” гээд энэ тэндээс гарч ирсэн. О нь намайг юу гээд байнаа гээд миний хоолойг боосон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор би цагдаа байна, чи ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохиж би газар унасан. Тэгэхэд миний нүүр рүү хоёр талаас өшиглөсөн. Тэр үед би хэн намайг өшиглөж байгааг мэдээгүй. Би “та нар болиочээ, хүн аллаа ш дээ” гэхэд нэг нь явъя гэсэн. Тэгээд явсных нь дараа Л хайхад тэр газар хэвтэж байсан. Би Л хацар руу алгадаж сэргээсэн. Тэгэхэд миний арьсан түрийвч, малгай, бээлий, утас алга болсон байсан. Тэр үед миний гар утас хаягдах ямар ч боломж байгаагүй. Учир нь миний өмсөж байсан хүрэмний энгэрийн халаас цоорхой болохоор гар утас бүр доошоо дотор руугаа унасан байсан. Миний гар утсыг эд нар миний нүүр рүү өшиглөж байхад авсан байх. Би Л босгоод Сансарын тунел рүү очиход цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэн байсан. Би хоёр цагдаад болсон явдлыг хэлсэн. Тэднийг нэг нь уулзвар дээр машинаас буугаад нөгөө нь хэрэг болсон газар очсон. Тэгээд О баригдсан. О цагдаагийн хэлтэст аваачиж нэгжлэг хийхэд миний иргэний үнэмлэхний хуулбар, цаг зэрэг эд зүйлс гарсан. Цагдаа нар О бусадтай нь утсаар яриулахад 100-н айлын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд 100-н айлын автобусны буудал дээрээс энгийн хувцастай цагдаа барьж авсан. Миний ай фонь 5 гар утас олдохгүй байхаар нь асуухад 100-н айлын ойролцоо хашаа давуулж шидсэн гэж байсан. Тэгээд миний утас олдсон. Би М мөнгө аваагүй. Бусад шүүгдэгч тус бүрээс 200.000 төгрөг авсан. Надад 1 сая төгрөгийн хохирол учирсан түүнээс 800.000 төгрөгийг авсан. Одоо Б.М 200.000 төгрөгийн төлбөр авах дутуу байгаа. Гар утсаа авдэрсэн байдалтай авсан. Малгай, Бээлий, арьсан түрийвч олдоогүй. Эдгээр эд зүйлс нийлээд 585.000 төгрөг болсон. Тухайн үед миний биед хөхрөлт, толгой өвдөх зэрэг гэмтэл учирсан байсан гэв.
Хохирогч Л.Л өмнөх шүүх хурлын хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г бид хоёр харих гээд Сансарын тунелийн шатаар буугаад явж байхад нэг банди намайг мөрлөсөн. Тэгэхэд би уучлаарай гэсэн. Гэтэл нэг нь намайг заамдаж авсан. Намайг газар унахад дээрээс дэвссэн. Би энгэрийнхээ халаасыг дарахад нэг нь “наадах чинь энгэрийнхээ халаасанд утсаа хийчээд дараад байна, сайн нүдээд өг” гэж хэлж байсан түүнээс хойшихыг би санахгүй байна. Намайг Ганцоож сэргээж бид хоёр цагдаад хэлсэн. Тэгээд баригдсан хүнээс нь манай найзын цаг, иргэний үнэмлэхийн лавлагаа хоёр гарч ирсэн. Надаас миний түрүүвч, цагаан өнгийн скай маркийн гар утас зэрэг алдагдсан. Миний түрүүвчин дотор 100.000 төгрөг байсан. Намайг сэргэхэд энэ бүгд алга болсон. Намайг цэрэгт явах гэхэд нүд чинь болохгүй байна гээд нүдээр тэнцэхгүй байсан. Эмч намайг нүдэндээ гэмтэлтэй байна гэхэд нь гуйж байж цэрэгт явсан. Миний биед үзлэг хийж гаргасан шүүх эмнэлэгийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18.30 цагийн үед Сүхбаатар дүүрэг 100 айлын урд Нийслэлийн 2 дугаар сургуулийн урд байрлах хувийн цэцэрлэг дээр эмээ Б уулзаж гар утсыг нь авч эмээтэйгээ хамт байж байгаад ганцаараа найз Л, С /найз охин/ нартай уулзахаар 100 айлын Жоби барилгын материалын дэлгүүрийн урд уулзахаар болж 19.40 цагийн үед явсан. Би тэр хоёртой уулзаад хамт алхаж байгаад пиво уухаар болж дэлгүүрээс 6 шил пиво аваад гурвуулаа 3 дугаар сургуулийн хажуугийн 12 давхар байрны орцонд ууж би 2 шил, Л 2 шил, С 2 шилийг уусан. Гэтэл О ах Л руу залгаж ажлыхантайгаа цасны баярт яваад ирлээ Ахуй үйлчилгээний ойролцоо явж байна чи тосоод авчих гэж хэлээд 3 дугаар сургуулийн ойролцоо уулзахаар болоод орцонд хүлээж байхад 22.00 цагийн үед О нилээн согтуу байдалтай ирсэн. С өвөөгийнхөө гэрт орлоо гээд 12 давхарын хажуугийн ногоон байр луу орно гэж хэлээд явсан. О, Л бид 3 эхний пиво авсан хүнсний дэлгүүрт орж 2 литрийн 1 савтай пиво авч буцаад нөгөө орцондоо ороод ууж байтал О найз Ц лүүгээ залгаж дуудсан. Тэгээд намайг ирээд авчих гэж хэлээд Ц хаана байгааг асуухад тэрээр 3 дугаар сургуулийн ойролцоо автобусны буудлын хажууд 22.30 цагийн орчимд ирсэн. Тэгээд бид нар орцноос гарахад О найз Ц, М гэдэг найзтайгаа ирчихсэн байсан. М, Ц, Л, О бид 5 дахин хүнсний дэлгүүр орж пиво авч уусан. М, Л хоёр явж бид 3 орцонд үлдээд юм ярьж байсан. Бид нар орцонд М авчирсан пивыг ууж дуусгаад орцноос шөнийн 01.00 цагийн үед гарсан. Бид нарыг орцонд пиво ууж байхад хүн тааралдаагүй ба бид нуугдаж уусан болохоор хүн хөөгөөгүй. Бид нар орцноос 01.00 цагийн үед гарч 11 дүгээр хорооллын нэрийг нь мэдэхгүй компьютер тоглоомын газар очиж хаалгыг нь тогшиход тайлаагүй. Тэгээд онгойлгохгүй болохоор нь би гар утсаараа найз охин С ярьж байгаад буцаад компьютер тоглоомын газрын үүдэнд иртэл О, М, Ц, Л нар байсан ба одоо яах бэ гэхэд Л, М хоёр Бөхийн өргөө орж дахиад нэг пиво ууя гэж хэлээд урагшаа явахаар болсон. Намайг найз охинтойгоо ярьж байхад тэр 4 хүн дээрэмдэх талаар ярьсан юм шиг байсан. Замдаа хүн тааралдвал цохиж зодоод эд зүйлсийг нь дээрэмдэе гэсэн. Би тухайн үед ямар учиртайг нь асууж байгаад хамт дээрэм хийхээр болсон. Тэгээд бид 5 хөгжим бүжгийн коллеж ороод Сансарын тунел рүү алхаж байхад О тэнд хоёр хүн явж байна гэж хэлээд бүгдээрээ хамт явахаар болж араас нь гүйсэн. Шууд очоод мөрлөхөөр ярилцсан. Хэн нь эхэлж мөрлөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд зодоон эхэлсэн. Би пальто өмссөн залуугийн зүүн шанаа, жижиг хар хувцастай залуугийн баруун шанаанд цохьсон. Манай найзууд нөгөө 2-ыг газар унагаад дээрээс нь нийлж зодож байтал нэг нь манайхаан юмыг нь ав гээд байхаар нь Л баруун халаас өмдийг нь ухаж би нөгөө талын халаасыг ухахад цагаан өнгийн Скай маркийн гар утас гарч ирсэнийг би авсан. Ц, О, М 3 хар өнгийн хувцастай залуугийн халаасыг нь ухаж эд зүйлсийг нь авсан. Бид нар тэгээд зугтааж байрны дунд ороод хоорондоо уулзаад юу гарч ирсэн гэхэд Ц 1000 гаран төгрөг, О хар өнгийн түрүүвч, би цагаан Скай маркийн гар утас, Л, М нар юм аваагүй байсан. Сүүлд цагдаагийн газар баригдах үед О биенээсээ төмөр цаг гаргаж ирсэн, хохирогчийн гар утас хаана байна гэхэд Ононбаяр хашаа давуулаад шидсэн гэж хэлээд зааж өгсөн. Бид нар бөөндөө дээрэм хийе мөнгө олье гэж ярилцсан гэжээ. /1-р хх-ийн 116-117/
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дүүгээ харж байгаад гэрээсээ орой 21.00 цагийн үед гарч ээжийг гэртээ ирэх үед нь Ц рүү залгахад тэрээр намайг дуудсан. Тэгээд бид хоёр уулзахаар болсон. Би Ц 100 айлын ойролцоо очиж уулзахад тэрээр ганцаараа явж байсан ба найз нартайгаа уулзана гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хамт явахаар болсон. О ажлыхантайгаа мөсний баяр тэмдэглээд ирлээ гээд их согтуу байдалтай ирсэн. Л, Б нар бага зэрэг согтуу байсан. Бид нар уулзаад дэлгүүрээс 2 литрын хэмжээтэй 2 сав пиво авч орцонд орж уусан. Ямар байр байсныг сайн анзаараагүй. Бид нар пиво ууж байгаад шөнийн 01.00 цагийн үед гарч компьютер тоглоомын газар очиж тоглохоор болж 100 айл буюу 11 дүгээр хороололд байдаг газар очиход ажиллуулдаг хүн нь оруулаагүй. Тэгээд бид нар хүнсний дэлгүүр орж архи пиво авахаар явж байхад үл таних 2 залуу явж байхаар нь би эхлээд мөрлөлцөж хэрүүл үүсгэсэн. Нөгөөдүүл үгийн зөрүүгүй нөгөө хоёр хүнийг зодсон. Тэгээд зугтах үед манай найзууд эд зүйлийг нь авсан байсан. Компьютер тоглоомын газар оруулахгүй болохоор нь бид нар дээрэм хийе гэж ярилцсан юм. Бид нар тухайн шөнөө удалгүй цагдаад баригдсан. Бид нар таксинд суухад Л цагаан өнгийн Скай маркийн гар утас үзүүлээд үүнийг авсан гэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Цагдаа дээр очтол гар утас бэлэн мөнгө нэхсэн. Гэтэл Ц гаргаж өгсөн. Зугтааж байхдаа нуучихсан байсан юм байлаа. Бид нар тухайн үед мэдээгүй болохоор аваагүй гэсэн гэтэл Ц гар утас, О түрүүвчийг нь авсан байсан байлаа гэжээ. /1-р хх-ийн 124/
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эхээс ам бүл 3. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 08.30 цагийн үед найз нартайгаа Толгойтоос хойш Улаанбаатар цанын баазад салхинд гарч 18.00 цагийн үед Улаанбаатар хотод ирж ажлынхаа хүмүүстэй хороололд караокед сууж 2 шил пиво ууж байгаад хорооллоос 20.00 цагийн үед гарч 22.30 цагийн үед Л холбогдож ярихад Л Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо байна гэж хэлээд очиж уулзахад Б хамт байж байсан. М, Ц нар араас ирсэн. Бид нар байрны орцонд сууж байгаад Сааданд гарч Б найз охинтой уулзаад түүнийг гэрт нь оруулаад бид 5 Сансарын тунель рүү явахаар болсон. Тэгээд бид нарыг явж байхад Тунель дээр үл таних 2 залуу явж байтал М, Б, Л гурав араас нь гүйж очсон, Ц бид хоёр тэдний ардаас очтол тэд нар маргалдаж %байсан. Гэтэл манай найзуудаас хэн нэг нь нөгөө залуучуудыг цохиод автал зодоон эхэлсэн. Гэтэл манай хэд мөнгө, түрүүвч, цаг зэргийг авч зугтсан байсан. Би 6000 төгрөгийг өмднийх нь арын халааснаас авсан, мөн цагаан өнгийн төмөр цаг газар унахаар нь халаасандаа хийсэн. Тэгээд зугтаж байгаад баригдсан. Бид нар бөөндөө явж байгаад хоорондоо хүний эд зүйлс дээрэмдэе гэж ярилцсан гэжээ. /1-р хх-ийн 131/
Шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би дээрэмдэх санаа байгаагүй. Бид нар анх уулзаж бөхийн өргөө орж архи, пиво уухаар явж байсан тэгээд явж байх замдаа тааралдаж маргалдаж зодолдсон. Тэгээд зугтаах үедээ Ай фоне 5 Эс маркийн гар утсыг нь унасан байх үед нь авсан. Би бага зэрэг согтуу байсан болохоор хэн зодоон эхлүүлсэнийг мэдэхгүй байна. Бөөндөө явж байгаад л маргаан болсон. Газар унасан байхад нь би О утас юм байх гэж бодоод л авчихсан. Г, Л нарын биед хэн гэмтэл учруулсаныг би хараагүй гэжээ. /1-р хх-ийн 135/
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байдаг гэртээ байж байтал Б над руу залгаад хамт пиво уух уу гэж дуудхаар нь би гарахаар болоод паспортын хэлтсийн ойролцоо уулзахаар болсон. 21.00 цагийн үед бид 2 уулзсан намайг очиход Б найз охин болох С хамт байж байсан. Б уулзаад С Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замдаа хүнсний дэлгүүрээс 6 шил Сэнгүр пиво авсан. Тэгээд дугаарыг нь мэдэхгүй байрны орцонд ороод хамгийн дээд давхарт нь гараад авсан пивоо 2 хоёроор нь ууцгаасан. Бид нарыг орцонд байж байхад О ах над руу залгаад би согтуу байна намайг 100 айл дээрээс ирээд авчих гэхээр нь би чадахгүй гэсэн. Яагаад гэвэл би Б байсан болохоор очихгүй гэж хэлсэн тэгсэн чинь О ах чи хэзээ ийм болчихсон юм хүрээд ир гээд байхаар нь би очиж авахаар болсон. Тэгээд би та 3 дугаар сургууль дээр ирээд залга би тосоод авий гэж хэлээд утсаа салгасан. Бид 3-ыг орцонд байж байтал 22.00 цагийн орчимд О ах залгаад би ирчихлээ гэсэн. Тэгээд би О ах ирчихсэн байна гэнэ би аваад ирий гээд тэр хоёрыг үлдээгээд явсан. Намайг сургуулийн автобусны буудал дээр очиход О ах ирчихсэн байсан ба тэр их согтуу байсан. Бид хоёр Б, С хоёрын байсан орцонд очсон. Тэгтэл С би гэртээ орлоо гээд Б гаргаж өгөхөөр явсан. Б буцаж ирэхээр нь бид 3 хамт пиво уухаар болж би дэлгүүр орж 2 литрын хэмжээтэй 1 савтай пиво авч орцонд ирээд бид 3 хувааж уусан. Тэгж байхад О би найзыгаа дуудна гээд миний утсаар Ц дуудсан. Ц манай гэрийн ойролцоо байдаг юм. Тэгээд 23.00 цагийн орчимд Ц найз гэх М хамт ирсэн. Ингээд бид нар 5-уулаа болоод дахин 2 савтай пиво авч уусан. Тэгээд байж байтал жижүүр нь ирээд бид нарыг орцноос гаргасан. Бид нар пивоо дуусгах гээд өөр орцонд орж уусан. Бид нар дахин пиво уухаар болоод дэлгүүр орох гэтэл хаасан байсан. Тэгээд 11 дүгээр хорооллын компьютер тоглоомын газар орж тоглох гэтэл мөн хаалттай байсан. Ингээд пиво олж ууя гэтэл надад 10.000 төгрөг Б 5000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй юм байна уугаад яах юм караоке орье гэхэд М ах хэрэггүй гэсэн. Гэтэл М ах мөнгө байхгүй юм чинь хүн дээрэмдэе гэж О, Ц хоёрт хэлсэн. Үүнийг Б бид хоёр хажууд нь зогсож байхдаа сонссон. Тэгээд бид нар Сансарын тунель дээр явж байтал М, О, Ц нар урд алхаж байсан үл таних 2 залуугийн хажуугаар гарахдаа мөрлөж маргаан үүсгэж зодоон эхэлсэн. Б нэг хүнтэй барьцалдчихсан байхаар нь би очиж салгасан. Тэгтэл нэг нь зугтаая гэхээр нь би Б дагуулаад зугтсан. Бид нар зугтаагаад байрны дундуур орж гүйж байхад хөдөлгөөнт эргүүл харсан байсан. Тэгээд бид нар зугтаж явж байгаад цуваад баригдсан. Б Скай маркийн гар утас гарч ирсэн. Цагдаагийн хэсэг дээр очиход Ц Ай фоне 5 Эс маркийн гар утас, түрүүвчийг олж ирж өгсөн. Би эдгээрийг хүний эд зүйлс авсан байсныг сүүлд мэдсэн. Би ямар нэгэн эд зүйлс аваагүй. Тэдгээрийг зодолдоод эхлэхээр нь салгасан. Б хүний юм авсан байсныг сүүлд цагдаа дээр ирээд л мэдсэн гэжээ. /1-р хх-ийн 145-146/
Д.Г асууж авсан тайлбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэвжурмын офицер, цагдаагийн а/д Г.Батсайханы илтгэх хуудас / хх-н 3-6/, хэрэгт холбогдогч нарын талаарх лавлагаа, эд зүйл хураан авсан тэмдэглэлд: Б.М цагаан өнгийн Скай маркийн нүүр хэсэгтээ хагарсан байдалтай мэдрэгчтэй гар утсыг 2016.3.02-ны өдөр хураан авсан, Б.Ц Ай фоне 5 эс маркийн гар утас, дэлгэцний дээд талд цуурсан байдалтай, imei 358841059864855 дугаартай гар утсыг, Д.О цагаан өнгийн төмөр оосортой эрэгтэй хүний цагийг тус тус хураан авсан тухай тэмдэглэсэн байна./хх-н 7-15/, эд зүйлийн үнэлгээ : 585.000 төгрөг гэж үнэлжээ./ хх-н 16-17/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-н 18-21/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-н 22-43/
Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ний өдөр би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунел дээр байдаг Хайт бааранд Л хамт орчихоод 02.00 цагийн үед гэрлүүгээ харих гээд Сансарын клонк руу алхаж байтал ардаас хар урт куртка өмссөн 173-175 см орчим өндөртэй залуу ирээд шууд мөргөсөн. Тэгтэл манай найз Л уучлаарай гэхэд чи надтай муудалцдаг хэн бэ гээд над руу дайрсан. Хойноос нь 4 залуу ирээд урт хоолойтой цамцтай 20 орчим настай залуу намайг заамдаад урт хар куртиктэй залуу миний нүүр лүү 2-3 удаа шанаадсан. Бусад залуучууд нь манай найзыг зодож байсан. Нэг нь миний нуруу руу өшиглөхөд би газар унасан. Тэгээд миний дээрээс нүүр лүү өшиглөөд байсан. Би болиочээ гээд тусламж гуйж орилсон. Тэгээд тэр залуучууд зугтаасан бөгөөд босоод ирэхэд түрүүвч дотор байсан 6000 төгрөг, Ай Поне-5 Эс утас, контас саарал өнгийн цаг, савхин бээлий, зэргийг аваад явсан байсан. Би утсаа 650.000 төгрөг, цагаа 80.000 төгрөг, савхин бээлийгээ 25.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манай найз миний хажууд ухаангүй хэвтэж байсан бөгөөд би найзыгаа сэрээгээд цагдаад хэлэх гээд Сансарын тунел рүү явж очоод дэслэгч цолтой цагдаа зогсож байхаар нь очоод болсон явдалын талаар хэлэхэд алаг тэргэнд суугаад аваад явсан. Ардаас нь хөөсөөр байгаад тухайн залуусыг барьж авсан. Хүзүүтэй саарал өнгийн цамц өмссөн залууг Шунхлай клонкоос барьсан бусад залуусыг нь 100 айлын автобусны буудал дээрээс цагдаа нар баривчилсан. Миний зүүн нүд хавдсан, толгой хөдөлсөн, уруул сэтэрсэн, урд дээд хоёр шүд хөдөлсөн, толгой хавдсан байсан гэжээ. /1-р хх-ийн 45-46/ /хх-н 44-49/
Хохирогч Л.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ний өдөр шөнийн 00.00 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунел дээр байдаг Хайт бааранд найз Д.Г хамт ороод хүн бүрийн 2 шил Нийслэл пиво уучихаад баарнаас шөнийн 02.00 цагийн үед гэрлүүгээ харихаар гарсан. Бид хоёр Сансарын Клонк руу алхаж байтал ардаас 20-21 орчим насны хар урт куртик өмссөн залуу ирээд намайг шууд мөрлөсөн. Би тэр залуугаас уучлаарай гэхэд хамт явж байсан гэх 20-21 орчим насны 170-175 см орчим өндөртэй залуу ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь би нүдээ дартал намайг эхлээд мөрөлсөн гэх залуу миний баруун хацрын шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь би энгэрийн халаасанд байсан гар утсаа барьсан чигтээ газар унахад цаанаас нь 170-175 см орчим өндөртэй 20-21 орчим насны залуу гүйж гарч ирээд 3 залуу нийлээд миний толгой руу өшиглөөд, үсдээд чирээд нэг залуу нь наадах чинь гар утсаа тавихгүй байна наадхаа цохиод бай гээд намайг нийлээд зодож байхад цаана нь манай найз Д.Г 20-21 орчим насны 2 залуу газар унагаасан байдалтай мөн зодож байсан. Тэгээд би ухаан алдаад Д.Г намайг сэрээгээд бид 2 цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар нөгөө залуучуудын ардаас хөөсөөр байгаад тухайн залуусыг барьж авсан. Хүзүүтэй саарал өнгийн цамц өмссөн залууг Шунхлай клонкоос барьсан бусад залуусыг 100 айлын автобусны буудал дээрээс цагдаа нар барьсан. Миний баруун нүд хавдсан, толгой хөдөлсөн, хэлээ хазсан, толгой хавдсан байсан гэжээ. /1-р хх-ийн 56-57//хх-н 49-53/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай том хүүхэд Б.Ц 2013 онд Нийслэлийн 57 дугаар сургуулийг төгсөж 2013-2015 онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг суралцаж төгссөн. Цэргийн албыг Зэвсэгт Хүчний 016 дугаар ангид хааж, 2015 онд халагдаад хөдөө эмээ, өвөөгийнхөө гэрт Хэнтий аймагт байж байгаад ирсэн. Манай эхнэр Г Скай төвд хувиараа худалдагч хийдэг юм. Манай хүү зан аашийн хувьд дөлгөөн ямар нэгэн хүнтэй маргалдаад байдаггүй, гадуур дэмий тэнээд явдаггүй, төлөв томоотой дуу цөөтэй хүүхэд. О хоёулаа эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм харин М бол найзууд. Спортын хувьд бол зааланд сагсан бөмбөг тоглодог. Архи дарс ерөөсөө хэрэглэдэггүй юм гэжээ. /1-р хх-ийн 54-55/
Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай хүү М 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, яс үндэс халх, Нийслэлийн 57 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Өвөрхангай аймгийн цэргийн ангид 2013-2014 онд Цэргийн алба хаасан. Дорнод аймагт цэргийн алба хаасны дараа дүү Ууганцэцэгтэй хамт ажил хийлгэхээр явуулаад нэлээд удаж байгаад хулгайн хэрэгт холбогдсон. Дорнод аймагт Цэвэр усны түгээгч борлуулагчаар ажиллаж байсан юм. Манай хүү гайгүй, гэртээ л байж байдаг юм. Уур уцаар багатай. Гэр бүлдээ халамжтай. Миний мэдэхийн Ц найзууд. Тэд нэг сургуульд хамт суралцаж байсан юм. Архи дарс уудаггүй юм гэжээ. /1-р хх-ийн 56-57/
Гэрч М.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний том хүү О 1993 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Гурван баян суманд төрсөн яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, Архангай аймгийн Их Тамир сумын сургуулийг 9 дүгээр анги, Улаанбаатар хотод Шинэ иргэншил нэртэй сургуулийг тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. Түүнээс хойш тогоочоор Рояль ресторанд ажиллаж байгаад одоо хорооллын нэг ресторанд тогоочоор ажиллаж байгаа. Цэргийн алба хаагаагүй, чихний хэнгэрэг нь цоорхой, уушиг нь устаж хатгаа авч эмчилгээ хийлгэж байсан юм. Манай хүү зан аашийн хувьд дөлгөөн, даруухан, дээрмийн гэмт хэрэг хийхээр хүүхэд биш юм. Бид нарт их түшигтэй. Ц найзууд. Бид эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм. Архи дарс хэрэглэж байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 57-58//
Гэрч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай дүү Г.Б 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийг 2013 онд төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш гэртээ байгаа. Цусны өвчтэй болохоороо гэртээ л байдаг юм. Манай дүү муу зан байхгүй, шударга, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, өөрөөсөө ах болон дүү хүмүүсийг их хүндэлдэг юм. Зураг зурдаг, гитар хөгжим дардаг, спотрын хувьд сагсан бөмбөг тоглодог. Найз нар нь Ж, У, М, С нар юм. Л, М, О нартай найз нөхдөөрөө дамжуулан танилцсан гэсэн. Архи дарс уудаггүй юм гэжээ. /1-р хх-ийн 60-61/
Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хүү Г.Б 9 дүгээр ангийг 2013 онд Нийслэлийн 57 дугаар сургуульд сурч төгссөн. Бие муутай болохоороо гэрээрээ байдаг юм. Зөөлхөн зан ааштай цусны өвчтэй болохоороо гэрийн асаргаа хяналтанд байдаг юм. Найз нарых нь талаар сайн мэдэхгүй. Сургуулийн найз нөхөд л байдаг байх гэжээ. /1-р хх-н 62-64/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 65/
2016.3.02-ны өдрийн 3076 дугаартай дүгнэлтэд:
1.Д.Г биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 65/
Оролцогч нарт шинжилгээхийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 67-68/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 69/
2016.3.02-ны өдрийн 3078 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлтэд:
1.Л.Л биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-н 70/
Оролцогч нарт шинжилгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 71-78/
Сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолууд /хх-н 79-110/
Э.Л Х.Х, Д.Д нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 111-114/
Г.Б сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 115-121/,
Б.М сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 122-128/,
Д.О сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 129-135/,
Б.Ц сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 136-141/,
Э.Л сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 142-149/,
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 150/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 151/,
Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 153/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 154/,
Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 159/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 160/,
Б.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 161/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 1162/,
Э.Л иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 167/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 168/, зэрэг болно.
Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нар нь пиво уух мөнгө олох зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн хажууд иргэн Д.Г, Л.Л нарыг зодож Д.Г IPone 5s маркийн цагаан өнгийн утас, Л.Л Скай маркийн цагаан өнгийн гар утас бугуйн цаг,түрийвч, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Д.Г биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2016.3.02-ны өдрийн 3076 дугаартай дүгнэлт . /1-р хх-ийн 65/
Л.Л биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2016.3.02-ны өдрийн 3078 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлт /1-р хх-н 70/
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Эд нарын нэг нь Л хойноос ирж мөрлөсөн. Хэн нь эхэлж мөрлөсөн гэдгийг санахгүй байна. Тэгэхэд Л уучлаарай гэхэд нь эд нар “юу гэнээ” гээд энэ тэндээс гарч ирсэн. О нь намайг юу гээд байнаа гээд миний хоолойг боосон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор би цагдаа байна, чи ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохьж би газар унасан. Тэгэхэд миний нүүр рүү хоёр талаас өшиглөсөн. Тэр үед би хэн намайг өшиглөж байгааг мэдээгүй. Би “та нар болиочээ, хүн аллаа ш дээ” гэхэд нэг нь явъя гэсэн. Тэгээд явсных нь дараа Л хайхад тэр газар хэвтэж байсан. Би Л хацар руу алгадаж сэргээсэн. Тэгэхэд миний арьсан түрийвч, малгай, бээлий, утас алга болсон байсан. Тэр үед миний гар утас хаягдах ямар ч боломж байгаагүй. Учир нь миний өмсөж байсан хүрэмний энгэрийн халаас цоорхой болохоор гар утас бүр доошоо дотор руугаа унасан байсан. Миний гар утсыг эд нар миний нүүр рүү өшиглөж байхад авсан байх. Би Л босгоод Сансарын тунел рүү очиход цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэн байсан. Би хоёр цагдаад болсон явдлыг хэлсэн. Тэднийг нэг нь уулзвар дээр машинаас буугаад нөгөө нь хэрэг болсон газар очсон. Тэгээд О баригдсан. О цагдаагийн хэлтэст аваачиж нэгжлэг хийхэд миний иргэний үнэмлэхний хуулбар, цаг зэрэг эд зүйлс гарсан. Цагдаа нар О бусадтай нь утсаар яриулахад 100-н айлын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд 100-н айлын автобусны буудал дээрээс энгийн хувцастай цагдаа барьж авсан. Миний ай фонь 5 гар утас олдохгүй байхаар нь асуухад 100-н айлын ойролцоо хашаа давуулж шидсэн гэж байсан. Хайж олоход эвдэрсэн байсан гэсэн мэдүүлэг
Хохирогч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … нэг банди намайг мөрлөсөн. Тэгэхэд би уучлаарай гэсэн. Гэтэл нэг нь намайг заамдаж авсан. Намайг газар унахад дээрээс дэвссэн. Би энгэрийнхээ халаасыг дарахад нэг нь “наадах чинь энгэрийнхээ халаасанд утсаа хийчээд дараад байна, сайн нүдээд өг” гэж хэлж байсан түүнээс хойшихыг би санахгүй байна. Надаас миний түрүүвч, цагаан өнгийн скай маркийн гар утас зэрэг алдагдсан. Миний түрүүвчин дотор 100.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Э.Л мөрдөн байцаалтад өгсөн … . Бид нар дахин пиво уухаар болоод дэлгүүр орох гэтэл хаасан байсан. Тэгээд 11 дүгээр хорооллын компьютер тоглоомын газар орж тоглох гэтэл мөн хаалттай байсан. Ингээд пиво олж ууя гэтэл надад 10.000 төгрөг Б 5000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй юм байна уугаад яах юм караоке орье гэхэд М ах хэрэггүй гэсэн. Гэтэл М ах мөнгө байхгүй юм чинь хүн дээрэмдэе гэж О, Ц хоёрт хэлсэн. Үүнийг Б бид хоёр хажууд нь зогсож байхдаа сонссон. Тэгээд бид нар Сансарын тунель дээр явж байтал М, О, Ц нар урд алхаж байсан үл таних 2 залуугийн хажуугаар гарахдаа мөрлөж маргаан үүсгэж зодоон эхэлсэн. Б нэг хүнтэй барьцалдчихсан байхаар нь би очиж салгасан. Тэгтэл нэг нь зугтаая гэхээр нь зугтаж явж байгаад цуваад баригдсан. Б Скай маркийн гар утас гарч ирсэн. Цагдаагийн хэсэг дээр очиход Ц Ай фоне 5 Эс маркийн гар утас, түрүүвчийг олж ирж өгсөн. Б хүний юм авсан байсныг сүүлд цагдаа дээр ирээд л мэдсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн .. Намайг найз охинтойгоо ярьж байхад тэр 4 хүн дээрэмдэх талаар ярьсан юм шиг байсан. Замдаа хүн тааралдвал цохиж зодоод эд зүйлсийг нь дээрэмдэе гэсэн. Би тухайн үед ямар учиртайг нь асууж байгаад хамт дээрэм хийхээр болсон. Тэгээд бид 5 хөгжим бүжгийн коллеж ороод Сансарын тунел рүү алхаж байхад О тэнд хоёр хүн явж байна гэж хэлээд бүгдээрээ хамт явахаар болж араас нь гүйсэн. Шууд очоод мөрлөхөөр ярилцсан. Хэн нь эхэлж мөрлөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд зодоон эхэлсэн. Би пальто өмссөн залуугийн зүүн шанаа, жижиг хар хувцастай залуугийн баруун шанаанд цохьсон. Манай найзууд нөгөө 2-ыг газар унагаад дээрээс нь нийлж зодож байтал нэг нь манайхаан юмыг нь ав гээд байхаар нь Л баруун халаас өмдийг нь ухаж би нөгөө талын халаасыг ухахад цагаан өнгийн Скай маркийн гар утас гарч ирсэнийг би авсан. Ц, О, М 3 хар өнгийн хувцастай залуугийн халаасыг нь ухаж эд зүйлсийг нь авсан. Бид нар тэгээд зугтааж байрны дунд ороод хоорондоо уулзаад юу гарч ирсэн гэхэд Ц 1000 гаран төгрөг, О хар өнгийн түрүүвч, би цагаан Скай маркийн гар утас, Л, М нар юм аваагүй байсан. Сүүлд цагдаагийн газар баригдах үед О биенээсээ төмөр цаг гаргаж ирсэн, хохирогчийн гар утас хаана байна гэхэд О хашаа давуулаад шидсэн гэж хэлээд зааж өгсөн. Бид нар бөөндөө дээрэм хийе мөнгө олье гэж ярилцсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117/
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд бид нар хүнсний дэлгүүр орж архи пиво авахаар явж байхад үл таних 2 залуу явж байхаар нь би эхлээд мөрлөлцөж хэрүүл үүсгэсэн. Нөгөөдүүл үгийн зөрүүгүй нөгөө хоёр хүнийг зодсон. Тэгээд зугтах үед манай найзууд эд зүйлийг нь авсан байсан. Компьютер тоглоомын газар оруулахгүй болохоор нь бид нар дээрэм хийе гэж ярилцсан юм. Бид нар тухайн шөнөө удалгүй цагдаад баригдсан. Бид нар таксинд суухад Л цагаан өнгийн Скай маркийн гар утас үзүүлээд үүнийг авсан гэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Цагдаа дээр очтол гар утас бэлэн мөнгө нэхсэн. Гэтэл Ц гаргаж өгсөн. Зугтааж байхдаа нуучихсан байсан юм байлаа. Бид нар тухайн үед мэдээгүй болохоор аваагүй гэсэн гэтэл Ц гар утас, О түрүүвчийг нь авсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124/
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд бид нарыг явж байхад Тунель дээр үл таних 2 залуу явж байтал М, Б, Л гурав араас нь гүйж очсон, Ц бид хоёр тэдний ардаас очтол тэд нар маргалдаж байсан. Гэтэл манай найзуудаас хэн нэг нь нөгөө залуучуудыг цохиод автал зодоон эхэлсэн. Гэтэл манай хэд мөнгө, түрүүвч, цаг зэргийг авч зугтсан байсан. Би 6000 төгрөгийг өмднийх нь арын халааснаас авсан, мөн цагаан өнгийн төмөр цаг газар унахаар нь халаасандаа хийсэн. Тэгээд зугтаж байгаад баригдсан. Бид нар бөөндөө явж байгаад хоорондоо хүний эд зүйлс дээрэмдэе гэж ярилцсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131/
Шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн … Би дээрэмдэх санаа байгаагүй. Бид нар анх уулзаж бөхийн өргөө орж архи, пиво уухаар явж байсан тэгээд явж байх замдаа тааралдаж маргалдаж зодолдсон. Тэгээд зугтаах үедээ Ай фоне 5 Эс маркийн гар утсыг нь унасан байх үед нь авсан. Би бага зэрэг согтуу байсан болохоор хэн зодоон эхлүүлсэнийг мэдэхгүй байна. Бөөндөө явж байгаад л маргаан болсон. Газар унасан байхад нь би О утас юм байх гэж бодоод л авчихсан. Г, Л нарын биед хэн гэмтэл учруулсаныг би хараагүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135/ зэрэг болно.
Г.Б, Б.М, Д.О, Б.Ц Э.Л нар пиво уух мөнгө олох зорилгоор дээрэм хийе гэж ярилцаад Бөхийн өргөө орчим руу явж байгаад замд тааралдсан Л.Л Б.М мөрөөрөө мөрлөж маргаан үүсгэн маргалдаж байхад нь араас нь үлдсэн 4 нь ирж Г Д.О заамдаж авч цохиж газар унаган тал талаас нь зодож эд зүйлийг авсан нөхцөл байдал хохирогч Г.Г өгсөн …Л уучлаарай гэхэд нь эд нар “юу гэнээ” гээд энэ тэндээс гарч ирсэн. О нь намайг юу гээд байнаа гээд миний хоолойг боосон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор би цагдаа байна, чи ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохьж би газар унасан. Тэгэхэд миний нүүр рүү хоёр талаас өшиглөсөн. Тэр үед би хэн намайг өшиглөж байгааг мэдээгүй. Би “та нар болиочээ, хүн аллаа ш дээ” О цагдаагийн хэлтэст аваачиж нэгжлэг хийхэд миний иргэний үнэмлэхний хуулбар, цаг зэрэг эд зүйлс гарсан. Цагдаа нар О бусадтай нь утсаар яриулахад 100-н айлын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд 100-н айлын автобусны буудал дээрээс энгийн хувцастай цагдаа барьж авсан. Миний ай фонь 5 гар утас олдохгүй байхаар нь асуухад 100-н айлын ойролцоо хашаа давуулж шидсэн гэж байсан. Хайж олоход эвдэрсэн байсан гэсэн мэдүүлэг, Л.Л Г.Б заамдалцаад байж байхад Э.Л ирэн салгах явцдаа зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … нэг банди намайг мөрлөсөн. Тэгэхэд би уучлаарай гэсэн. Гэтэл нэг нь намайг заамдаж авсан. Намайг газар унахад дээрээс дэвссэн. Би энгэрийнхээ халаасыг дарахад нэг нь “наадах чинь энгэрийнхээ халаасанд утсаа хийчээд дараад байна, сайн нүдээд өг” гэж хэлж байсан түүнээс хойшихыг би санахгүй байна. Надаас миний түрүүвч, цагаан өнгийн скай маркийн гар утас зэрэг алдагдсан. Миний түрүүвчин дотор 100.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актаар тогтоогдож байна. Тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирч байна.
Иймд Г.Б, Б.М, Д.О, Б.Ц Э.Л нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д засныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан шийдвэрлэх боломж байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан ялын доод хэмжээнээс их байх тул шүүх хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулах ялын доод хэмжээ хөнгөрч байх тул энэ хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч нарт учруулсан хохиролыг тухайлбал Г.Г 800.000 төгрөг, Л.Л 200.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Г.Г нь 1.0 сая төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Шүүгдэгч Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2–д заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6 ,36.8,3 6.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2.У овогт Г Б, Т овогт Б М, Б овогт Д О, И овогт Б Ц, С овогт Э Л нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 2016 оны 3 дугаар сарын 02-ноос 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 54 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, нийт 68 хоног, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос энэ өдөр хүртэл 148 хоног, нийт 216 хоногийг, Б.М 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос энэ өдөр хүртэл 148 хоног нийт 220 хоног, Д.О 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос энэ өдөр хүртэл 148 хоног нийт 220 хоног, Б.Ц 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос энэ өдөр хүртэл 148 хоног нийт 220 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
8.Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Шүүхийн шийдвэрт давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Б.АРИУНХИШИГ