| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00096/И |
| Дугаар | 304/ШШ2025/00174 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, Ц******* 16 а гудамж, ******* тоотод оршин суух Б******* овогт Б*******ын У******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.У******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би *******81 онд Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад *******82 онд цэрэгт татагдаж *******85 онд халагдаж ирсэн. 8 дугаар анги төгссөн. *******85 оноос *******97 он хүртэл Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд ажилласан. Хийн дэвтэр шатаж үрэгдсэн. Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд *******81 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******82 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, *******85 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс *******87 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 тоот лавлагаа,
-Булган аймгийн Б сумын “Х” нэгдлээс *******81 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б*******ын У*******т олгосон “Хийн дэвтэр”-ийн хуулбар хувь,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/1082 тоот “Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Х.У*******ын хүсэлтээр Д.Б-О, Д.Б нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9/3135 тоотоор ирүүлсэн ХААТР-1, ХААТР-21, гэрлэлтийг бүртгэх анкет №2, төрөгсдийг бүртгэх анкет №24 зэрэг баримтууд,
-Үндэсний төв архивын *******89 оны хүн ам, орон сууцны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/204 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.У******* нь Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд *******81 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******82 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, *******85 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******87 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч Б.У*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан хүсэлтээс Булган аймгийн Б аймгийн “Х” нэгдэлд *******81 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******82 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс *******87 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “У******* хотын Б******* дүүргийн харъяат Б******* овогтой У******* нь Булган аймгийн Б сумын Х нэгдэлд *******81, *******85-*******87 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов.” гэсэн 10 тоот лавлагаа,
-Булган аймгийн Б сумын “Х” нэгдлээс *******81 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б*******ын У*******т олгосон “*******81 онд ажилласан хоног, авсан хөлс-1-12 сарын цалин бичилттэй” “Хийн дэвтэр”-ийн хуулбар хувь,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9/3135 тоотоор ирүүлсэн хүн ам регистрын дугаар авахад *******88 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон “аймаг-Булган, сум-Б, РД:, Б******* У*******, Иргэний баримтын нэр-паспорт, сери-, №, төрсөн аймаг-Булган, он, сар, өдөр:*******64-12-24, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-сумын төвд, сууж эхэлсэн он-*******88, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэддэх-1, он-*******86, гэрч №2, боловсролын төвшин-бүрэн бус дунд, он-*******81, мэргэжил-тракторч-машинч, зэрэг-III, он-*******88, ажилладаг байгууллага-тэжээлийн аж ахуй, ажилд орсон он-*******88, цех, тасаг, бригад-8-р салаа, эрхэлдэг ажил-тракторчин, эрхэлж эхэлсэн он-*******88, оршдог сум, район-Б, цэргийн алба-хаасан, ...” гэсэн ХААТР-1 маягт,
Иргэний үнэмлэх авах өргөдөл бүртгэсэн “аймаг-Булган, он,сар,өдөр-2001-09-10, Сери-Бу, №, РД:, овог-Б*******, эцэг /эх/-ийн нэр-Б*******, нэр-У*******, төрсөн он, сар, өдөр-*******64.12.24, аймаг-Булган, сум-Б, газар-төрөх, яс үндэс-халх, хүйс-эрэгтэй, байнга оршин суудаг баг-4 дүгээр баг, боловсрол-бүрэн бус дунд, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, гэрлэсэн он-*******86, гэрчилгээний №2, олгосон үнэмлэхийн сери-Бу, дугаар-, хүчинтэй хугацаа-2002-12-24, үнэмлэх олгосон шалтгаан-сольсон, олгосон байгууллага--ИБМА, эхнэр-Гын , хүү-У*******ын Э, охин-У.Д, Царгийн алба хаасан он-*******82-*******85, ЦМД-71М425” гэсэн ХААТР-21 маягт,
“Иргэний үнэмлэх авах өргөдөл бүртгэсэн аймаг (нийслэл)-УБ, дүүрэг-БЗД, он,сар,өдөр-2010-03-03, Сери-Бу, №, РД:, овог-Б*******, эцэг /эх/-ийн нэр-Б*******, нэр-У*******, төрсөн он, сар, өдөр-*******64.12.24, аймаг-Булган, сум-Б, яс үндэс-халх, хүйс-эр, байнга оршин суудаг баг-******* дүгээр хороо, гудамж-Ц*******, байшин №16А-*******, сууж эхэлсэн он-2004, боловсрол-бүрэн дунд, олгосон үнэмлэхийн сери дугаар-6230392, УБ1167968, хүчинтэй хугацаа-0000, үнэмлэх олгосон шалтгаан-Х/С, олгосон байгууллага-ЗДТГ, ЦМД-88693187” гэсэн ХААТР-21,
“Булган аймаг, Б сум, *******87 он 03 сар 11 өдөр, Нөхөр: овог-Б*******, нэр-У*******, төрсөн он, нас-*******64/23, яс үндэс-халх, ямар улсын иргэн-БНМАУ, Нийгмийн бүлэг-ажилчин, ажиллаж байгаа газрын нэр-Б тариа бригад, эрхэлж байгаа ажил-тракторын жолооч, боловсрол-бага, гэр бүл болсон-*******86 оны 09 сар 20 өдөр, хэд дэх удаагийн гэр бүл-Нэг, сууж буй байрын хаяг- Б сумын төвд, гэр бүл бологсдын гарын үсэг-У*******, Эхнэр: овог-Г, нэр-, ... “ гэсэн Гэрлэлтийг бүртгэх анкет №02,
“аймаг-Булган, сум-Б, төрсөн газрын нэр-Өлзийт, *******87 оны 05 сарын 25 өдөр, хүүхдийн тодорхойлолт: Овог-У*******, нэр-Э, эрэгтэй, яс үндэс-халх, төрсөн он, сар, өдөр-*******87.04.*******, төрсөн газар-эмнэлэгт, эцэг, эхийн тодорхойлолт: эцэг: Овог-Б*******, нэр-У*******, ... ажиллаж байгаа газрын нэр-Булган аймгийн Б сум, эрхэлж байгаа ажил-тракторчин, ...” гэсэн “Төрөгсдийг бүртгэх анкет №24,
“аймаг-Булган, сум-Б, РД:ГО89020261, овог-У*******, нэр-Д, эмэгтэй, Булган аймаг, Б сум, төрсөн газар-Өлзийт, яс үндэс-халх, төрсөн он, сар, өдөр-*******89.02.02, нийгмийн бүлэг-ажилчин, ... эцгийн овог, нэр-Б*******ын У*******, РД:, ... нийгмийн бүлэг-ажилчин, ажилладаг байгууллага-Тэжээлийн аж ахуй, эрхэлдэг ажил-тракторчин, байнга оршин суугаа аймаг- Булган, сум-Б” гэсэн ХААТР-11 маягт,
-Хүн ам, орон сууцны *******89 оны хүн ам, орон сууны улсын тооллогод “... Булган аймгийн Б суманд оршин суугч Б*******ын У*******, 24 настай, эрэгтэй, ажилчин, гэрлэсэн, эрхэлдэг ажил-тракторчин, ...” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/1477 тоот лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Б*******ын У******* БХЯ-ны сайдын *******82.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас *******82.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын *******85.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар *******85.06.18-ны өдөр 428916 дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэсэн 08/1082 тоот “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Бийн: “Би *******77 онд цэрэгт яваад *******80 онд цэргийн албанаас халагдаж ирээд Булган аймгийн Б сумын Х нэгдэлд малчнаар ажилд орсон. Булган аймгийн Б сумын Х нэгдэлд *******80 оноос *******90 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байтал нэгдэл тарсан. Түүнээс хойш өдийг хүртэл хувиараа малаа маллаад амьдарч байна. Б.У******* нь багаасаа аав ээжтэйгээ мал маллаж байгаад *******82 онд цэрэгт яваад 3 жил алба хаагаад *******85 онд халагдаж ирсэн. Б.У******* нь *******85 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Б сумын Х нэгдэлд тракторын жолоочоор ажилд ороод *******89 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Булган аймгийн Б сум руу тракторын жолоочоор шилжиж ажилласан. ...” гэх,
Гэрч Д.Б-Оын: “Би *******81 онд Булган аймгийн Б сумын Х нэгдэлд нэгдлийн гишүүнээр элсэж, малчнаар ажилд орж байсан. Тэгээд *******82 онд цэрэгт яваад *******85 онд халагдаж ирээд, *******85 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Б сумын Х нэгдлийн Тариа бригадад туслах комбайнчин, засварчинаар ажилд ороод тасралтгүй *******94 оныг хүртэл ажилласан. Б.У******* бид 2 нас чацуу ба *******81 онд Булган аймгийн Б сумын Х нэгдэлд нэгдлийн гишүүнээр элсэж, малчнаар хамт ажилд орж байсан. Тэгээд бид 2 хамтдаа *******82 онд цэрэгт татагдаад *******85 онд халагдаж ирсэн. Булган аймгийн Б сумын Х нэгдэлд Б.У******* бид хоёр *******85 оноос *******89 оныг хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан. *******89 онд Б.У******* нь Булган аймгийн Б сумын Б Тэжээлийн аж ахуй руу шилжсэн.” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Хүсэлт гаргагч Б.У******* нь *******85 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд хугацаат цэргийн алба хааж байсан болох нь “Б*******ын У******* БХЯ-ны сайдын *******82.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас *******82.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын *******85.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар *******85.06.18-ны өдөр 428916 дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/1082 тоот “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-гаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Б.У*******ын *******85 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх хүсэлт нь цэргийн алба хаасан хугацаатай давхардаж байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Иймд Б.У*******ын Булган аймгийн Б аймгийн “Х” нэгдэлд *******81 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******82 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс *******87 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд *******85 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Б*******ын У*******ын Булган аймгийн Б аймгийн “Х” нэгдэлд *******81 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******82 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс *******87 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Б сумын “Х” нэгдэлд *******85 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *******85 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА