Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00716

 

                                                     *******-гийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн02 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 02/ШШ202/0045 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч*******-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

   Нэхэмжлэгч*******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-тэй09 оны 4 дүгээр сард холбогдож түүний караокег жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөгөөр тохирч эхний сарын төлбөр, нэг сарын барьцаа төлбөрийн хамт нийт8 000 000 төгрөгийг төлсөн.09 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, *******-ийн дахь өөрийн ******* тоот данснаас4 000 000 төгрөгийг гарган авч, *******-д4 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг09 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр *******-ий данс руу шилжүүлсэн. Түрээсийн байранд 209 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр нүүж орсон. Гэтэл09 оны 5 дугаар сараас цагдаа нар тусгай зөвшөөрөл байгааг эсэхийг шалгасан. Анх гэрээ байгуулахад *******- нь бидэнд тус газрыг караокены үйл ажиллагаа явуулах, архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй гэж хэлсэн ба тусгай зөвшөөрлийг бидэнд хувилж өгсөн. Гэтэл цагдаа нар бидэнд уг зөвшөөрөл хуурамч байна гэж хэлээд үйл ажиллагааг зогсоосон. Ингээд түрээслэгч буюу хариуцагчийн буруугаас болж гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсан ба09 оны 6 дугаар сарын -ний өдөр миний бие *******-д караокег хүлээлгэн өгсөн.09 оны 6 дугаар сарын8-ны өдөр би *******-д “...бид сар үйл ажиллагаа явуулсан гэж тооцоод үлдэх сарын түрээс, барьцаанд өгсөн 7 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг буцаан авъя...” гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Гэтэл үүнээс хойш тэрээр нэг ч төгрөг төлөөгүй. сарын түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг, барьцаанд өгсөн 7 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д “Тухайн гэрээнд заагдсан бусад үүргийг гэм буруугийн улмаас биелүүлээгүй тохиолдолд жилийн түрээсийн төлбөрийн 0 хувиар торгууль төлнө” гэж заасан. жил үргэлжлэх ёстой гэрээний жилийн төлбөр нь 84 000 000 төгрөгийн 0 хувь болох 8 400 000 төгрөг, нийт 22 400 000 төгрөгийг *******-өөс гаргуулж өгнө үү. Хэрэв талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзвэл барьцаанд өгсөн 7 000 000 төгрөг, түрээсийн байрыг ашиглаагүй хугацааны буюу нэг сарын төлбөр 7 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан өгөх боломжтой. Тусгай зөвшөөрлөө олж өгөөгүйгээс цагдаа нар нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Нэхэмжлэгч өөрөө боломжоороо хөөцөлдсөн боловч бүтээгүй. Түрээсийн гэрээний зүйл нь *******, *******, ******* /*******/, ******* өргөн чөлөө гудамж, ны ,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 9.7 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу40 м.кв талбай байсан талаар маргахгүй. Талбайг хуваагаад нэг хэсгийг нь караокены зориулалтаар түрээсэлсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: *******- нь*******-тай09 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр *******т байршилтай ******* караокег жилийн хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг, барьцаа 7 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.*******- нь *******-д нийт8 000 000 төгрөгийг өгсөн. 2 000 000 төгрөг нь сарын түрээсийн төлбөр бөгөөд үлдэх 7 000 000 төгрөг нь барьцаа байсан. Түрээсийн гэрээний зүйл нь *******, *******, ******* /*******/, ******* өргөн чөлөө гудамж, ны ,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 9,7 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу40 м.кв талбай байсан. Уг үл хөдлөх хөрөнгө нь нэг гэрчилгээтэй, хэсэгчлэн түрээслэсэн учир талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. *******- нь*******-д эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг караокены зориулалттай эд хөрөнгийн хамт эзэмшилд шилжүүлэн өгсөн. Анх гэрээ байгуулахад *******- бидэнд тус газрыг караокены үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гээд, тусгай зөвшөөрлийг хувилж өгсөн. Гэтэл цагдаа нар уг зөвшөөрөл хуурамч гэдгийг мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түрээслэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаар хэлсэн бөгөөд*******- нь үүнийг хүлээн зөвшөөрч, өөрөө үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах тухайгаа илэрхийлсэн учир гэрээ байгуулсан. Түрээслэгч*******- нь09 оны 6 дугаар сарын6-ны өдөр санхүүгийн боломжгүйн улмаас сарын төлбөрийг барьцааны хамт аваад гэрээг цуцлах тухай мэдэгдэж 209 оны 7 дугаар сарын 08-ны үед хариуцагчид караокены түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн24 дүгээр зүйлийн24. дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, мөн түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т “Түрээслэгч нь гэрээг дангаараа цуцлах хүсэлт гаргах бол сарын өмнө мэдэгдэх бөгөөд дээрх хугацаанаас өмнө урьдчилсан мэдэгдэхгүйгээр гэрээг дангаар цуцлах хүсэлт гаргавал барьцаа төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон суутгана” гэж заасан. Иймээс хариуцагч нь түрээсийн төлбөр, барьцаа төлбөр, торгууль төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн94 дүгээр зүйлийн94.2.,05 дугаар зүйлийн05.,32 дугаар зүйлийн32.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-өөс 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн69 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-өөс27 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх “Хэрэгт цугларсан баримтуудыг хариуцагчийн утсанд хийсэн үзлэг, зохигчийн тайлбартай харьцуулан судлахад хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн талбайд хэвийн үйл ажиллагаа явуулах буюу караоке ажиллуулах тусгай олгоогүй шалтгааны улмаас гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн94 дүгээр зүйлийн94.2.-т заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн05 дугаар зүйлийн05. дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж тус тус дүгнэсэн.*******- нь өөрөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авахаар харилцан тохиролцсон талаар хариуцагч тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарласан. Талуудын хооронд харилцсан мессэжид үзлэг хийсэн боловч явцуу утгаар тайлбарласан.*******- болон *******- нарын фэйсбүүк мессэж дэх09 оны 6 дугаар сарын6-ны өдрийн харилцан ярианд*******- “... найз нь чиний надад олгосон сайхан боломжуудыг ашиглаад авч чадсангүй бололтой, өөрөөсөө л болчих шиг боллоо. Зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн тэр хүн намайг чадчих шиг боллоо, явах цаг зав байхгүй танидаг найздаа итгээд явуулсан юм. Бүрдүүлсэн материалууд нь тэр хүнд байгаа, надад тамга, компанийн чинь бичиг баримт байгаа...” гэх нотлох баримтууд байхад тусгай зөвшөөрөл гаргах үүргээ биелүүлээгүй гэж гэрээний агуулгыг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч гэрээг сайн дураар цуцлах хүсэлт гаргасан тул түрээсийн гэрээний 9.3-т заасны дагуу хариуцагч түрээсийн төлбөр, барьцаа төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40., 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч*******- нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалсны улмаас түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг, барьцаа 7 000 000 төгрөг, торгууль 8 400 000 төгрөг, нийт2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээслэгч гэрээг дангаар цуцалсан тул төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Талууд09 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж,  түрээслүүлэгч *******- нь *******, *******, *******, ******* өргөн чөлөө 46 дугаар барилгын ,, дугаар давхарт байрлах 9,7 м.кв талбайн40 м.кв талбайг караокены зориулалтаар жилийн хугацаатай ашиглуулахаар шилжүүлэх, түрээслэгч*******- нь түрээсийн төлбөрт сарын 7 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн8 дугаар зүйлийн8. дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-8-9/

 

*******марбаясгалан болон *******- нар үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус талбайн зарим хэсгийг түрээслэсэн байна. Иймд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Иргэний хуулийн8 дугаар зүйлийн8.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Гэрээний.-т “Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажсаны дараа нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц хэмжээний барьцаа болон сарын түрээсийг нэгэн зэрэг төлнө” гэж заасан. Түрээслэгч*******- нь барьцаа төлбөр 7 000 000 төгрөг, сарын түрээсийн төлбөр 000 000 төгрөг, нийт8 000 000 төгрөгийг түрээслүүлэгч *******-д төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Талууд түрээсийн гэрээгээр караокены зориулалтаар ашиглах талбай түрээслэхээр тохиролцсон боловч хариуцагч *******- нь Иргэний хуулийн8 дугаар зүйлийн8. дэх хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь караокены үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйн улмаас эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох талаар шаардсан болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон үйл ажиллагааг түрээсийн байранд эрхлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн8 дугаар зүйлийн8.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар түрээслэгч*******- мөн хуулийн94 дүгээр зүйлийн94.2.-т зааснаар түрээсийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой бол тухайн эд хөрөнгийг доголдолгүй гэж үзэх талаар Иргэний хуулийн90 дүгээр зүйлийн90.2 дахь хэсэгт заасан. Гэтэл хөлсөлсөн үл хөдлөх хөрөнгө нь караокены үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүйн улмаас үйл ажиллагааг зогсоох талаар шаардлага гаргасан болох нь020 оны 9 дүгээр сарын3-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул түрээсийн гэрээний зүйлийг доголдолтой гэж үзнэ. /хх-24-33/

 

Түрээслэгч*******- нь гэрээ байгуулах үед караокены зөвшөөрөлгүй талаар мэдэж байсан тул Иргэний хуулийн90 дугаар зүйлийн90.8 дахь хэсэгт зааснаар гомдол эрхгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй.

 

Мөн “Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж Иргэний хуулийн94 дүгээр зүйлийн94.3 дахь хэсэгт заасан. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан тул мэдэгдэл өгснөөс хойш сарын хугацааг тоолох шаардлагагүй үзэв.

Талууд түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргасан. Нэхэмжлэгч*******- хариуцагч *******-д караокег09 оны 6 дугаар сарын -ний өдөр хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан, мөн09 оны 6 дугаар сарын6-ны өдөр*******-гаас *******-д илгээсэн мессеж чатад “...караоке ажиллаагүй нэлээд хоночихлоо, ...-лаа гэрээгээ дуусгаад үлдсэн нэг сарын түрээсийг барьцаатай нь надад өгөх арга байна уу...” гэж бичснээс үзэхэд хариуцагч караокег09 оны 6 дугаар сарын -ний өдөр хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч*******- нь09 оны 6 дугаар сарын -ний өдөр караокены түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2,8 дугаар зүйлийн8. дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. /хх--2, 43-50/

 

Харин хариуцагч *******- караокены түлхүүрийг09 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан. Иймд түрээслэгч караокег09 оны 7 дугаар сарын 08-ны өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх тул сарын түрээсийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч*******- нь хариуцагч *******-д түрээсийн гэрээ байгуулахад барьцаа төлбөр 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд гэрээнд “барьцаа” төлбөр гэж тусгасан боловч түрээслэгч нь түрээслүүлэгчид гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих сарын түрээсийн төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгө байх тул Иргэний хуулийн33 дугаар зүйлийн33. дэх хэсэгт заасан дэнчин гэж үзнэ.

 

Иргэний хуулийн33 дугаар зүйлийн33.3 дахь хэсэгт “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж заасан. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн өмнө гүйцэтгээгүй үүрэг болон хохирол учруулсан гэх байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн33 дугаар зүйлийн33.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******- нь уг дэнчин 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч*******-д буцаан өгөх үүрэгтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******-өөс 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн02 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 02/ШШ202/0045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

дэх заалтыг “Иргэний хуулийн94 дүгээр зүйлийн94.2.,05 дугаар зүйлийн05.,33 дугаар зүйлийн33.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-өөс 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...27 950 төгрөг” гэснийг “...6 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн27 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72. дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Д.БАЙГАЛМА