Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 29

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч /хохирогч/ Н.Б,

шүүгдэгч /хохирогч/ Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.А, Г овогт Н.Б нарт холбогдох 1710009960009 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага болосролтой, жолооч мэргэжилтэй, “Яармаг” худалдааны төвд жолооч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мовогт Б.А

2. Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Н.Б

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн, Н.Бтай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн, Б.Атай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Баас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Ааас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Н.Бын: “...Би голоор нь ороод салгах гээд байж байсан чинь тухайн Яармаг худалдааны төвийн захирлын жолооч цэнхэр өнгийн куртик өмссөн байсан, өмнө нь таньдаггүй байсан, одоо таньдаг болсон Б.А гэх залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Энэхүү гэмтлийг Б.А учруулсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Аы:  “...Н.Быг би нүүр хэсэг рүү нь цохьчихсон юм. Тэгсэн чинь Н.Б намайг зөрүүлж цохиод миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохьсон юм. Миний биеийн баруун зулай, дагзны хуйх, зүүн нүдний доод зовхи, дотор булан, баруун хацар, зүүн хацар, хамрын нуруу, баруун хөмсөгний гадна булан хүзүүнд цус хуралт гэмтлүүдийг Н.Бтай ноцолдож зодолдохдоо учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Х.Оийн: “...Манай худалдааны төвийн жолооч Б.А хараад салгах гээд ирсэн байсан. Тэгэхэд худалдааны төвийн түрээслэгч нар салгах гээд маргаан дунд орж ирсэн боловч маргаан зодоон салахгүй байсан. Удалгүй худалдааны төвийн дарга Нармандах ирж зодооныг салгасан. Зодоон салах үед Б.Аы нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Э.Н.Бын: “...Мах ногоо авчихаад үүд хэсэг рүү очсон чинь тэнд бөөн хүмүүс цугларчихсан, таксины жолооч ахын шүд нь хугарчихсан гээд байж байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Ц.Рийн: “...Намайг дуудлагаар очиход Б.А гэх залуугийн зүүн талынх нь нүд хавдчихсан, нүдээ дарчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14691 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14677 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Н.Бын: “...Б.Аы биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Б.А намайг цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохьсон юм. Тэгэхэд нүүр хэсэгт учирсан гэмтлүүд үүссэн байх. Харин баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт нь намайг цохиход миний шүд рүү цохихдоо учруулсан байх, баруун сарвууны зөөлөн эдийн няцралыг Б.А өөрөө намайг цохихдоо учруулсан байх, баруун зүүн зулай, дагзны хуйх, зүүн нүдний доод зовхи, дотуур булан баруун хацар зэрэгт учирсан гэмтлүүдийг би 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохихдоо учруулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Яллагдагч Б.Аы: “...Н.Бын биед учруулсан гэмтлийн шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Энэхүү гэмтлүүдийг би цохиж учруулсан. Н.Б бид хоёр харилцан бие биенийхээ биед гэмтэл учруулсан... Тухайн үед би согуутуулах ундааны зүйл хэрэглээгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 54, 59 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 63 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

            -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56, 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.         

           

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн, Н.Бтай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн, Б.Атай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Бын мэдүүлэг / хх-ийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Б.Аы мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Х.Оийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Э.Н.Бын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ц.Ргийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14691 дугаартай

  1. Н.Бын биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна” гэсэн  дүгнэлт /хх-ийн 33 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14677 дугаартай дүгнэлт

1.Б.Аы биед зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн хацар, хамрын нуруу, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн зулай, дагзны хуйх, зүүн нүдний доод зовхи, дотор булан, баруун хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонгти алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Н.Б, Б.А нар нь хоорондоо маргалдан зодолдож, харилцан бие биенийхээ биед  хөнгөн гэмтэл  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Н.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Н.Б, Б.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч /хохирогч/ Н.Б, Б.А нар нь хавтаст хэргийн материалтай танилцаж, харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 76-77 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Н.Б, Б.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв .

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

Шүүгдэгч Н.Б, Б.А нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.