| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 102/2015/06070/И |
| Дугаар | 001/ХТ2016/01235 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2016/01235
Хас банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01324 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Б.Алтантуул, Ч.Нэргүй нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.доллар буюу нийт 14 168 692 579,71 төгрөг гаргуулах, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Э.Мөнх-Эрдэнэ, Э.Гантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, батлан даагч “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь Хас банктай тохиролцож, дараах зээлийг авсан:2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр барьцаат зээлийн 1440000117 дугаар гэрээ байгуулж, 700 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн 1440000437 /1440001056/ дугаар гэрээ байгуулж, 4 000 000 ам.долларын зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000437 дугаар барьцаат зээлийн гэрээний 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн үлдэгдэл 3 675 000 ам.долларыг 6 923 700 000 төгрөгт хөрвүүлсэн 1440000437 дугаар барьцаат зээлийн гэрээний 1.1-д заасан 16.8 хувийн хүүтэй, гэснийг 20.4 хувь байна гэж өөрчилсөн. Зээлийн дансны дугаарыг 1440001056 болгон өөрчилсөн.2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн 1440000777 /1440001156/ дугаар гэрээ байгуулж, 4 000 000 000 төгрөгийг зээлийг 9 сарын хугацаатай, жилийн 22.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000777 дугаар зээлийн гэрээний 2014 оны12 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Зээлийн дансны дугаарыг 144000156 болгон өөрчилсөн.2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн 1440000980 дугаар гэрээ байгуулж, 780 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан.“Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, 1440001056, дугаар гэрээ, зээлийн 1440000777, /1440001156/, 1440000980 дугаар гэрээнүүдэд ...дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулсан. Барьцаалуулсан хөрөнгүүдийн улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн болно.“Төмөрт транс” ХХК-ийн 3 000 000 000 төгрөгийн бараа материал, 2 000 000 000 төгрөгийн дансны орлого.Фидуцийн гэрээгээр De long маркийн 12.7 тонн даацтай, 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН, 10 ширхэг автомашиныг Хас банкны өмчлөлд шилжүүлсэн.Барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000777, /1440001156/, 1440000980 гэрээнүүдийн гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 04 дүгээр сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж олон удаагийн уулзалтууд хийж байсан боловч гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж, тодорхой үр дүнтэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.Зээлийн 1440000777, /1440001156/ дугаар гэрээний хугацаа дуусч зээлийн нийт төлбөрийг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000980 гэрээний дагуу cap бүр төлөх үүргээ 122-464 хоног хугацаа хэтрүүлж байгаа нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440001056/, зээлийн 1440000980 дугаар гэрээнүүдийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээнд байна. Зээлдэгч “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437, /1440000777, /1440001156/ гэрээ, зээлийн 1440000980 гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг шүүх хурал болох өдрөөр цуцлах болно.Зээлийн үлдэгдэл 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1440000117 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 398 567 642 төгрөг, хүү 80 475 485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 764 646 төгрөг, нийт 482 807 773 төгрөг, 1440000437 дугаар гэрээний төлбөл зохих хүү 495 650 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 620 ам.доллар нийт 498 270 ам.доллар, 1440001056 дугаар гэрээ төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 6 923 583 000 төгрөг, хүү 847 448 586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 533 613 төгрөг, нийт 1 781 565 199 төгрөг, 1440000777 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн хүү 807 141 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61 551 781 төгрөг, нийт 868 693 574 төгрөг, 1440001156 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үнсэн төлбөр 2 895 732 420 төгрөг, хүү 291 742 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 482 703 төгрөг нийт 3 240 957 403 төгрөг, 1440000980 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 780 000 000 төгрөг, хүү 31 357 699 төгрөг нийт 811 357 699 төгрөг, бүгд нийт 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.доллар болоод байна.Иймд зээлийн нийт төлбөр болох 13 185 381 648 төгрөг, 498 270 ам.долларыг “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас гаргуулж, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Төмөрт транс” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1440000117 тоот, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1440000437 тоот, 2014.03.21-ний өдрийн 1440000777 тоот, 2014.09.26-ны өдрийн 1440000980 тоот зээлийн гэрээнүүд тус тус байгуулагдан зээл олгогдож, хариу төлбөрүүд хийгдэж байсан.Гэвч Зээлийн гэрээний дагуу төлбөр хийх хугацаа болоогүй буюу гэрээ цуцлагдаагүй байхад Хас банкнаас гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 1440000117 дугаар барьцаат зээлийн гэрээнд “жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй” гэж зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгсөн байна. Гэтэл Монгол банк, Банкны тухай хууль, журмуудад хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй байна. Энэхүү гэрээний хүүтэй холбоотой заалт нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг зөрчиж байгаа тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.Зохигчдын хооронд нэхэмжлэлд дурдсан 1440001056 болон 1440001156 дугаар гэрээ байгуулагдаагүй учраас тэдгээрээс ямар нэг эрх, үүрэг, хариуцлага хүлээхгүй. Мөн 1440000437 болон 1440000777 дугаар зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай тодорхой заалт үгүй байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрх байхгүй болно.1440000980 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлт хуваарийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хийгдэхээр талууд харилцан тохиролцсон байна. Гэвч Хас банкнаас гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзсан нь “Төмөрт транс” ХХК-ийг санхүү бизнесийн хувьд хүнд байдалд оруулсан ажиллагаа явуулж байна. “Төмөрт транс” ХХК нь нэхэмжлэгч Хас банктай байнга хамтран 1440000118 тоот зээлийн гэрээ байгуулагдан, эргэн зээл авч, тухай бүрт нь эргэн төлж барагдуулж байсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед бодитой шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаанд зарим нэгэн хүндрэл гарч борлуулалт эрс муудсаны улмаас авсан зарим зээлүүдийн эргэн төлөлтөд саатал үүссэн. Хэдий тийм боловч бид өөрсдийн нөөц бололцоогоо шавхан зээлүүдийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж байна.Үүссэн нөхцөл байдалд талууд бодитой дүгнэлт хийн хамтран ажиллахгүйгээр энэхүү асуудал шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Манай компани зээлийн талаар Хас банкинд тодорхой санал хүргүүлсэн бөгөөд харилцан санал солилцож байна. Зээлийн гэрээний 780 000 000 төгрөгийн зээл нь зээлдэгчийн дансанд гэрээнд заасан хугацаа хоцрон 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олголт хийгдсэн. Ийнхүү хариуцагч зээл орж ирснээс хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 11, 12 дугаар сарын хүү болох 6 731 506.85 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн. Мөн гэрээнд зааснаар 2015.09.15-ны өдрөөс эхлэн үндсэн зээл төлөгдөж эхлэхээр талууд харилцан тохиролцсон. Гэтэл Хас банкнаас гэрээний хугацаа дуусаагүй, үндсэн зээлийн төлбөр хийгдэж эхлээгүй байхад гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гарган гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанийг хохиролд ороход хүргэж байна.Иймд хариуцагч “Төмөрт транс” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч “Төмөрт хийц” ХХК нарыг зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болгож байна. Зээлдэгч нь дээрх зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн мөнгө гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулагдсан. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байхад гэрээг цуцалж буй үйлдэл нь компани зээлийг ашиглах боломжийг шууд хязгаарлаж байна. Зээлээр бий болсон хөрөнгө борлогдоогүй, зарим нь ашиглалтад ороогүй байна. Иймд Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Алтантуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Хас банк болон “Төмөрт транс” ХХК нарын хооронд байгуулагдсан 1440000437, 1440000777 тоот зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гэрээ байгуулсан нь үнэн болно.Гэхдээ энэхүү зээлийг миний бие нь ашиглаагүй, “Төмөрт транс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Миний бие банкны санал компанийн эрх ашгийн үүднээс хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан.Хас банк гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарыг маш хүнд байдалд оруулж байна. Тодруулбал 1440000437 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зээлийн гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болох байсан. Зээлдэгчид гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг хугацаандаа төлж байсан. Зээлээ цаашид ч төлөх болно.Хас банкнаас олгосон зээлийн мөнгө хуваарийн дагуу шилжиж ороогүй бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заагдсан зээлдэгчийн 5000321978 тоот дансанд 4 000 000 000 төгрөг нь хугацаандаа олгогдоогүй буюу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүрэн хийгдсэн байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу үүнээс харахад “Төмөрт транс” ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдэж, зээл олголт зээлдэгчид шилжсэнээр буюу 2014 оны 05 дугаар сарын 16-нд бүрэн олгосноор гэрээ байгуулагдсанд тооцохоор байна. Мөн 1440000777 тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх заалт байхгүй. Компани болон миний бие нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Төмөрт өргөө” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хас банкнаас “Төмөрт өргөө” ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу “Төмөрт өргөө” ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй тул манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Төмөрт хурд” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хас банкнаас “Төмөрт хурд” ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. “Төмөрт хурд” ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн Зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ууган гэгээ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хас банкнаас “Ууган гэгээ” ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Уугангэгээ” ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй болно. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хас банктай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1440000437-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1440000777 тоот Батлан даалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ140000437-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан болно.Мөн зээлдэгч “Төмөрт транс” ХХК-ийг Хас банктай байгуулсан 1440000777, ЗГ1440000980 тоот зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хас банкны шаардлагыг өөрийн барьцаалуулсан эд хөрөнгөөр хангах тухай “Барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. “Төмөрт транс” ХХК нь тэрхүү зээлийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөн компани зээлсэн мөнгөө төлөх үүрэгтэй бөгөөд зээлээ төлж чадна.Улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан зээл төлөгдөхгүй байна. Энэ нь зээлдэгч, зээлдүүлэгчийн аль алиных нь буруу биш юм. Компанийн барьсан барилга, бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ борлогдохгүй байна. Гэтэл Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Манай компани болон Хас банк энэхүү асуудлыг хамтран шийдвэрлэх үүрэгтэй байсан. Хас банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасанд бид харамсаж байна. Талууд харилцан санал солилцож байгаа тул энэ нь шүүхээр шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна.Мөн Хас банкнаас “Төмөрт транс” ХХК-тай байгуулсан 1440000437 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 1440000980 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр хийгдэх хугацаа эхлээгүй байх үед Хас банк гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01324 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт төгс хийц” ХХК-иас 13 989 853 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 178 839 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны хариуцагч “Төмөрт хурд” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт төгс хийц” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 1 .Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 694 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга, 2.Улсын бүртгэлийн Ү-0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5 дугаар баг, 2.340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, З.Улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв төмөр хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга, 4. Улсын бүртгэлийн Ү-2205016717 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/4 тоотод байрлах 2.880 м.кв агуулахын зориулалттай барилга, 5.Улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс /16100/. Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах м.кв, 280м 65м 2 770 м.кв 120м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө. төмөр зам бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ, 6.Дорноговь аймгийн Caйншанд сумын 5 дугаар багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7.875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар /ГД-0174077. Г-0713002194/, 7.Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8025/5275 дугаар бүхий 5.000 м.кв эзэмших эрхтэй газар /Г-2205002418, ГД-0357991/, 8.Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2.912 м.кв эзэмших эрхтэй газар С-2201026690, ГД-000305825/, 9.Сонгинохайрхан 19 хороо, 21 хороолол /18080/ Үйпдвэрчний гудамж, 55, 1392 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, 10.Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар /Г-2205005251, ГД-000305884/, 11.Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7.157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар /Г-2205002417, ГД-0379122/, 12.Сонгинохайрхан 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30.000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/, 13. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нүхт цогцолборт байрлах 465 000 000 төгрөгийн дуусаагүй хувийн сууц, 14.”Төмөрт транс” ХХК-ийн 400 000 000 төгрөгийн бараа материал, 200 000 000 төгрөгийн борлуулалтын орлого, 15.”Төмөрт транс” ХХК-ийн 5 000 000 000 төгрөгийн бараа материал, авлага. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, төмөр, төмөр бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр, 16.”Төмөрт транс энд Валфер интернэйшнл” ХХК-ийн байранд байрлах 1 200 000 000 төгрөгийн арматурчлалын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, 17. Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд, 18.Бар код уншигчууд /Бар код бичих, хэвлэх/, 19.Стил 1,2/Марк, серийн дугаар: 3806, 3807 Хос дам нуруутай гүүрэн кран/, 20.Formet 16 /Марк, серийн дугаар: 193178, Хомут бэлтгэх/, 21. Flexiptus /Марк, серийн дугаар: 921017, Арматур таслан ангилагч/, 22.Superflex /Марк, серийн дугаар: 507009, Арматур таслагч/, 23.CS 40 SX /Марк, серийн дугаар: 910010, Арматур нугалагч/, 24.CESOIATT 245 /Марк, серийн дугаар: 900060, Арматур таслагч/, 25.Р130Е /Марк, серийн дугаар: 932014, Арматур нугалагч/ барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох De long маркийн 12.7 тонн даацтай, 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН, 10 ширхэг автомашинуудыг Хас банк бодитойгоор гаргуулан авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 001 412 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 107 217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/01324 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1440000117 тоот зээлийн гэрээний үүрэгт 479 043 127 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1440000437 зээлийн гэрээний үүрэгт 7 771 031 586 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот зээлийн гэрээний үүрэгт 3 187 474 200 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1440000980 тоот зээлийн гэрээний үүрэгт 811 357 699 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-иудаас тус тус гаргуулж…” гэж, 4 дэх заалтад “…2 553 165 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас, 20 920 794 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, Б.Алтантуул нараас 55 108 430 төгрөгийг хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК-иудаас тус тус гаргуулж…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Алтантуулын төлсөн 23 474 372 төгрөг, “Төмөрт транс” ХХК-ийн төлсөн 560 327 төгрөг, нэхэмжлэгч Хас банкны төлсөн 830 466 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний талуудыг буруу тодорхойлж, банк хууль, журамд заагаагүй хувьсах хүү гэж хүү тооцож байгааг зөвтгөсөн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэлээ.Зээлдэгч “Төмөрт Транс” ХХК нь 2011-2014 оны хооронд №1440000117, №1440000437 №1440000777 болон №1440000980 тоот Зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээнүүдийг Хас банктай тус тус байгуулсан бөгөөд №1440000437 №1440000777 болон №1440000980 тоот гэрээнүүдийн дагуу зээлсэн бүх үндсэн зээлүүдийг “Төмөрт Транс” ХХК нь дангаараа төлөх нь үнэн, энэ талаар маргаан байхгүй гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Хэдийгээр улс орны эдийн засгийн хямралын улмаас “Төмөрт Транс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлөлт саатсан бөгөөд дээрх бүх зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад Хас банк бүх гэрээнээс татгалзаж, нэг дор зээлийг төлүүлэхээр нэхэмжилж буй нь компанийг хүнд байдалд оруулж байна.Дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн бүх мөнгө “Төмөрт Транс” ХХК-д орсон ба зориулалтын дагуу компанийн үйл ажиллагаанд зарцуулагдан эргэн төлөлтийг хийж байна. “Төмөрт төгс хийц” ХХК болон Б.Алтантуул нарын дансанд дээрх зээлийн мөнгө ороогүй тул ашиглаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх “Төмөрт төгс хийц” ХХК болон Б.Алтантуул нарыг зээлийг авч ашигласан эсэх, Иргэний хуульд заасан зээлийг төлөх үүрэг бүхий зээлдэгч мөн эсэхэд дүгнэлт хийлгүй, тэдгээрээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 зүгээр зүйлийн 21.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.№1440000117 тоот зээлийн гэрээний хүү тогтоосон байдал нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн тул уг гэрээний хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. “Төмөрт Транс” ХХК 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хас банктай №1440000117 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан байдаг бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Банк нь зээлдэгчид 700 000 000 төгрөгийн зээлийг 360 хоногт Банкны 15%-ийн жилийн суурь хүү дээр 0.6%-ийг нэмсэнтэй тэнцүү 15.6%-ийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоно” гэжээ. Банк хүүг тогтоохдоо жилийн суурь хүү дээр дахин хувь нэмж тооцоод хувьсах хүү гэж гаргаж ирсэн. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Зээлийн хүүгийн хэмжээ бодох аргачлалыг Монгол банк батална” гэж заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А-236 дугаар тушаалаар банкны хүү бодох аргачлал баталсныг арилжааны банкууд мөрдөж ажилладаг. Энэхүү журамд зааснаар банк ердийн хүү, нийлмэл хүү, нэмэгдүүлсэн хүү, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар банк үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааснаас хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй юм.Иймд банкны суурь хүүг хууль, журамд заагаагүй үндэслэлээр, хууль бусаар нэмэгдүүлэн хувьсах хүү гэж тогтоож хүү тооцож байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул №1440000117 тоот гэрээний хүү гэж 80 475 485 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Хас банк анх гэрээ байгуулахдаа нэмэгдүүлсэн хүүг хувьсах хүү нэрээр тооцож авсан байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Зээлийн №1440000117 тоот гэрээний хүү 80 475 485 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн, барьцааны, баталгаат ипотекийн, батлан даалтын, фидуцийн гэрээнүүд хэрэгт авагдсан байх ба тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй боловч шүүх зарим гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар зохих дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн эсэх, хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэхдээ барьцааны эд хөрөнгө нь барьцаалуулагчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх, уг эд хөрөнгийг барьцаалах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байгаа байдлыг анхаараагүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч “Төмөр транс” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ1440000980 дугаар гэрээний үүрэгт “Хас банк” ХХК нь “Төмөртранс” ХХК-иас гадна иргэн Ч.Нэргүй, Ж.Төрмөнх, “Төмөртранс энд валфер интернэйшнл” ХХК-тай мөн өдөр БГ 1440000980 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ \хх-ийн 121-127 дугаар тал\. Энэхүү барьцааны гэрээний 5 хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалтыг тусгасан байх ба 5 дугаар хавсралтад нэрлэгдсэн 8 төрлийн эд хөрөнгийг \бар код бичих, хэвлэх төхөөрөмж, хос дам нуруутай гүүрэн кран, хомут бэлтгэх төхөөрөмж, арматур таслан ангилагч, арматур таслагч, нугалагч\ “Төмөр транс энд валфер интернэйшнл” ХХК барьцаалснаар тусгагдсан байна. Барьцаалуулагч “Төмөр транс энд валфер интернэйшнл” ХХК-ийг төлөөлж, уг компанийн хувьцаа эзэмшигч Ч.Нэргүй гэрээнд болон гэрээний хавсралтад гарын үсэг зуржээ.
Дээрх гэрээнд “Төмөртранс энд валфер интернэйшнл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар тусгагдсан боловч гэрчилгээ хэрэгт авагдаагүйн улмаас Ч.Нэргүй тухайн компанийг төлөөлж, гэрээ байгуулах, компанийн эд хөрөнгийг бусдын үүрэгт барьцаалах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн Компанийн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрх заагдаагүй, Ч.Нэргүйд дээрх гэрээг байгуулах бүрэн эрх олгогдсон гэж үзэх итгэмжлэл хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д зааснаар Ч.Нэргүйг төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-д заасан компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог албан тушаалтан гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Нөгөө талаар, компанийн 960 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө барьцаалах нь “Төмөр транс энд валфер интернэйшнл” ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарах эсэх, ийм хэлцэл хийхэд төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл олгогдсон эсэх нь тодорхой бус байна. “Төмөр транс энд валфер интернэйшнл” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд, эсхүл хамтран хариуцагчаар оролцоогүй, барьцааны гэрээний талаар мэдэж буй эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон “Төмөр транс” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ФГ 1440000980 дугаартай фидуцийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр 10 нэр төрлийн автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлжээ \хх-ийн 133-134 дүгээр тал\. Шүүх эдгээр эд хөрөнгийг “Хас банк” бодитоор гаргуулан авснаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор шийдвэртээ заасан боловч автомашинууд хэний эзэмшилд байгаа, тэдгээрийн үнэлгээ болох 551 200 000 төгрөг зээлийн төлбөрөөс хасагдаж тооцогдсон эсэх нь ойлгомжгүй үлджээ.
Шүүх зохигчдын хоорондох зээлийн болон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгслийг тодорхойлсон гэрээ тус бүрийн ерөнхий хугацаа, хүчин төгөлдөр байдал, зээл олгогдсон болон эргэн төлөлт хийх хугацаа, хугацаанаас өмнө цуцлах нөхцөл, үндэслэл, гэрээ байгуулсан этгээд, түүний бүрэн эрх, төлөөлөгч болон төлөөлүүлэгчийн хоорондын харилцаа хийж буй хэлцлийн онцлогоос хамааран хуульд нийцэж буй эсэх зэрэг тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай эрх зүйн асуудлаар хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагч “Төмөр транс” ХХК-ийн гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01324 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560 327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН