Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/00371

 

 

2025 03 11 307/ШШ2025/00371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/00445

*******-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын ***** дугаар багт байрлах, ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, ******** тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох,

"Гэрээний үнэд шилжүүлсэн 48,500,053 төгрөгийг буцаан гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ө.******* /дугаар 0746 /

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Хариуцагч талын өмгөөлөгч Б.******* /дугаар 3724/

Гэрч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******-Ус ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 48,500,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2018 оны бизнес төлөвлөгөөнд т*******гагдсаны дагуу "Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх" тендерт "******* *******" ХХК нь ялалт байгуулан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хоёр тал гэрээ байгуулсан. Гэрээний нийтлэг зүйлийн 05 дугаарт заасны дагуу "Нийлүүлэгч нь цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж, угсран ажилчдыг дадлагажуулж, 45 хоногт туршилт хийж хүлээлгэн өгнө гэсэн боловч тухайн хугацаандаа хүлээлгэж өгөөгүй гэрээний заалтыг зөрчсөн тул манайхаас N01/151 тоот албан мэдэгдлийг өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №69 дугаартай "Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэлцэл байгуулсан. Т******* хэлцэлд "2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор иж бүрдлийн дутууг бүрэн гүйцэд нийлүүлж, угсран ажилчдыг дадлагажуулж, хүлээлгэн өгнө гэсэн боловч мөн хугацаандаа хүлээлгэж өгөөгүй одоог хүртэл шийдэгдээгүй байна. Мөн т******* компанийн захирал Б.******* 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №02/04/112 тоот албан бичигтээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор бүрэн хүлээлгэн өгөх болно хэмээн №69 тоот үүргийн хэлцлийн хариуг албан бичгээр ирүүлсэн болно. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цэвэр *******ны үйлдвэрийн ажилд оруулан хүлээлгэн өгөх баталгаа гаргаж өгсөн ч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. "******* *******" ХХК 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №13/12/01 тоот хүсэлт өгсөн боловч тухайн төхөөрөмжүүд бүрэн автомат биш гар ажиллагаатай, мөн үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүд нь дутуу байсан тул хүлээн аваагүй болно. Иймд "******* *******" ХХК-аас Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх дугаар 43 тоот гэрээний дагуу олгогдсон 48,500,053 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээнд хамаарч байна гэж үзэж байна. Уг зохицуулалтаар ******* Ус ******* ХХК нь иргэдэд цэвэр ******* бэлэн бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байсан. 2018 оны бизнес төлөвлөгөөнд т*******гагдсаны дагуу Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ******* ******* ХХК ялалт байгуулан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хоёр тал гэрээ байгуулсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, ******* ******* ХХК 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №13/12/01 тоот хүсэлт өгсөн боловч тухайн цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хоцрогдсон, үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүд дутуу байсан тул хүлээн аваагүй. Нийлүүлэгч талаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №69 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэлцэл байгуулсан. Т******* хэлцэлд 2019 оны 04 дүгээр арын 15-ны өдрийн дотор иж бүрдлийн дутууг бүрэн гүйцэд нийлүүлж, угсран ажилчдыг дадлагажуулж, 30 хоног туршилт хийж бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэж өгнө гэж хэлцэл хийсэн боловч тухайн хугацаандаа хүлээлгэж өгөөгүй нэхэмжлэгч талд хүлээлт үүсгэсэн. Иймд ******* ******* ХХК-иас Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх дугаар 43 тоот гэрээний дагуу олгогдсон 48,500,053 төгрөгийг гаргуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Яагаад олон жил өнгөрсний дараа шаардлагаа гаргаж байгаа вэ гэхээр 2020 оноос ковид-19 цар тахалтай холбоотой болон урьдчилсан үзлэгээр хүлээж авахыг зорьсон тоног төхөөрөмжүүд нь илт захиалагч талын хүсэл сонирхолд нийцсэн тоног төхөөрөмж байж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдсан үзлэгийн тэмдэглэлд гэрээний салшгүй хэсэг болох техникийн тодорхойлолт т*******гагдсан, ямар бараа хүлээж авах шаардлага тавьсан бэ? гэхээр, нэг цагт 0,5 тонн цэвэр ******* үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат шинэ тоног төхөөрөмж байх гэсэн шаардлагыг хариуцагч талд тавьж байсан. Уг шаардлага нь хангагдаагүй. Анх танилцуулж байсан ******* ******* ХХК-ийн тендерт шалгарсан зураг нь үргэлжилсэн хэв шинжтэй схем зурагтай орж ирдэг. Тухайн схем зураг нь цогц байх буюу анх тендерт оролцохдоо хариуцагч тал нь гаргасан боловч бодит байдал дээр салангид байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа тул 48,500,053 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн асуудлын талаар цаг тутамд мэдээллийг нэхэмжлэгч талд өгч ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "******* *******" ХХК-нь, "******* Ус *******" ХХК-тай цэвэр *******ны тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дараа урьдчилгаа болох гэрээний нийт үнийн дунгийн 30 хувийг аваад 10 хоногийн дараа эхний сэлбэг хэрэгслийг "******* Ус *******" ХК-д нийлүүлсэн. "******* Ус *******" ХК нь савны хэвийн загвар, хэмжээг өөрсдөө гаргана гэж хүлээлт үүсгэж 4-6 сарын хугацаа алдсаны дараа савны хэв, хэмжээг захиалж бэлэн болгосон. Ингээд савны хэв, хэмжээний загвар гаргах гэж хугацаа алдсанаас болж сав угаах, угаасан савыг ариутгах тоног төхөөрөмжийн загвар мөн л хойшилж хугацаа алдсан. Үүнээс улбаалан дараагийн тоног төхөөрөмж захиалах, нийлүүлэх барааны хугацаа сунаж тухайн *******ны үйлдвэрийн хэвд зориулж сав угаах төхөөрөмжүүд захиалах нь бүгд хойшилсон. Зарим тоног төхөөрөмж нь модон хайрцагтай Эрээн хотоос ачигдсан боловч каргоноос шалтгаалж зарим тоног төхөөрөмж хөлдөж эвдрэл гэмтэл гарсан. Мөн 2020 оноос Ковид-19 цар тахалтай холбоотой зарим бараа хилийн гадна гацсан. Олон жил үргэлжилж хугацаа алдсаны улмаас ханшны зөрүү гарч "******* *******" ХХК нь "******* Ус *******" ХХК-нд удаа дараа тендерийн үнийн дүнг өсгөх, ханшийн зөрүүнээс гарсан эрсдэл өндөр байгаа зэрэг олон давагдашгүй хүчин зүйл гарсан тул гэрээний үнийн дунг нэмэх хүсэлт гаргасан боловч "******* Ус *******" ХК хүлээн аваагүй. Манай компани нь хамгийн суулд цахилгааны монтаж, б*******ад тоног төхөөрөмж холболт хийхдээ нэмэлтээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын эхээр комисс ажиллуулах хүсэлт тавьсан. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилсан үзлэгийн ажлын хэсгийн комисс хуралдсан. Уг комиссын хуралд Т., Ж.*******,, К.Батчимэг, Б., Д., Ц. нар оролцоод тухайн тоног төхөөрөмжүүдийн Хятад нэршлийг Монгол тайлбарт оруулах хүсэлт гаргаж Монголоор тайлбар оруулж бичсэн тохиолдолд манай компани хүлээн авахад татгалзах зүйлгүй гэж комиссын шийдвэр дээр илэрхийлсээр тамга тэмдэг даран хүлээн авах акт үйлдсэн. Гэвч долоон хоногийн дараа "******* ******* *******" ХХК-ын гүйцэтгэх захирал Г. нь өөрийн таньдаг гэх хөндлөнгийн хүнээр тухайн тоног төхөөрөмжийг дахин үзүүлж тайлбарлуулан шаардлага хангаагүй гэж комисст ороогүй хүнээр хянуулан хүлээж авсан комиссын актыг хүчингүй болгон манай компанийг тендерийн шаардлага биелүүлээгүй хэмээн шүүхэд өгсөн. Иймд хариуцагч "******* *******" ХХК нь гэрээний үүргийн зарим хэсгийг үл биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн, нэхэмжлэгч "******* Ус *******" ХХК-ийн зүгээс ч хугацаа алдахад нөлөөлсөн, комиссын актыг хууль б*******аар хүчингүй болгосон зэрэг маш олон хүчин зүйлс гэрээ бүрэн биелэгдээгүй байдалд нөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагч талын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Эхний доголдол гаргасан боловч тухайн доголдлыг арилгасан байдаг. Энэ асуудал нь гэрээний талуудын мэдүүлгээр нотлогддог. Комисс ажиллуулах шийдвэр гарсан нь тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авах болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар ямар ямар тоног төхөөрөмж дутуу байсан талаар дурддаг. Гэтэл ямар тоног төхөөрөмжүүд дутуу байсан гэдэг нь тодорхой б******* байна. Хэв өөрчлөгдсөн талаар иргэний хуульд зааснаар биет байдлын доголдлын талаар хариуцагч талд мэдэгдэж бичгээр ирүүлсэн байх ёстой гэж заасан байдаг боловч хариуцагч талд мэдэгдсэн баримт байхгүй гэв. Иймд хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний үүргийн зарим хэсгийг үл биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн, нэхэмжлэгч ******* Ус ******* ХХК-ийн зүгээс ч хугацаа алдахад нөлөөлсөн, комиссын актыг хууль б*******аар хүчингүй болгосон зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-Ус ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-Ус ******* ХК-ийн итгэмжлэл, 2018 оны 05 сарын 18-ын өдрийн 43 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, *******-Ус ******* ХК-ийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн №01/151 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 69 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэлцэл, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн ******* ******* ХХК, *******-Ус ******* ХК-д хүлээлгэн өгөх цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажилд оруулан хүлээлгэн өгөх баталгаа, ******* ******* ХХК-ийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 13/12/01 дугаартай албан бичиг, *******-Ус ******* ХК-ийн 2014 оны 02 сарын 19-ний өдрийн 01/85 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн товч танилцуулга, *******-Уул аймгийн *******-Ус ******* ХК-ийн 2025 оны 01 сарын 13-ны 02/17 дугаартай итгэмжлэл, *******-Уул аймгийн *******-Ус ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 сарын 25-ны өдрийн А/48 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал, Техникийн тодорхойлолт, ************** ХХК-ийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн №18 дугаартай албан бичиг, Итгэмжлэгдсэн бичиг, 2018 оны 05 сарын 15-ны өдрийн №180514 дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлт, ************** ХХК-ийн 2018 ны 05 сарын 08-ны өдрийн №17 дугаартай *******-Ус ******* ХК-д Баталгаа гаргах тухай албан бичиг, №16 дугаартай Гэрээний т*******гай нөхцөлийг зөвшөөрч байгаа тухай албан бичиг, №15 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийг зөвшөөрч байгаа тухай албан бичиг, №14 дугаартай Чанарын баталгаа гаргах тухай албан бичиг, ******* савлагч, цифр дараг, цифрийн хамт гэх фото гэрэл зураг, *******-Уул аймгийн *******-Ус ******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоол, *******-Уул аймгийн *******-Ус ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн А/164 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, *******-Уул аймгийн *******-Ус ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б/86 дугаартай Ажилд авах тухай тушаал зэргийг ирүүлсэн байна.

6. Хариуцагчаас ************** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, ******* ******* ХХК-ийн итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.

7. Шүүхээс *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 135/ШЗ2024/02689 дугаартай захирамжид ШУТИС-ийн *******-Уул аймаг дахь технологийн сургуулийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 1/247 дугаартай албан бичиг, *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 28-ын өдрийн 135/ШЗ2024/06354 дугаартай захирамжид Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 1/476 дугаартай албан бичиг, *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 135/ШЗ2024/07445 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу 2025 оны 01 сарын 24-ний өдөр *******-Ус ******* ХК-ийн байранд зохигчдыг оролцуулах хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото гэрэл зураг зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-Ус ******* ХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үнэд шилжүүлсэн 48,500,053 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах нь үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээний хугацаа хэтрүүлсэн бөгөөд доголдлоо арилган үүргээ биелүүлэх гэсэн боловч нэхэмжлэгч нь хүлээн аваагүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж үнийн дүн өссөн, бараа бүтээгдэхүүн саатаж хугацаа алдсан, тоног төхөөрөмжийг хүлээн авч, акт үйлдсэн атлаа тухайн актаа хүчингүй болгож, тендерийн шаардлага биелүүлээгүй гэж үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг болно.

4. Хэрэгт 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 43 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ авагдсан бөгөөд т******* гэрээгээр цэвэр *******ны тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үнийг 48,500,053 төгрөгөөр тогтоож, нийлүүлэгч нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2018 оны 06 сарын 20-ны өдрийн дотор нийлүүлж, угсран, ажилчдыг дадлагажуулж, 45 хоног туршилт хийж хүлээлгэн өгөхөөр т******* т******* тохирсон бөгөөд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч тал гэрээний үнэ болох 48,500,053 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-д шилжүүлсэн болох нь т******* гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Т******* гэрээнд заасан хугацаанд хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******-Ус ******* ХК нь 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 01/151 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд т******* мэдэгдэлд ... цэвэр *******ны тоног төхөөрөмжийг ... одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй нь гэрээний заалтыг зөрчиж байна. Мөн танай компаниас нийлүүлсэн 4 ширхэг тоног төхөөрөмж нь ачилтын замдаа хугарч, эвдэрсэн байдалтайгаар манай компанийн засвар цехийн барилгад байгаа болно. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг танай компани хариуцах болохыг анхааруулж байна... гэжээ. Хариуцагч компаниас 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 02/04/12 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Энэхүү албан бичгээр хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан тоног төхөөрөмжүүд тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтсэнээс нийлүүлэлт саатсаныг дурдаад төхөөрөмжүүдийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна.

Мөн хэрэгт 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 69 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэлцэл авагдсан бөгөөд энэхүү хэлцлээр 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 43 дугаартай Цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг нийлүүлэгч буюу ******* ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн хүлээн зөвшөөрч, захиалагч талаас яман нэгэн саад учруулаагүй талаар дурдаад, гэрээнд заасан тоног төхөөрөмжийн иж бүрдлийн дутууг 2019 оны 04 сарын 15-ны өдрийн дотор гүйцээж нийлүүлэх, угсрах, ажилчдыг дадлагажуулан 30 хоног туршилт хийж бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөхөөр тохирчээ. /хх-ийн 10 дугаар хуудас/

2022 оны 04 сарын 11-ний өдрийн ******* ******* ХХК ******* ******* ******* ХК-д хүлээлгэн өгөх цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажилд оруулан хүлээлгэн өгөх баталгаа хэрэгт авагдсан бөгөөд т******* баталгаагаар дутуу байгаа компрессор болон б*******ад эд ангиудыг хил гаалийн ачаа барааны сааталттай байгаа учраас 2022 оны 05 сарын 17-ны өдрийн дотор бүрэн гүйцээж цэвэр *******ны үйлдвэрийг угсарч, ажилд оруулан хүлээлгэн өгөх баталгааг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчид гаргаж байсан боловч баталгаанд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна./хх-ийн 11 дүгээр хуудас/

Хариуцагч ******* ******* ХХК нь 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 13/12/01 дугаартай албан бичгээр гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж, хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 12 дугаар хуудас/

Энэхү хүсэлтийн дагуу *******-Ус ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн А/164 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарсан бөгөөд т******* тушаалаар цэвэр ******* үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулж, хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтоож, гэрээний биелэлтийг хангуулан, гэрээ дүгнэсэн акт үйлдэн ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн өдрийн цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилсан үзлэгийн ажлын хэсгийн шийдвэр гарсан байх бөгөөд т******* шийдвэрээр бүрдэл дутуу тоног төхөөрөмжийг хүлээн авахгүй талаар дурдаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү урьдчилсан үзлэг хийх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* оролцсон болох нь түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

5. Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч *******-Ус ******* ХК нь үнэ болох 48,500,053 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч, ажиллуулж хүлээлгэн өгөх үүргийг т******* т******* хүлээсэн байна.

Нэхэмжлэгч тал үнэ төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй болно.

Харин хариуцагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******-Ус ******* ХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар талууд тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг удаа дараа сунгасан боловч үр дүн гараагүй, түүнчлэн нэхэмжлэгч *******-Ус ******* ХК нь 2024 оны 02 сарын 19-ний өдөр ******* ******* ХХК-д гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2024 оны 02 сарын 29-ний өдрийн дотор гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн болох 48,500,053 төгрөгийг буцаан төлөх талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна./хх-ийн 13 дугаар хуудас/

Хариуцагч ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 9 дүгээр сард ******* савлаж, таглах төрөөрөмжийг буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдэл хүргүүлж, шүүхэд хандсаны дараа хариуцагч тал зарим тоног төхөөрөмжийг буцаан авсан үйл баримт нь гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч тал тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ гэрээнд зааснаар бүрэн автомат тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажиллуулж өгөхөөр тохирсон боловч төхөөрөмжийн дамжуулга хооронд гар ажиллагаатай, бүрэн автомат биш байсан гэж, хариуцагч тал гэрээний дагуу шилжүүлсэн үнийн дүн бүрэн автомат ажиллагаатай төхөөрөмжид хүрэхгүй, төрөөхөмж хооронд гар ажиллагаа заавал орно гэж т******* т******* маргаж байна.

Талуудын байгуулсан гэрээний 6-д гэрээний салшгүй хэсэг болох бичиг баримтын жагсаалтыг заасан бөгөөд үүнд техникийн тодорхойлолтыг т*******гасан байна.

Хэрэгт авагдсан техникийн тодорхойлолтын 1-д барааны тодорхойлолт хэсэгт цагт 0,5 тонн цэвэр ******* үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат, шинэ байх гэж заажээ./хх-ийн 135 дугаар хуудас/

Мөн хариуцагч ******* ******* ХХК нь 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр техникийн тодорхойлолтын дагуу ажлыг гүйцэтгэхийг мэдэгдэж байсан бөгөөд холбогдох чанарын баталгаа, гэрээний ерөнхий болон т*******гай нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа т******* т******* илэрхийлсэн албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан байна. /хх-ийн 136-147 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан баримт, гэрээний зохицуулалтаас үзэхэд хариуцагч ******* ******* ХХК нь бүрэн автомат ажиллагаатай цэвэр *******ны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохирсон байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үйл баримт тогтоогдож байна.

Мөн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь бүрэн автомат ажиллагаатай биш, бүрдэл дутуу болох нь талуудын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т: Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч *******-Ус ******* ХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч ******* ******* ХХК нь 48,500,053 төгрөгийг *******-Ус ******* ХК-д буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн болно.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,451 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 400,451 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн дугаар 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д т******* т******* заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 48,500,053 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-Ус ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,451 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 400,451 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-Ус ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ