| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00064/И |
| Дугаар | 307/ШШ2025/00411 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00411
2025 03 19 307/ШШ2025/00411
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 307/2025/00064/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ХХК (ТБОНӨО)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар байрны 84 тоотод оршин суух, ******* овогт *******ын******* (РД:*******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 90,126,664.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, О.******* нар (цахимаар)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК (ТБОНӨО) нь Ж.Мягмарсүрэнд холбогдуулан 90,126,664.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 90,126,684.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талтай эвлэрэх саналтай байна. Эхний төлөлтийг 2025 оны 06 сараас 2026 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэлийг шаардлагыг хуваан төлөх болно.. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай зүгээс эхний төлөлтийг 2025 оны 06 сараас 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлнө гэвэл эвлэрэх боломжтой... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ******* ******* ******* ХХК (ТБОНӨО)-ийн нэхэмжлэлтэй, Ж.Мягмарсүрэнд холбогдох 90,126,687.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрт олгосон эрхийн дагуу хариуцагч Ж.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 90,126,687.97 төгрөгийг төлөхдөө 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхэлж, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурд*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 608,583 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* ******* ХХК (ТБОНӨО)-ийн нэхэмжлэлтэй, Ж.Мягмарсүрэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 90,126,687.97 төгрөгийг төлөхдөө эхний төлөлтийг 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхэлж, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурд*******, хариуцагч Ж.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 608,583 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ