| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00305/И |
| Дугаар | 307/ШШ2025/00416 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00416
2025 03 19 307/ШШ2025/00416
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00305/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос ******** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт*******ын ******* холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймаг, ************ талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгончимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******д холбогдох С.*******ыг төлөөлж С.******* болон Х.******* нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот, Ү-*******, 00127155 дугаартай, 54 м.кв талбайтай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.
Нэхэмжлэгч С.*******ын гэр бүлийн зүгээс хариуцагч Х.*******гийн ээж С.т өгөх ёстой 120,000,000 төгрөг дээр хохиролд тооцож 50,000,000 төгрөг нэмж, нийт 170,000,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч байрыг нь буцаан шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Дээрх тохиролцооны талаар хариуцагч мөн тайлбартаа бичсэн байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, *******в талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч талын шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын Х.*******д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 22 тоот 54 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ