Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/46

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийг шинээр илэрсэн

нөхцөл байдлын улмаас хянах тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч ерөнхий шүүгч           Б.Батзориг

  Шүүгчид                                       Г.Давааренчин                                             Д.Буянжаргал                               Оролцогчид:

       Прокурор                                     А.Энхтуяа

Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд *******ыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтээр хянуулахаар ирүүлсэн ******* дугаартай 2 хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ******* ******* дүгээр ангид ******* ажиллаж байсан, ял шийтгэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан торгуулын ялыг 6 сарын дотор тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг үүрэг болгосон, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 05 дугаар хороо, 05 хороолол, 5 байр, 87 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* ******* овогт *******, /РД /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.Уранчимэгээс 26.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилаж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч *******т Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргээс хохирогч Ө.Амарзаяаг залилж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* овогт *******ийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор түүнд оногдуулсан 1.000.0000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтдээ:  

1.Яллагдагч ******* нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр иргэн 26.000.000 төгрөгийг, 2018 оны 02 сарын 07-ны өдөр иргэн 13.000.000 төгрөгийг тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас 2018 оны 06 сарын 11-ний өдөр 125 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, 158 дугаартай шийтгэх тогтоолоор *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, аймгийн прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хэргээс хохирогч Ө.Амарзаяаг залилж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

2/ Яллагдагч Ч.Аптанцэцэг нь үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Батмөнхөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөгийг нийт 15.5 сая төгрөгийн, иргэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 39 сая төгрөгийг, иргэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 8.5 сая төгрөгийг, иргэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 сая төгрөгийн, иргэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 252 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* гомдол гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 24 дугаартай магадлалаар “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж ял оногдуулсан, Ч.Аптанцэцэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгасны эцэст нэг шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэх шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 229 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гарган давж заалдах шатны шүүхийн магадлад дурьдсан “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгасны эцэст нэг шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэх шаардлагатай” гэх заалтыг хангуулахаар буцаасан.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Чулуунбаатар овогтой *******ийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Уранчимэгийг залилан 26 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 158 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн..." гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №01а дугаартай дүгнэлтийг дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 26.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч Л.Уранчимэгт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг торгуулийг 06 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01а дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийн дагуу *******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч *******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.200.000 төгрөг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүх хэргийг хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснээр анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Үндэслэлийг судлан үзэхэд: Шүүгдэгч ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Батмөнхөд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөг, нийт 15.5 сая төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Эрдэнэбатыг залилан мэхэлж 39 сая төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Сэлэнгэмөрөнг залилан мэхэлж 8.500.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Ганцэцэгийг залилан мэхэлж 12 сая төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Энхцогтийг залилан мэхэлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 13.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргүүд нь  анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******т хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгасны эцэст нэг шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                       17.3    Д.БУЯНЖАРГАЛ