Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 307/ШШ2025/00469

 

 

 

 

 

 

2025 03 31 307/ШШ2025/00469

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/00459/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу ***** тоот хаягт байрлах ******* ******* ХХК (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:Т******)-д холбогдох,

3,155,201.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,899,900 төгрөг, үндсэн хүү 1,180,115.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,185.57 төгрөг, нийт 3,155,201.43 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...******* ******* ХХК, РД:**** итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы ******* РД:***** би зээлийн гэрээний үүрэгт 3,155,201.43 (гурван сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун нэгэн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ******* овогтой ******* нь нэхэмжлэлийн 3,155,201.43 төгрөгийг төлөхдөө:

2025 оны 04-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 06-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 07-р сарын 20-нд 854,235 төгрөгөөр 4 сарын хугацаанд өр төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж 65,434 төгрөгийн хамт төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох 3,155,201.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,155,205.43 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхдөө: 2025 оны 04-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 06-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 07-р сарын 20-нд 854,235 төгрөгөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,434 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,717 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 32,717 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох 3,155,201.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 4 сарын хугацаанд 2025 оны 04-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 06-р сарын 20-нд 788,801 төгрөг, 2025 оны 07-р сарын 20-нд 854,235 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,434 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,717 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 32,717 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХКолгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ