Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч А.Ө, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А.Өт холбогдох 1710004310214 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 13-486 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 40 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 185 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Мовогт А.Ө /РД:УЗ93083018/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Цг айлган сүрдүүлж “Самсунг Галакси Эс-4” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 108.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Өээс:  “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би үйлдвэр комбинат орохоор явж байсан. Дэлгүүр ороод гарч ирэхдээ Баяраатай таарсан.  Баяраа надаас мөнгө байна  уу шардаад байна гэж хэлэхээр нь  надад 5000,6000 төгрөг байна гэж хэлэхэд наад мөнгөөр чинь архи аваад сааданд очиж ууя гэж хэлсэн. Байрны гадаа сааданд очиж архийг уучаад автобусны буудал руу явсан. 10,20 минутын дараа танидаг дүүтэйгээ таараад мөнгө байна уу гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь гар утсаар чинь яръя гэж хэлээд утсыг нь аваад ломбарданд 20.000 төгрөгөөр тавьчихаад маргааш аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би дахиж Баяраатай уулзасан. Гар утсыг нь ломбарданд тавих гээд нарны гүүрэн дээр алхаад явж байтал нөгөө хүүхэд зугтаагаад алга болсон. Тэгээд бид нар такси бариад хороолол орж гар утсыг ломбарданд 60.000 төгрөгөөр тавиад хоолонд орчихоод би яваад өгсөн. Гар утсыг нь авсан нь үнэн ...” гэв.

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Ц ийн “...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудал дээр зүс таних А.Ө гэдэг ах над дээр нэлээн согтуу байдалтай ирээд ахын дүү мөнгө байвал өгөөч гэхэд нь би надад мөнгө байхгүй гэсэн чинь нэгжээд гарах юм бол бүгдийг нь авна шүү, чи нэгжүүлэх юм уу эсвэл өөрөө гаргаж үзүүлэх үү гэхээр нь би өөрөө халаасанд байсан “Самсунг Галакси эс-4” маркийн гар утас, 3 ширхэг эм, 5000 төгрөг зэрэг эд зүйлийг гаргаж үзүүлтэл гар утсаа өгч бай харъя гэхээр нь би түүнд өгтөл сим картыг нь гаргаж шидээд би утсыг чинь ломбарданд тавина чи гомдолтой байгаа бол цагдаад өргөдлөө өг гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч А.Бын: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны орой эхнэрээ хайхаар гарч яваад 19-ийн хөшөөтэй буудал орчмоор явж байгаад найз Анхбаяр, А.Ө нартай тааралдсан. Тэгээд 1 шил архи хувааж уучихаад байж байтал А.Ө автобусны буудал орчихоод ирье гээд ганцаараа явсан. 10 орчим минутын дараа очтол нэг хүүхэдтэй юм яриад зогсож байсан ба яг цаанаас нь манай эхнэр гарч ирсэн. Тэгээд бид хэд таксинд суугаад 3, 4 дүгээр хорооллын Өргөө кино театрын хажууд байрлах ломбард орсон. Тэгсэн А.Ө Самсунг Эс-4 маркийн гар утас гаргаж ирээд барьцаанд тавъя гэхээр нь чи хэзээ ийм утастай болсон юм бэ гэсэн чинь түрүүний хамт байсан хүүхдээс авчихсан юм гээд утсыг нь 60.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Т.Хын: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын хөшөөтэй буудал дээр явж байгаад нөхөр А.Б, А.Ө, Анхбаяр нартай таарсан ба А.Ө нэг хүүхэдтэй юм яриад зогсож байсан. Тэгээд бид нар Нарны гүүрний тэр хавьд явж байтал нөгөө хүүхэд гүйгээд яваад өгөхөөр нь А.Ө хэдүүлээ таксинд сууя гээд таксинд суугаад 3, 4 дүгээр хорооллын Өргөө кино театрын хажууд байрлах ломбарданд А.Ө Самсунг Эс-4 маркийн гар утас тавьсан. Түүнээс юун гар утас юм бэ гэхэд саяны хамт явж байсан манай дүүгийн гар утас байгаа юм гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Дамно ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч А.Өийн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн хөшөөтэй буудлын хойно Анхбаяр өөр нэг танил бандитай таараад дэлгүүр орж архи, тамхи, ундаа аваад гарч ирээд саад ороод хувааж уучихаад би автобусны буудал руу явж байгаад зүс таних нэг хүүхэдтэй таарсан. Тэр хүүхдээс мөнгө байна уу гэхэд май, байгаа нь энэ гээд 900 төгрөг үзүүлэхээр нь битгий худлаа яриад бай алив утсаа өгч бай ганц яръя” гэхэд Самсунг Галакси Эс-4 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Би утсыг нь аваад ах нь энэ утсыг чинь аваад ломбарданд тавиад маргааш аваад өгчихье гэхэд нөгөө хүүхэд ээж аав уурлана хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би сим картыг нь өгчихөөд буудал руу алхахад нөгөө хүүхэд хойноос дагаад яваад байсан. Энэ үед Атай хамт явж байсан хүүхэд ирээд эхнэрээ олчихлоо, юун баньд дагаад яваад байгаа юм гэхээр нь наад хүүхдийн чинь утсыг би авчихсан юм, үнэмлэх байна уу, ломбарданд тавъя гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 18 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17 дугаар хуудас/

           2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 978 дугаартай Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-70 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Өийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

      

      Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч А.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Цг айлган сүрдүүлж “Самсунг Галакси Эс-4” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 108.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч А.Бын мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч Т.Хын мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Дамно ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Ө нь насанд хүрээгүй хохирогч Ц.Цгийн “Самсунг галакси эс-4” загварын гар утсыг нь дээрэмдэн авах үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, дахин архи авч уух гэсэн санаа зорилгоор түүний эд хөрөнгө буюу утсыг авахдаа  насанд хүрээгүй хохирогчийг айлгах, сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, довтолсон шинжтэй үйлдэл хийгээгүй болохыг хохирогч мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

Шүүгдэгч А.Өэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон ба  шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.Өийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Насанд хүрээгүй хохирогч Ц.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ц нар нь шүүгдэгч А.Ө нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул А.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Өийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн харицлага хүлээлгэх зарчмын дагуу түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Өийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           

            Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.